Тархи угаалт

Тархи угаалт

Монголоор “тархи угаалт” гэх үг бол англи хэлний “brainwashing” гэх үгийн буулгалт. Харин “brainwashing” бол хятад хэлний “洗腦” гэх үгийн буулгалт байдаг. Энэ үг АНУ-ын "CIA" буюу тагнуулын төв газраас Солонгосын хойгийн дайнд олзлогдсон америк цэргүүдийн үзэл бодлын өөрчлөлтийн талаарх судалгааны илтгэлд анхлан хэрэглэгдэж, түүний дараа сэтгүүлч Эдвард Хантер Хятадын коммунист нам (ХКН)-ын тархи угаах технологийн талаар ном бичсэнээр олонд дэлгэрсэн гэдэг.

Солонгосын хойгийн дайны тухайн үед, Америкийн цэргийн удирдлага олзлогдсон цэргүүд нь олноороо богино хугацаанд коммунизмд тархиа угаалгаад байсанд гайхшран шаналаад байж. Өнөөдөр тэр үеийн ХКН ямархуу тархи угаах технологи хэрэгжүүлж байсан нь нэгэнт тодорхой болжээ.

Хэн нэгний үзэл бодол, итгэл үнэмшил хийгээд идеологийг өөрчлөхийг зорих үед, бидний ердийн ухаанаар бол үзэл бодлыг нь үгүйсгэн няцааж ятгах ч юм уу, эсвэл тамлан зовоож тулгахгүй л бол барагтай бол өөрчлөгдөхгүй гэж баримжаалах болов уу. Тэгтэл ХКН-ын хэрэгжүүлсэн арга нь түүнээс тэс өөр зүйл байжээ. Тэд олзлогдсон америк цэргүүдээр “Коммунизмд ч бас сайн тал бий” гэсэн хялбархан тэмдэглэл бичүүлээд, шанд нь тамхи, амттан мэтийн шалихгүй өчүүхэн зүйлс өгдөг байсан гэнэ. Ердөө л иймхэн үйлдлийн үр дүнд Америкийн олзны цэргүүд ээлж дараалан коммунизмруу ханаралдан урвах нь тэр.

Энэхүү тархи угаах технологийг эгэл бидний хар ухаанаар шүүвэл байж боломгүй учир битүүлэг гэж санагдахвий. Үзэл бодол, итгэл үнэмшлийг нь өөрчлөхийн төлөө шан өгнө гэдэг бол нэг ёсондоо “үзэл бодол, итгэл үнэмшлийг нь хахуульдан авч буй хэрэг” тул их хэмжээний шан харамж л биш бол үр дүн гарахгүй юм шиг санагдана. Гётегийн “Фауст” жүжигт, доктор Фауст үхлийн дараах “сүнсээ худалдана” гэсэн нөхцөлөөр энэ насны бүхий л жаргал цэнгэлийг эдэлнэ гэсэн гэрээг Мефистофель чөтгөртэй хийдэг. “Сүнсээ худалдах” гэдэг бол үзэл бодол, итгэл үнэмшлээ худалдаж буй явдал тул, түүний төлөө “энэ насны бүхий л жаргал цэнгэл” гэх дайны шан харамж л авахгүй бол тооцоо нийлэхгүй байсан биз. Харин тэгтэл Америкийн олзны цэргүүд үзэл бодол хийгээд итгэл үнэмшлээ өөрчлөхийн төлөөнөө ердөө л тамхи бохь төдийхөн авчээ. Тэгвэл үүнийг чухам хэрхэн ойлгох ёстой вэ?

Энэхүү үл ухагдам үйл явдлыг танин мэдэхүйн үл нийцэл (cognitive dissonance) гэх онолоор тайлбарлаж болно. Танин мэдэхүйн үл нийцэл гэх онолын хүрээн дотор Америкийн олзны цэргүүдийн дотор ямархуу сэтгэлзүйн процесс өрнөснийг тайлбарлах гээд үзье. Эхэндээ тэд өөрсдийгөө Америкт төрж өссөн бөгөөд коммунизмыг дайсан гэж үздэг байсан. Тэгтэл дайсандаа олзлогдож, коммунизмыг өмгөөлсөн тэмдэглэл бичнэ. Энэ үед бялхсан тансаг шан харамж авсан бол “Тансаг шан харамж өгсөн болохоор арга буюу тийм юм бичсэн” гэх байдлаар “үзэл бодол, итгэл үнэмшилдээ харшлах зүйл бичсэн”-ээс үүдэх стресс бачуурлаа аргадан цайруулж чадах байсан биз. Гэтэл бодитоор авсан шан нь тамхи бохь мэтийн даанч шалихгүй зүйлс. Тийм зүйлс “үзэл бодол, итгэл үнэмшилдээ харшлах зүйл бичсэн”-ээс үүдэх стресс бачуурлыг аргалахад даанч хангалтгүй. Стрессийн уг үндэс гэвэл “Коммунизм бол дайсан” гэх итгэл үнэмшил ба “уг итгэл үнэмшилдээ харшлах юм бичсэн” гэх хоёр фактын дунд үүсэж буй “үл нийцэл” тул энэхүү үл нийцлээ арилгахын тулд аль нэгийг нь өөрчлөхгүй бол болохгүй. Тэгтэл “итгэл үнэмшилдээ харшлах тэмдэглэл бичсэн” гэх факт нэгэнт болсон явдал учир өөрчлөх аргагүй. Өөрчилж болох нь зөвхөн “Коммунизм бол дайсан” гэх итгэл үнэмшил тул түүнийгээ “Коммунизм бол дайсан хэдий ч, түүнд сайн тал ч бий” болгож өөрчлөх байдлаар “хийсэн зүйл” болон “итгэл үнэмшил” хоёрын дундаас үүссэн үл нийцлийн хэмжээг багасгаж болно. Энэ бол Америкийн олзны цэргүүдийн тархин дотор өрнөсөн процесс юм. Дашрамд хэлэхэд, Леон Фестингер танин мэдэхүйн үл нийцэл гэх энэ онолоо анхлан зарласан нь Солонгосын дайны дараах явдал тул, ХКН тэрхүү тархи угаах аргыг өөрсдөө бодож олжээ гэсэн үг. Хүний мөн чанарыг ажиглан шинжсэн тэдний хурц ухааныг гайхан дуу алдмаар.

Бид бүхэн ердийн үед “Хүсэл зориг үйл хөдлөлийг удирдан чиглүүлдэг” гэж эгэлээр мэдэрдэг авч, бодитоор учир шалтгааны холбоо нь эсрэгээрээ байдаг хэмээн уг онол илэрхийлдэг. Гадаад орчны нөлөөгөөр эхлээд үйлдэл хийгдэж, түүний хойноос хийсэн үйл хөдлөлд тохируулан хүсэл зориг хэлбэржин бүрэлддэг гэсэн үг. Нэг ёсондоо хүн гээч нь “логикоор үйлддэг амьтан” бус, харин араас нь “логиктой болгодог амьтан” юм гэсэн шинэ дүгнэлтэд Фестингер хүрсэн учиртай.

Танин мэдэхүйн үл нийцэл онолоо бататгахаар Фестингер дараах туршилтыг хийжээ. Туршилтад оролцогчдод залхмаар уйтгартай ажлыг урт хугацаагаар хийлгэсний дараа “Туршилт ингээд дууслаа, өнөөдөр туслах маань амарчихсан тул та дараагийн хүнийг дуудаад өгөөрэй. Тэгэхдээ та сонирхолтой туршилт байсан гээд дамжуулаад өгөөрэй” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл “худал хэл” гэж буй хэрэг. Үнэндээ бол дараагийн хүн нь өгөөшний хүн бөгөөд туршилтад оролцогчийг худал хэлэх эсэхийг хянана. Эцэст нь туршилтад оролцогчоос ажлын агуулгын талаарх сэтгэгдэл бичих анкетыг бөглүүлснээр туршилт дуусна.

Энэ үед, оролцогчдыг 2 бүлэг болгон ангилав. Нэг дэх бүлгийнхэн туршилтад оролцсоны урамшуулал болгож 20 доллар авсан бол, хоёр дахь бүлгийнхэн ердөө 1 доллар авав. Тэгэхээр ийм нөхцөлд ямархуу үр дүнг тааварлах боломжтой вэ?

“Залхмаар уйтгартай ажил байсан” гэх сэрэл мэдрэхүй (буюу танин мэдэхүй) болон “ёстой сонирхолтой байсан” гэх худал хоёр нь зөрчилдөх тул эндээс танин мэдэхүйн үл нийцэл үүснэ. Нэгэнт худлаа хэлчихсэн фактаа үгүйсгэж чадахгүйгээс хойш үл нийцлийг хөнгөрүүлэхийн тулд “залхмаар ажил байсан” гэх сэрэл мэдрэхүйгээ өөрчлөхөөс өөр аргагүй.

Үүн дээр өндөр урамшуулал авсан байвал үл нийцэл бага мэдрэгдэх учиртай. Тааламжгүй зүйл болсон ч гэлээ “мөнгөний төлөө юм чинь” гээд бодчиход л арай зовиур багатай шүү дээ. Гэтэл шалихгүй урамшуулал авсан тохиолдолд худал хэлснээ зөвтгөх нь хэцүү болж ирэх тул “залхмаар ажил байсан” гэх сэрэл мэдрэхүйгээ өөрчлөх өдөөлт илүүтэй хүчтэй илэрч таарна.

Фестингерийн үр дүн ч бас дээрх логикийн дагуу буюу бага мөнгө авсан 2 дахь группийн хүмүүсийн “зугаатай ажил байлаа” гэж анкетад хариулсан хувь хэмжээ өндөр гарчээ. Хар ухаанаар бодоход, хүнээр ажил хийлгэхдээ бид ахиухан юм өгчихвөл хаа хаанаа сэтгэл ханамж өндөр үлдэх байлгүй гэх хандлага элбэг байдаг ч, Фестингерийн туршилтын үр дүнг харвал заавал ч тийм биш бололтой юм.

Болсон факт ба танин мэдэхүйн хооронд үүсэх үл нийцлийг арилгахын тулд танин мэдэхүйгээ засаж өөрчлөх. Энэ бол хүн хоорондын харилцаанд ч элбэг ажиглагддаг яриа. Тоож ч хараагүй залуугаас элдэв янзын заавар зөвлөгөө аван туслуулж явтал нэг мэдэх нь ээ таалагддаг болчихсон мэтийн яриа бол байдаг л амны зугаа. “Огт дуртай биш” гэх сэрэл мэдрэхүй ба “тусалж дэмжиж өгсөн” гэх бодит факт хоёроос үүсэх үл нийцэл. Туслуулсан гэх фактыг үгүйсгэж чадахгүйгээс хойш, үл нийцлийг арилгахын тулд “Дажгүй ч залуу юм уу” гээд сэтгэлээ зассан нь илүүтэй өөрт амар. Ингэж л харь элгийн танихгүй залуугаар элдвээр заалгаж зааварлуулан, эхэндээ тээр шаан бодож байсан эмэгтэй хэсэг хугацааны дараа хайранд хавхлагдаж буй нь тэр.

Ойр тойрныхоо нөлөөнд орсноор бодол сэтгэлгээ өөрчлөгдөж, түүний үр дүнд үйл хөдлөл ч өөрчлөгддөг гэж эгэл бид итгэдэг. Хүн бол субъектив оршихуй, ухамсар үйл хөдлөлийг удирддаг гэх бие даасан хүний тухай бидний нийтлэг төсөөлөл. Гэтэл энэхүү хүнийг үзэх үзлийг үгүйсгэж, нийгмийн шахалт нөлөө эхлээд үйлдэл хийхэд хүргэж, дараа нь хийсэн үйлдлээ зөвтгөж хамгаалахын тулд бодол сэрлээ нийцүүлэн зохицуулдаг нь хүний жинхэнэ төрх юм аа хэмээн Фестингер нотолсон нь энэ ажээ.

 

Эх сурвалж: ТОМё БОДё

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417