АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэмжихэд 25 тэрбумыг зориулна

АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэмжихэд 25 тэрбумыг зориулна

Аризона муж улсад байгуулах ирээдүйн үйлдвэрт нь АНУ-ын эрх баригчид санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа саяхан Тайванийн TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) компани илэрхийлсэн. Конгрессын гишүүд ч АНУ-ын нутаг дэвсгэрт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд зориулан 25 тэрбумаас багагүй ам.долларын хөрөнгө бүхий сан байгуулах санал дэвшүүлээд байна. 

Хагас дамжуулагч бүтээгдэхүүний гэрээт үйлдвэрлэлийг АНУ-д хөгжүүлэх сан байгуулахын зэрэгцээ гаднын үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлт эдлүүлэх, үйлдвэр байгуулах, технологийн тоног төхөөрөмж худалдан авахад нь төрөөс татаас олгох нь зүйтэй хэмээн тус улсын хууль тогтоогчид үзэж байна. Хагас дамжуулагч бүтээгдэхүүн нь АНУ-ын экспортод тавдугаар байр эзэлдэг. Дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний 12 гаруй хувь нь АНУ-д оногддог юм.

Энэ салбарт тэргүүлэх зорилгоор Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд олон арван тэрбум доллар зарцуулжээ. Хагас дамжуулагч бол өндөр хурдтай компьютер, ухаалаг гар утас, орчин үеийн цэргийн зэвсэг техник зохион бүтээхэд хамгийн чухал элемент, эд анги юм. Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээллээр, Хятадад нийлүүлж буй Америкийн бичил схемийн экспортын хэмжээ сүүлийн хэдэн жилд өөрчлөгдөөгүй бол Хятадын компаниуд дотоодын зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ч нэмэгдүүлж чадаагүй байна. 2018 оны байдлаар, Хятадад борлуулсан чипнүүдийн 47,5 хувийг Америкаас нийлүүлжээ.   

Үүний сацуу Хятадын хөрш орнууд хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээнд баттай байр суурь эзэлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци ухаалаг гар утас ба бичил схемийн нийлүүлэлтээр, Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing” компани чип үйлдвэрлэлээр дэлхийд тус тус тэргүүлж байна.

Зарим мэдээллийг үзвэл, Хятад улс чип үйлдвэрлэх технологийн хувьд АНУ болон Тайваниас 5-7 жилээр хоцорч байна. Хоёр өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэхийн тулд хятадуудад нэлээд цаг хугацаа шаардагдах бөгөөд учир нь, орчин үед чипний үйлдвэрлэл нэг байрандаа зогсолгүйгээр маш хурдацтай ахиж байгаа юм. Хятадууд одоогийн шилдэг загваруудтай өрсөлдөхүйц чип үйлдвэрлэж эхлэх тэр үед тус салбарт аль хэдийнэ үсрэлт гарчихсан байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ нэг зүйлийг дурдах нь зүйтэй. Хятадууд өөрийн компаниудын үйлдвэрлэсэн олон төрлийн цахим төхөөрөмжинд суулгадаг байсан Америкийн болон бусад улсын бичил схемүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн чипээр сольсон нь америкчуудыг гайхшруулжээ. Жишээ нь, “Хуавэй” компанийн үйлдвэрлэсэн сүүлийн үеийн телешетүүдэд /ухаалаг гар утас ба планшетийг хослуулсан гажет/ америк чип огт байхгүй юм.  

Ойрын хугацаанд явуулах Хятадын стратегийн бодлого нь хагас дамжуулагчийн салбарт АНУ-аас хамаарч буй байдлыг багасгахад оршино. Энэ нь өөр нийлүүлэгчдийг /гэхдээ Хятадынх биш/ эрж хайна гэсэн үг. Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, бичил схемийн үйлдвэрлэлд оруулж буй Хятадын асар их  хөрөнгө оруулалт нь урт хугацаандаа ямартаа ч үр дүнгээ өгөх нь гарцаагүй.

Гэхдээ яг одоогийн байдлаар, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр АНУ давамгайлж байна.

Эх сурвалж: Forbes

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417