Дэлхийгээс чимээ ирэхээ байчихвал яах уу?

Дэлхийгээс чимээ ирэхээ байчихвал яах уу?

Заримдаа энүүхэн тогоондоо ингээд хэдүүлхнээ дуусах юм шиг санагдаж, сэтгэлд айдас хургадаг. Тэр айдас маань дэлхийгээс Монголд хаягласан чимээ ирэхэд үе үе үргэдэг. Цэнхэр гариг даяараа хүлээн зөвшөөрч, хүрээлэн суудаг НҮБ-аас Монгол Улстай хамаатай мэдээлэл хийгээд, судалгаа гаргалгаа танилцуулаад эхлэхээр "Монголчууд бид энд цөөхүүлхнээ цөмүүлээд, цөлмүүлээд, хэрэлдээд, хэмхэлдээд, хэлмэгдээд дуусахгүй л юм байна" гэсэн итгэл сэргэдэг дээ. Хэдхэн хоногийн өмнө Олон Улсын парламентийн холбооноос Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийн талаар томоохон чимээ ирлээ. Энд ганцхан Ж.Эрдэнэбатын асуудал бус, Монголын парламентийн засаглалын дархлааны тухай яригдаж байгаа болохоор аргагүй чих дэлдийж, чиг зүг хайлаа. Парламентийн засаглал бол Монголын ард түмний төр барих эрхийг баталгаажуулж буй цорын ганц сонгуульт хувилбар. Энэ утгаараа парламентийн гишүүнийхээ бүрэн эрхэд халдана гэдэг нь ард түмнийхээ сонголт хийх, төр барих эрхэд халдаж буй хэрэг гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн ярьж байна. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд ч бас тайлбар мэдэгдэл хийлээ. Бараг бид ийм нэгэн залуухан Ерөнхий сайд ажлаа хийж явсныг мартчихаад байхад дэлхий Монголын ардчилсан засаглалын хувь заяа ганхаж буйг онцлон үзсэн байх юм. Энэ чинь л өөрөө ардчиллын үнэ цэнэ шүү дээ. Олон Улсын Парламентийн холбооноос Ж.Эрдэнэбатыг хууль зөрчин барьж хорьсон хэрэгт анхаарлаа хандуулан, Монгол Улсад анхааруулга өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан, мөн Парламентийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан, үүгээр ч тогтохгүй хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа УИХ-д Сэлэнгийн 13 дугаар тойргоос дахин сонгогдсон, өмгөөлөгчгүйгээр шүүсэн. Түүнд албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр зургаан жилийн хорих ял өгсөн. УИХ-ын гишүүнээ нэр дэвшиж явахад нь барьж хорьсон гэдэг нь өөрөө парламентат ёсоо бариад хорьчихсоноос өөрцгүй, Сэлэнгийн сонгогчдын саналыг торны цаана суулгаж, төрөө сонгох эрхийг нь төмөр гинжээр гавласнаас ялгаагүй гэдгийг л онцлоод байгаа юм. Хэрэв сонгуулийн дундуур барьж хорих байсан юм бол анхнаасаа яах гэж нэр дэвшүүлсэн юм бэ, сэлэнгэчүүдээр, төрт ёсны сонгуулиараа тоглоод, шоглоод байгаа юм уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Эсвэл зориуд Монголын парламентийн сонгуулийг басамжлаад байгаа юм уу? Энэ улсад ард түмний санал асуулга, сонголтоор сонгогддог 77 хүн бий. УИХ-ын 76 гишүүн, дээр нь Ерөнхийлөгч. Хэрэв эрхэд нь халдаад, ингээд хорьчихоод байх юм бол цаашдаа парламентат ардчилсан төр оршин тогтнож чадах уу? Ёстой нөгөө хаалгаа хааж, цонхоо битүүлж байгаад хөмөрсөн тогооны дотор хөөрхийлөлтэй үлдэх биш үү? Ж.Эрдэнэбат ямартай ч торны цаана суугаа тав дахь Ерөнхий сайд асан боллоо. Тавуул тавуулаа улсын дайсан болж таарав уу, бид чинь одоо "дайсны цэргүүдээр" удирдуулаад байсан юм бол аль эрт хаант засаглалтай болоод, харц барлаг, хамжлага гэж ялгаад, хаалгаа хаагаад үүдээ цоожилчихгүй юугаа хийж байсан юм бол? Энэ удаа Ерөнхий сайд асныг парламентын засаглалын баганыг ганхуулан байж барьж хорьсны төлөө Олон Улсын Парламентийн холбооноос эрх нь зөрчигдсөн асуудлаар анхааран ажиллахаа илэрхийллээ. Хэрэв сонгосон төрт ёс, төрийн зарчмаасаа ухарч, ард түмний сонголтыг иймэрхүү аргаар үгүйсгээд байвал тус холбоо нь Европийн холбоотой хамтран Монгол Улсад сөрөг арга хэмжээ авч эхэлнэ. Үүнд Европийн холбооны улсуудад нэвтрэх виз олгохгүй байх, зээл тусламж өгөхгүй байх гэхчлэн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл дэлхийгээс ирдэг чимээ, хариуд нь монголчууд бидний цэнхэр гаригийн зүг илгээдэг цуурай харилцан багасна. Тэгээд эндээ хэрэлдээд, хэмхэлдээд, дэлхийд мартагдаад, дээлээ булаацалдаад үлдэнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улс Ж.Эрдэнэбат болон бусад улс төрийн шалтгаанаар хоригдогсдын эрхийг зөрчсөнөөрөө хаалгаа аль хэдийн хагас хааж, цонхоо хагас битүүлж, хөмөрсөн тогоондоо хөөтэйгээ үлдэх сонголт хийлээ гэсэн үг. Хагас хаалттай хаалгыг ганц түлхээд нам таглаад, тас цоожлоод, хэн дуртай нь юу дуртайгаа хийж болно. Тэр цагт хүн болгоны эрх яригдана, эндээ чимээгүйхэн хэлмэгдэнэ. Хаалттай, цоожтой улс оронд юу болдгийг Өвөрмонгол, Шинжаан Уйгарын жишээ харуулсаар л байгаа шүү. Би л лав хаалттай хаалганы цаана үлдмээргүй байна, харанхуй салхивч үр хойчдоо үлдээмээргүй байна. Монгол шиг цөөхүүлээ ард түмэнд, хоёрхон том хөрштэй улсад ардчилсан парламентат засаглал л аврал юм шүү. Дэлхийгээс чимээ ирэхээ байчихвал яах вэ? Чимээ ирээд, дэлхий Монголын хаалгыг нүдээд байхад тайлж өгөх сэхээтэй хүнгүй болсон байвал яах уу? Айгаад, бүлтэгнээд авдарныхаа ард нуугддаг болчихсон байвал яанам бэ? Зүгээр л бодоорой.

Эх сурвалж: Р. Эмүжин 

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417