Танд сэтгэл гутралын шинж тэмдэг илрээгүй биз?

Танд сэтгэл гутралын шинж тэмдэг илрээгүй биз?

Өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг асуудал бол “СЭТГЭЛ ГУТРАЛ” юм. Бүх зүйл утгагүй мэт санагдаж, ганцаардаж гуниглаж суугаа та сэтгэл гутралд орсноо мэдэхгүй байгаа юм биш биз?

Манай улс нь сэтгэцийн эмгэг, тархалтын судалгаагаар дэлхийд долоодугаарт жагсжээ. Энэ нь нийгмийн олон төрлийн стресс бухимдал, хар муу мэдээ их байгаатай нэг талаараа холбоотой боловч таны сэтгэлийн дархлаа алдагдсантай холбоотой юм.

Тэгвэл сэтгэл гутрал гэж юу вэ...

Хүн бүр цаг тутам ганцаардаж эсвэл уйтгарлаж байдаг. Заримдаа хүмүүс гутардаг гэж ярьдаг. Сэтгэл нь зовж байгаа хүн туйлын ихээр уйтгарлаж, гунигладаг энэ үеийг анагаах ухаанд сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Сэтгэл гутралтай хүнд сонирхолтой санагддаг байсан зүйлс нь утга учиргүй санагдаж, жин огцом нэмнэ эсвэл турна, нойрны хямралтай болно эсвэл өдөржингөө нозоорон унтдаг, амиа хорлох сэдэл байнга төрдөг гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр нь ч өдөр тутмын амьдралын хэв маяг, сэтгэл судлаачдын хавсарсан эмчилгээгээр бүрэн эдгэх боломжтой юм.

Сэтгэл гутралыг хэрхэн таньж мэдэх вэ?

 

1. Юмсыг бодит байдлаас өөрөөр төсөөлөн, ургуулан бодох дуртай.

Хүний төсөөлөн бодох чадвар бүтээлч байдалтай холбоотой ч үргэлж аливааг бодит бусаар хүлээн авч, тархиндаа зураглах нь түүндээ итгэх, тархийг төөрөлдүүлэх аюултай юм. Суут зураач, уран бүтээлч нарыг ч амьд ахуй цаг үед нь сэтгэцийн өөрчлөлттэй гэж хүлээн авдаг байсан шүү дээ.

2. Бүх зүйлээс утга учир хайдаг.

Хүн бүхэн өөрийн амьдралдаа зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцдэг ч сэтгэл гутралд орсон хүмүүс өөрийн эрхгүй аливаа зүйлээс үүрэг зориулалт, утга учир хайж байдаг. Тэд амьдралын утга учир, хүмүүсийн сэтгэл зүрх үнэн, эсэхийг бодон тархиа гашилгасаар нэг л мэдэхэд энэ нь зуршил болдог аж.

3. Чимээгүй уйлдаг.

Хүмүүс аливаа хүнд бэрхшээлтэй цаг үедээ үргэлж бусдыг туслаасай, хайрлаасай гэж хүсдэг төрөлхийн мэдрэмжтэй. Харин удаан хугацаагаар хямарсан хүмүүс нэгэнт бусдаас тусламж гуйлаа гээд онц өөрчлөлт гардаггүй тул өөртөө түүнийгээ хадгалсаар байдаг. Тэд бусдад нулимсаа үзүүлэхээс ичдэггүй ч хэнд ч харагдахгүй уйлах нь дээр гэж боддог.

4. Юу мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.

Тэд үргэлж нэг зүйлийн тухай бодож, үгүйлж байдаг ч түүнийгээ өөртөө нарийн тодорхойлж чаддаггүй тул өөрийнхөө сул дорой гэдгийг мэдрэхийг хүсдэггүй.

5. Үхэл, амьдралын тухай үргэлж боддог.

Удаан хугацаанд сөрөг мэдрэмжид автах үед бие махбод хариу үйлдэл үзүүлэн “хямарч байна” гэсэн дохиог илгээж толгой өвдөх, гэдэс базлах зэрэг шинж илэрдэг. Далд сэтгэл гутралд орсон хүн “Үхэх, амьдрахад ялгаа байна уу?” гэж боддог ч үнэндээ амьдрахыг хүсэж буйгаа мэдэрдэг. Тиймээс ямар нэг өөрчлөлт хийхийг хүссэн ч түүнийгээ хараахан олоогүй байдаг.

6. Хооллох буруу зуршилтай.

Сэтгэл гутралын хүнд байдалд орсон хүний хооллох зуршил ч мөн өөрчлөгддөг. Ходоод өвдөх, гэдэс базлах мэдрэмж үргэлж төрнө. Хоолны дуршил буурч, турж, эрч хүчгүй болж, толгой эргэх, халуурах нь ч бий.

7. Хангалттай нойр авч чаддаггүй.

Өдөр бүр нэг цагт унтах, босох гэдэг маш хүнд санагдана. Орой үдшээр нойр сэргэж, амьдралын тухай эргэцүүлнэ. Өглөөд босоход маш их ядарсан, хангалттай амарч чадаагүй санагдана.

8. Үргэлж ганцаардлыг мэдэрдэг.

Хэн нэгэн тэдэнд тус хүргэх, баяр хөөр бэлэглэх үйлдэл хийсэн ч хэт их гутралд орсон хүний хувьд ямар ч зүйл “хариу” нэхсэн утгагүй мэт санагдаж, олон хүний дунд ч ганцаардаж суудаг. Тэднийг нүдэнд үл харагдах ганцаардлын биет дагасан байдаг.

9. Буруу зуршилтай.

Тогтмол дасгал хийж, аялж зугаалж, сэтгэл өөдрөг явдаг хүн тэр бүр сэтгэл санаагаар хямрах нь үгүй. Эсрэгээрээ тамхи ихээр татаж, кофеин, согтууруулах ундаа хэрэглэдэг бол хүний бие өөрийн эрхгүй эдгээр бодист донтож, сэтгэл санаа хямардаг байна. Тиймээс нэн яаралтай хорт зуршлаа орхиорой.

10. Жаргалтай мэт дүр эсгэдэг.

Тэд бусдад яаж харагдах, яаж мэдрэгдэхээ сайн мэддэг. Тэд сэтгэлдээ мэдэрч буй бүхнээ таарсан хүмүүстэйгээ хуваалцах боломжгүй тул хиймэл “баг” зүүж бүх зүйл хэвийн мэт аашилдаг. Харин дотоод сэтгэлдээ улам их ганцаардаж гутарч байдаг. Учир нь “Хэн ч миний “баг”-ыг нь хуу татаад, байгаагаар нь хайрлахыг хүссэнгүй шүү дээ.” гэж бодно.

11. Хүүхэд насны хар бараан дурсамжтай.

Хүүхэд насны дурсамж хүний сэтгэлд хамгийн тод үлддэг. Эцэг эх нь зодолдож, багад нь гэмтээдэг байсан хүн том болоход хар бараан дурсамж нь байнга санагдсаар байдаг. Тиймээс өөрөө эцэг эх болохоос айж, дарамтад ордог. Шийдвэр гаргахаас айж, тэр цаг үеийг ахин бий болгохоос айдаг.

12. Аливааг хүндээр тусгадаг.

Тэд маш гомдомтгой, уцаартай, эмзэг болсон байдаг. Тиймээс багахан үг хэлэхэд гомдож, үгээр хэлэхийн аргагүй ганцаардах нь бий. Харин багахан баяр хөөртэй үйл явдалд ч хөөрөн баярлаж магадгүй. Тэд болж буй үйл явдлыг цаашид хэрхэн өрнөх бол гэсэн сониуч зан, төсөөлөн бодох чадвартай байдаг тул өөрийн эрхгүй цаашид болох муу зүйлсийн тухай бодол тээдэг.

13. Толгой байнга өвддөг.

Өвдөж байгаа хэсэг нь тодорхойгүй, өглөө болон шөнийн цагаар өвдөнө. Ингэх үед толгой өвдөхдөө төмөр цагирагаар ороож буй мэт, хорсож төөнөх, юм гvйгээд байгаа мэт ирвэгнэх мэдрэмж төрvvлдэг.

14. Янз бүрийн айдаст автдаг.

Энэ нь хамгийн их дэлгэрсэн сэтгэл гутралын далд хэлбэр юм. Vvр шөнийн цагаар ямар нэг юмнаас айх байдлаар илрэнэ. Ихэвчлэн vхэх, зүрх зогсох, ДОХ, зүрхний шигдээс, бусад аймшигт өвчнөөс айх айдсууд байна. Айхын зэрэгцээ өөрийнх нь айдас ор vндэсгvй болохыг мэдэж байдаг.

15. Бэлгийн дур хүсэл өөрчлөгддөг.

Энэ vед хөвчрөл сулрана. Дур тавих нь удаан болдог бөгөөд бэлгийн хvчтэй цочрил авахыг хvснэ. Хэвийн бэлгийн амьдралаас таашаал авахаа больдог.

16. Хамгийн аюултай сэтгэл гутралын далд хэлбэр нь мансуурах бодист донтох явдал юм.

Мансууруулах бодис, хар тамхи, архи нь богино хугацаанд сэтгэл санаа дээшлvvлж байгаа мэт хуурамч мэдрэмж төрvvлдэг бөгөөд маш хурдан дадал vvсгэдэг. Өвчтөн хэдэн хоногоос аваад хэдэн сараар хүртэл архидан согтуурдаг. Мансууруулах бодис, архи хэрэглэхээс татгалзуулахад сэтгэл гутрал нь улам хурцдаж, амиа хорлох, өөрийгөө буруутгах тарчлаасан бодлууд зовоож эхлэдэг.


Үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ...

  • Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших
  • Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Булчин сулруулах дасгал хийх
  • Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
  • Стресс тайлах ур чадварт суралцах
  • Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
  • Согтууруулах ундаанаас татгалзах
  • Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
  • Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417