"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

Бараг бүх л тэрбумтнууд ижил түүх ярьдаг. Тэр нь "надад нэг л өдөр сайхан санаа төрж түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд өдөр шөнөгүй зүтгэсээр эцэст нь нэг юм амжилтад хүрсэн" гэдэг үлгэр. Үүнээс олон хүмүүс "тэд чадсан юм чинь би ч гэсэн чадах юм байна" гэсэн ойлголтыг авч үлддэг.

Ялангуяа дэлхийн хамгийн чинээлэг эрхэм, цахим худалдааны сайт болох "Amazon"-ий үүсгэн байгуулагч Жефф Безос (Jeff Bezos) өөрийн түүхийг ярих их дуртай. 

Тэрбээр 1994 онд гэрийнхээ гражнаас хамаг ажлаа эхэлж байсан, гараараа компанийнхаа логог зурж байсан гэх мэт түүхээ байнга дурсдаг. Мэдээж хэрэг Безос бол маш ухаалаг, алсын хараатай нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрбээр өөрийн санааг бодит байдал болгохын тулд цаг наргүй хөдөлмөрлөж хүссэн оргилдоо хүрч чадсан. 

Гэхдээ гражнаас бүх зүйл эхэлдэг гэдэг үлгэр тийм ч бодитой зүйл биш. Жефф Безост эцэг эх нь 240 мянган ам.доллар (Одоогийнхоор 658 мянган ам.доллар) өгч байж бизнесийн гарааг нь эхлүүлж байсан тухай тийм ч олон хүн мэддэггүй байх. 

Жеффийн хойд эцэг болох Майк Безос энэ тухай "Бид зардал багатай газар амьдарч байсан учраас мөнгө цуглуулж түүний анхны хөрөнгө оруулагчид болсон юм." гэж хэлсэн байдаг. Майк нь Кубээс ирсэн цагаач бөгөөд дэлхийн хамгийн том газрын тосны компани болох "Exxon"-д инженерээр ажилладаг байжээ. Одоо тэд "Amozon"-д оруулсан хөрөнгө оруулалтынхаа ачаар 30 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон гэнэ. 

Жефф Безост том санаа байсан, харин эцэг эх нь олон зуун мянган долларгүй байсан бол тэр нь хэзээ ч бүтэхээргүй байсан юм. 

Үүнтэй адил түүх олон бий. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл эцгээсээ 5 сая ам.долларын зээл авч ажлаа эхлүүлж байсан шүү дээ. 

Эндээс харахад дэлхийн тэргүүлэх баячууд хөрөнгөө босгохын тулд боломжийн амьдралтай эцэг эхтэй байх шаардлагатай байгаа нь харагдана. Аль эсвэл сайн танилын хүрээтэй байх нь чухал. 

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгт олон жилийн турш бичигдэж ирсэн, "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн жишээг энд дурдаж болно. Түүний эцэг эх нь Вашингтон мужийн хамгийн нөлөө бүхий боловсрол болоод бизнесийн байгууллагуудад ажиллаж байжээ. Биллийн ээж Мэри 1980 онд АНУ-ын эдийн засагт хамгийн том нөлөөтэй сайн дурын байгууллага болох "United Way"-ийн захирлуудын зөвлөлд орсон анхны эмэгтэй болсон юм. 

Тэнд Мэри тухайн үеийн хамгийн том технологийн компани болох "IBM"-ийн удирдлагуудтай уулзан хүүгийнхээ байгуулсан компани "Microsoft"-ийг дэмжих санал тавьсан байна. Үүний ачаар "IBM"-ийн цоо шинэ хувийн компьютер "5510" нь "Microsoft" үйлдлийн системтэй худалдаалагдах болсон аж. Хэрвээ ээж нь танилын хүрээгүй байсан бол хүү Гейтсийн компани нь амжилт олох байсан болов уу?

Хамгийн сүүлийн жишээ

"Facebook" компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг нь дээр дурдсан санхүүгийн чадамж болоод танилын хүрээ аль аль нь байжээ. 

Маркын эцэг эх нь хүүгээ "Phillips Exeter"-ийн дунд сургуульд оруулсан юм. Тус сургууль нь АНУ-ын хамгийн сайн сургуулиудын нэг бөгөөд тэндээс бизнес, улс төрийн салбарт амжилт олсон хүмүүс олноороо төрдөг. Марк "Phillips Exeter"-д байх даа "Facebook"-ийг хөгжүүлэх боломж олгосон програмистын чадвараа олж авсан байна. Дашрамд дурдахад тус сургуулийн жилийн төлбөр нь 57 мянган ам.доллар юм. Харин дундаж америк өрхийн жилийн орлого 56 мянган ам.доллар байдаг. 

Мөн 11 настай байхаас нь Маркын програмистын чадварыг хөгжүүлэх үүднээс эцэг эх нь алдарт веб хөгжүүлэгч Дэйвид Ньюманаар хичээл заалгаж байжээ. Дэйвид 11 настай хүүг гоц ухаантан хэмээн нэрлэсэн нь үнэхээр Марк Зукерберг бусдаас илүү байсныг харуулна. Гэхдээ эцэг эх нь боловсролд нь ингэж анхаараагүй бол тэрбээр "Facebook"-г байгуулах чадвар эзэмших байсан нь эргэлзээтэй. 

Мэдээж хэрэг ийм хэмжээний дээр дурдсан гурван хүн хэн хүнээс илүү чадвар, алсын хараатай учраас тийм хэмжээний амжилтанд хүрсэн байна. Гэхдээ эцэг эх нь хүссэн хүнд олдохгүй боловсрол олгож, санхүүжилт үзүүлж танил талаараа дэмжээгүй бол бүх зүйл өөрөөр эргэх байсан нь тодорхой. 

Энэ бол үнэн дээ хүн бүрийн мэддэг зүйл юм. "Шинийг санаачлагчид" үнэндээ бизнесийн эрсдэл, амжилтад хүрэх арга замыг зөн билэгтэй мэт тооцолдог хүмүүс биш юм. Ихэнх тохиолдолд тэд ердөө чинээлэг эцэг эхтэй байдаг. Баян чинээлэг гэр бүл нь ямар ч тууштай байдлаас илүү амжилтын эх болдог. Үүнээс болоод тэднийг элитүүд гэж нэрлэдэг. Европт байдаг нөлөө бүхий гэр бүлүүд дундад зууны үеэс хойш чинээлэг байдлаа хадгалж үлдсэн нь ч үүнтэй холбоотой. 

Эх сурвалж: vocal.media

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417