Архаг стресс дархлаанд сөргөөр нөлөөлж халдварт өвчинд илүү эмзэг болгодог

Архаг стресс дархлаанд сөргөөр нөлөөлж халдварт өвчинд илүү эмзэг болгодог

Архаг стресс таны дархлаанд сөргөөр нөлөөлж халдварт өвчинд илүү эмзэг болгодог. Стрессийн үед бөөрний дээд булчирхайнаас кортизол даавар маш ихээр ялгарч биеэр тархаж эхэлдэг. Стресс дааврууд амин чухал үед хэрэг болдог ч дархлааны эсүүдийг дарангуйлдаг тул үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг. Цусны цагаан эсүүд цөөрөхөд халдвар болон эдийн гэмтэлд өртөмтгий болно . Стресс нь таны дархлаанд 2 янзаар нөлөөлнө.

- Архаг үрэвсэл үүсгэж эд эс гэмтэнэ

- Халдвартай тэмцэх дархлааны эсүүдийг дарангуйлдаг

Нийгмийн сөрөг харилцаа маш өндөр хэмжээний стресс үүсгэдэг. Энэ нь таны дархлааны тогтолцоог гажуудуулж халдварт өвчин, аутоаммуны өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлэнэ. 

Архаг стресс нь Антиген буюу гадны халдагч хорлон сүйтгэгчтэй тэмцэх дархлааны чадварыг бууруулана. Таныг стрессд ороход таны бие стресс даавар буюу кортизолыг үйлдвэрлэнэ. Кортизол нь таныг аюулаас хамгаалах аврах үүрэгтэй даавар. Үүний тулд кортизол нь дархлааны эсүүдэд дохио өгдөг уургийн хэмжээг багасгаснаар дархлааг дарангуйлдаг. Үр дүнд нь лимфоцит хэмээх дархлааны эсүүдийн тоо цөөрнө. Лимфоцит нь гадны халдагчийг таньж хурдан хариу урвал үзүүлж өвчин үүсэхээс сэргийлж устгадаг. Лимфоцитын тоо цөөрсөнөөр, бие мах бодь халдвар болон өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Үр дүнд нь дархлаа их хэмжээгээр суларна.

Халдварт өвчин амархан тусахаас гадна толгойн өвдөлт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, астма багтраа, ходоодны шархлаа үүсгэдэг. Стресс болгон муу биш, заримдаа хэрэгтэй бас шаардлагатай байдаг. Стресс бол бидний өвөг дээдсэд анчин байх цаг үеэс бий болсон. Араатныг харсанаар тархины гипоталамус нь бөөрний дээд булчирхайг идэвхижүүлж адреналин ялгарч эхэлдэг. Адреналин нь бараас зугтах эрч хүчээр биеийг хангаж өгдөг .

Эустресс- энэ бол эерэг стресс;

-богино хугацааны

-ажиллах чадвар нэмэгдүүлдэг өдөөдөг

-сэтгэлзүй болон бие мах бодийн хувьд хөнгөн давдаг.

-тайвширч, эерэг сэтгэл хөдлөлөөр төгсдөг.

Амаржих, анги тушаал дэвших, хурим зэрэг нь эустресс.

Дистресс- энэ бол сөрөг стресс;

-хурц болон архаг хэлбэртэй

-ажиллах чадвар бууруулж дарангуйлна

-орчин тойрондоо дасах чадвар буурна

-сөрөг сэтгэл хөдлөлөөс болж бие өвдөнө

-биеийн болон сэтгэцийн өвчин үүснэ

Хүн нас барах, ойр дотны хүн өвдөх, ажилгүйдэл,харилцааны зөрчил зэрэг нь дистресс үүсгэдэг.

Сөрөг стресс нь хүн бүрд янз бүрээр илэрнэ.

-мэдрэл судасны талаас: толгой өвдөнө, чичрэнэ, хөлрөнө,гар хөл хүйт даана, ядарна

-зүрхний цохилт олширч зүрх дэлсэнэ.

-булчингууд чангарч булчингийн өвдөлт өгнө

-гэдэс ходоод өвдөнө, суулгана,өтгөн хатна,дотор муухайрна.

-хоолны дуршил өөрчлөгдөж хэт жин нэмнэ эсвэл хасна.

-дархлаа муудаж ханиад томуу тусна

-сэтгэл зүйн асуудлууд үүснэ: дарамттай,түгшүүртэй, гутранги,тайвширч чадахгүй цочромтгой, бэлгийн дуршил буурах,г анцаардах зэргээр илэрнэ.

-оюуны чадамж буурна, мартамхай болно.

-нойргүйдэл үүснэ

Энэ шинж тэмдэгүүд эхэндээ дан дангаар илэрнэ яваандаа хавсарна. Удаан хугацааны стресс нь бие мах бодид шинэ өвчин үүсгэхээс гадна нэгэнт бий болсон өвчний хүндрэх шалтгаан болдог.

-артерийн даралт ихсэх өвчин, зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс: стресс нь дээрх өвчнүүдийг хүндрүүлдэг.

-олдмол дархлааны дутагдал: бөөрний дээд булчирхайнаас ихээр ялгарах стресс дааврын нөлөөгөөр дархлааны эсүүдийн үйл ажиллагаа дарангуйлагддаг.

-ходоодны гэдэсний шархлаа,гэдэсний цочрол хамшинж зэрэг өвчнүүд үүсэхэд мөн нөлөөлдөг. Жишээ нь их хэмжээний түлэгдэлтэй хүнд ходоодны шархлаа үүсээд байдаг.

-псориаз, акне батгаших, аллопеци үс уналт

-метаболик синдром бодисын солилцооны алдагдал: дааврын өөрчлөлт гүнзгий явагдаж хоолны дэглэм бариад ч жингээ тогтворжуулж чадахгүй байдалд хүрнэ

-депресс, невроз, сэтгэцийн болон зан үйлийн өөрчлөлт гарна. Стресээс болж мэдрэлийн эсүүдийн хоорондын уялдаат үйл ажиллагаа болон мэдрэлийн эсүүдийн шинээр үүсэх явцад саад болдог.

-архи болон мансууруулах бодисын хамааралтай болдог: байнгын стресс нь донтолт үүсэх нэг шалтгаан гэж үздэг.

Стрессийн улмаас АдреноКорикоТропГормон тархинаас ялгарч бөөрний дээд булчирхайд Кортизол даавар ялгарах тушаал өгнө энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагааг дарангуйлна.

Улмаар Пролактин даавар ихсэнэ энэ нь бэлгийн даавруудын ялгаралтыг дарангуйлж бэлгийн даавар ДГЭА, Тестостерон, Эстрадиол багасгана. Тиймээс стресийн үед секс муудна мөн жирэмслэхгүй. Бэлгийн дааврууд буурсанаар эсүүдийн Инсулины мэдрэг чанар буурна.

Эх сурвалж: ncbi.nlm

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417