Билл Гэйтс болон Стив Жобс: 30 жилийн дайн

Билл Гэйтс болон Стив Жобс: 30 жилийн дайн

30 орчим жилийн нөхөрлөл, дайсагнал, өрсөлдөөний дунд тэд хэрхэн өөр өөрийн замаар ажиллаж “Microsoft”  болон  “Apple” компаниудыг амжилтад хүргэсэн бэ? Өнөөдөр бидний хувьд өдөр тутамдаа хэрэглэдэг, маш сайн мэддэг уг брендүүд нь бие биедээ маш их нөлөөлсөөр ирсэн билээ. “Microsoft”-ыг “Apple” гүйгээр, “Apple”-ыг “Microsoft”гүйгээр төсөөлөхөд бэрх. Тэгвэл та бүхэнд энэ хоёр компани, үүсгэн байгуулагчдын нөхөрлөл, дайсагнал эдгээр бүхэн 30 жилийн хугацаанд хэрхэн нөлөөлж байсан талаар сонирхуулъя.

1980-аад онд анх Стив Жобс АНУ-ын нийслэл хот Вашингтонд очиж Билл Гейтсэд  “Apple”  компанийн  “Macintosh”  компьютерт “Microsoft”-ын үйлдлийн систем суулгаж шинэчлэл хийх талаар ярилцаж байжээ. Гэсэн хэдий ч Гейтсэд энэ санаа, Стив Жобсын хандлага зэрэг олон зүйл таалагдаагүй гэдэг. Энэ үед Гейтс Жобсд хандан: Бид энд хангалттай гайхалтай зүйл бүтээж байна. Бидэнд чиний хэрэг огтхон ч байхгүй шүү дээ, бид асуудалгүй болж л байна гэжээ. Гэсэн ч сүүлд нь чамайг хүсвэл энэ бүхэнд оролцуулж болох юм гэжээ.

Үүний дараагаар тэд хэсэг хугацаанд хамтарч ажиллаж байсан бөгөөд “Macintosh” компьютерыг үйлдвэрлэж эхэлж байсан эхний хэдэн жилд хамтран ажилладаг байв. Гэсэн ч тэдний нөхөрлөл 1985 онд “Microsoft” компани “Windows” үйлдлийн системээ зарлаж, худалдаанд гаргах үед нуран унасан юм. Стив Жобс “Macintosh”-ыг энэ бүхнээс хассанд нь Гейтсэд тун ч уурлаж байсан хэдий ч энэ бүхэн Гейтсийн хувьд тун ч хамаагүй байлаа. Түүний хувьд бүтээл нь хангалттай сайн байсан бөгөөд “Apple” үүнд оролцох шаардлагагүй гэж үзэж байв. Учир нь “Macintosh”-ыг график дүрслэл хийхдээ “Xerox”-оос санаа авсан гэж Билл Гейтс үзэж байсан юм.

Энэ үйл явдлын дараа уурласан Стив Жобс Билл Гейтсийг санаа хулгайлсан гэж мэдэгдсэн юм. Хариуд нь Билл Гейтс: Юу гэхээр Стив, энэ тухайд тайлбарлах өөр ч арга бий шүү. Минийхээр бол бидэнд “Xerox” гээд нэг баян хөрш байсан юм. Харин би гэрт нь үнэтэй зурагтыг нь хулгайлахаар ороход чи аль хэдийн авчихсан байсан шүү дээ гэж даажигнаж байжээ.

Үүнээс хойш уг хоёрын хооронд ширүүн тэмцлийн үе эхэлсэн юм. Тэд хамтарч ажиллахаа бүр мөсөн больж тус тусын замаа хөөж эхэлжээ. Жобс нэгэн удаагийн ярилцлагадаа: Тэд биднийг зүгээр л хөсөр хаяж орхисон. Учир нь Гейтсэд ичих нүүр гэж зүйл байхгүй гэж байв. Хариуд нь Гейтс: Хэрэв тэр үнэхээр ингэж боддог бол бодит байдлыг хольж хутгах өвчтэй болчхож гэж байв.

Жобс Гейтсийг зөвхөн бизнестээ улайрч, шавар шавхайтай хутгалдахаас буцахгүй нэгэн гэж боддог бол Гейтс Жобсийг хүн гэхэд хэтэрхий хачин, гаж гэж байсан юм. Гэсэн хэдий ч Гейтс Жобсын загвар, дизайны мэдрэмжийг хүндэлдэг гэдгээ хэзээ ч нуудаггүй. Түүнийг технологи талын чадвар муу ч загварын хувьд юу хийхээ маш сайн мэддэг, мэдрэмжтэй гэж үздэг.

1985 онд Стив Жобс “Apple” компаниас гарч өөрийн гэсэн компьютерын компани эхлүүлэхээр ажиллаж байсан юм. Хэдий Жобс “Microsoft”-ын хамгийн том өрсөлдөгч компанид ажиллахаа больсон ч тэдний хоорондын харилцаа сайжирч, дайсагнах байдал нь намжаагүй юм. Тэрээр 1985 онд “Playboy” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв бид энэ өрсөлдөөнд Windows-д ялагдвал компьютерын технологийн хувьд харанхуй үе ирэх болно гэж байжээ. Гэсэн хэдий ч Windows энэ өрсөлдөөнд илт тэргүүлж 80 оны төгсгөл гэхэд өрсөлдөгчгүй үйлдлийн систем болно гэдэг нь тодорхой болсон юм.

Энэ бүх тэмцэл цаашид үргэлжилсээр л... 1996 онд Стив Жобс нэгэн баримтат нэвтрүүлгийн үеэр “Microsoft” компанийг гуравдугаар зэргийн муу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гээд шүүмжлээд амжив. 1990-ээд оны сүүлээр “Apple” компани уналтын үедээ ороод байв. “Apple”-ын тэргүүн Гил Амелио 1996 онд Жобсын үүсгэн байгуулсан “Next” компанийг худалдаж авч Жобсыг эргүүлэн ажилд нь томилохоор хэлэлцээр хийж эхлэх үед Гейтс энэ хэлэлцээрийг хийлгэхгүй байх тал дээр Гил Амелиотой ярилцаж байв. Тэрээр Гилд хандан : Чи энэ бүхнийг технологийн ажил гэдгийг ойлгож байгаа биз дээ. Чи тэрийг аваад өөрийнхөө технологийг хөгжүүлэх тал дээр ажиллуулж чадахгүй. Стивийг технологийн талаар юу ч мэдэхгүй гэдгийг нь ойлгохгүй байна уу? Тэр зөвхөн худалдаа, борлуулалт хийж чадах л хүн. Чамайг ийм тэнэг шийдвэр гаргаж байгаад итгэж ч чадахгүй юм гэж хэлж байлаа.

Харин 1997 он гэхэд Жобс “Apple” компанийн удирдах зөвлөлийн тэргүүн болсон юм. Үүнийхээ дараа тэрээр нэгэн хурлын үеэр “Apple” компанийг хөл дээр нь бат зогсоохын тулд “Microsoft” компаниас их хэмжээний хөрөнгө оруулалт авах саналыг зөвшөөрсөн гэдгээ мэдэгдсэн бөгөөд хурлын заланд сансрын холбоогоор Билл Гейтсийн дүрс бүхий дуудлага ирэх үед танхимд байсан хүмүүс олноороо эсэргүүцэн орилолдож байв.

Гейтс Жобсд хэдий дургүй ч түүний бүтээсэн зүйлсийг шүтэн биширдэг байсан юм. “Apple” Компани анх “iTunes”-г танилцуулах үед Гейтс компанийн дотоод мэйлээр түүний бүтээсэн зүйлсийг маш гайхалтай, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн гайхалтай бүтээл гэж магтаж байсан аж.

Жобс хэзээний л Гейтс болон “Microsoft” компанид дургүй байв. 2000 онд Стив Боллмер удирдах зөвлөлийн даргын албыг Гэйтсээс авах үед Жобс: Хэрэв Боллмер “Microsoft”-ыг удирдаж байгаа бол ялгаагүй л өөрчлөлтгүй хог байх шив гэж хэлж байжээ.

Тэд үргэлж л бие биенийхээ бүтээгдэхүүнийг шүүмжилж, хурцлах хандлагатай байв. Гэсэн ч хачирхалтай нь тэд бие биенээ хүндэлдэг байсан нь тун сонин хэрэг. Тэд 2007 онд хурлын үеэр хамтдаа нэгэн тайзнаа гарсан юм. Тэр үед Гейтс: Би Стив шиг мэдрэмжтэй болохын тулд маш их зүйл зарцуулахаас буцахгүй гэж байсан юм. Харин Жобс: Би түүнийг ийм хэмжээний компани үүсгэн байгуулж, бүтээн босгож чадсанд нь гайхширдаг. Тун ч биширмээр. Бас надад түүнтэй хамт ажиллах сайхан байсан. Тэр тун золбоотой бас нэлээд дажгүй хошин мэдрэмжтэй шүү гэж байжээ.

Харин Жобсыг нас барсны дараа Гейтс: Би үргэлж л Стивийг хүндэлдэг байсан. Бид хамтдаа ажиллаж, бие биенээ хурцалж, бие биетэйгээ өрсөлддөг байсан. Өрсөлдөгчийн хувиар ч тэр өөр байдлаар ч тэр түүний хэлсэн ямар ч зүйл надад муухай санагдаж байгаагүй гэж байжээ. Тэд өөрсдийгөө өөрсдийнхөө ойлголтоор л хүндэлж, хайрлаж, хурцалж бас үзэн ядаж байсан биз. Гол нь эдгээр эрчүүд энэ бүх зүйлсийн дараа нэг нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компанийг үүсгэн байгуулж, нөгөө нь дэлхийн хамгийн баян эр болж байсан билээ.

 

Эх сурвалж: Buisiness Insider

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417