Жингээ хасахын тулд дасгал хийх хэрэггүй гэнэ...

Жингээ хасахын тулд дасгал хийх хэрэггүй гэнэ...

Дасгалын заланд гайхалтай биетэй дасгалжуулагч багш таныг зоригжуулж “Чи чадна, дахиад жоохон” гэх мэтээр зоригжуулна. Энэ байдлаар 1 цагийн турш эрчимтэй дасгал хийсний дараа бие тань бүхэлдээ хөлөрч, маш сайн дасгал хийж, их хэмжээний калор шатаасан мэт мэдрэгдэнэ. Гэхдээ ингэж турах нь тийм ч сайн зүйл биш ажээ. Энэ тухай та бүхэнд доор дэлгэрэнгүй тайлбарлаж өгье.

  1. Бидний бие калорыг хэрхэн шатаадаг вэ?

Энэ талаарх судалгааг хийхээр Нью Йорк хотын Хантер коллежийн антропологич Херман Понтзер Танзани улсыг зорьсон байна. Учир нь түүнийхээр Танзанид амьдардаг зэрлэг, анчин омгийнхныг судалж үзэх хэрэгтэй гэж боджээ. Тэрээр өмнө нь Европ болон Америк зэрэг таргалалт өндөртэй орны иргэдээс өдөрт хэр зэрэг калор шатаадгийг нь судалсан байна.

Тэрээр Танзани улсад “Хазда” омогт байрлаж, судалгаа хийж байсан бөгөөд ердийн хөдөлгөөн багатай орчин үеийн нийгмийн хүмүүсийг бодоход уг омгийнхны өдөр тутмын амьдрал тогтмол дасгал хөдөлгөөн дунд өнгөрдөг ажээ. Тэд өглөөнөөс эхлэн ан хийж, модонд авирч, зөгийн бал цуглуулж, жимс түүх зэргээр тогтмол идэвхтэй хөдөлгөөн дунд амьдардаг байна. Тийм ч учраас тэдний калор шатаах хэмжээ нь биднийхээс хавьгүй өндөр байх ёстой гэж Херман үзэж байв.

Сүүлийн 50 жилийн турш бусад эрдэмтэд ч энэ тал дээр санал нэгтэй байгаа. Бидний хэт таргалж байгаа шалтгаан нь бид өмнөх үеийнхнээсээ хөдөлгөөн багатай, идэвхгүй хэлбэрийн амьдралаар амьдарч эхэлснээс тэр гэж үзэж байв. Тиймээс ч Херман энэ бүхнийг батлахаар 2009, 2010 онд хэд хэдэн удаа Танзани улсад аялж, туршилт хийсэн юм.

Тэрээр нэгэн Хазда гэр бүлийн 18-аас 75 насны 13 эрэгтэй, 17 эмэгтэй гишүүдтэй 11 хоногийн турш амьдарч судалгаа хийсэн байна. Тэрээр уг туршилтдаа бидний биеэс энерги зарцуулахдаа ялгаруулдаг нүүрстөрөгчийн давхар эслийг тооцох арга ашигласан байна. Туршилтаас маш гайхмаар үр дүн гарсан нь тэдний өдөрт шатаах калорын хувь хэмжээ нь хөдөлгөөнөөс огт хамааралгүйгээр бидэнтэй тун ижил байсан ажээ.

Хэдийгээр Хемраны туршилт 30 орчим хүн л оролцуулсан, бага хэмжээний туршилт байсан хэдий ч үр дүнгийн хувьд идэвхтэй хөдөлгөөн дунд амьдардаг Хазда омгийнхон, иргэншсэн нийгэмд амьдардаг хөдөлгөөн багатай иргэдтэй ижил хэмжээний калор шатаадаг гэдгийг харуулсан юм.

  1. Дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд сайн

Хэдийгээр дасгал хөдөлгөөн хийгээд таны галбир засарч, та хүсэж байсан нарийхан сайхан бэлхүүстэй болж чадахгүй байгаа ч гэсэн энэ нь тийм ч ашиггүй биш юм. Учир нь тогтмол дасгал хийж байх нь таны гадаад үзэмжээс илүү дотоод эрүүл мэндэд ашигтай. Дасгал хийх нь чихрийн шижин, цус харвах болон зүрхний шигдээс өвчин тусах зэрэг эрсдэлүүдийг багасгадаг.

Мөн түүнчлэн олон төрлийн дасгал тогтмол хийдэг иргэд алцхеймер болон оюун ухааны хомстолд өртөх эрсдэл ч тун бага байдаг ажээ.

Хэрэв та ямар нэгэн аргаар жингээ хасаж чадсан бол, дасгал хийснээр уг жингээ барих боломжтой юм. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийх нь жингээ хасахтай тийм ч холбоотой биш юм. Та бүхний сайн мэдэх “Biggest Loser” гэгдэх жингээ хасах зориулалттай телевизийн шоу байдаг. Уг шоу нь нилээд олон жил явагдаж байгаа бөгөөд эндээс үзэхэд хамгийн сайн жин хасаж буй оролцогчид нь хамгийн их дасгал хийдэг биш, хамгийн бага иддэг оролцогчид байсан юм. Гэхдээ удаан хугацааны турш, олон жил дасгал хөдөлгөөн хийх нь алсдаа жингээ хасдаг нөлөөтэй байж болзошгүй.

Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дасгал хөдөлгөөн нь жингээ хасахад биш, эрүүл байхад л тусалдаг ажээ.

  1. Дасгал хөдөлгөөн жин хасахад огтхон ч нөлөөгүй

Өмнөх бүлэгт дурдсанчлан дасгал хийх нь эрүүл мэндийн хувьд л тун ашигтай. Эрдэмтэд дасгал хөдөлгөөн нь үр дүнтэй тураадаг эсэхийг үзэхийн тулд олон төрлийн хүмүүс дээр туршилт хийж үзжээ. Тэдний дотор нилээд илүүдэл жинтэй, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж турахыг хүссэн ихэр бүсгүйчүүд ч байв. Тэд долоо хоногийн турш гүйж, дугуй унаж, хувийн багштай дасгал хийж өнгөрөөж байлаа. Гэсэн ч эцэст нь хэдэн долоо хоногийн турш хэдхэн кг жин хасаж чадсан юм.

Эдгээрээс хамгийн үр дүнтэй жингээ хасаж чадсан цөөхөн хэдэн хүн л нарийн тооцоолсон хоолны дэглэмийг дасгал хөдөлгөөнтэй хослуулснаар маш сайн үр дүн үзүүлсэн юм.

1958 оны судалгаанаас үзэхэд бидний биеийн турах, таргалах процессыг тун энгийн байдлаар тайлбарлаж болох юм. Калор авах, калор зарцуулах. Жишээ нь ердийн хүний биед агуулагдах өөхний давхарга нь 3500 орчим калор гэж үзье. Тэгвэл өдөрт авах хүнсний калорын хэмжээг багасгах (3000калор) эсвэл дасгал хөдөлгөөн хийж 500 калор шатаадаг гэж үзвэл та турж эхэлнэ. Эсрэгээрээ 4000 калор идэж эхэлбэл таргална. Ийм л ялгаатай.

Орчин үед эрдэмтэд энэ үзлийг хэт энгийн гэж үздэг юм. Тэд хүний биеийн энергийн тогтолцоо нь ийм энгийн биш маш динамик, өөрчлөлтийн дунд байдаг гэж үздэг юм.

  1. Дасгал хөдөлгөөн нь өдөрт шатаадаг калорын маш бага хувийг л бүрдүүлдэг

Энэ ойлголтыг тийм ч олон хүн бодоод байдаггүй. Учир нь бидний бие байгалиас энергиэ шатааж байх чадвартай. Бид хамгийн их энергийг дараах гурван зүйлд зарцуулдаг. Эдгээр нь:

  • Метаболизм- бодисын солилцоо болон хоол боловсруулах тогтолцоо дээр нь бие эрхтэн амарч байгаа үед
  • Хоолыг боловсруулах (зажлах) үеийн энерги зарцуулалт
  • Дасгал хөдөлгөөн зэрэг физик ажиллагааны үеийн энерги зарцуулалт

Эдгээрээс үзэхэд дасгал хөдөлгөөн дунджаар 10 орчим хувь буюу нэг өдөрт шатаах калорын маш бага хувийг шатаадаг байна. Метаболизмын хувьд бид үүнийг тийм ч сайн зохицуулаад байж чадахгүй. Энэ нь бидний өдөрт шатаах калорын 60-аас 80 хувийг дангаар бүрдүүлдэг. Ихэнх хувийг дангаар эзэлдэг учир дасгал хөдөлгөөний үед калори шатаах нь 10- 20 хувь л байдаг ажээ. Ингэхдээ ихэнх тохиолдолд тогтмол бэлтгэл сургуулилттай байдаг мэргэжлийн тамирчид л 20 орчим хувийг шатаадаг гэнэ.

  1. Энерги зарцуулах лимит байх боломжтой

Өөр нэгэн онол байдаг нь бид өдөр тутамдаа энерги зарцуулахдаа тодорхой лимит буюу хязгаарт баригддаг байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Учир нь дасгал хөдөлгөөн хийж жингээ хасах туйлын хүндрэлтэй байдаг нь бид зарцуулах энергийнхээ ихэнх хэсгийг биологийн хэрэгцээний дагуу метаболизмд зарцуулдаг бөгөөд үлдсэн бага хэмжээний энерги зарцуулах нөөцөө өдөр тутмын амьдралын хөдөлгөөн зэрэгт зарцуулснаар дасгал хийсэн ч цаашид энерги шатаахгүй байх нөхцөл бүрддэг байх боломжтой гэж үзэж байгаа юм.

Уг онолыг баталгаажуулахын тулд 9 өөр төрлийн дасгалын бүлгээс судалгаа авч үзэж байжээ. Судлаачдын хэмжсэнээр дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмээс хамаарч калор шатаах хэмжээ нь харилцан адилгүй байсан агаад зарим тохиолдолд хамгийн бага утгаас даруй 200 калор илүү шатаах ч тохиолдол байсан гэнэ. Гэсэн хэдий ч эдгээр нь эцэстээ бүгд нэг хязгаарт хүрч байсан ажээ. Тийм ч учраас бидний өдөр тутамд зарцуулах энерги тодорхой хэмжээ, хязгаартай байж болох талтай гэж үзэж байгаа юм.

Тиймээс та хэт их дасгал хийсэн ч турж, калор шатаахын оронд дэмий л ядарч биедээ байгаа бага зэргийн энергийг зарцуулдаг байж болох юм.

  1. Засгийн газар болон хүнсний үйлдвэрлэгчид шинжлэх ухаанч биш зөвлөгөөг тараадаг

1980 онд дэлхийн иргэдийн таргалалт өмнөх үеэс 2 дахин их буюу нийт иргэдийн 13 хувь нь хэт таргалалттай болж хувирсан тухай ДЭМБ мэдээлж байсан. Харин өнөөдөр зөвхөн АНУ-ын хэмжээнд гэхэд бараг 70 орчим хувь нь хэт таргалалттай байгаа юм. Энэ бүхэнд эрх баригчид болон хүнс үйлдвэрлэгчид тодорхой хувиар буруутай юм.

Жишээлбэл алдарт кока-кола компани биднийг дасгал хийж, дасгал хийх явцдаа тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг уриалдаг. Үнэн хэрэгтээ дасгал хийснээр хүссэн дүндээ хүртэл турахгүй бөгөөд, хэрэв та буруу хоолны дэглэмтэй бол үүнийг дийлэх дасгал гэж юу ч үгүй юм. Мөн түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагын эхнэр Мишелле Обама бас үндэстэн даяар дасгал хөдөлгөөн хийж эхлэх компанит ажил уриал байсан. Гэхдээ энэ бүхэн нь томоохон хүнсний корпорацуудын лобби байсан гэдгийг хожим нь Нью Йоркын их сургуулийн профессорууд зарлаж байсан.

  1. Жин хасахад юу хамгийн нөлөөтэй вэ?

Эрдэмтдийн хамгийн маргаантай сэдвийн нэг байсаар ирсэн уг асуудалд цэг тавьж болохуйц нэгэн дүгнэлт байгаа нь хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн хоёул чухал.

Гэхдээ жин хасах асуудлын тухайд хамгийн амжилттай бөгөөд, хамгийн эрүүл арга нь хоолны дэглэм юм. Маш амжилттай жин хассан иргэдээс ажиглахад тэд ихэвчлэн өөрийн биеийн онцлогт тохирсон тодорхой төрлийн өөх тос хасах, нүүрс ус хасах, кето, карнивор зэрэг маш олон хоолны дэглэмийг ашигладаг байна. Ингэснээр та хүссэн хэмжээндээ хүртэл жингээ хасах боломжтой, хамгийн гол нь сэтгэлээ үүнд бэлдэж, тууштай байх хэрэгтэй юм. Нөгөө талаар жин хассан хэдий ч тухайн хүний сэтгэл ханамжид хүрэхгүй үе байдаг. Учир нь бидний биеийн галбир тийм ч төгс биш бөгөөд хүмүүс ихэвчлэн турсан даруй зурагтаар гардаг моделиудтай ижил болно гэж боддог. Харамсалтай нь турсны дараа бидний бие төсөөллөөс шал эсрэгээрээ, үзэмж муутай болж эхэлдэг. Энэ үед л дасгалын оролцоо чухал. Учир нь дасгал тогтмол хийснээр та өөрийн хүсэж буй галбираа олж авч чадах юм. Ингэснээр жин хасаж буйдаа илүү сэтгэл хангалуун байх болно.

 

Эх сурвалж: VOX

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417