Нүүдэлчин коммунистуудын сүүлчийн хагарал, зөрчил, зөрөлдөөн

Нүүдэлчин коммунистуудын сүүлчийн хагарал, зөрчил, зөрөлдөөн

Эхэндээ Монголд үүсэж байгаа ардчилсан хөдөлгөөнийг дээр дооргүй дэмжиж байлаа. Гэхдээ ардчилал гэдгийг социализмыг сайжруулах гэдэг утга нь илүүтэйгээр олонход ойлгогдож байсан юм. Энэ нь ганц Монголд биш коммунизмаас татгалзан шилжилт хийж буй бүх оронд түгээмэл ойлголт байлаа. Польшид аль 1980 онд эхэлсэн “эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл социализмаас татгалзъя гээгүй түүнийг сайжруулах, анхдагч эх загвар руу нь шилжье гэсэн уриатай байсан. Хятадын оюутнууд Тяньаньминийн талбайд цуглан жинхэнэ социализмын төлөө байлаа. Чехословакчууд 1968 оны Хүний нүүртэй социализмаа сэргээх сонирхолтой байв. Тухайн үеийн монголыг сэхээтэн залуучууд гол мэдээллээ СССР-ийн мэдээллийн хэрэгслээс авдаг байлаа. Тэнд тас түс социализмын эсрэг зүйлс гарч байгаагүй, харин социализмаа хэрхэн сайжруулах талаар янз бүрийн санал гарч байв.

Харин социализмаа хэрхэн сайжруулах талаар бүлэглэл болгон өөр дотроо маргаан их өрнүүлж байлаа. Юун түрүүн ийм зөрчил МАХН-ын удирдлага дотор үүсжээ. Намсрай тэргүүтэй намын талыхныг Засгийн газрын ордны баруун талд байдаг байрлалаар нь Ерөнхий сайд Содном тэргүүтэй Засгийн газрынхан “баруун талынхан” гэж нэрлэнэ. Засгийн газрын бүлэгт Очирбат, Жасрай, Пэлжээ, НАХЯ –ы сайд Жамсранжав, Бямбасүрэн, прокурор Балжинням  гэх голдуу төрийн аппаратын хүмүүс. Харин Намсрайн бүлэгт Түмэндэмбэрэл, Балхаажав, Дэжид, Лантуу , Цахилгаан гэх мэтийн намын аппаратын хүмүүс ил далдаар нийлж биенээ дэмжиж байлаа.

МАХН-ын доторх өрсөлдөөн, зөрчлийн нэг том илрэл нь “Прокурор Отгонбаярын хэрэг” гэгч байлаа. Дунд шатны прокурор Отгонбаяр гэгч эмэгтэй нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн хүн амины хэргийг шийдсэн нь араасаа нэлээд маргаан дэгдээсэн юм. Явсаар 1990 он гэхэд маргаан дээд цэгтээ хүрэн нам доторх бүлэглэлүүд биенээсээ хонзон авах ширүүн тэмцэлд хүрчээ. Юун түрүүн байнга цуглаан жагсаал зохиох болсон ардчилсан хүчнийг үүндээ татан оруулав. Чухамдаа юу болсон, хэнийх нь буруу зөвийг төдийлөн ойлгоогүй жагсагчид прокурор Отгонбаярын цаана нуугдаж байгаа “гэмт хэрэгтнүүдийг” илчлэн яллахыг шаардах болов. Хожим илэрхий болсноор тухайн үед төрийн эрх мэдлийн голлох хүний нэг болон тодорч ирсэн хуульч Чимид рүү энэхүү жадны үзүүр чиглэж байсан аж. Хилсээр ял эдэлж буй гэгдэх хэсэг хоригдлын асуудлыг нарийвчлан цааш судлалгүйгээр олны хэл ам дагуулан суллав. Тэд шоронгоос гарч ирүүтээ Чимидийг огцруулахыг шаардан мөн л төв талбай дээр өлсгөлөн зарласан.

МоАХ дотор бас л үзэл суртлын маягтай өрсөлдөөн, мэтгэлцээн нэлээд ил тод мөртөө илүү ширүүн өрнөж байв. Удирдлагад орсон хүмүүс дотроос онолын маргаан хийдэг нь Бошигт, Энхтөвшин , Зориг гурав. Өөрөөр хэлбэл тэр гурав гоцлон ярьдаг байсан гэсэн үг. Чухам энэ гурвын лекц семинарын дүнд Анхны цуглаанаас гарсан 14 зүйлт шаардлага, Ардчилсан холбооны анхны их хурлаас гарсан дараагийн шаардлагууд эмхлэгджээ.

Гэтэл удирдлагад Нэргүй доктор  гэх хүн ирж нэгдлээ. Эдийн засгийн мэргэжилтэй энэ хүнийг эргэн тойрныхон нь “толгойтой” гэж хүлээн зөвшөөрдөг авч хятад гаралтай хүмүүсийг хавчиж байсан олон жилийн практикаас болж түүнийг ил магтах нь ховор, ерөнхийдөө гадуурхагдсан нэгэн. Маркс, Лениний зохиолыг орос монголоор нь цээжээр хэлэх битгий хэл ямар номын хэд дүгээр хуудсанд аль эшлэл байдгийг тогтоосон гэж мэддэг нэг нь бишрэн ярьдаг. Бошигт Ардчилсан холбооны бүхий л үзэл суртлыг атгаж байгаа нь Нэргүйд таалагдсангүй. Учир нь Бошигт илүүтэй социализмыг үгүйсгэж чөлөөт нээлттэй нийгэм байгуулахын төлөө үзэлтэй байсан бол Нэргүй нь социализмын одоо байгаа хэлбэр тогтолцоог бүрэн нураагаад Лениний мөрөөдөж байсан социализм, коммунизмын уг эх загварт оруулахын төлөө байлаа.

Бошигт, Нэргүй нарын хооронд үзэл суртлын болон онолын маргаан өрнөхөд Нэргүйг Зориг дэмжсэнээр Бошигт цаашид удирдлагаас бүрэн шахагдсан юм. Нэгэнт хагарал гарсан нь бүхэнд илэрхий болсон учир Ерөнхий зохицуулагч маань холбоонд хоорондоо үл таарах фракц үүссэнийг хүлээн зөвшөөрлөө. Тэрээр “Хоёр фракцийн хоёулангийн онцлог нь хоёр нүүр гаргадаг” гэж зэмлэжээ. Үүнийг эсэргүүцэж Бошигт “С.Зориг МоАХ-д хоёр фракц бий гэж бичсэн байна. Олон нийтийн хөдөлгөөнд өдий болтол фракц байсан түүх байхгүй. Нөгөөтээгүүр эгнээнээсээ хөөсөн хүмүүсийг фракц гэж нэрэлдэггүй юм” гэжээ.

Нэргүй онолын зонхилох байрыг эзэлснээр Ардчилсан холбооны шаардлага эрс хурц боллоо. Ард түмний онц зөвлөл (АТОЗ гэж товчилдог байсан) байгуулахыг улайран шахаж эхэлсэн нь ардчиллын явцад гэнэтийн өөрчлөлт оруулав. Өөрчлөлт шинэчлэлийг дэмжин улам гүнзгийрүүлнэ хэмээн эрх барьж буй МАХН-ын зүгээс ч талархал хүлээж байснаа гэнэт ардын шүүх маягийн юм байгуулж урьдын дарга даамлуудтай тооцоо хийн өөрийн шүүхээр оруулж яллана гээд дайраад унахаар нийгмээрээ цочиролд оров. Бүр хоёрдугаар сарын 18-нд болсон МоАХ-ны анхдугаар их хурлаас гарсан шаардлагад:

"Засгийн бүх эрхийг гартаа авч улмаар улс орны хувь заяагаар тоглон, хөдөлмөрчдийг ядуу зүдүү амьдралд байлган, нийгмийн өмчийг бүрэлгэн сүйтгэж, эдийн засгаа их өрөнд унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард түмнээ золиосолсон этгээдүүдийн хэргийг ард түмний онц зөвлөлөөр шалган шүүж яллах"

Энэ нь саяхнаас хүмүүс олж мэдэх болсон 1937-38 оны их хядлагын өмнөх анхааруулгатай төстэй сонсогдож байлаа. АТОЗ хэрхэн бүрэлдүүлэх технологи ч тодорлоо. Ардын түр хурал (АТХ гэж товчилдог байсан) байгуулах ба түүнийгээ бодвол ямар ч сонгуульгүйгээр хэн нэг нь эсвэл бүлэглэл улс төрийн намуудаас тодорхой хүмүүсийг сонгон шалгаруулж бүрдүүлнэ гэнэ. “Улс төрийн хүчнүүдийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурлыг энэ гуравдугаар сард багтаан байгуулах” гэж 3 дугаар сарын 4-нд гаргасан дөрвөн хүчний хамтарсан мэдэгдэлд шаардлага болгон тавьсан юм.

Арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрийг тохиолдуулан хийж асан анхны цуглаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Хүний эрхийн тунхаглалд тодорхойлсон эрхийг хүндэтгэн дээдэлж мөрдөх, байнгын ажиллагаатай парламент байгуулах, үндэсний эрх ашгийг хөндсөн асуудлыг бүх ард түмнээр хэлэлцүүлж байх гэх мэтийн эрүүл саруул, үнэхээр ардчилсан шаардлага сонсогдож байсан бол одоо “дарга анги” гэгчийг бодож олоод түүнийгээ большевик суртлын жишгээр устган үгүй хийх тухай тулган шаардах боллоо. Лениний устгана гэж эхнээсээ заналхийлж байсан “хөрөнгөтөн анги” энд “дарга анги” гэдэг нэршлээр солигдсон, устгах технологи аргачлал нь яг тэр хэвээрээ илэрхийлэгдэж байлаа.

Өлсгөлөн зарласан хоёр дахь өдөр Төв талбай дээр хэрэг явдал их хурцдаж хүн зоны хөдөлгөөн улам нэмэгдлээ. 7 мянган оюутан өлсгөлөнг дэмжиж буйгаа илэрхийлэн төв талбайд жагсан ирэв. Хэд хэдэн аймагт дэмжигчдийн жагсаал болж байна. Олон үйлдвэр газрууд ажил хаяхаа мэдэгдлээ. Улс орон даяар цэргийн хүчээр онц байдал тогтоох гэж байна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй явган цуу есний үдээс хойно таржээ.

Армийн болон хүчний бусад байгууллагад бэлэн байдал зарласан байсан. Нийгмийн хэв журам алдагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж аль ч оронд бэлэн байдал зарладаг учраас үүнд гаж юм байсангүй. Харин УТТ-ы хоёр гишүүнээс Нийслэлд онц байдал тогтоох тогтоолын төсөл оруулж ирэв. Төсөлд 7 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурал цуглаан хийх, жагсаал ёслол үйлдэх, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод “хууль ёсоор зөвшөөрөл олгоогүй болон хууль тогтоомжийг зөрчиж хийсэн хурал цуглаан, жагсаал ёслолыг хүчээр тараах, эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд техник хэрэгсэл хэрэглэх эрхийг цагдан сэргийлэх байгууллагад олгох”-оор заасан аж. Энэ талаар ширүүн маргаан үүсэж, НАХЯ-ны сайд Жамсранжав  тэргүүтэй голлох хүмүүс эрс эсэргүүцжээ.

Чухам энэ үед Нэргүйгийн штабаас (Энэ штаб Нэргүйгийн гэрт байрлаж байсан, тэнд Зориг тэргүүтэй Ардчилсан холбооны гол удирдлагууд сууцгааж байв) өлсгөлөн зарлагсад болоод бусад нам хүчний удирдлагад зааварчлага ирлээ. “НАХЯ-ны подволд цэргийн анги буу зэвсэгтэйгээр жагсаал тараах гээд отож байна. Яамны арын хашаанд олон танк асаалттай байна. Бүрэнхий болонгуут тэд талбай руу орж ирнэ. Тиймээс талбайд цугласан хүмүүсийг НАХЯ-ны тийш чиглүүлэн марш хийлгэ. Өмнөө хүүхэд эмэгтэйчүүдийг оруулан халхалбал тэд буудаж чадахгүй. Ингээд тэр эрчээрээ Ордон руу дайран орж эзэлнэ”. Ийм сценари зохиогоод гар зургаар сум заан чиглэлийг тодорхойлжээ.

Үүнээс өмнөхөн Төрийн ордон дотор дөрвөн хүчний төлөөлөгчид төрийн удирдлагатай дугуй ширээний уулзалт хийж тохиролцоонд хүрч байсан юм. Штабаас ирсэн зааварчилгаа нь уулзалт тохиролцоог тасалдуулах илэрхий зорилготой байлаа. Гэрийн штабтаа Нэргүй доктор хэдийнээ нэргүй болж “багш” гэсэн хүндлэлтэй болжээ. Бүхий л заавар төлөвлөгөө тушаал Лениний Төр ба хувьсгал, Дөрөвдүгээр сарын сэдвүүд гэсэн террорист сурах бичгийн хуулбараар.
Есний орой 21 цагийн орчимд Төрийн тэргүүн Батмөнх ард түмэндээ хандан радио телевизээр үг хэллээ. Энэ бол гэнэтийн явдал байсан юм. Тэрээр:

"МАХН-ын онц их хурал хуралдуулах шаардлагыг хүлээж авч байна. Удахгүй болох намын бүгд хурлаар шийднэ. УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг товчооны гишүүд бүгд зөвшөөрсөн. Үүнийг бүгд хурлаар шийдэх учир бид саналаа оруулна. Ардын их хурлыг тарааж оронд нь Ардын түр хурал байгуулах саналыг авч үзнэ. Гэхдээ Ардын их хуралд итгэл үзүүлэх эсэх асуудлыг ард түмний санал асуулгаар шийдэх нь зүйтэй."

Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсонд бүх нийтээр санаа амарч өлсгөлөнг зогсоолоо.

Эх сурвалж: baabar.mn

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417