Хөлдсөн машин асаах зөвлөгөө

Хөлдсөн машин асаах зөвлөгөө

Гадаа -15 хэмээс хүйтэнд машины асалт эрс муудаж эхэлдэг. Энэ нь олон зүйлээс шалтгаалдаг. Хамгийн гол 3 зүйлийг доор нэрлэлээ.

  • Аккумулятор - Олон жил хэрэглэж, цэнэг барихаа больсон, жоохон хүйтэнд л цэнэгээ алдаад суучихдаг бол хүйтэнд өдөр асаана гэдэг төвөгтэй. Танд сайн аккумулятор байж л асалт асуудалгүй байх болно.
  • Моторын тос - Өтгөн буюу 10W зэрэглэлтэй тостой бол стартер тахир голыг хангалттай хэмжээгээр эргүүлж хүчрэхгүй. Учир нь хангалттай их эсэргүүцэлтэй тулгарч байгаагаас үүдэлтэй юм. 5W, 0W зэрэглэлтэй тостой бол асалт тосноос тийм ч их хамааралтай бус.
  • Свэчэ, агаар шүүгч - Бензин, агаарын холимог дээр оч хаяснаар тэсрэлт үүсэж мотор асдаг. Оч хаягч маань муу бол свэчэ норж ажлын хөндийд тэсрэлт үүсгэж чадахгүй. Тэгэхээр свэчэ сайн байх хэрэгтэй.

Одоо тэгвэл ямар дарааллаар асаах вэ?

1. Хөлдүү машиндаа суугаад түлхүүрээ нэг түлх. Бүх нэмэлт цахилгаан хэрэгслүүдээ унтраа. Хөгжим, агааржуулагч, салоны гэрэл мэт. Учир нь аккумуляторын цэнэгийг л хямгадаж байгаа нь юм.

2. Хаазаа 1-2 удаа гишгэчих. Магадгүй дизель машинтай бол өвлийн түлш нь жоохон ч гэсэн гүйг. Бензин машин бол шатахууны шугамын бэлэн байдлыг хангах зорилгоор. Уг нь ч түлхүүр 1 түлхсэн байхад шаардлагагүй гэх байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдхэв машин бүр адилгүй шүү дээ.

3. Одоо түлхүүрээ тултал нь дар. Тултал нь гэдэг нь эхний 1 юмуу 2 оролдлогоор астал нь дар. Яг асах гээд ганц 2 тэсрээд байгаа мөртлөө асахгүй бол хаазаа ганц 2 гишгээд өг. Асчихвал маш сайн. Харин асахгүй бол доорх зүйлсийг анхаараарай.

Асахгүй бол анхаарах зүйлс:

1. Хэд хэд тултал нь дараад мотор асах шинжгүй бол зүгээр л больчих. Заавал аккумуляторын цэнэгийг дуустал дараад байх ер хэрэггүй. Учир нь цэнэггүй болсон аккумулятор хөлддөг. Хөлдвөл дахин ашиглаж болохгүй. Хэрвээ цэнэггүй болтол нь дарсан бол яаралтай дулаан газарт аккумулятороо оруулаарай.

2. Моторыг туйлдтал нь дарснаас болж свэчэ баяждаг. Сүүлд нь хуурай болгож цэвэрлэх гэж бөөн ажил болно.

3. Асахгүй байгаа учир шалтгаанаа таамаглах. Хэрвээ аккумулятор сайн эргүүлж байгаа хэрнээ асахгүй бол ажлын холимогтой холбоотой асуудал үүссэн байх магадлалтай. Тиймээс хамгийн зөв гарц нь дулаан гараашд чирч оруулах.

4. Хэрвээ аккумулятор тэсэртэл нь эргүүлж чадахгүй бол холбох эсвэл өөр аккумулятороор дэмжих хэрэгтэй.

Ассан бол яах вэ?

1. Ассан бол, асаж байна гээд л 5 минут нормалдаад унтраагаад явчихаж болохгүй. Энэ үйлдлээ олон хийдэг бол бүр ч болохгүй. Учир нь жанам аккумуляторыг цэнэглэж амжихгүй. Зүв зүгээр асаж байсан мотор нэг л өдөр асахаа больчдог.

2. Тэгэхээр мотор халсны дараа машиныг хөдөлгөхгүй буцааж унтраах гэж байгаа бол бага зэрэг хааз өгч хэдэн минут нормалдах хэрэгтэй. Ингэснээр жанам аккумуляторыг цэнэглэж дараа асах нөөцийг бүрдүүлнэ.

3. Хайбрид машины хувьд мотор халсан ч бензин мотор унтрахгүй байх нь элбэг. Энэ нь энгийн зүйл тул санаа зоволтгүй. Уг нь хөдөлж эхэлвэл цэнэг дүүрч, түүний дараа амрах үйлдэл хийх юм. Унтрахгүй байна гэдэг нь том батэрэй хүйтдээд эсвэл цэнэг нь орж өгөхгүй байна л гэсэн үг. Хайбрид том батэрэй олон км гүйлттэй бол жижиг батэрэйнийхээ цэнэгийг сорж эхэлдэг гэдгийг мартаж болохгүй.

5. Ер нь тэгээд асалт сайтай атлаа асаагаад хөдлөхгүй бол машинаа асаагаад хэрэггүй. Нэгт байгаль орчин хоёрт эдийн засаг гуравт хүн амьтны амгалан тайван байдлыг алдагдуулна.

За ингээд бидний бэлтгэсэн багахан зөвлөгөө үүгээр дууслаа. Аа тийм нэг чухал зүйл хэлэхээ мартаж. Юмыг яаж мэдхэв. Өвлийн цагт машиныхаа хамрыг гарах чиглэлрүүгээ харуулж тавьж байгаарай. Машин холбох, чирэх асуудал үүсэхэд илүү үйлдэл хийгээд байхгүй ажлыг маш их хөнгөвчилдөг. Бас татлага, холбогч багаажинд байхад илүүдэхгүй шүү.

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417