“RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

“RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Шинэ оюутан байх, шинэ орчинд суралцах, шинэ хамт олны дунд дасан зохицох гэхчилэн нэгдүгээр курсийнхний хувьд эхний семистр хамгийн амаргүй үе байдаг. Ялангуяа хөдөө орон нутгаас хотод суралцахаар ирсэн оюутнууд алхам тутамдаа сорилттой нүүр тулдаг билээ. Тиймээс оюутны амьдралд хөл тавьж буй залууст их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмшихх, цаашлаад их хотын соёлтой, зөв төлөвшилтэй иргэн болоход чиглүүлэн дэмжих, бие даасан оюутан болоход нь туслах зорилгоор ХААН Банк Сангаас “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурав дахь жилтэйгээ золгож байна.

Оюутнуудад эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан хамтдаа “Суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөрийн хүрээнд сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагааг хичээлийн жилийн турш зохион байгуулдаг. Энэ бүгдээс хамгийн оргил үе буюу оюутнуудад мартагдашгүй дурсамж үлдээн, сэтгэл догдлуулдаг үйл явдал нь яахын аргагүй жил бүрийн намар зохион байгуулагддаг “Rise”-ын нээлт юм. Эхний жил тус нээлтэд 800 оюутан хүрэлцэн ирсэн бол өнгөрсөн намар 1000 шинэ оюутан нэг дор цуглаж,  мэдлэг мэдээлэл, туршлагаасаа хуваалцсан билээ.

Энэ жилийн нээлтийн арга хэмжээ тун удахгүй болох бөгөөд уламжлал ёсоор олны танил, сошиал орчинд нөлөө бүхий, нийгэмд манлайлж яваа шилдэг залуус урилгаар оролцож, хэлэлцүүлэг, илтгэл танилцуулахаас гадна урлагийн сонирхолтой үзүүлбэрүүд толилуулах юм. Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажиллана. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай  танилцуулах бол ХААН Банк Сангийн ажилтнууд оюутнуудад зориулсан банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах, мөн “Rise” хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.  

“RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2020”-ын нээлтэд оролцохыг хүсвэл шинэхэн оюутан та ЭНД дарж бүртгүүлэхийг урьж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцох оюутны тоо хязгаартай бөгөөд бүртгэлийн асуултуудад хариулсан байдлаар нь шалгаруулан урилга хүргүүлэх юм. Харин “Rise” шинэ оюутны хөтөлбөрт хамрагдах боломж нь 1-р курсийн бүх оюутанд нээлттэй гэдгийг дуулгая. RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2020 нэртэй фэйсбүүк группэд та бүхэн яг одоо нэгдэж, мэдээлэл авснаар хичээлийн жилийн турш  зохион байгуулагдах олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнд хамрагдах боломжтой шүү.

Суралцъя, хөгжье!

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Беларусьт гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөггүй болно

2020-10-30

Шинэ Зеландад эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хорвоогоос явах боломжтой болжээ

2020-10-30

Бельгид эмч, сувилагч нар коронавирусын халдвар авсан ч ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрчээ

2020-10-30

Испанид дахин онц байдал зарлажээ

2020-10-29

Хиймэл оюун хүн төрөлхтнийг "5 жилийн дотор эзэлнэ" гэж Элон Маск үзэж байна

2020-10-24

Хиймэл оюун нөхөр үү, дайсан уу?

2020-10-23

Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

2020-10-22

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

Сэтгэл зүйн хамгаалалт гэж юу вэ?

2020-10-28

Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

2020-10-26

Эрдэмтэд хүний хоногт унтах цагийг насны ангиллаар тогтоожээ

2020-10-25

Хүүхдийнхээ зурсан зургийг нэг ажиглаад үзээрэй, түүний талаар ихийг хэлж өгнө...

2020-10-24

Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

2020-10-30

“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

2020-10-30

Маргааш хуримтлалын баярыг тэмдэглэнэ

2020-10-30

Тендерийн урилга

2020-10-29

Орчлон ертөнц юунаас бүрдсэн бэ?

2020-10-29

Тэнгэр дэх хамгийн, том хамгийн тод од - Тарантула

2020-10-27

АНУ-ын "Space Shuttle" хөтөлбөрийн гунигт түүх

2020-10-27

Од хэрхэн бий болдгийг тогтоох шинэ аргыг нээжээ

2020-10-24
6:20

Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

2020-10-27
5:57

Цогцостой амьдардаг эр

2020-10-26
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятад улс 2035 он гэхэд орчин цагийн социалист улс болж, эдийн засгийн шинэ шатанд гарна гэж төлөвлөжээ

2020-10-30

Энэтхэг болон АНУ-ын хамтын ажиллагааны зорилго

2020-10-29

Туркийн Ерөнхийлөгчийн иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг шүүмжиллээ

2020-10-28

Ши Жиньпиний Хятад улсыг үргэлжлүүлэн хөгжүүлэх шинэ стратеги юу вэ?

2020-10-28

Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна

2020-10-23

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

2020-10-14

Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа!

2020-10-30

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга...

2020-10-29

Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья...

2020-10-28

Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

2020-10-27

Францын эрдэмтэд нойргүйдлийг арилгаж унтуулдаг малгай бүтээжээ

2020-10-30

Электрон төхөөрөмжийн эсрэг шинэ зэвсэг бүтээж байна

2020-10-30

Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

2020-10-26

Хүний зүрхийг ухаалаг утсаар хянана

2020-10-25

Банкны тухай миний бодол...

2020-10-29

Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

2020-10-21

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25

Та хэдэн настай вэ?

1,097

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,418

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,588

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,770