Африкийн орнууд яагаад зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож чадахгүй байгаа вэ?

Африкийн орнууд яагаад зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож чадахгүй байгаа вэ?

Долоон жилийн өмнө Африкийн удирдагчид бүс нутгийн хэмжээнд үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын төлөө ажиллахаа амлав. Тэд Африкийн холбоо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэхдээ тухайн тивд удаан үргэлжлэх энх тайван байдлыг хангахын төлөө тангараг өргөлөө. Тэд мөн зөрчилдөөнөөс үүсэх хохирлыг барагдуулах ажлыг хойч үеийн африкчуудад даатгахгүй гэж байжээ.

Үүний дараахан буюу 2016 онд тэд мөн 2020 он гэхэд зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэхэд хэрэгжүүлэх шаардлагатай 54 алхмыг гаргаж иржээ. Африкийн холбооны гишүүн орнууд улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хууль эрх зүйн асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэдгийг удаа дараа сануулах болсон. Тэд Африкийн тогтвортой байдлыг хангалттай санхүүжүүлэхээс эхлээд босогчдыг дарах, дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт олон арга хэмжээ авч эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм. Бусад алхмууд нь хүний ​​наймаа, авилга, хууль бус санхүүгийн эх үүсвэртэй тэмцэх байв.

Тус мэдэгдлийг гаргаснаас хойш Африк улс хоорондын зөрчилдөөн бүр нэмэгджээ. Африкт 1990-2019 оны хооронд улс төрийн болон шашны 630 орчим зэвсэгт мөргөлдөөн гарсан аж. Ялангуяа шашин хоорондын зөрчилдөөн нь энэ төрлийн дэлхийн хэмжээн дэх мөргөлдөөний 75 хувийг эзэлж байжээ. 

“Буун дууг хорих” оролдлогууд үр дүнгээ өгсөнгүй. Дээрх гэрээнд гарын үсэг зурснаас хойш Африк дахь мөргөлдөөн харин ч илүү ихэссэн гэхэд болно.

Ажилтанд хүрээгүйн нэг шалтгаан нь тус тив дэх зөрчилдөөний тоог харгалзан үзвэл 2020 онд бүгдийг нь зогсооно гэдэг нь боломжгүй явдал байсан юм. Хоёр дахь шалтгаан нь тэдгээр мөргөлдөөний олонх нь дотоод шинжтэй, иргэд нь Засгийн газрынхаа эсрэг тэмцсэн иргэний дайн байсанд оршино. Аливаа улс орны дотоодыг тэмцлийг гадаадын хүчин шийдэж байсан тохиолдол маш ховор байдаг. 

"Африкийн холбоо эдгээр мөргөлдөөнүүд нь хүмүүс хоорондын эрх ашгийн төлөөх тэмцэл гэдгийг ухаараагүй цагт ямар ч амжилт гаргахгүй" гэж улс төр судлаач Сайр Акбон хэлжээ. 

Мөргөлдөөний театр

Мали дахь Туарегийн салан тусгаарлагч, жихадист босогчид, Хойд Нигерийн Боко Харам, Буркина Фасо дахь жихадист болон цэрэг армийн босогчид, Сомали дахь Аль-Шабаба, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад болж буй иргэний дайн зэрэг нь асар олон жил үргэлжилж байгаа мөргөлдөөн билээ. 

Ялангуяа Ливи, Өмнөд Судан, Камерун дахь Англофон Амбазони салан тусгаарлагчдын хооронд өрнөсөн дайнууд нь аль аль талдаа асар их хэмжээний хохирол учруулаад байгаа. 

Ихэнх зөрчилдөөн ихэвчлэн эдгээр газруудад төвлөрдөг: 

  • Мали, Буркина Фасо, Нигерийн хойд хэсэг, Чад, Судан, Эритрея зэрэг Сахелийн бүс
  • Чад нуурын нутаг, Камерун, Чад, Нигер, Нигери
  • Африкийн эвэр, үүнд Сомали, Судан, Өмнөд Судан, Кени
  • Их нууруудын бүс нутаг, тухайлбал Бурунди, Ардчилсан Конго (DRC), Руанда, Уганда.

Хамгийн хэцүү нь эдгээрийн олонхи нь хил дамнасан мөргөлдөөн болдог бөгөөд үүний нөлөөгөөр бүс нутгийн хөгжил маш хүнд цохилтод ордог. Босогчид өөрсдийн хүрээгээ тэлэхийн тулд зэргэлдээ орнууд руугаа дайрах нь түгээмэл үзэгдэл бөгөөд үүнээс болоод иргэний дайн нь үнэстэн дамнасан тэмцэл болж хувирна. 

Ихэнх Африкийн зөрчилдөөнийг хүчирхийлэл, ялангуяа хэт даврах үзлийг дэврээдэг билээ. Мозамбикийн Кабо Делгадо мужид гарч буй мөргөлдөөн энэ ангилалд багтдаг. Тэнд олноор нь хүйс тэмтрэх, хүний мах идэлт зэрэг гэмт хэрэг нэг бус удаа гарч байсан юм.

Олон жилийн зөрчилдөөн

Африкийн холбоо Африкт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч, түүний дотор 2015 онд батлагдсан 2063 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр гаргажээ. 

Гэхдээ энх тайван, аюулгүй байдал тивийг төөрөлдүүлж байна. Зарим зөрчил мөргөлдөөн хэдэн арван жилийн турш үргэлжилсээр байна. Үүнд Баруун Сахарын эсрэг тэмцэл, Исламын Магреб дахь Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой Мегреб муж дахь зөрчил, Сомалийн иргэний дайн, Холбооны Ардчилсан хүчний болон Эзэнтний эсэргүүцлийн арми зэргийг дурдаж болно. 

Арван найман жилийн өмнө Африкийн Холбоо нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, гишүүн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөв. Гэхдээ энэ нь эсрэгээрээ тухайн мөргөлдөөн илүү удаан үргэлжлэх аюулд хүргээд байгаа. 

Үүний нэг жишээ бол Ливид гарсан мөргөлдөөн юм. Турк, Египет, Орос, Арабын Нэгдсэн Эмират улсууд тус улсын иргэний дайн илүү хурцадсан болохыг хүн бүр мэдэж байгаа. 

Тиймээс эцсийн бүлэгт аливаа зэвсэгт мөргөлдөөнийг гаднын оролцоогүйгээр дуусгах бодлого нэн чухал болоод байна. Гэвч улс орнууд энх тайвнаас илүү өөрсдийн эрх ашгийг урьтал болгож байгаад асуудлын гол зангилаа оршино. 

Эх сурвалж: conversation.com

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417