Нүгэл улиг болох нь...

Нүгэл улиг болох нь...

Еврейчүүдийг хоморголон устгах Нацистын германы төлөвлөгөө буюу 6 сая хүнийг “зохицуулах” маш үр дүнтэй нарийн систем бүтээж мөн түүнийгээ ажиллуулахад голлох үүрэгтэй оролцсон Адольф Эйхман гэгчийг 1960 онд Аргентинд нууцаар орогнож байхад нь Израилийн тагнуулын алба (буюу Моссад) хууль бусаар хулгайлан зөөж Иерусалимд авчраад шүүхээр оруулан цаазалсан байдаг.

Тэр үед баривчлагдсан Эйхманы төрх байдлыг харсан албаныхан ихэд цочирдон гайхсан гэдэг. Учир нь Эйхман дэндүү “эгэл жирийн нэгэн” байжээ. Эйхманыг баривчилсан Моссадын тагнуулууд “Нацистын германы офицер бөгөөд еврейчүүдийг хоморголон устгах төлөвлөгөөг гардан хэрэгжүүлсэн албан тушаалтан” гэх хувийн хэргээс нь түүнийг “хүйтэн цэвдэг дийлдэшгүй герман цэрэг эр” хэмээн төсөөлж байсан боловч, баригдсан хүн нь даанч нэг давжаа биетэй царай муутай, байдаг л жирийн хүн байж гэнэ. Гэсэн ч шүүх хурал тэрхүү “царай муутай эр”-ийн хийсэн гэмт хэргүүдийг ширхэг бүрчлэн дэлгэн тулгаж гарах нь тэр.

Энэхүү шүүх хуралд ажиглагчаар оролцсон философич Ханна Арендт тэр тухайгаа “Иерусалимын Эйхман” нэртэй ном болгон эмхтгэсэн байдаг боловч, сонирхолтой нь Арендт номынхоо дэд гарчгийг “Нүгэл улиг болсон тухай илтгэх нь” гэж нэрлэжээ. Энэ нэр нэг л этгээд гэж санагдаж байгаа биз? Учир нь ердийн үед нүгэл буюу “муу муухай” гээч нь “сайн сайхан”-тай эсрэгцэх ухагдахуун шүү дээ. Тэгээд энэ хоёр ухагдахуун нь математик дахь хэвийн тархалтаар яривал хамгийн их болон хамгийн бага утгад харгалзах “хоёр зах”-ад нь байрладаг гэж бид төсөөлдөг. Гэтэл Арендт үүн дээр “улиг” гэдэг үг ашиглажээ. Улиг гэдэг бол хаа сайгүй залхтал байх гэсэн утга шүү дээ. Тэгэхээр хэвийн тархалт дээр төсөөлөн буулгавал дундаж утга эсвэл медиан гэсэн үг болох тул, бидний ердийнхөөр төсөөлдөг “муу муухай”-гийн байрлалаас нэлээд ялгаатай болж байгаа юм.

Арендт үүгээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ гэхээр, бид бүхэн муу муухайг төсөөлөхдөө “ердийн биш, ямар нэг онцгой зүйл” хэмээн баримжаалдаг тэр мэдрэмжид хандсан өдөөн хатгалга юм. Арендт Эйхманы, еврей үндэстнийг мах цуснаасаа үзэн ядах заналт үзэл ч юм уу эсвэл Европ тивийг түрэмгийлэн сүйтгэх гэсэн сэдлээр бус, ердөө л Нацист намдаа хүчээ өргөх цэвэр сэтгэлээр өөрт оногдсон үүрэгтээ чин үнэнчээр зүтгэх гэсэндээ дээрх аймшигт гэмт хэргийг хийхэд хүрсэн процессыг сонсож, түүнийгээ эцсийн бүлэгт дараах байдлаар дүгнэсэн байдаг.

Муу муухай гэдэг бол системийг ямар ч шүүмжгүйгээр хүлээн авахын нэр юм.

Үүн дээрээ нэмээд Арендт “улиг” гэдэг үг ашиглан энэхүү “системийг ямар ч шүүмжгүйгээр хүлээн авч буй тэр муу муухай”-г бидний хэн маань ч үйлдэхийг байг гэхгүй хэмээн аюулын харанга дэлдсэн байна.

Арай өөрөөр хэлбэл, ердийн үед муу муухай зүйл гэгчийг хэн нэгэн эзэн бие зориуд санаатайгаар идэвхийлэн үйлддэг гэж бид боддог бол, Арендт харин ч эсрэгээрээ зориуд санаатай бусаар идэвхгүй үйлдэгдэх явдал л чухам муу муухайгийн мөн чанар байж мэдэх юм хэмээн онцолсон учиртай.

Ердийн үед бид бүхэн мэдээж хэрэг оногдсон системд захирагдан өдөр тутмын аж амьдралаа залгуулж, тэр зуураа ажил хийж, амарч зугаацаж, бодож эргэцүүлж явдаг учиртай хэдий ч, бидний дундаас хэд нь системийн аюулын тухай шүүмжлэнгүй хардаг бол? Үгүй ядаж жаахан ч атугай зай аван системийг хөндлөнгөөс ажиглахыг хичээдэг бол?

Үнэндээ та ч би ч, бидний олонх маань өнөөгийн системийн буруу зөвийг уудлан шинжлэхээсээ илүүтэй, систем дэхь дүрэм журмыг гярхай ажиглаж, түүн дээр тоглолт хийн амжилтад хүрэх тухай л ямагт бодож явдаг. Гэтэл түүхээс харвал тухайн цаг үе бүрдээ түгээмэл байсан системүүд илүү сайн системээр орлуулагдан солигдох байдлаар ертөнц хувьсаж ирсэн гэх бодит өнцөг ч бий тул, магад өнөөгийн бидний сандайлан амьдрах энэ систем ч бас хэзээ нэгэн цагт илүү сайнаар орлуулагдах ёстой ч байхыг үгүйсгэмгүй.

Хэрэв зээ тийм гэж үзвэл хорвоо дээр 2 янзын амьдрах хэлбэр бий хэмээн туйлшруулан хэлж болох юм.

  • Өнөөгийн системийг оногдсон зүйл хэмээн хүлээн авч, түүн дотор хэрхэн “амжилттай амьдрах” тухай л байдаг арга чарга, үг үйлдлээ төвлөрүүлэн амьдрах
  • Өнөөгийн системийг оногдсон зүйл гэж үзэлгүй, системийг өөрийг нь сайжруулахын төлөө байдаг арга чарга, үг үйлдлээ төвлөрүүлэн амьдрах

Харамсалтай нь дийлэнх хүмүүс 1 дэх амьдралыг сонгодог гэж санагдана. Номын дэлгүүрийн лангууг тойруулан харвал БЕСТСЕЛЛЕР гэгдэх номууд бүр тэр чигээрээ арай ч дээ гэж бодогдтол 1 дэх асуудал дээр төвлөрөн бичигдсэн болохыг хялбархан үнэмших вий. Тиймэрхүү БЕСТСЕЛЛЕР-ууд гол төлөв тухайн системд “амжилттай амьдарч, хур баян болсон хүмүүс”-ийн гараар бичигдсэн байх тул, түүнийг уншсан хүмүүс ч бас ижил форматаар сэтгэж бас үйлдэх байдлаар систем нь өөрөө улам үржин чангарах үр дагавар тийш хурдасна. Гэтэл үнэхээр тийм систем тасралтгүй үргэлжлэн орших нь сайн хэрэг мөн үү?

Буцаад ярианыхаа сэдэвтээ ороход, Ханна Арендтын дэвшүүлсэн “улиг болсон нүгэл” бол 20-р зууны улс төрийн философийг хүүрнэхэд нэн чухал байр суурийг эзэлдэг. Хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхээс харсан ч ховор тохиох аймшигт муу муухайг, түүнтэй нь дүйх дайны “адгийн мангас” үйлдсэн бус, бодож сэтгэхээ зогсоон ердөө л систем дээр мордож суугаад хүрдэнд хийсэн усан гахай аятай байдгаараа системийг эргүүлэхэд л хамаг ухаан жолоогоо тавьсан өчүүхэн мунхаг албан тушаалтны гараар үйлдэгддэг гэх Арендтын онолын гаргалгаа тухайн үедээ мэдлэгт хүмүүсийг гүн цочролд оруулан бодлогошруулсан гэдэг.

 

Өчүүхэн мулгуу хүн ч туйлгүй муугийн үүр болж болно. Өөрийн толгойгоор тунгаахаас татгалзан залхуурсан хэн бүхэн Эйхман шиг болох боломжтой гэсэн үг. Тэр боломжийн талаар төсөөлөх нь аймшигтай байж болох ч, тэр тусмаа хүмүүс тийм боломж байдгийг гүнээ ухамсарлаж, бодохоо зогсоож болохгүй шүү хэмээн Арендт сануулжээ. Хүн бид хүнээрээ ч байж болно, муугийн үүр ч болж болно. Гагцхүү түүнийг шийдэх нь ердөө л “системийг шүүмжлэлтэйгээр тунгаах” явдал болой.

 

 

Эх сурвалж: tomyo-bodyo.blogspot.com

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417