Цайны замаар аялах нь

Цайны замаар аялах нь

Монголын түүхэн газраар аялах аялалд Цайны замыг дурьдахгүй өнгөрөөх аргагүй. Хөх мөрнөөс Бельги хүртэлх нийт 12500 километр тус замын 1100 гаруй километр нь манай улсын нутагт 20 өртөө газраар дамжиж өнгөрдөг бөгөөд Монгол Улсын хөгжил, түүхэнд чухал ач холбогдолтой гэдгээрээ түүхэн аяллын хүндтэй хэсэгт зүй ёсоор багтдаг байна.

1689 онд Орос болон Хятад улс хоорондоо хилээ тогтоож, харилцан худалдаа арилжаа хийх “Нэрчүүгийн гэрээ” байгуулан, хожмоо нэмж засварласнаар оросууд Хиагт, хятадууд хилийн нөгөө талд Маймаачин гэх худалдааны боомт байгуулж, тус боомтуудаар хоорондоо 300 орчим жил худалдаа хийсэн юм. Хятадын талаас зөөдөг гол бараа нь цай байснаас худалдааны тус замыг “Цайны зам” гэж нэрлэх болжээ.

Хоёр улсын хооронд бараа тээж буй жинчид Богд уулын ар, хатан Туулын эрэгт заавал буудалладаг байсан бөгөөд тус хэсэгт Нийслэл хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот өргөжин хөгжихөд чамгүй нөлөө үзүүлсэн юм. Цайны зам дээр байрлаж буй тул Манжийн амбан, Оросын консулын газар Нийслэл хүрээнд байгуулагдсан нь олон улсад зөвшөөрөгдсөн хот суурин газар гэдгийг нотлож өгсөн . Харин одоо Орос, Монгол, Хятад гурван улс цайны зам гэх сэдвээр эрдэмтдийн уулзалт зөвөлгөөн хийдэг болж, энэ худалдааны зам нь аялал жуулчлалын салбарын чухал хэсэг болоод байгаа юм.

Цайны замын гол үндсэн шугам нь Хятадын Ү-И Шань уулын цайны тариалан хөгжсөн нутгаас гарч, олон хот, суурин тосгодыг дайран Хөх хот орчмын нутаг, Эрээн нуур Сайр Ус, Их Хүрээ, Хиагтаар дамжин Сибирийн уудам нутгаар гарч Оросын нутгаар дамжуулан Их Британийн арал хүртэл үргэлжилдэг. Харин манай орныг дайран өнгөрдөг Улаанбаатараас урагшаа ес, хойшоо 11 өртөөнд очиж, үзэж судлах аялал жуулчлалын компаниудын хэд хэдэн маршрут байдаг юм байна. Жишээ болгож “Улаанбаатар трэйвэл экспо” аялал жуулчлалын үзэсгэлэнд танилцуулсан “Монголиа Күэст” компанийн 10 өдрийн маршрутыг сонирхуулья.

Эхний өдөр: Улаанбаатар хотоос Хамарын хийд /520 км явна/.

Хоёр дахь өдөр: Хамарын хийдээс Хуучин Замын-Үүд өртөө. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд орших шинэ Замын Үүд хот, Эрдэнэ сумын нутгаар яван Үүдийн ус өртөөг үзнэ.

Гурав дахь өдөр: Хуучин Замын-Үүд өртөөнөөс Чойрын Богд уул. Алтан ширээ сумын нутаг дахь Сэнж өртөөг үзээд цааш үргэлжилж Айраг сумын нутагт байх Үйзэн Өртөөнд хононо. Ингэхдээ зүүн Чойрын хийдийн туурь, Чойрын богд уул, Хүүхдийн овоо, Цагаан дарь эх, Давгасүндэл бурханг үзнэ.

Дөрөв дэх өдөр: Чойрын Богд уулнаас Хангай өртөө. Өглөө Ивцэг өртөөгөөр дайрч Төв аймаг Говьсүмбэр аймгийн заагт байх Шилийн худаг өртөөг үзнэ. Замдаа Өгөөмөрийн хүн чулуу, түүхэн дурсгалт газраар дайрч Хангай өртөөнд очиж хононо.

Тав дахь өдөр: Хангай өртөөнөөс Улаанбаатар хот. Зуунмод хотоор дайраад Сонсголон орно. Энэ өртөөнөөс цааш Богд уулын баруун талаар Бурхантын давааг давж Туул голын сонсголонт талбайд буудаллана. Замдаа Төв аймгийн музей, Манзуширын хийд, Зуун мод хоттой танилцаад Улаанбаатар хот орно.

Зургаа дахь өдөр: Улаанбаатар хотоос Зүүн Хараа хот. Шижирийн даваагаар давж Хүйн голын өртөө, Бургалтай өртөө, Хунцалын өртөө дайраад Хуримтын өртөөгөөр орж Ноён уулыг үзнэ. Төв аймгийн Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Дараагийн өртөө бол  Хараагийн өртөө буюу Зүүн хараа хот юм.

Долоо дахь өдөр: Зүүн Хараа хотоос Дэрст булан. Хүрээ Хиагтын зургаа дахь өртөө байсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Шанд Дов өртөөнөөс гараад Дархан Уул аймаг дахь Өрмөгтэй өртөөтэй танилцан Зулзагын голоор дайраад Дархан Сэлэнгэ аймгийн заагт байрлах Дэрст булангийн өртөөнд очиж хоноглоно. Энэхүү өртөөний суурин дээр өнөөгийн Дархан хотын төв суурьшсан байна.

Найм дахь өдөр: Дэрст булангаас Алтанбулаг. Монгол Оросын хил рүү явах бөгөөд Дэрст булангаас Ерөөгийн өртөө, Ивцэг өртөө, Гялаан нуурын өртөөгөөр дайраад Алтанбулаг орно. Аяллын гол үзэх газрууд бол Дааган дэлийн хөшөө, Хилийн боомт Хиагт хот, Сэлэнгэ аймгийн музей буюу хувьсгалын музей юм.

Ес дэх өдөр: Алтанбулагаас Дархан хот. Улаанбаатар руу буцах замдаа Буурын голын Бөртэ Үжиний хөшөө үзээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Хулан хатны хөшөө, Сайхны Хөтөлөөр аялна. Гурван Мэргэд аймаг нь Орхон, Сэлэнгэ мөрний бэлчирээр нутаглаж байсан учир эзэн Чингисийн түүхтэй салшгүй холбоотой байдаг билээ. Ингээд Дархан хотод очиж хононо.

Арав дахь өдөр: Дархан хотоос Улаанбаатар хот. Дархан хотын музей үзээд Улаанбаатар хот руу буцаж ирэн аяллаа өндөрлөнө.

Дээрх маршрутаар мэргэжлийн судлаачийн хамт түүх соёлоо судлан, аялах боломж байна. Фуданий их сургуулийн биет бус өв, соёл судлалын профессор Ду Шаофан “Цайны зам дагуух соёлын үнэт өвөө тодруулж Юнескод бүртгүүлэх нь нэн чухал. Цайны замын дагуух соёлын үнэт өвийн хоёр хувь нь л Юнескод бүртгэлтэй байдаг. Дэлхий дахинд энэ зам дагуух соёлын өвөө таниулах ажлыг хамтран хийх хэрэгтэй” гэсэн байдаг.

Харин аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлэн тодорхой маршрутаар энэхүү гайхалтай соёлын өвийг нарийн үзэж судлах боломж та бидэнд байгаа юм.

Мөн бие даан аялагчдад мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч, Монголын судлаачдын бичсэн “Цайн зам” номыг уншин аялахад энэхүү газар маш тохиромжтой.

 

О.Энхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417