Хөгжим тоглож сурах нь таныг илүү ухаалаг болгохгүй...

Хөгжим тоглож сурах нь таныг илүү ухаалаг болгохгүй...

Саяхны нэгэн судалгаагаар хөгжим тоглож сурах нь таныг ухаалаг болгодоггүй болох нь тогтоогджээ. Учир нь хөгжим тоглож сурах нь биднийг илүү ухаалаг, бусад чадвартаа илүү дээр болгодоггүй гэнэ. Хүүхдээ илүү ухаалаг болгох гэж, төлбөртэй хөгжмийн дамжаа, сургалтад суулгадаг эцэг эхийн хувьд тийм ч таатай мэдээ биш л болов уу, гэсэн ч энэ бүхэн бас тийм ч муу зүйл биш ажээ. 

Энэ бүхэн хэдий саяхны судалгаа хэдий ч өмнөх олон туршилтуудын мэдээлэл, үр дүн зэрэг маш олон талаас нь судалсан судалгааны ажил юм. Фужита Эрүүл мэндийн их сургуулийн доктор Жиованни Сала болон Лондоны Их сургуулийн доктор Фернард Гобе нар уг судалгааг хамтран гүйцэтгэжээ. Тэд уг судалгаандаа өмнө нь хөгжим тоглож сурах нь оюун ухааныг нэмэгдүүлнэ, академик амжилт гаргахад тусална гэж үзсэн судалгаануудын үр дүнг ч ашигласан байна.

Уг туршилтдаа тэд хөгжим тоглож сурах нь суралцагчдын оюун ухааны чадамж, ой тогтоолт зэрэг бусад шалгуур үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзжээ. Мөн түүнчлэн үнэлэлт өгөх, хэл ярианы чадамж болон математик чадвар нь хэр өөрчлөлт орох талаар туршиж үзжээ.

Тэд сургуульдаа ижил үнэлгээтэй, бөгөөд хөгжмийн хичээл сонгон суралцдаг болон суралцдаггүй нийт 54 оюутныг маш нарийвчлан сонгож судалсан байна. Судалгааны дараагаар нэгдсэн дүгнэлт хийж үзэх үед хөгжмийн хичээл сонгон суралцдаг оюутнуудын оюун ухаан болон академик чадвар нь суралцдаггүй оюутнуудтай ижил хэмжээнд байсан ажээ.

Энэ нь санаа зовох хэрэгтэй асуудал мөн үү? Энэ бүхэн зөвхөн таны эсвэл хүүхдэдээ ямар зорилгоор хөгжмийн хичээл авч байгаагаас л шалтгаална. Хэрэв та хөгжмийн хичээлийг шаардлагатай уран бүтээлч зан чанар, урлагийн мэдрэмж болон олон нийтийн харилцаанд хэрэгтэй гэх зэрэг шалтгааны улмаас сонгосон бол энэ үр дүн тийм ч хамаагүй болов уу. Зөвхөн илүү ухаантай болгох ганц зорилгоор хөгжмийн хичээл сонгож байгаа бол энэ бүхнээ даруй зогсоосон нь дээр болов уу.

Хэсэг хугацаанд бага насны хүүхэд болон хэвлийд байгаа урагт Моцарт эсвэл бусад сонгодог хөгжим сонсговол тэд илүү ухаантай болно гэж үздэг онол интернет болон олон л сонин сэтгүүлийн нүүрийг чимж байсан нь саяхан. Гэсэн хэдий ч “Моцартын нөлөө” гэж нэрлэдэг энэ онол маш олон удаа няцаагдаж байсан юм. Сонгодог хөгжим сонсох, хөгжим тоглож сурах нь таныг болон таны хүүхдийг илүү ухаалаг болгохгүй. 

Гэхдээ өөр нэгэн маргаантай сэдэв байдаг нь зөвхөн сонгодог хөгжим сонсоод зогсохгүй, хөгжмийн зэмсгээр тоглож сурах нь хүүхдийн оюун ухааны хөгжилд сайн талтай гэж үздэг онол юм. Энэ асуулт олон жилийн турш маргаантай байсаар байгаа юм. Учир нь зарим нь үүнийг үнэн гэж баталдаг бол зарим нь ямар ч нөлөөгүй гэдгийг ч олж илрүүлдэг. Тийм ч учраас энэ бүхэнд илүү тодорхой хариулт өгөхийн тулд Сала болон Гобе нар 54 оюутныг ашигласан, мөн түүнчлэн өмнөх мэдээллийн санг ч сайтар шүүж үзсэнийг өмнө дурдсан. Харамсалтай нь хөгжмийн хичээл, дамжаанд сурдаг суралцагч академик болон бусад шалгалтад яг ижил дүн авсан байгаа нь уг онолыг няцаахад хүргэсэн юм.

Хэрэв хөгжим тоглож сурах нь биднийг ухаалаг болгодоггүй бол, энэ онолыг зөв гэж үзсэн бусад туршилт ямар учиртай вэ? Жишээлбэл өнгөрсөн жил Канадын эрдэмтдийн баг ахлах сургуулийн сурагчдын дунд туршилт хийж үзээд, хөгжмийн хичээл авдаг сурагчид математик болон шинжлэх ухааны хичээлүүдэд харьцангуй сайн дүнтэй байдаг талаар мэдээлсэн байдаг.

Сала болон Гобе нарын туршилтын үр дүнд энэ туршилтыг хамруулаагүй байна. Учир нь уг судалгааг нарийвчлан сонгосон суралцагчид дээр бус санамсаргүй байдлаар сонгосон сурагчдын үнэлгээ дээр үндэслэсэн бөгөөд энэ нь тохиолдлоор сайн сурлагатай, сайн дүнтэй сурагчид таарсан байх магадлалтай учир үүнийг харьцуулж үзээгүй байна.

Хөгжим үнэхээр бидэнд нөлөөлдөггүй гэж үү? Энэ хариулт хэрэв зөвхөн сурлагын дүнд төвлөрсөн асуулт бол хариулт нь “тийм”. Гэхдээ сургалтын гол зорилго нь зөвхөн дүн биш. Сурагчид янз бүрийн дүнтэй суралцаж, сургалтын чанар нь сайжирч, муудаж байдаг. Энэ бүхэнд зөвхөн оюун ухааны чадвараас гадна маш олон зүйл хамааралтай байдаг. Хөгжмийн хичээл бидэнд илүү өөр байдлаар сайн нөлөө үзүүлдэг байх. Жишээ нь гэрийн даалгавраа хийх, илүү шийдэмгий болох зэргээр суралцахад нөлөөлөх чадваруудыг сайжруулдаг байх талтай. Энэ нь зөвхөн шууд оюун ухааны чадвар зэрэгт нөлөөлөхгүй ч бидний зан байдал, хандлага зэрэгт сайн нөлөөтэй учир бага наснаасаа суралцсан суралцагч хойшид илүү мэрийлттэй, илүү сайтар суралцах талтай байж болох юм.

 

Энэ нь бидний оюун ухааныг шууд байдлаар нэмэхгүй хэдий ч, суралцаж, оюун ухаанаа хурцлахад илүү бэлтгэгдсэн хүн болгох боломжтой юм. Тийм ч учраас хөгжмийг зөвхөн ухаантай болгохыг хүссэндээ биш, илүү төлөвшсөн, илүү нийтэч, урлагийн мэдрэмжтэй болон суралцах зөв зан араншин, зөв барилтай болгохын тулд сонгоорой.

 

 

 

Эх сурвалж: Forbes

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417