Соёл ордноос биш, усанд орохоос эхэлдэг

Соёл ордноос биш, усанд орохоос эхэлдэг

Соёл нь соёлын ордноос биш усанд орохоос эхэлдэг. Сумын төвд усанд орох газаргүй, модон жорлонтой байхад л улсын төсвийн хөрөнгөөр ордон, барилга бариад байгаа улс төрчдийг яаж ойлгох вэ?

Ахуйн соёл бол гэр нь цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон эсэхээс л эхэлнэ. Боловсон жорлонд бие засаад, усанд орж л ариун, цэвэр байх боломжтой. Энэ тухай ил тод ярьж, наад зах нь модон жорлонгоо усан татуургатайгаар сольж, хүн бүрд гэртээ усанд орох боломж бий болгох цаг өчигдөр ирчихээд байгааг бид гүйцэд нэг л ойлгохгүй байна. Биднийг бага байхад ангиар нь, нийтийн халуун усанд оруулдаг байлаа.

Соёл иргэншил усны хангамжаас эхэлдэг. Хөгжилтэй орны хамгийн жижиг сууринд ч ахуйн хэрэглээний усаа өндөрт байрлуулсан саванд цэвэршүүлэн хуримтлуулж, өөрийнх нь даралтаар айл бүрд түгээдэг. Манай аймаг, сум, дүүрэг бүрд усны сав босгож айл бүрийг хангах бүх боломж байгаа. Гэтэл усны даралтат цамхаг эхлэж барихгүй, янз бүрийн соёл спортын ордон, музейгээ түрүүлж барих болсон нь яг хэний эрх ашгийг урдаа тавина вэ?

Аялаж яваа жуулчид боловсон жорлонгүй хэдэн цаг тэвчих вэ? 2021 онд Ардын Хувьсгалын, аймаг, сумууд, албан байгууллагуудын 100 жилийн ой болж, нижгэр тэмдэглэхээр бэлдэж байна. Бүтэн 100 жилийн дараа хүн бүрийг гэртээ усанд орох боломжоор хангах зорилго тавьж, том ойнуудаа ариун цэврийн баяраар тэмдэглэвэл яасан юм бэ? та минь ээ.

Сумын төвийн усны сав

Усны сав (water tank) нь ундны усаа хадгалах, мал, газар тариалангаа услах, түймэр унтраах, хоол хүнсээ бэлдэх зэрэг олон зорилгоор ашиглагддаг. Дэлхийн түүхэнд хүмүүс суурьшсан газраа мод, шавар, чулуугаар усны сав байгуулж, өөрийнх нь даралтаар хэрэглэж ирсэн.

Монголчууд нүүдлийн соёлтой, нэг газар урт хугацаагаар суурьшиж байгаагүй учир усны сав барих шаардлага гардаггүй байв. Харин хотжин суурин болоод, шаардлага нь гарчихаад байхад яагаад усны саваа байгуулахгүй байна вэ? Оросуудын заавраар 1950-аад оноос Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн систем байгуулснаа эдүгээ алдаг оног тэлсээр ирсэн ч, хүн амын хагаст нь хүрээгүй хэвээрээ байгаа.

Өндөрт байрлуулсан усны сав 10.2 см тутамд 1кПа даралтыг бий болгодог. 20 метр буюу 7 давхар байшин шиг өндөрт байрлуулсан сав 200 кПа даралтаар шахдаг учир ахуйн болон үйлдвэрлэлийн усны ихэнх шаардлагыг хангадаг. Уулын хажууд оршдог бол илүү хямд өртгөөр байгуулна гэсэн үг. Усны даралтат сав байгуулахдаа орон нутгийн нөхцөлд зохицуулж, онцлог хэлбэртэй, усаа бохирдуулж, хордуулахгүй байх, савны дотор тал нь зэвэрдэггүй, эрдэс бодисын хуримтлал үүсгэдэггүй байх ёстой. Усны хоолойнууд ч энэ шаардлагыг хангасан байх учиртай.  

Монголд ундны усаа цэвэршүүлэн хангаж буй нэг сум бол Өмнөговь аймгийн Ханбогд. Энэ сумын цэвэр усны байгууламж хоногт 2600 шоо метр ус цэвэршүүлдэг, 13 мянган хүний хэрэгцээг хангах хүчин чадалтай, бас өргөтгөж 35 мянган хүнд хүргэж болно. Олон улсын стандартад нийцсэн, бүрэн автомат энэ байгууламжийг  Оюу толгой компанийн 6.9 сая долларын хөрөнгө оруулалтаар, Монголын Заг компани 2015 онд барьж байгуулжээ. Сумын иргэд 10-аад метрийн гүнээс, өндөр эрдэсжилттэй ус хэрэглэж байсан. Одоо 300-аад метрийн гүнээс татаж, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж цэвэршүүлсэн ундны ус хэрэглэж байна.

Төв аймгийн Бүрэн суманд 15 м өндөр, 9 метр куб багтаамжтай, хэрэгцээндээ таарсан хүчин чадалтай, өргөтгөж болохуйц цэвэр усны даралтат цамхаг барьжээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн бүх айлыг цэвэр, бохир усны сүлжээнд холбосон инженерийн дэд бүтэц барьж байгуулахад нийт 20 сая долларт багтах тооцоо судалгааг Австрали, Монголын мэргэжилтнүүд гаргажээ. Цэвэрлэх байгууламжийг Азийн Хөгжлийн Банкны 10 сая долларын төслөөр хийж байна. Дулааныг шингэрүүлсэн хийгээр хангах нь бага зардалтай. Ойролцоогоор 10 сая доллараар хийж болох тооцоог Газком компани гаргажээ. Мөн усаа хийгээр халааж усанд орж болох юм. 300 гаруй сумаа ундны усаар хэзээ, яаж бүрэн хангах вэ. Бүх хүн хэзээ гэртээ усанд орох нөхцөлтэй болох вэ?

Иргэдийн оролцоо

Төрийн хөрөнгө оруулалт соёлын төв, спорт заал гэх мэт байшин, барилга барихад төвлөрдөг. Ирэх оны төсөвт л гэхэд барилга, хот байгуулалтын ажилд 14 их наяд төгрөг оруулсны зөвхөн 76 тэрбум төгрөг буюу 0.5 хувийг нь инженерийн дэд бүтэц байгуулахад төлөвлөжээ. Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт зааснаар айл бүрийг цэвэр, бохир усны дэд бүтэцтэй болгохын тулд төр орон нутгийн удирдлагаас гадна, иргэдийн оролцоо маш чухал. Иргэдийг оролцуулан санал бодлыг нь сонсож төлөвлөснөөр Дундговь аймгийн Гурвансайхан сумыг бүх шаардлага хангасан дэд бүтэцтэй болгосныг бүх сумын удирдлага очиж үзэхийг уриалж байна. Төр засаг, иргэд хамтраад сум орон нутгаа яаж өөрчилж болдгийг тэнд харж болно.

Д.Жаргалсайхан

jargaldefacto.com

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417