Олон нийтийн өмнө ярихаас айх айдсаа хэрхэн давах вэ?

Олон нийтийн өмнө ярихаас айх айдсаа хэрхэн давах вэ?

Та олон хүний өмнө ярихаас айдаг уу? Хэрэв та үүнийг уншиж л байгаа бол миний таамаглаж байгаагаар айдастай байдаг байх. Миний бие  урт удаан хугацаанд ийм айдастай байсаар ирсэн. Үнэндээ бол энэ айдас тийм ч ховор тохиолддог зүйл биш л дээ.

Янз бүрийн судалгааны үр дүнгээс харахад олон нийтийн өмнө ярихаас айх айдас нь үхлээс айх айдсаас ч илүү байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс олон хүний өмнө ярьснаас үхсэн нь дээр гэж боддог. Энэ ойлголт  магадгүй аймаар ч юм шиг сонсогдож байгаа ч хэрэв та үнэхээр айдастай, итгэлгүй бас яг л тэнэг юм шиг хамаг бие чинь хөлөрч байгаа бол бүлэг хүмүүсийн өмнө ярих чадварыг заалгаж, тухайн мөчид хэрхэн ойлгомжтой, итгэлтэйгээр ярьж болохыг харж болно.

Би олон хүний өмнө ярихаас үнэхээр их айдаг байснаа санадаг. Хөл минь чичирч, олон хүний өмнө найган ганхах шиг л болдог байсан. Миний ам эхний хэдэн үгийг хэлэх гэж дагжин чичирдэг байлаа. Би найгаж, урагшаагаа унах гэж байгаа ч юм шиг болж, гараараа эв дүйгүй ямар нэг үйлдэл хийдэг байсан. Би хүмүүстэй нүдээр харилцаа үүсгэхээс зайлсхийдэг ч илтгэлийн туршид хэн нэгэн инээмсэглэж байгаа царайг олж харахыг хичээдэг байсан.

Та иймэрхүү зүйлстэй тулгарч байсан уу? Иймэрхүү зүйл үнэндээ тийм ч тааламжтай биш байдаг биз дээ? Гэхдээ аз болоход олон нийтийн өмнө ярихаас айх айдсыг ялан дийлэх боломж байдаг. Миний өөрийн туршлагаас нэг л өдөр үзэгчдийн өмнө хэрхэн өөртөө итгэлтэй байж болохыг тодорхойлсон дараах зөвлөгөөг дагаад үзээрэй. Энэ төрлийн айдсыг дарах маш олон арга байдаг боловч миний хувьд энэ арга хэрэгжиж чадсан. Харин одоо айдастай хүмүүст мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй болсон байх.

Олон нийтийн өмнө ярихаас айх айдсыг хэрхэн ялан дийлэх вэ?

  1. Айдсын шалтгааныг олж мэдэх

Хамгийн түрүүнд олон нийтийн өмнө ярихаас айх айдсаас өөрийгөө чөлөөлөхийн тулд яагаад айгаад байгааг тодорхойлох хэрэгтэй.  Айдсын үндсэн шалтгаан бол сандарж мэгдэх байдаг. Энэ нь үзэгчдээс таныг  шоолох, гутаах, шүүмжлэх эсвэл ямар нэг тэнэг зүйл хийхэд илэрдэг. Та өрөөндөө өөрөөрөө байхдаа сандардаг уу? Мэдээж үгүй. Зөвхөн таныг шүүмжилж магадгүй эсвэл таны тухай муугаар боддог хүмүүсийн дэргэд байхад л та ихэнхдээ сандарч эхэлдэг.
Олон хүний өмнө байхаас яагаад айгаад байгаагаа мэдсэнээр та тухайн айдсыг даван туулахад юу хийх хэрэгтэйг шийдвэрлэхэд тусалдаг. Та нэгэнт айдсын шалтгааныг илрүүлсэн бол даван туулах боломжтой. Энэ айдас нь магадгүй айдсын мэдрэмжээс үүдэлтэй өнгөрсөн хугацаанд болсон таагүй дурсамжаас үүссэн байдаг. Ямартай ч ихэнх хүмүүс бусад хүмүүс тэдний тухай юу гэж бодох бол гэдгээс л айдаг.

  1. Сэтгэлгээгээ өөрчил

Энэ айдсыг ялан дийлэхийн тулд та өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөх чадвартай байх хэрэгтэй. Та өөрийнхөө тухай бодож байхдаа үзэгчид таны тухай юу бодож байгааг бодох нь та өөрийн мессэжээ гайхалтай сайн илэрхийлэх ба та энэ айдсыг даван туулах боломжтой болно.

  1. Сургуулилт хийх

Та маш олон илтгэл, яриа тавьсан ч гэсэн одоо хүртэл сандралтай хэвээр байгаа бол энэ айдсыг ялан дийлэхэд илүү хялбар байх болно.  Та сургуулилт хийх үедээ хэд хэдэн хүний өмнө хийх нь маш сайн арга болно. Энэ нь таны олон нийтийн өмнө ярих чадварыг хялбарчлахгүй ч гэсэн өөртөө итгэлтэй болоход тусалдаг. Түүнчлэн та илтгэлийн клубуудад хамрагдаж болно шүү дээ. Энэ төрлийн газруудад таныг илүү итгэлтэй, сайн ярьдаг болоход тань туслах олон хүмүүстэй сургуулилт хийх боломжтой.

Хамгийн гол та “Би будилбал яах бол?” гэж бодохын оронд “Намайг сонсож байгаа хүмүүст хэрхэн маш сайнаар нөлөөлөх вэ?” гэж бодох хэрэгтэй. Энэ хоёр асуулт бол бүхэлдээ өөр өөр асуулт юм. Эхний асуулт нь таныг айдаст автуулах сэтгэлгээнд оруулж байгаа бол харин нөгөө нь илүү хүчтэй сэтгэлгээнд таныг оруулж байна гэсэн үг. Олон нийтийн өмнө ярихаас айх айдсыг ялан дийлэхийн тулд зөв сэтгэлгээтэй байж, дасгал сургуулилт хийх нь чухал. Тиймээс таныг дэмжих хэд хэдэн хүмүүсийн өмнө сургуулилт хийж эхлэх хэрэгтэй.

Дээр дурдсаны дагуу илтгэлийн клубуудад хамрагдаж ч болно. Хэрэв боломжгүй бол өөр хэн нэгний өмнө, таны өөрийн “төсөөллийн үзэгдчийн” өмнө эсвэл толины өмнө сургуулилт хийгээрэй. Боломжтой үедээ богино хэмжээний илтгэлүүдэд сайн дураараа оролцох нь мөн таньд хэрэгтэй. Та олон удаа сургуулилт хийвэл, хийхэд улам л хялбар болно. Сургуулилт хийснээр та илүү тааламжтай болж эхлэх бөгөөд сонсогчдоосоо “Би илтгэлээ хэрхэн илүү үр дүнтэй болгох вэ?” гэх мэт асуултуудыг асуугаарай. Та үзэгчдэдээ зориулж илүү үр дүнтэй зүйл хийхэд анхаарах эсвэл тэдэнд ямар нэг байдлаар эерэгээр нөлөөлөх зүйлийг хийвэл таны олон нийтийн өмнө ярихаас айх айдас илт буурч ирнэ. Учир нь та өөртөө бага анхаарч, үзэгчдэд илүү анхаарал хандуулж байна гэсэн үг. Хэрэв та жаахан ч гэсэн догдолж байгаа бол айдас бий болно гэсэн үг. Гэхдээ таньд амжилт хүсье.

Эх сурвалж: psychologytoday.com

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

АНУ-ын конгресс Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо

2020-09-23

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

Хүмүүс хиймэл оюунтай харьцахдаа ихэвчлэн хуурамч мэдээлэл өгдөг нь тогтоогджээ

2020-09-23

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Эйнштейний мөрөөдөл болсон утасны онол

2020-09-23

Нарны идэвxжил буурч дэлхийг "хүйтрэл"-д хүргэх үү?

2020-09-22

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

Сүнс шүглэх үзэгдлийн цаад учир

2020-09-23

Японы ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь идэвхтэй амьдралаа эхлүүлдэг

2020-09-23

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Дональд Трамп америкчууд коронавирусын эсрэг вакцинд ирэх сараас хамрагдана гэв

2020-09-22

Википедиагийн мэдээллүүдийн 60 хувь нь алдаатай

2020-09-22

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэмжихэд 25 тэрбумыг зориулна

2020-09-23

Биткойн хувьсгал уу, хий хоосон зүйл үү?

2020-09-22

Дэлхийн томоохон банкууд мөнгө угаасан баримт ил болжээ

2020-09-22

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Удахгүй АНУ-ын иргэд 3D-ээр буу хэвлэдэг болно

2020-09-22

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын гунигт түүх

2020-09-23

Хүчирхийлэл хөгширдөггүй...

2020-09-23

Эр хүнгүй л бол үхэх гээд байдаг хүүхнүүдэд!

2020-09-22

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

"Очир дагинас" ХХК дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг экспотын үйлдвэртээ нэвтрүүллээ

2020-09-23

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 16 дахь жилдээ зарлагдлаа

2020-09-22

Сарын эхний 20 хоногт 1884.5 мянган тонн хүдэр олборлолоо

2020-09-22

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

2020-09-22

Та хэдэн настай вэ?

1,060

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,395

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,571

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,752