Монгол хүн, Монгол үндэстэн гэж юу вэ?

Монгол хүн, Монгол үндэстэн гэж юу вэ?

Хакухо Даваажаргал иргэншлээ солиход олон хүн дургүйцэж, элдвээр хараахыг хараад "Монгол хүн" гэдгийг зөвхөн паспортоор тодорхойлж байгаа нь харамсалтай санагдлаа. Мөн үндэстний үзэл гаргаж байгаа хүмүүс үндэстэн гэдэг ухагдахууныг зөвхөн төрөөс олгодог цаасаар хэмжиж байгаад харамсаж байна. "Монголын үндэстний үзэл, үндэстний мөн чанар" сэдвээр диссертац бичсэний хувьд энэ талаар юм бичихгүй бол болохгүй нь.

Монгол хүн гэж хэн бэ? Монголын иргэншилгүй бол Монгол хүн байхаа болих уу? Хэрэв тийм бол АНУ-д байгаа хоёр Монголын иргэнээс төрсөн АНУ-ын паспорттой хүүхэд бол Монгол биш. Хэрэв тийм бол Өвөр Монголчууд, Оросын буриадууд Монгол биш. Амьдралын эрхээр гадаадад очиж ажиллаад, илүү ажил олох зорилгоор иргэншлээ сольсон ч Монголыг эх орноо гэж бодож санаж буцаж ирдэг, эргээд Монголчууддаа тусалдаг хүмүүс Монгол биш үү? “Монгол хүн” гэдэг чинь ганц тамгатай цаасанд баригдах өчүүхэн ойлголт байсан юм уу? Хакухог ад үзээд байгаа улсууд дунд казахуудыг “Монгол биш” гэж үздэг хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл казахууд чинь монгол л байгаа биз дээ? Тэгэхээр зарим нь “муусайн казахууд чинь өөрийгөө Монгол гэж үздэггүй” гэх байх. Харин энэ бол үндэстэн гэдэг өргөн ойлголт руу орж ирнэ.

Үндэстэн гэж юу вэ?

Үндэстэн гэдэг бол хүмүүс өөрийгөө ямар нэг бүлэг хүмүүст харьяалагдаж байгаа гэсэн бодол, өөрийгөө тэдэнтэй адилтгаж бодох үзэл, хамтын соёл, хамт гэснээ мэдрэх мэдрэмж гэж Сетон-Ватсон гэдэг судлаач 1977 онд тодорхойлжээ. Энэ тодорхойлолт бол үндэстний үзлийн гурван чиглэлийг багтаасан тодорхойлолт. Модернист буюу орчин үеийн чиглэл бол үндэстнийг орчин үеийн үндэстэн-улсуудын үүднээс авч үздэг бөгөөд нийгмийн хүн бүр өөрийгөө үндэстний нэг хэсэг гэж үздэг, үндэстний хэмжээний боловсролын системээс шалтгаалаад бүгд ойролцоо сэтгэхүйтэй байхыг хэлнэ гэж үздэг үзлийг хэлдэг (Anderson, 2006; Gellner, 1983; Hobsbawm, 1996 зэрэг эрдэмтдийг сонирхоорой).

Примордиалист буюу уг гарлыг чухалчилдаг үзэл нь социологи-антропологийн үүднээс үндэстэн гэдэг бол байгалиас өгөгдсөн, хамаатан садан, цусан холбоо, сэтгэл санааны холбоо үндэстэн бүрэлдэхэд чухал үүрэгтэй гэж үздэг үзэл (Geertz, 1973; Snowden, 1983). Этно-символист буюу угсаатны зүй, бэлгэ тэмдгийг чухалчилдаг үзэл нь дээрх хоёр чиглэлийг хослуулдаг бөгөөд үндэстэн бол орчин үеийн ойлголт боловч өмнөх цаг үеийн түүх, үүнд нэгдмэл соёл, домог, дурсамж, үнэт зүйл, бэлгэ тэмдгүүд дээр үндэслэдэг гэж үздэг (Смит, 1987). Энэ үзлээр бол хамтын хуульзүйн систем, газарзүйн байршил, хэл бас чухал болж ирдэг. Эдгээр бүх чиглэл “үндэстэн” гэдэг ойлголтод олон хүчин зүйлийг багтаасан байдаг бөгөөд иргэншил буюу паспорт бол үндэстэн гэдэг ухагдахууны нэг жижиг хэсэг болохоос биш тухайн хүнийг хаанах хүн гэдгийг шийдэх цор ганц хэмжүүр биш.

Улсын иргэншил гэж юу вэ?

Иргэншил гэдэг бол хүнийг нэг улс, үндэстний хэсэг мөн гэж баталж олгосон баримт дээр үндэслэсэн ухагдахуун. Иргэншил бол тухайн хүн өөрийн улсаа юу гэж үздэгээс үл шалтгаалаад төрөхөд нь олгогдсон баримт дээр үндэслэсэн ойлголт. Зарим хүмүүс бол иргэншлээ солих шийдвэр гаргадаг нь амьдралынхаа нөхцөл байдлаас шалтгаалж гаргасан шийдвэр байдаг бөгөөд иргэншил сольсноор тэр тухайн улсын иргэн байхаа болих боловч тэр үндэстний нэг хэсэг байх эсэхийг тэр хүн өөрөө л шийднэ.

Еврейчүүдийг аваад үзье. Еврейчүүд хэдэн зууны турш өөрийн гэсэн улсгүй байсан боловч еврей үндэстнээрээ байсаар зионист хөдөлгөөн өрнүүлж өөрийн улсаа 1948 цогцлоосон. Зарим еврейчүүд өөр улсын иргэн хэвээрээ байсаар ирсэн боловч угсаа гарлаараа еврей гэдгээ мартдаггүй, дэлхийд амжилт үзүүлсэн еврейчүүдээрээ Израилийн еврейчүүд бахархдаг нь дамжиггүй. Тэгэхээр хэдий Израилийн паспортгүй боловч еврейчүүд бол еврейчүүдээрээ л байдаг. Тэд иргэншлээрээ биш үндэстнээрээ нэг цөм байсаар ирсэн болохоор хүчтэй байв.

АНУ болон дэлхийн олон оронд маш олон италичууд амьдарч, тухайн улсынхаа иргэн болсон ч өөрийн итали соёлыг дэлхийгээр нэг түгээсээр ирсэн. Өнөөдөр бид пицца идэж, латте, каппучино ууж байгаа нь олон улсад амьдарч байгаа италичууд өөрийн соёлыг түгээснээс болсон. АНУ-д байгаа итали хүнийг хаанах хүн гэх вэ? Тэр хүн АНУ-ын иргэн байсан ч өөрийгөө итали гэж хэлдэг бол америк ч, итали ч хүн гэж хэлж болно. Зарим АНУ-ын Италичууд бол Италидаа амьдарч байгаа Италичуудаас илүү Италийн соёлыг түгээж таниулсан байдаг тул хэн нь илүү итали вэ гээд асуувал бас л ярвигтай. Гэтэл ийм “хэн нь илүү итали вэ” гэх уралдаан хэнд хэрэгтэй юм бэ?

Тэгэхээр монгол хүн гэж хэнийг хэлэх вэ? Монгол улсыг өөрийн эх орноо гэж боддог хүнийг хэлнэ. Монголд амьдраад байгаа монгол паспорттой энгийн биднийг хэлнэ. Монголд амьдардаггүй, Монголоор ярьдаггүй, Монголдоо өсөөгүй боловч монгол эцэг эхтэй, эсвэл аль нэг нь монгол, Монголыг эх орноо гэж үздэг хүмүүсийг монгол хүн гэж хэлнэ. Монгол эцэг эхгүй мөртлөө Монголын иргэн болъё гэж сонгоод Монголд амьдраад монгол паспорттой болж, Монголыг эх орноо гэж боддог болсон ямар ч хүнийг Монголын иргэн гэнэ, харин орос, хятад, казак, япон, турк, америк гаралтай монгол иргэн гэнэ. Тэр хүн Монгол улсын иргэн боллоо гээд тэр хүний төрж өссөн нутгийг дурсамж нь арилаагүй л байж таараа. Үүнтэй адил Хакухо Японы иргэн боллоо гээд төрж өссөн нутгийн дурсамжийг нь хэн ч арилгаж чадахгүй. Өөрийгөө монгол гэж бодож, Монголыг эх орноо гэж бодож байгаа цагт тэр монгол хүн хэвээрээ байх болно. Харин япон хүн болох уу? Япон хүн бас болно, хуульзүйн талаасаа ч тэр, япон соёл суралцсанаараа ч тэр. Гэхдээ аль нэг улсын иргэн боллоо гээд төрөлх нутгаа санах, эх орныхоо нэг хэсэг гэж өөрийгөө бодохыг хориглох эрх хэнд ч байхгүй.

Монгол гаралтай Японы иргэн Хакуход өөрийн дэвжээтэй болсноор ямар ч монгол сумочны гаргаагүй амжилтыг гаргаж, Монголыг эх орноо гэж үргэлж санаж, монгол залуучууддаа өөриймсөг сэтгэлээр тусалж байхыг хүсье.

 

Эх сурвалж: https://www.facebook.com/zandanblog

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417