Мөнгөө ухаалгаар зарцуулах нь

Мөнгөө ухаалгаар зарцуулах нь

Болдог бол яг одооноос л дансандаа сар бүр тогтмол орлого хийгээд, ирэх жил гэхэд хүслээ биелүүлчихмээр л байгаа байх. Гэхдээ хуримтлал үүсгэж эхлэхээс ч өмнө сурах зүйл бол, эхлээд өөртөө байгаа мөнгөө хэрхэн зөв захиран зарцуулах юм. Зарим хүн цалин багатай хирнээ тов хийтэл амьдардаг байхад, зарим нь мөнгөө орж ирснийх нь зоргоор хэрэгцээгүй зүйлд урсгаад дуусгачихдаг. Мөнгө чамайг өөртэй нь яаж харьцаасай гэж хүсдэг вэ?

Мөнгөө ухаалгаар зарцуулах нь 

1. Бөөнөөр орж ирсэн орлогыг 7 хоногийн дотор юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй дуусгах тохиолдол зөндөө л байсан биз дээ. Тэнд очиж найзуудтайгаа кино үзээд л, энд ирж кофедож, караокедсоор чухал хэрэгцээгүй зарлага чинь чиний мэдлээс даваад явчихдаг. За ямар байнга ингэх биш гэж бодоод л аль амттай, үнэтэйг нь захиалаад л. Өөрт хэрэгцээтэй зүйлээ авахгүй гар татах хэрнээ, шөнийн клуб, паб орох болохоор найзуудаа дагаж мөнгөө харамгүй цацаад маргааш нь харамсдаг хүмүүс олон байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд өөртөө хязгаар тогтоох хэрэгтэй. 7 хоногтоо нэг л удаа найзуудтайгаа уулзана, тэр үедээ аль болох тэдэн төгрөгөөс илүүг зарцуулахгүй байх гэх мэт.

2. Өөрийн тогтмол төлдөг бүх төлбөрийг нэг сарын турш тэмдэглээд үз. Жижиг том гэлтгүй бүгдийг нь тэмдэглэ. Дараа нь түүндээ дүгнэлт хийж хэрэгцээгүйг нь хасах нь өөрийн чинь зарлагыг ямар их хэмнэхийг хараарай. Интернэт, кабелийн төлбөр, утасны төлбөр гээд л. Өнөө үед интернэтэд мөнгө төлөх нь бага болсон. Ухаалаг гар утас, таблет төхөөрөмж эсвэл зөөврийн компьютрээрээ хаана ч гэсэн утасгүй интернэт ашиглан орох боломжтой болчихсон. Эсвэл ажил дээр интернэт байхад заавал гэртээ ахиж байлгах шаардлага бий гэж үү? Нэг их зурагт үздэггүй мөртлөө үнэтэй кабелийн телевизүүдэд мөнгө төлөөд байгаа юм биш биз. Бүгдийг тэмдэглээд хэрэгцээгүйг нь хасаад явбал мөнгөтэйгөө ухаалаг харьцахад чинь туслах болно.

3. Хэрэгцээгүй жижиг худалдан авалтуудаас зайлсхийгээрэй. Ажилдаа ирэхдээ чихэр, шоколад авах шаардлага бий гэж үү? Бидний хөл “удирдлагагүй”-гээр гэрийн хажуугийн дэлгүүр лүү өөрөө орчихдог. Харин нэгэнт орчихсон юм чинь гээд идье гэж бодоогүй байсан юмаа авах нь бидний зуршил. Энэ бол мөнгөний дайсан. Ялангуяа өлссөн үедээ супермаркет орж сарынхаа хэрэгцээг цуглуулах нь бүр дэмий. Дуртай зүйлээ битгий ав гэж байгаа юм биш. Зүгээр л тэвчээртэй бай. Өдрийн хоолоо идчихсэн бол заавал амттангаар даруулах шаардлагагүй. Мөнгөтэйгөө ухаалаг харьцаж суръя гэж үнэхээр бодож байгаа бол иймэрхүү жижиг зүйлст өөртөө тэвчээртэй хандаж сураарай. Зарим хүмүүс зүгээр л бусад хүмүүст мөнгөтэй болж харагдах гэж байнга идэх, уух юм худалдаж аваад л барьж явдаг.

4. Нүд унасан зүйлээ яаран авахаасаа өмнө “Энэ надад байхгүй л бол болохгүй зүйл мөн үү?”, “Надад одоо үүнийг авсан ч цаана нь санаа зовохооргүй хангалттай мөнгө байна уу?” гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хоёуланд нь тийм гэж хариулсан бол зогсоод яахав, ав ав. Харин аль нэгэнд нь л үгүй гэж хариулсан бол авах хэрэггүй л болов уу. Эсвэл эргэлзээгээ тайлахын тулд авалгүйгээр нэг хоног азнах ч бас сайн арга шүү. Маргааш өглөө нь сэрэхэд ч түүнийг авахыг хүсэх мэдрэмж чинь хэвээрээ байвал тэр дэлгүүртээ эргэж очиход буруудах зүйлгүй.

5. Сардаа нэг удаа мөнгөө үржүүлэх зүйлд мөнгөө үр. Мөнгөөр мөнгө хийдэг. Ажлаа илүү хурдан үр дүнтэй явуулахад туслах шинэ компьютер, ухаалаг гар утас, эсвэл өрөөний самбар ч авсан болно. Өөрийнхөө тогтмол орлогыг нэмэгдүүлэх ямар нэг зүйлд мөнгөө үрэх нь сарын төгсгөлд чамд ямар ч байсан нэг хэрэгтэй юмандаа хөрөнгө оруулсан гэдгийг чинь сануулах болно. Бахархмаар мэдрэмж шүү.

Заавал их орлого хүлээж цаг алдалгүй, мөнгөө ухаалгаар үрж сурвал яг хэрэгцээтэй зүйлээ авч чадахгүйн зовлонгүй болно. Аль нь чухал, аль нь чухал биш гэдгийг ялгаж салгаж, цалингийнхаа үр шимийг тултал нь амсая.

Эх сурвалж: everyday.mn

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417