Цар тахлын нөлөө цаашдаа бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

2020-06-30, 17:24 Цаг үе 927 0
Цар тахлын нөлөө цаашдаа бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

Ковид-19 цар тахлын улмаас бидний өдөр тутмын амьдралд томоохон өөрчлөлтүүд гарсаар байгаа билээ. Харилцаа холбоо, аялал жуулчлалаас эхлээд гэр бүлийн амьдралд ч аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Зарим талаараа уг өөрчлөлтүүд нь сайн талтай байх байдал ажиглагдаж байна.

14-р зуунд Евразийн эх газар Хар Тахал худалдааны замын дагуу хурдацтай тархсаны адил Хятад улсын Ухань хотоос үүссэн ковид-19 ч өнөөгийн олон улсын Торгоны зам болсон олон улсын нислэг тээврээр дамжиж маш хурдацтай тархсан билээ.

Хэдийгээр коронавирус 14-р зуунд тархсан Хар тахал буюу тарваган тахлын адил олон улсын хэмжээнд их хэмжээний хохирол үзүүлээгүй байгаа ч уг цар тахал нь дэлхийг өөрчлөх нь дамжиггүй болоод байна.

Дэлхий нийтийн хэмжээнд идэвхтэй тэмцэхийн тулд хөл хөдөлгөөн хорьж, олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаа зэргийг хориглосон байгаа нь олон улсын эдийн засаг болон бусад зүйлсэд ч нөлөөлсөөр байна. Ковид-19 бидэнд өнөөгийн дэлхий болзошгүй аюулын өмнө ямар сул дорой байсныг харуулж өгсөн.

Өмнө нь тохиолдож байсан Хар тахал болон 1918 оны Испанийн ханиад зэрэг цар тахлууд дэлхий дахинд маш олон өөрчлөлтүүдийг авч ирж байсан. Коронавирусыг бүр ялсаны дараа ч гэсэн дэлхий дахинд болон хүн төрөлхтөн цаашлаад хувь хүний амьдралд ч өөрчлөлт орохоор байна.

Гэхдээ ямар төрлийн өөрчлөлтүүд удаан хугацаагаар үргэлжилж, ямар нь эргээд хуучин хэвэндээ орох бол?

Бидний хувийн амьдралд гарах өөрчлөлтүүд

Хөл хорио эхэлсэн үеэс бид бүхэн гэнэтийн өөрчлөлтийн шоконд орж, гэр бүлээрээ хамт амьдарч эхэлснээр өмнө байсан үеэс харьцангуй өөр мэдрэмж, өөр ойлголттой болсоор байна.

Хэдий бие биенээсээ тусгаарлагдсан байгаа ч интернет болон цахим сүлжээгээр дамжуулж бид өдөр тутмын ажил хэрэг, харилцаа холбоогоо зохицуулсаар байгаа. Зарим талаараа энэ боломж нь бидэнд өмнө нь байгаагүй шинэ төрлийн сонирхол, хоббигоо олоход ч тусалж байгаа.

Хэдий аюултай байдал, хямрал, хүндрэл үүсгэж байгаа ч гэлээ нөгөө талаар нийгмийн хэв журам, эмх цэгц, баттай байдлыг сахихад ч тодорхой хувийн нөлөө үзүүлж байна.

Тодорхой нэр төрлийн барааны хомстол зэргийн үед дасан зохицох чадвар суулгаж байгаа бөгөөд нөгөөтээгүүр бидний цагаа үрж, хэрэгцээт зүйлсээ цуглуулах шаардлага багасаж томоохон дэлгүүр бүр хүргэлтийн үйлчилгээтэй болж байгаа нь бидний цаг мөнгийг хэмнэх мөн түүнчлэн шинээр ажлын байр бий болгож буй давуу талтай юм. Хэрэглэгдэхүүн болон бусад зүйлсийн хүртээмж багассанаар хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ ч сайжирч байгаа юм.

Ихэнх хүмүүс өнөөдөр хариад ямар хоол хийх билээ гэж бодохоос илүү их зүйлсийн тухай бодож чаддаг болсон байна. Ойролцоох супермаркетаас бэлэн хүнс авах, гадуур хооллохоос илүүтэй гэртээ өөрийн гараар хоол хийж идэж байгаа нь эрүүл хооллох, эрүүл мэнд сайжрах ч давуу талтай байна.

Та бүхэн ажигласан бол маш олон хүмүүс дэлгүүрээс талх худалдан авахаас илүүтэй өөрсдөө хөрөнгө гаргаж талх хийж сурсан. Бусад төрлийн гурилан бүтээгдэхүүнээ өөрсдөө хийх хандлага ч маш их болсон байна. Тасалгааныхаа цонхон дээр мартаад, хааяа санахаараа усалдаг хэдэн цэцэгтэй байсан байдлаас өөрсдийн хэрэгцээний нарийн ногоо, мөөгийг өөрийн гараар ургуулж буй нь маш том давуу тал юм.

Ажил, хөдөлмөрийн өөрчлөлтүүд

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү олон цагийг хамт өнгөрөөж, хичээлийг нь хамт хийж олон туршилт судалгааг нь гар бие оролцон хийж байгаа нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал батжих нөхцөл болж байна. Мөн олон тооны компаниуд ажилчдаа гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн нь ажлын бүтээмж нэмэгдэхэд нөлөөлсөн гэсэн судалгаа ч гараад байгаа юм. Гэр бүлдээ илүү цагийг зарцуулж, илүү их цагийг замын түгжрэлд биш өөртөө, гэр бүлдээ зарцуулж байгаа иргэдийн аз жаргалын индекс, ажлын бүтээмж тодорхой хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч эдгээр давуу талууд ихэвчлэн оффис ажилтай хүмүүст ажиглагдаж байгаа бөгөөд гарцаагүй шаардлагатай ажилтай, гэрээс ажиллах боломжгүй хүмүүст харилцан адилгүй үр дүнтэй байгаа юм.

Коронавирусийн аюул занал багасаж байгаа улмаас хөл хориог цаашид хөнгөрүүлэх шаардлагатай болж ирсэн. Хэдийгээр хөл хориог цуцалсан ч гэсэн зарим байгууллагууд үргэлжлүүлэн гэрээс ажиллах нөхцөлийг хадгалахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр ажил гэрийн хооронд явах хөдөлгөөн багасаж, замын түгжрэл зэрэгт сайн нөлөө үзүүлнэ гэж итгэж байгаа юм.

Зарим томоохон хотууд иргэддээ нийтийн тээвэр эсвэл хувийн тээврийн хэрэгслийг ашиглахын оронд явган алхах эсвэл унадаг дугуй хэрэглэхийг санал болгож, зам талбайгаа засаад эхэлсэн байна. Цахилгаан мопедийг хориглох хуультай Их Британи улс ч гэсэн уг хуулийг эргэн харж, хуулийн дагуу хэрэглэж болох заалттай болохоор ажиллаж байгаа юм. Энэ бүх аргачлал нь байгаль орчинд эерэгээр нөлөөлж бид цаашид эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж итгэж байгаа билээ.

Цаг уурын өөрчлөлт

Хүндрэлтэй асуудлууд, эдийн засгийн хямрал гэх мэт хэцүү бүхний ард цаг уур, орчин тойронд ямар өөрчлөлт гарсан бол? Олон улсын хөл хорио сайн нөлөө авч ирсэн үү?

Маш олон хотуудын оршин суугчид хотуудын нөхцөл байдал сайжирсан талаар мэдээлж байгаа билээ. Ихэнх хотуудын агаар илүү цэвэр болж, хотын замын хөдөлгөөн илүү тайван, илүү аюулгүй болсон юм.

Хиймэл дагуулын шинжилгээгээр дэлхийн агаар мандлын нитроген диоксид-н (чулуужсан түлш шатааснаас гардаг агаар бохирдуулагч хий) түвшин ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 30-с 40% буурсан үзүүлэлт гарсан байна. Уг үзүүлэлтээс үзэхэд 2020 оны эцэс гэхэд дэлхийн агаар мандал дахь СО2-н хэмжээ 8 хувиар буурах үзүүлэлттэй байна.

Цар тахлын аюулаас сэргийлж хөл хорио тогтоосон нь халдварыг цаашид тархахаас сэргийлсэн хэдий ч нөгөө талаар дэлхийн агаар мандал, цаг уур болон хүмүүсийн ажил амьдралд эерэг нөлөө үзүүлсээр байна.

 

Эх сурвалж: BBC

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417