Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг “Аппрентис”-ийн шилдэг оролцогчид хаана явна вэ?

2021-02-28, 13:43 Цаг үе 1,202 0
Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг “Аппрентис”-ийн шилдэг оролцогчид хаана явна вэ?

Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг "Аппрентис" монголчуудыг хоёр сарын турш ням гарагийн бүр үдэш зурагтын өмнө уяж чадсан. 14 залуу хоёр сарын турш гэр бүлийнхэнтэйгээ холбоо барилгүй боловсрол мэдлэг, ур чадвараараа ширүүхэн өрсөлдөж, “Таванбогд Хот Пот” ХХК-ийн Ерөнхий менежер Ц.Бархас ялагчаар тодорсон билээ. Ц.Бархасын хувьд “Ард Холдингс Интернэйшнл” ХХК-ийн захирлын албан тушаалаа авч, ажилдаа ороод удаагүй байгаа юм. Түүний цаашдынх нь ажил, албан тушаал, карьер тодорхой болсон. Тэгвэл нэвтрүүлэгт оролцсон бусад оролцогчдод ч ажлын санал ар араасаа ирсээр байгаа аж. Энэ тухай танилцуулъя.

Шоуны шилдэг оролцогч Д.Бат-оюун "ОРИ Студиос " ХХК-ийн  гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авчээ

Шоуны шилдэг оролцогч Д.Бат-оюун "ОРИ Студиос " ХХК-ийн  гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авчээ

Шоуны шилдэг оролцогчдын нэг Д.Бат-Оюун шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсрол, хандлага, багаар ажиллах чадвараараа бусад оролцогчдоосоо ялгарч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн. Тэрбээр Монгол телевизийн харьяа “Ори Студиос” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авч, бүтээл үйлдвэрлэлийн салбарт өөрийн ур чадвар, хүчээ сорихоор болсон байна.

“Ори студиос” ХХК нь кино, контент үйлдвэрлэлийн салбарт шинээр төрөн гарч буй бөгөөд соёлын өв, үндэсний зан заншлаа дэлхий нийтэд сурталчлах кино, контентыг бүтээх бөгөөд олон улсын кино багийн хамт олонтой хамтран ажиллах юм байна. Д.Бат-Оюун Их Британи улсын “WALES”-ийн их сургуульд Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ахисан түвшний англи хэлтэй.

Ажлын туршлагаас танилцуулахад:

  • 2007-онд “Гоёо” ХХК-д нягтлан,
  • 2007-2010 онд “Худалдаа хөгжлийн банк”-нд Данс хариуцсан ажилтан  
  • 2010- онд “Мөнгөнжанцан” ХХК-д Төслийн менежер,
  • 2012-2013 онд “Профэси коул корп, Рэдхилл Монголиа” ХХК-д Ахлах нягтлан бодогч,  
  • 2013-2014 онд “Шарын гол” ХК-д Ахлах нягтлан  бодогч,
  • 2015 оны арванхоёрдугаар сараас “Наран мандал” компанид Санхүүгийн менежерээр тус тус ажиллаж байжээ.

Шоуны шилдэг оролцогч Ж.Эрдэнэбаярыг "Ори Медиа" ХХК-ийн дэд захирлаар томилжээ

Шоуны шилдэг оролцогч Ж.Эрдэнэбаярыг  "Ори Медиа" ХХК-ийн дэд захирлаар томилжээ

Ж.Эрдэнэбаяр нь  бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсож, эзэмшсэн ур чадвар, авхаалж самбаа, харилцаа манлайллыг үзэгч олонд харуулахын зэрэгцээ бусад оролцогчдоос нас залуу ч эн тэнцэхүйц өрсөлдсөн юм.  Ж.Эрдэнэбаяр  шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсролоороо ялгарч, шударгаар өрсөлдөж үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж чадсан юм.Тиймдээ ч түүнийг “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилжээ. Түүний удирдах “Ори медиа” ХХК нь дэлхийн стандартад нийцэхүйц энтертайнментын шилдэг үйлчилгээг Монголдоо бий болгож, дотоодын кино, контент бүтээгчдэд хүртээмжтэй зах зээлийг бий болгох, оюуны бүтээлийг хамгаалах, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, үзэгчдэд албан ёсны эрхтэй, чанартай, шилдэг, оригинал контентыг хүргэх зорилготой аж. Ж.Эрдэнэбаярын ажлын туршлагаас хуваалцвал,

  • 2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай  23 дугаар дунд сургууль”
  • 2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж,
  • 2015-2018 “Western Sydney University”,
  • 2020-2021  “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн, англи, хятад хэлний ахисан түвшний, япон хэлний анхан шатны мэдлэгтэй.
  • 2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч,
  • 2014-2019 “McDonald's Australia” компанийн бүсийн менежер,
  • 2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан
  • 2021 оноос “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.

Шоуны оролцогч О.Амарболд “Ард Лайф” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна

Шоуны оролцогч О.Амарболд “Ард Лайф” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна

Хүч тэнцүүхэн залуус ширүүн өрсөлдсөөр хасалтын цаг мөчтэй тулгарахад нэг, хоёроор нэвтрүүлгийг орхисоор байлаа. Гурав дахь дугаарт өгсөн "Ард Лайф" ХХК-ийн даалгавар болох хувийн тэтгэврийн хуримтлалтай холбоотой хэсгээс нэвтрүүлгээ орхисон О.Амарболдыг дэмжигчид түүнийг хассанд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд идэвхтэй илэрхийлсэн билээ.

Дэмжигчдэд таатай мэдээ дуулгахад тэрбээр "Ард Лайф" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж эхэлжээ. Түүнийг даруу, соёлтой, эелдэг гээд олон сайн тодотгол дагалддаг. Мөн хасагдах мөчид “Багтаа ялалт авчирч чадаагүйд намайг уучлаарай” хэмээн бурууг өөр дээрээ авсан нь дэмжигчдийн сэтгэлийг улам  догдлуулсан билээ.

У. Тэргэл

24tsag.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417