5G сүлжээний төлөөх өрсөлдөөн

5G сүлжээний төлөөх өрсөлдөөн

АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр энэ оны 2 дугаар сард мэдэгдэхдээ “АНУ болон түүний холбоотнуудын хувьд “Хуавэй” компанийн өрсөлдөгчид болох Европ дахь “Нокиа”, “Эриксон” компаниудыг санхүүгийн хувьд сонирхох хэрэгтэй” гэсэн нь 5G технологийн салбарт АНУ ямар түвшинд байгааг тодорхойлсон хэрэг байлаа.    

Харин дараахан нь Цагаан ордон уг хоёр компанийг худалдан авахаас татгалзсан юм. Гэхдээ Баррын мэдэгдэл нь “Хуавэй”-тэй өрсөлдөх компани Америкт байхгүй гэдгийг нотолж байна. “Хуавэй” бол үүрэн телефоны антеннууд дээр байрлах радио тоног төхөөрөмж үйлдвэрлэх талаар дэлхийд тэргүүлдэг компани юм.

Хэд хэдэн удаа бүтэлгүй оролдлого хийсний дараа Америкийн “Lucent”, “Motorolа” компаниудын үлдэгдэл хувьцааг Финландын “Нокиа” болон Шведийн “Эриксон” компаниуд худалдан авав. Скандинавын энэ хоёр компани “Хуавэй”-тэй өрсөлдөх явцад алдагдал хүлээж, ажилтнуудаа халахаас аргагүйд хүрч байлаа. Харин Хятадын компани тэргүүний технологи ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хямд үнээр борлуулснаар Европын хоёр компанийн зах зээлийн орон зайг нь бараг бүрэн эзэлжээ.

Гэхдээ 5G технологийн салбарт хүчтэй өрсөлдөж чадах хэд хэдэн компани АНУ-д бий. Тухайлбал, Cisco Systems бол рүүтэр болон үүрэн телефоны тоног төхөөрөмжийн холбох хэрэгслийг үйлдвэрлэгч хамгийн том компани. Мөн үүрэн телефоны технологийн патентуудыг эзэмшдэг Qualcomm, InterDigital зэрэг компанийг дурдаж болно. 

Гэвч Америкийн компаниудын эзэлж буй зах зээл нь төдийлөн том биш бөгөөд “Хуавэй” ч мөн адил тухайн зах зээлд байр сууриа нэгэнт эзэлчихсэн байгаа. Хятадын компанийн 5G сүлжээнд оруулж буй хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь үүрэн телефоны тоног төхөөрөмж /радиостанц/ зохион бүтээхэд зарцуулагдаж байгаа учраас уг зах зээлд “Хуавэй” давамгайлж байгаа юм. 

“Хуавэй” компани хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжийг маш богино хугацаанд үйлдвэрлэж чадна. Энэ нь Хятад улс 5G сүлжээний зах зээлд маш хурдтай нэвтрэх, тус улсад 5G-д тулгуурласан шинэ технологиудыг /жишээ нь, жолоочгүй автомашин/ гарган авах зорилгоор лабораториуд байгуулахад тус дөхөм болжээ. Үүний сацуу радио долгионы давтамжийн царааг /диапазон/ хязгаарласан нь Америкийн 5G сүлжээг нэвтрүүлэх явцыг удаашруулсан байна. 

Гэсэн хэдий ч 5G технологийн өрсөлдөөнд Хятад улс ялж байна гэж дүгнэх нь эртдэх болов уу. Учир нь, үүрэн телефоны тоног төхөөрөмж, ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн салбарт “Хуавэй”-гийн давамгайллыг сулруулах арга хэрэгслүүд Вашингтонд бий гэдгийг тооцох хэрэгтэй. Тодруулбал, “Gavekal Dragonomics” гэдэг судалгааны төвийн Бээжин дэх салбарын шинжээч Дань Ван-ын ярьснаар “Вашингтон дахь Холбооны албад “Хуавэй”-гийн эсрэг хоригийг чангатгах тухай асуудлыг хэлэлцэж байгаа” ажээ.

Гэсэн хэдий ч 5G сүлжээний технологийн салбарт Хятад улс давуу байдлыг нэгэнт олж авчээ.

Эх сурвалж: Forbes

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417