Хүүхдийнхээ хичээлийг давтуулах хамгийн шилдэг арга

Хүүхдийнхээ хичээлийг давтуулах хамгийн шилдэг арга

Бид хүүхдүүдээсээ хичээлээ сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж хичээл хий гэж хэлдэг боловч яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй шүү дээ. Тэгвэл Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хичээл давтах шилдэг зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.

Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой аж.

Яагаад хичээл хийх ёстой вэ?

Бид хүүхдүүддээ үргэлж “хичээлээ давт” гэдэг ч яаж хичээл давтахыг нь хэлдэггүй. Уг нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх ёстой юм.

Жишээлбэл, нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж асуухад: “Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах ёстой гэж” хэмээн асуужээ.

Хүүхдүүд яагаад хичээл хийдэг юм бэ

Сургуульд яагаад явах ёстойг хүүхдүүд эцэг эх нь тэгж хүсдэг, орчин тойрны бүх хүмүүс сургуульд явдаг, боловсролтой хүн илүү сайхан амьдарна гэх мэтээр ойлгох нь бий. Гэхдээ энэ нь гол шалтгаан байж чадахгүй. Хэрэв хүнд нэг ажлыг хийхэд хангалттай шалтгаан байгаа бол түүнийгээ маш сайн хийдэг шүү дээ.

Хүүхдүүдэд яагаад хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаж, дэмжин хөөргөж хүслийг нь төрүүлж чадвал тэдэнд хэрхэн хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаад байх шаардлагагүй юм. Учир нь, амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг.

Амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг.

Дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд ч бай, их сургуульд орж байгаа оюутан ч бай, бүх оюутан сурагчид энэ асуултын хариултыг олох хэрэгтэй юм. “Яагаад би хичээл хийх хэрэгтэй юм бэ?” “Миний зорилго юу вэ?” “Зорилгодоо хүрэхийн тулд би яах ёстой вэ” гэсэн асуултуудад хариулт авсан сурагч залхуурахгүй л болов уу.

Ирээдүйг нь хамтдаа ярилц

Хүүхдүүдэд яаж хичээл хийх хэрэгтэйг тайлбарлахаас өмнө хүүхдийнхээ ирээдүйн төлөвлөгөөг хамтдаа ярилц. Хэрвээ таны хүүхдэд хичээл хийх шалтгаан байхгүй бол мэдээж хичээлээ хийх дургүй байна. Хийж чадах ч үгүй.

Нэг сурагчаас “Эцэг эх чинь чиний төлөө юу юу хийж байгааг харж байна уу. Бүхнээ зориулж байна. Чиний төлөө бүх л нөхцлийг бүрдүүлсэн байна. Харин чи яагаад хичээлээ хийдэггүй юм бэ” гэхэд сурагч “Би хичээл хийлээ гээд юу болох юм. Миний аав хичээл хийдэггүй байсан гэсэн.Тэр зөвхөн дунд сургуулийг төгссөн. Гэвч одоо түүний удирдлага дор зөндөө олон их сургууль төгссөн хүмүүс ажилладаг юм” гэж хариулжээ. Хэрвээ таны хүүхэд ийм бодолтой бол түүнийг хичээл хийлгэхэд хэцүү. Учир нь, хөдөлмөрлөхөд маш олон шалтгаантай хүн амжилтад хүрнэ.

Хүүхдээ идэвхтэй сонс

Хүүхэд хичээлээ давтахаас илүүтэй мэдлэгийг хичээл дээрээс авдаг. Үр өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах, гүйцэтгэх чадвараа хамгийн өндөр төвшинд гаргах үндэс нь идэвхтэй сайн сонсох байдаг. Хичээлийг идэвхтэй сонсохгүй бол сурч мэдэж чадахгүй, сурч мэдэж чадахгүй бол амжилт гаргаж чадахгүй. Дараах идэвхтэй сонсох дүрмийг хүүхдэдээ зааж өгөөрэй.

-Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж харилц-

Хүүхдүүд заримдаа хичээл дээр өөр юм хийх буюу найз нөхөдтэйгээ ярьснаар анхаарал нь сарнидаг. Багшийнхаа нүүрний хувирал, хөдөлгөөнийг харахгүй зөвхөн дууг нь сонсох үе их байдаг.

Бид:

  • Уншсан зүйлийнхээ 10 хувийг
  • Сонссон зүйлийнхээ 20 хувийг
  • Харсан зүйлийнхээ 30 хувийг
  • Хараад сонссон зүйлийнхээ 50 хувийг
  • Хэлсэн зүйлийнхээ 80 хувийг
  • Хөдөлгөөн үйлдлээр үзүүлж хэлсэн зүйлийнхээ 90 хувийг санадаг шүү дээ.

 

Ангидаа урд суу

Хамгийн хойно суух нь, яваандаа хичээлдээ муудах болон хичээлээс хөндийрөхөд хүргэдэг. Тиймээс урд юм уу урдхан ширээнд суух хэрэгтэй. Долоо хоногоор солигдож урд суу. Ингэснээр жилийн эцэст урд, ард ч биш, ангидаа бүх газар сууж үзсэн байх болно.

Зөвхөн багшийг сонс

Хичээл дээр багштайгаа хамт бай. Эргэн тойронд байгаа найз нөхдийгөө сонсох биш зөвхөн багшийгаа сонс. Учир нь, ямар ч хүн ярьж байхдаа сонсож чаддаггүй. Бусадтай ярьснаар өөрөө ч тэр хичээлээс үр өгөөж авахгүй, багшийнхаа хэлснийг ойлгож чадахгүйгээс гадна эргэн тойрны найз нөхдөдөө ч нөлөөлж тэдний бүтээмжийг бууруулдаг. Хичээл сонсоход баясгалантай царай их чухал байдаг. Багш хэр инээмсэглэж ярина тэр хэмжээгээр хүүхдүүдийн анхаарлыг татдаг байна.

Эх сурвалж: Psych Daily

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417