Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

Хүүхдийн сэтгэлзүйч Профессор Гералд Хүетер хувийн блогтоо ийн бичжээ:

Нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд шаардлагатай бүхий л тоног хэрэгслийг цуглуулдаг. Барилга барихад бөх бат чанар нь түүний суурь хэрхэн тавигдсанаас бүрэн шийдвэрлэдэгтэй адил. Хүүхэд бие даасан хувь хүн болоход түүний тодорхой чадварууд хөгжих шаардлагатай. Үүнд юуны түрүүнд итгэл мөн бусдад туслах эрмэлзэл багтана. Энэхүү энгийн суурь дэвсгэр тавигдахад эцэг эхчүүд хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх”, оролдож үзэх гэсэн итгэхийн аргагүй их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бага наснаас өөр хэзээ ч амьдралтай танилцах гэсэн ийм сониуч зан хүнд тохиодоггүй. Бага насныхны хамгийн үнэт зүйл бол тэдний хэмжээлшгүй их нээлттэй байдал бөгөөд түүнийг нь бид зориудаар мэдэрч, хамгаалах ёстой.

Өнөөг хүртэл хүүхдэд тодорхой мэдлэгүүдийг олгох оролдлого түгээмэл байсан. Гэвч орчин үеийн тархины судалгаа энэ талаар илүүг хэлж байна: Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагдахгүй, хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт,  бусдыг ойлгох чанар бол хичээлээр олгогдохгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай. Өөрөө өөртөө нөлөөлөх ийм үзэл баримтлалын хэрэгжилт маш чухал. Харамсалтай нь бид хүүхдэд бүгдийг бэлэн зэлнээр халбагадаж өгөх тал руу хэлбийгээд байдаг. Жишээлбэл, хүү гадаа тоглож байгаад нэгэн цох хорхой олоод аавдаа бөөн баяр хөөр болон үзүүлнэ. Аав нь хүүдээ цохны тухай өөрийнхөө мэддэг бүхнээ дэлгэж “пээдийнэ”. Ингэснээрээ үр удмынхаа сониуч зан, догдолж буй сэтгэлийг унтрааж байна гэсэн үг. Харин аав өөрийнхөө мэдлэгийг ил гаргалгүй биеэ барьж, амбицтай жижигхэн судлаачийг номын тавиур руу явуулбал энэ нь түүнд жинхэнэ “хүчит тэжээл” болно. Өөрийнхөө жижиг ертөнцийг бүтээхэд-өдөр бүр шинийг нээхэд эцэг эх хүүхдээ зоригжуулах, урам өгөх, тухайн зүйлд нь сэтгэл хөдлөлтэйгээр хандах үүрэгтэй.

Өнөөг хүртэл бидний мэдэж байснаас хүүхдийн тархи бол хавьгүй их хэлбэршүүлж болдог зүйл. Тэдний тархинд янз бүрээр холбогдон мэдрэлийн эсүүдийн зангилаа үүсгэж болох олон тооны илүүдэл эс байдаг. Хүүхэд өөрөө оролдож, туршиж байх явцад энэхүү илүүдэл ханган нийлүүлэлт идэвхтэй ашиглагдан дурын холбоосууд үүсэн бий болж байдаг.

Сүүлийн үеийн тархины судалгаагаар зургаан нас хүртэлх хүүхдийн мэдрэлийн эсийн холбооны тоо хожим амьдралынх нь туршид хэдийд ч байхгүй тийм олон байдаг нь тогтоогдсон. Тэрхүү бүх холбоо нь төдөлгүй суларч ашиглагдахгүй болдог. Өөрийн оролдлого-үйл бол мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдоход зүйрлэшгүй их нөлөө үзүүлдэг. Тийм учраас хүүхэд нялх, багадаа болж л өгвөл маш олон янзын мэдрэмжүүдийг авч байх шаардлагатай. Үүнд аавтайгаа хөгжилтэйгээр хөөцөлдөх, өөрөө анх удаа алимны нухаш чанах, авирч байгаад модноос унах ч хамрагдана. Энэ бүх үйл явдал тархинд зөвхөн хадгалагдан үлдээд зогсохгүй, хоорондоо холбогдож байдаг. Энэ явцад дуртай, сэтгэл догдлон хийсэн, сурсан зүйлс нь дургүй, цээжээр тогтоосон зүйлсээс хавьгүй илүүтэйгээр үлдэн хоцорч, тархинд бэхлэгдэнэ. Суралцахуй, чин сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой.

Эх сурвалж: Kinder Lobby

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хятадын эрх баригчид Австралийн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй байна гэв

2020-11-27

Эрдэнэт үйлдвэрийнхэн халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн бүсэд хуваагдан ажиллаж байна

2020-11-26

Эрдэнэт үйлдвэр халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна

2020-11-24

Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэр эрчээ алдахгүй ажиллахад оны эцэст шинэ дээд амжилтууд тогтооно

2020-11-19

Мэргэжилтнүүд 2021 онд биткойны ханш 100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ

2020-11-25

Элон Маск хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг гүйцэж дэлхийн 2 дахь баян хүн болов

2020-11-24

Элон Маск дэлхийн гурав дахь баян болоход ойр байна

2020-11-20

Дэлхий улс орнууд цартахлын үед хэрхэн эдийн засгаа дэмжиж байгаа вэ?

2020-11-19

"Articulated Robot" гэж юу вэ?

2020-11-24

Үхлийн зэвсэг: "Алуурчин робот"-ийн аюул таны бодож байснаас ойрхон байна

2020-11-22

Хиймэл оюун долоо хоногийн турш "Reddit"-ийн хэрэглэгчдийг хуурчээ

2020-11-21

Ирээдүйд хиймэл оюун ихэнх ажлын байрыг эзлэхүү?

2020-11-20

Дэлгүүрийн сагс ч бас бодол уншдаг болно

2020-11-25

Дэлхийн анхны нисдэг такси Барселона хотын иргэдэд үйлчилнэ

2020-11-23

Технологийн компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэхэд 80 тэрбум ам.доллар зарцуулжээ

2020-11-23

"Twitter" компани дуут мессежийн үйлчилгээг туршиж байна

2020-11-21

Сэтгүүлч гэдэг бүрэн эрхт "маанаг" гэсэн үг биш...

2020-11-23

Хүүхэд ямар эрх эдлэх ёстой вэ?

2020-11-20

Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа!

2020-11-19

Хүүхдийг удаан уйлуулж болохгүй

2020-11-18

Замби "COVID-19"-ийн үед санхүүгийн дампууралд орсон эхний улс болжээ

2020-11-26

ЭМЯ: Өчигдрөөс хойш 13 тохиолдолд шинжилгээ хийхэд халдвар илэрлээ

2020-11-26

ЭМЯ: Өчигдрөөс хойш шинээр 27 тохиолдол илэрлээ

2020-11-25

Коронавирусын эсрэг вакциныг хамрын цацлага хэлбэрээр бүтээхээр хэд хэд компани ажиллаж байна

2020-11-24

Дэлхийн хэмжээний хамгийн том хямдрал энэ 7 хоногт болно

2020-11-25

Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

2020-11-25

Ковидын үед дэлгүүрээр үйлчлүүлэхдээ юуг анхаарах вэ?

2020-11-24

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

2020-11-23

CAAК ӨНЦӨГ: Коронавирусын вакцины эргэн тойронд

2020-11-25

ХЭРЭГЛЭГЧ НАРААСАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ!

2020-11-18

Монгол элдэв зураг №64 (60 фото)

2020-11-17

Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадаг юм...

2020-11-17

Эйнштейний буруу байсан уу?

2020-11-26

Харьцангуйн онол: Масс болон энергийн харилцаа

2020-11-24

Наранд хамгийн ойр очсон "SolO" хиймэл дагуул илүү ойртох төлөвлөгөөтэй байна

2020-11-23

Ангараг руу хийх аялал хэр зэрэг эрсдэлтэй вэ?

2020-11-23

“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

2020-11-25

АНУ агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс дангаар гарлаа

2020-11-24

Шинжээчид Хойд Солонгосын шинэ пуужинг Японы систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байна

2020-11-20

Суданд ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз баригдана

2020-11-17
7:27

CAAK VIDEO: Ус уух хувьтай хүмүүсийн итгэмээргүй 10 түүх

2020-11-25
5:28

CAAK VIDEO: Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ?

2020-11-24
7:31

CAAK VIDEO: Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан

2020-11-23
6:41

CAAK VIDEO: Сүнсэнд даруулах гэж юу вэ?

2020-11-20

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

2020-11-02

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

Хятад улс төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө нэн ядуурлыг эцэс болголоо гэв

2020-11-26

Канадын оюутан өндгөвч, хөхний хорт хавдрыг устгадаг вирус бүтээжээ

2020-11-25

Их 20: Доогуур орлоготой орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгалаа

2020-11-25

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа Жо Байденд шилжүүлэх явцыг эхлүүлэхийг даалгав

2020-11-24

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

2020-11-24

Ганцаардах өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2020-11-23

"Тэгэж хэлдэггүй л байж" гэсэн байдалд орохгүй байх арга

2020-11-21

Архаг стрессийн үр дагавар болон түүнийг арилгах арга

2020-11-19

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

255

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

449

Та хэдэн настай вэ?

1,149

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,461