Хөгшрөлт бидний зөвхөн оюун санаанд л байдгийг баталсан туршилт

Хөгшрөлт бидний зөвхөн оюун санаанд л байдгийг баталсан туршилт

Хөгшрөлт зөвхөн бидний оюун санаанаас шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү? Америкийн алдарт сэтгэл судлаач Элен Лангер өөрийн зоригтой туршилтаар үүнийг баталжээ...

Элен Лангер эмч настай хүмүүсийн тухай хийсэн нээлтүүдээрээ ихээхэн алдартай нэгэн билээ. 1967 онд эмч эмэгтэй Коннектикут дахь Арден-хаус гэх асрамжийн газарт орчин үеийн геронтологийг орвонгоор нь эргүүлсэн судалгаа хийжээ. 

Лангер хөгшчүүлийг асарч тойлох нь сайн зүйл биш, харин ч эсрэгээрээ тэдний "өдрүүдийг" богиносгодог болохыг баталсан. Заримдаа хэт их санаа зовох нь хүнийг хөгшрөлт, өвчин эмгэгээс илүү хурдан үхэлд хүргэдэг. 

Гэхдээ Элен Лангер үүгээр зогсох бодолгүй байсан бөгөөд 1979 онд хүний ​​хөгшрөлтийн талаар хэвшсэн буруу ойлголтыг үгүй ​​хийхээр шийджээ. Шинэ туршилт хийхийн тулд Хелен дунджаар 75 настай 8 эрэгтэйг сонгосон байна. Тэд Нью Хэмпшир мужид  хуучин сүмд байрлах тусгайлан тохижуулсан орон сууцанд орохоор тохиролцов.

Туршилтад оролцогчид уг байшинд  хэдэн долоо хоног амьдрах ёстой байсан ба тэднийг юу хүлээж байгааг төсөөлж ч чадахгүй байв. Мөн Лангер тэднээс 50-аад оны дараа гарсан гэрэл зураг, ном, сэтгүүл авч явахгүй байхыг тэднээс хүсэв.

Судалгаанд оролцогч нар байшинд ороод мэл гайхжээ. Тэдний шинэ байшин цаг хугацааг ухрааж 1959 онд аваачсан мэт харагдажээ. Тавиур дээрх номууд, хуанли, фонографын бичлэг бүхий пянз, тэр ч байтугай жижиг гүдгэр дэлгэц, линзтэй хар цагаан зурагт. Эргэн тойронд байгаа бүх зүйл тэднийг дунд насны эрчүүд мэт санагдуулжээ.

Лангер туршилтад оролцогчдоос яг одоо 1959 он болж байгаа мэт жүжиглэхийг хүсэв. Эрэгтэйчүүд өөрсдийгөө 50-55 настай гэж төсөөлөх ёстой байсан бөгөөд энэ нь тэдний бодож байснаас хамаагүй хялбар болжээ. Тэдэнтэй хамт эрдэм шинжилгээний ажилтнууд байсан боловч Хелен туслахуудаа судалгаанд оролцогчидтой хөгшин хүнтэй харьцаж буй мэтээр харьцахыг нь хатуу хориглодог байв.

Гаднах ертөнцөөс тусгаарлагдсан байдал, бүрэн бие даасан байдал, байшин доторх уур амьсгалыг нарийвчлан бий болгосон нь өвөө нарт сайнаар нөлөөлжээ. Ердөө долоо хоногийн дараа тэдний ихэнх нь биеийн байдал, булчингийн хүч, үе мөчний хөдөлгөөн, тэр ч байтугай хараа сайжирсан байв. 

Туршилтанд оролцогчдын оюун ухааны чадвар мөн нэмэгдсэн бөгөөд туршилтын төгсгөлд IQ коэффициент нь анхныхаасаа өндөр болсон байжээ. Гэхдээ хамгийн гайхалтай зүйл бол эрчүүд гадаад төрхөөрөө өөрчлөгдсөн байв. Туршилтын өмнөх болон дараах үеийн гэрэл зургуудыг харьцуулж үзэхэд ... залуу байгаа нь илт харагдаж байжээ.

Хелен Лангерийн туршилтыг амжилттай болсон гэж үзсэн бөгөөд тэрээр хүний ​​сайн сайхан байдал нь хүрээлэн буй орчин, түүнд өөрөөсөө үл хамааран тогтоож буй загвараас шууд хамаардаг болохыг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, хэрэв 70 настайдаа хүн өөрийгөө хөгшин гэж нэрлээд, эргэн тойрныхоо хүмүүсээс зохих хандлагыг шаарддаг бол тэр өөрийгөө хөгшин хүн шиг мэдэрдэг гэсэн үг юм.  

Хэрэв та хөгшрөлтийн талаарх бидний оюун бодолд суусан зүйлийг үл тоомсорлож, 95 настайдаа өөрийгөө 45 настай гэж үзвэл таны амьдралын сүүлийн жилүүд хүртэл идэвх, баяр баяслаар дүүрч, өвчин намдах магадлал өндөр байна. Элен Лангер өөрөө онолоо дагаж мөрдөхийг хичээдэг бөгөөд 73 насандаа өөрийн ажлыг тодорхой батлан харуулдаг. 2009 онд тэрээр Counter Clockwise номыг хэвлүүлсэн бөгөөд энэ нь хүн бүхэнд урт наслалт, эрүүл мэндийн нууцыг олон нийтэд дэлгэжээ.

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417