Энэтхэг ба Хятад: Цөмийн дайнд хүрэх хэмжээний дайсагнал

Энэтхэг ба Хятад: Цөмийн дайнд хүрэх хэмжээний дайсагнал

Дэлхийн эдийн засгийн потенциал Ази, Зүүн өмнөд Ази руу шилжих үйл явц өрнөж байна. Үүнийг технологийн хөгжлөөрөө өрнөдийн зэрэгт хүрэх гэсэн олон жилийн уйгагүй чармайлт нь үр дүнгээ өгч байна гэж ч хэлж болох юм. Хөгжлийн нэг хөшүүрэг нь техник технологи, нөгөө хөшүүрэг нь түүхий эд, байгалийн баялаг гэж үзэх юм бол хөгжиж буй гэсэн тодотголтой орнуудад дээрх хоёр хөшүүрэг хоёулаа бүрэлдэж эхэлжээ.

Харин Европын орнууд, Япон зэрэг одоогийн томчуудад байгалийн баялаг алга. Шинжлэх ухаан технологийн хөгжил глобалчлагдаж, өндөр технологи нь хөгжиж буй орнуудад эрчимтэй нэвтэрч байгаагаас шалтгаалаад ирээдүйд эдийн засгийн гол хүчин зүйл нь үйлдвэр, технологиос гадна, түүхий эд, байгалийн баялаг болж хувирч байна.

Өндөр технологидоо дулдуйдан бусдаас түүхий эд авч боловсруулаад буцаан зардаг одоогийн хэв маяг үгүй болсноор байгалийн баялаггүй орнуудын эдийн засаг зогсонги байдалд орж эхэлжээ. Харин түүхий эд ашигт малтмал нь бэлэн улсууд технологио хөгжүүлэн дээгүүр жаалах болов. Өнөөдөр Энэтхэг, Вьетнам зэрэг урьд нь төдийлөн анхаарал татаж байгаагүй орнуудын эдийн засаг жилд 10 орчим хувиар өсч байгаа бол газрын тосны асар их нөөцтэй Бразил, нүүрс, үнэт металлын нөөц ихтэй Чили, Канад, Перу зэрэг орнууд хөрөнгийн биржийн гол тоглогчид болж, дэлхий нийтийн хэрэгцээний дийлэнхийг хангах цаг айсуй. 

Улмаар мөнгийг эрх мэдэл дагадаг хуулиар ирээдүйд дэлхийн эдийн засагт Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, Өмнөд Америкийн орнууд голлох үүрэгтэй оролцох болно.

Эдүгээ Ойрхи Дорнодод өрнөж, дэлхийн тэргүүлэх гүрнүүд татагдан ороод буй бүс нутгийн хямрал, иргэний дайныг зарим улстөрч “Дэлхийн гуравдугаар дайны оршил” гэж буй. Тэгвэл тэрхүү дэлхийн гуравдугаар дайн болдог юм аа гэхэд энэ л зайлшгүй үйл явцыг буюу хүчний шилжилтийг зогсоох зорилготой байх нь тодорхой байна. 

Өрнөдийнхөн энэ дайнд ялах аваас ноёлох байр сууриа хэвээр нь авч үлдэнэ. Эс чадвал хүчний харьцаа өөрчлөгдөж, Ази, Өмнөд Америк ноёрхоно. Энэ бол зайлшгүй. Гэхдээ барууны орнуудад хангалттай барьц үлдсэн нь Азийн тэргүүлэх хоёр эдийн засаг болох БНХАУ, Энэтхэгийн зөрчил юм.

Түүхийн турш хуримтлагдсан зөрчил, газар нутгийн маргаан энэ хоёр улсыг нэг нэгээсээ болгоомжлох хангалттай шалтгийг үүсгэсэн бөгөөд өдгөө геополитикийн хамгийн том эрсдэлийг үүсгээд байгаа юм.

Энэтхэг маягийн айдас буюу далайн төлөөх тэмцэл

Энэтхэг улс сүүлийн жилүүдэд Энэтхэгийн далай дээр хяналтаа тогтоон бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэтхэгтэй газар нутгийн маргаантай БНХАУ өмнө нь зөвхөн онолын төвшинд яригддаг байсан, Энэтхэгийн далайд хяналтаа тогтоох “Сувдан хэлхээ” хэмээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шуурхайлсан явдал энэтхэгүүдийг мөн яаравчлахад хүргэжээ. 

Ерөнхий сайд Н.Моди энэ оны эхээр Франц улстай харилцаа холбоо, тээвэр ложистикийг дэмжих (Reciprocal Logistics Support Agreement) гэрээ байгуулж, Э.Макроныг Дэлид айлчлах үеэр гарын үсэг зурсан нь олон улсын анхаарлыг онцгой татсан. Энэхүү гэрээг байгуулснаар Энэтхэг улс боомтуудаа Францад ашиглуулахаас гадна байдал эвгүйтсэн үед Жибути, Абу Даби, Реюньон дахь баазуудыг нь ашиглах боломжийг нээсэн юм. Энэтхэг 2014 онд АНУ-тай яг ийм гэрээ байгуулсан бөгөөд сая Францтай гарын үсэг зурсан нь хяналтын хүрээгээ үлэмж өргөжүүлсэн явдал болсон. Гэсэн ч тэдний хувьд одоогийн байгаа байдал нь хангалтгүй хэвээр байна. Тэд дахиад хоёр болон олон талт гэрээнүүдийг байгуулах зайлшгүй шаардлагатай. Мөн БНХАУ-ын нөлөөг сааруулахын тулд хөрөнгө хүч боломжийнхоо хэрээр хаяж буй юм.

БНХАУ-ын удирдлагууд Энэтхэгийн хажуу хавирганы улсуудад айлчлан буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл амалж, хариуд нь Энэтхэг мөн ийм алхмаар хариу барьсаар багагүй хугацаа өнгөрчээ. Энэтхэгийн урдхан талд байдаг Шри Ланкад БНХАУ их хэмжээний зээл тусламж цутгасаар Хамбантота боомтыг нь 99 жилээр түрээслэж авсан. Хариуд нь Н.Моди хятадууд нөлөөний бүсээ гэж тооцдог Монгол Улсад тэрбум ам.долларын зээлийн шугам нээж өгсөн нь нэг л жишээ. БНХАУ Шри Ланкаас гадна Мьянмар, Пакистан, Мальдив, Шри Ланка, Жибути зэрэг улсад нөлөөгөө тогтоож, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй.

Энэтхэгийн хувьд “Арын хаалга”, шууд нэвтрэх эмзэг цэг нь гэж тооцогддог улсынх нь нэрээр нэрлэгдсэн энэ далайд гуравдагч этгээдийн ашиг сонирхол орж ирсэн нь ийнхүү эсрэг хөдлөхөөс өөр аргагүйд хүргэсэн байна. 

Энэтхэг, БНХАУ-ын ашиг сонирхлыг хязгаарлахын тулд ганц Францтай гэрээ хийх нь хангалтгүй хэвээрээ байна.

“Сувдан хэлхээ”-ний нууц 

“Сувдан хэлхээ” нь БНХАУ-ын Энэтхэгийн далай дахь ашиг сонирхлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний тухай онол юм. Эх газрыг Хятадын эзэмшлийн боомт, байгууламжуудаар дамжуулан Суданы эрэг хүртэлх усан замаар холбох, үүгээрээ дамжуулан Энэтхэгийн далайд ноёрхох зорилготой гэж үздэг. “Сувдан хэлхээ” нь Ойрхи Дорнод, Африкийг тусгаарладаг Мандебийн хоолой, БНХАУ-аас Энэтхэг орох усан замыг үлэмж товчилдог Малаккийн хоолой, Персийн булангийн газрын тосны Европт хүрэх гол зам болсон Ормузын хоолой, Явагийн тэнгисээс Энэтхэгийн далай руу нэвтрэх гол гарц болсон Ломбокийн хоолой болон Пакистан, Шри Ланк, Мальдив, Сомалийн стратегийн ач холбогдолтой боомт, байгууламжуудыг хамарна. 

БНХАУ-ын гадаад бодлого, хийж буй алхмуудыг нь судалсны үндсэн дээр “Booz Allen Hamilton” хэмээх зөвлөх үйлчилгээний фирм анх энэ талаар таамаглал дэвшүүлсэн байдаг. Богино хугацаанд үйлдвэрлэлийн гүрэн болж хувирсан БНХАУ цаашид эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд эрчим хүчний эх үүсвэр олох зайлшгүй шаардлагатай бөгөөд “Сувдан хэлхээ”-г байгуулснаар энэ зорилгоо биелүүлнэ гэж тооцсон гэж “Booz Allen Hamilton” дүгнэсэн байдаг. 2005 оноос хойш БНХАУ-ын явуулсан бодлого, гаргасан улс төрийн нүүдэл, шийдэл дээрх таамгийн дагуу явж ирсэн. 

Энэтхэг улс Мандебийн хоолой дахь стратегийн асар чухал байрлал бүхий Жибутид хүч нөлөөгөө бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа ч мөнгөний өмнө хүчин мөхөсдөж байна. БНХАУ тус улсад хөрөнгө оруулалт хийсээр хилийн чанад дахь анхны усан цэргийн флотоо байгуулсан. Ерөнхийлөгч Исмаил Омар Геллех гэгч нь Бээжинд байн, байн ирдэг, Бээжингээс болж Франц, АНУ-ын эрх ашгийг ч улсаасаа түлхэж гаргаж байгаа нэгэн аж.

Ер нь Энэтхэг энэ мэтээр мөнгөнөөс болж БНХАУ-тай хийж буй эчнээ тэмцэлд давуу талаа алдаж байна. Дээр дурдсан Хамбантота боомтыг гэхэд л Шри Ланка эхлээд Энэтхэгт санал болгосон ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй гээд татгалзсан байдаг.

БНХАУ түүнчлэн Пакистаны Живани муж, Бангладешт цэргийн баазаа байгуулах асуудал яригдаж байгаа. Нэр дурдагдсан газруудыг газрын зураг дээр харахад л Энэтхэгийн хувьд байдал ямар эгзэгтэй байгааг ойлгоход төвөггүй.

Хятад “Сувдан хэлхээ”-ний эсрэг Энэтхэг “Сувдан хэлхээ”

Цөмийн дайнд хүрэх хэмжээний дайсагнал

Шинэ Дели хилийн цэргийн зэвсэглэлээ сайжруулахад 553 сая ам.доллар зарцуулахаа энэ оны нэгдүгээр сард зарласан бөгөөд үүний нэлээд хэсэг нь Төвдийн хязгаар дахь анги нэгтгэлүүдэд хамаарна хэмээн онцолсон. Үүнээс нэгхэн хоногийн дараа тив хоорондын зориулалттай Agni-V баллистик пуужинг Бенгалын буланд амжилттай туршсан юм. Туршилт амжилттай болсны дараа Н.Моди хамгийн түрүүнд “Шинэ пуужин БНХАУ-ын аль ч цэгт хүрэх чадвартай” хэмээн мэдэгдсэн билээ. 

Гэхдээ БНХАУ-ын орчин үеийн усан флот ч энгийн нөхцөлд маш сайн ажилладгийг Энэтхэг улс өнгөрсөн гуравдугаар сард мэдэж авсан.

Мальдивын БНХАУ-ын талыг баримтлагч ерөнхийлгч онцгой байдал зарласны дараа Энэтхэг байлдааны хөлөг онгоцуудаа арлын зүг хөдөлгөсөн ч БНХАУ Мальдивыг өмөөрөхөөр хөлөг онгоцуудаа илгээснийг мэдээд хүчээ эргүүлэн татсан юм.

Гэхдээ Энэтхэг улс гараа эвхээд суугаагүй, тодорхой арга хэмжээ авсаар л байна.

Энэтхэгийн хажууд наалдсан Шри Ланкийг БНХАУ нөлөөндөө авсан бол Энэтхэг улс БНХАУ-ын бөөрөн дэх Балба улсыг онилоод буй. Манайд орж ирэх гэж буй тэрбум ам.доллар ч ийм зорилгоос эхтэй. 

Ерөнхий сайд Нарендра Моди мөн Сейшелийн арлууд дээр цэргийн бааз байгуулах ажлыг эхлүүлж, Оманд цэргийн бааз, цэргийн зориулалттай нисэх буудал түрээслэх хэлцлийг энэ онд хийж амжсан. Мөнхүү Франц, АНУ-тай байгуулсан шиг Далайн байгууламжаа харилцан ашиглах тухай гэрээг 2017 онд Сингапуртай байгуулжээ. Андаман, Никобарын арлууд дээр цэргийн бааз байгуулснаар Энэтхэгийн нөлөөний хүрээ Зүүн Өмнөд Ази, Номхон далай руу орж ирэх болно. 

Хятадын “Сувдан хэлхээ”-нээс айх энэ айдас болгоомжлол нь Энэтхэгийг АНУ-аас Франц, Мадагаскараас Жибути, Оман, Сейшелийн арлуудаас Сингапур хүрсэн өөрийн гэсэн бас нэгэн “Сувдан хэлхээ” байгуулахад хүргэжээ.

Эх сурвалж: Forbes

Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй

79
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417