Геополитик ба кибер ертөнц

Геополитик ба кибер ертөнц

Геополитик хэмээх нэр томъёо Грек хэлний “gê”-газар, дэлхий, “politikě”- улс төр гэсэн үгнээс гаралтай, шинжлэх ухааны салбар бөгөөд газарзүйн байршил улс төр, олон улсын харилцаанд үзүүлэх нөлөө, улс төрийн үзэгдлүүдийн орон зайн харилцаа, соёлын хүчин зүйлсийн харилцан хамаарлыг олж тогтоохыг эрмэлзэнэ.

Олон улсын харилцааны түвшинд геополитик нь тухайн улсын гадаад бодлогыг ойлгох, газарзүйн өгөгдөлд тулгуурлан улс төрийн аливаа үйлдлийг нь тайлбарлах, урьдчилан таамаглах арга зүй бөгөөд газар зүйн өгөгдөл, орон зайн тухай уламжлалт ойлголтод эх газар, далай тэнгис, сансар огторгуй, цаашлаад цаг уур, байгалын баялаг, газар зүйн бусад онцлог багтдаг байсан. Улс орны гадаад бодлого, хоёр улсын харилцаа, түүнчлэн дайн тулаан дээр дурдсан газар зүйн өгөгдлөөс шууд болон шууд бус хамааралтай байсаар ирсэн.

Гэвч 20 дугаар зууны сүүлийн хагас, 21 дүгээр зуунд техник, технологи хөгжихийн хэрээр геополитикийн орон зайн ойлголтод “кибер” хэмээх хийсвэр ойлголт чухал байр суурь эзлэх болов. Кибер орчин нь хэдий хийсвэр ч гэлээ улс орон, байгууллага, иргэдийн тулааны талбар болж байна. Шинэ төрлийн аюул занал өдрөөс өдөрт үүсэхийн хэрээр, хүйтэн дайны үед цөөн хэдэн улс л өөрийн байр суурийг бусдад тулгах эдийн засаг, технологийн чадамжтай байсныг өөрчилж байна. Интернэт хэдийгээр АНУ-аас гаралтай ч кибер орчны ирээдүйн хандлага, тэргүүлэгч тодорхойгүй хэвээр байна. Өнөөгийн байдлаар 29 улс  кибер орчинд давшилт хийх техник, технологийн чадамжтай болсон. Түүнчлэн дэлхий нийт утасгүй 5G сүлжээнд нэвтэрч буй үед шилжиж буй үед кибер халдлагаас хувь хүн, байгууллага, төрийн нууцыг хамгаалах асуудал бүх нийтийн анхаарлын төвд байх чухал сэдэв юм.

Мэдээллийн технологийн хөгжил, интернэтийн чадамж бидний өдөр тутмын амьдралд хязгааргүй боломжийг нээж кибер орчин олон улсын харилцааны томоохон хэсэг болж байгаа ч түүний хажуугаар ихээхэн эрсдэл дагуулж  улс орнуудын хооронд зөрчил, маргаан, үл ойлголцлыг бий болгож,  нийгэм, эдийн засгийн салбарт ихээхэн гарз хохирол учруулж байна. Тодруулбал, кибер орчинг тулааны талбар болгон, халдлага үйлдэх болсон нь дэлхийн геополитикийн уламжлалт ойлголтыг өөрчилсөөр байна. Төрийн дэмжлэгтэй хакерууд сөргөлдөгч улсын чухал дэд бүтцийн үйл ажиллагаанд саад хийх, хуурамч мэдээлэл дамжуулах замаар нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах, төрийн нууц мэдээлэлд халдахаас эхлэн хувь хүний мэдээллийг хулгайлах, түүгээр дамжуулан барьцаалах, нөлөөлөх тохиолдлууд гарсаар байна.

Кибер халдлагын улмаас учрах хор хохирол их ч үйлдсэн эзнийг илрүүлэх, цаашлаад түүнд аль нэг улс, орныг шууд буруутгахад хэцүү тул хохирогч тал хариу болгон тодорхой нэг улсруу зэвсэглэн дайрах магадлал бага. Иймээс улс орнууд дайсагнагч талдаа зэвсэгт халдлага хийхээс илүүтэй дэд бүтэц, стратегийн чухал салбарт цахим дайралт хийх байдал ажиглагдаж байна. Түүнчлэн улс төр, эдийн засгийн хувьд томоохон үйл явдал, сөргөлдөөн гарах үед кибер орчин дахь харилцан халдлага нэмэгддэг аж.

Дээрхээс үзэхэд кибер орон зай буюу интернэт сүлжээ нь оролцогч талуудын хүчний хэмжээгээр далай, агаар, газар, сансартай ижил түвшинд яригдах геополитикийн чухал талбар болжээ. Тиймээс улс орнууд кибер орчинд нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж, хүч хаях болов. Тэд өөрийн улс, байгууллага, иргэдийг кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд онцгой анхаарахын зэрэгцээ гадагш чиглэсэн үйл ажиллагааг ч эрчимтэй хэрэгжүүлж байна. Кибер халдлагын хувьд уламжлалт цэрэг, дайнаас бага хүчээр ихээхэн хэмжээний хохирол учруулах боломжийг олгох бөгөөд ингэхдээ орон зай, цаг хугацаанаас үл хамаарах тул ийнхүү анхаарахаас өөр зам үгүй.

Төрийн дэмжлэгтэй кибер халдлагын геополитикийн шалтгаан, нөлөөг ойлгохын тулд өнгөрөгч жилүүд дэх цөөн тохиолдлыг жишээ болгон дурдъя.

Сири:

Сирийн Дамаск хотод энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарахад буюу 2018 оны 4 дүгээр сард  АНУ-аас тус улсад цэргийн үйл ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлтэй давхцан Сирийн Электрон арми хэмээн нэрлэгдэх бүлгэмээс барууны хэвлэлүүд рүү халдлага хийж эхэлснийг АНУ-ын ТТГ илрүүлсэн.

Хойд Солонгос:

Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ чангарахын хэрээр тухайн улсын хакерууд цахим халдлагын цар хүрээгээ өргөжүүлж байна. Дэлхий дахинд бүртгэгдсэн хамгийн түрэмгий халдлагын зарим нь тус улстай холбогддог. Тухайлбал 2013 онд Өмнөд Солонгосын банк, олон нийтийн телевиз, зарим ТББ руу хийсэн хэд хэдэн халдлага, 2014 онд Өмнөд Солонгосын төрийн өмчит цөмийн энергийн компаниас цөмийн цахилгаан станцын загварыг хулгайлсан халдлага, 2014 онд АНУ дахь “Sony Pictures” компанид хийсэн халдлага зэргийг дурдаж болно.  Тус улсын хакеруудын хийх кибер халдлагын гол зорилго нь хорлон сүйтгэх гэхээс илүү санхүүгийн олз олоход чиглэгддэгийг 2016 онд Бангладеш дахь төв банкнаас 950 сая ам.доллар банкны SWIFT систем ашиглан шилжүүлэх үйлдэл хийснээс харж болох юм. Түүнчлэн блокчэйн технологи ашигласан bitcoin, ethereum зэрэг цахим валютын арилжааны сайтуудыг хакердах тохиолдол олон байдаг байна.

Иран:

Тус улс 2011 оноос технологийн салбартаа ихээхэн хөрөнгө оруулалт хийж, цахим халдлага, хамгаалалтын чадамжаараа дэлхийд тэргүүлэх улс болох зорилт тавьж байна. Исламын хувьсгалт гвард өнгөрөгч таван жилийн хугацаанд 120,000 гаруй мэргэжилтэнээр чадамжаа нэмэгдүүлсэн бөгөөд Засгийн газраас нь 1 тэрбум ам.доллар зарцуулжээ. Иран Улс ийнхүү хүч хаях болсон нь 2010 онд илрүүлсэн АНУ-Израйлын хамтарсан Ираны цөмийн хөтөлбөрийг нураах зорилготой Stuxnet цахим халдлагатай холбоотой. Уран баяжуулах төвийн гол компьютеруудад суулгасан вирус нь баяжуулагчийг удирдлагагүй болгож, 1000 орчмыг эвдэлсэн бөгөөд Ираны талаас шалтгааныг нь хэдэн сарын турш олоогүй .

Хэдийгээр Орос, Хятадтай дүйцэхгүй ч хол хоцроогүй бөгөөд Саудын Араб, АНУ зэрэг улсуудруу чиглэсэн хэд хэдэн амжилттай халдлага хийжээ. Тухайлбал 2012 онд дэлхийн хамгийн том газрын тосны компани болох Сауди Арамко /Saudi Aramco/-д Шамун /Shamoon/ нэртэй вирусээр дамжуулан халдлага хийж, хэдэн долоо хоногийн туршид үйл ажиллагааг нь зогсоож, 3000 гаруй компьютерийг нь ажиллагаагүй болгосон. Мөн энэ үеэр ижил төстэй халдлага Катарын байгалын хийн үйлдвэрлэгч РасГас /RasGas/-т гарч байжээ.

Эх сурвалж: geopolitic.news

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417