Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш өөдөлсөнгүй.  Дотооддоо зодоонтой, албан ёсны тамга ч  үгүй, дарга ч үгүй болсоор Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь.  Хамгийн сүүлд гэхэд  Дээд шүүхээс АН-ын даргаар С.Эрдэнийг  батламжлахаас татгалзав. Мөн  Ц.Тувааныг нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэнгүй. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандахаар болжээ.  Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд албан ёсоор АН даргагүй, тамгагүй боллоо.

АН яагаад ийм болов. Хоёр сонгууль дараалж ялагдсаны гор уу. Лидергүй болсны  гай юу. Дүрэмгүйн зовлон уу, эсвэл дүрэмдэгч олширсных уу. Ийм олон асуулт байгаа ч нэг л хариулт хэлж байна. АН-ын асуудал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа, эсвэл өмнө л нэг цэгцэндээ орж магадгүй. 

АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  С.Эрдэнэ “Ц.Туваан хэн нэгний гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирэв. Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн. Сүүлдээ С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв.

Ц.Тувааны хувьд “Би намын даргын үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байгаа” хэмээн мэдэгдсэн. Улмаар АН-ын X их хурлыг зохион байгуулж, дүрмийн шинэчлэлийг баталлаа.  Гэвч тэдний явуулсан намын дүрмийн шинэчлэлийг Дээд шүүх одоог хүртэл хүлээж аваагүй байгаа юм. Дүрэмд оруулсан гол өөрчлөлт нь АН-ын даргыг бүх гишүүдийн саналаар сонгох, мөн санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгосон хэмээн Ц.Тувааны талаас мэдэгдсэн байдаг.  Түүнчлэн Ц.Тувааны хийсэн дараагийн нүүдэл нь  АН-ын Үндсэн дүрмийн хорооны хурлаар гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцсон.  Улмаар С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасахаар болсон. Энэ нь АН-ын эрх мэдлийн зодоонд давс нэмсэн үйл явдал болсон. 

Хуучин дарга С.Эрдэнэ ч мөчөөгөө өгсөнгүй.  Ц.Тувааны зохион байгуулсан АН-ын Х Их хурал дүрмийн бус. Би намын дарга хэвээрээ байгаа. Ц.Туваан гэдэг хүнд түр эрх шилжүүлсэн. Түүнээс биш намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй” гэж хэвлэлээр мэдэгдэв.

Улмаар С.Эрдэнэ нар АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдуулж,  намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж,  бууруулахаар шийдвэрлэжээ. Мөн Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байдаг.  Мөн тамга тэмдгийн маргаан үргэлжилсэн ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс АН-ын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн билээ.

Одоо ч С.Эрдэнэ, Ц.Туваан нарын талынхан учраа олоогүй, хоёр талд хуралдсаар. Саяхан мөн хоёр талд намын гишүүддээ шагнал гардуулж харагдана лээ. Мөн  сүүлийн үед  АН даргаа ирэх дөрөвдүгээр сард тодруулна хэмээн яригдаж эхэлсэн. Гэвч энэ нь С.Эрдэнэ даргын талаас явуулж буй үйл ажиллагаа. Ц.Тувааны талаас хүлээн зөвшөөрөхгүй бол дахиад л албан ёсны даргаа сонгож чадахгүйд хүрэх юм билээ. Тамга ч үгүй, дарга ч үгүй АН хэзээ гэрээ төвхнүүлэх юм бол доо.

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Мандуул ПОДКАСТ: Биткойнд итгэж болох уу?

2021-03-12

Хүлээлгийн Өрөө Подкаст: Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ?

2021-02-22

Идэрээгийн подкаст: Сэтгэл заслын эмч Энхтүвшин

2021-01-31

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

ТЦА: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

2021-04-20

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдана

2021-04-20

“Монгол цэргийн холбоо" нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэхээс татгалзаж байжээ

2021-04-20

ХӨСҮТ-ийн эмч нар: Дарга сайд нар бидэн рүү буруугаа чихээд хариуцлагаас зугтаж байгаад харамсаж байна!

2021-04-20

CAAK ӨНЦӨГ: Хамгийн үр дүнтэй вакцин бол мөнгө

2021-04-14

CAAK ӨНЦӨГ: Хөл хорио зөрчигчдийг дэлхийн орнууд хэрхэн шийтгэж байгаа вэ?

2021-03-31

CAAK ӨНЦӨГ: Мэдээллийн дайн бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

2021-03-24

CAAK ӨНЦӨГ: Урвагч хэрхэн төрдөг вэ?

2021-03-17

32 мянган иргэний 300,000 төгрөгийг Төрийн санд буцаажээ

2021-04-14

Ломбардуудыг зээлийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

2021-04-02

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна

2021-04-01

Ч.Даваабаяр: Жинхэнэ ЖДҮ эрхлэгч нарт 3 хувийн хүүтэй зээл олдох магадлал бага байна

2021-03-16

ЗХЖШ: Бүх цэргийн нэгдсэн холбоог Ардын намын дарга У.Хүрэлсүх толгойлж байгаа нь үнэн

2021-04-20
3:36

Монголын анхны спортын гэмтлийн эмнэлэг

2021-04-19
4:12

Хөрс, газрын доорхи усны бохирдол нь хүүхдүүдийн дунд өвчний тархалтыг ихэсгэж байна

2021-04-15
1:19:03

"Улаан бал"-д хуульч Б.Гүнбилэг

2021-04-14

Биеэс илүүдэл давсыг хөөх шалгарсан аргууд

2021-04-20

Дабль стандарт буюу алагчлал

2021-04-20

Таргалах шалтгаан ба онцлог

2021-04-20

Ус нь таны биед хэр их ууснаараа ашигтай байдаггүйг мэдэх үү?

2021-04-19

Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа

2021-04-19

“Шударга” өгөөж тогтоох эрдэс баялгийн бирж

2021-04-14

Монголын нутгаар дайрч өнгөрөх хийн хоолойн техник, эдийн засгийн үнэлгээ батлагджээ

2021-04-13

“Оюутолгой”-н татварын маргаан ба алдах эрхгүй арбитрын шүүхийн ялалт

2021-04-13

Эмэгтэй бизнес эрхлэгчид сорилттой илүү амжилттай нүүр тулж буй тухай өгүүлэх нь

2021-04-20

Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

2021-04-16

“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

2021-04-13

Ц.Байгалмаа: Голомт банк “Жендэрийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгуулсан

2021-04-08

Н.Алтанхуяг: Энэ бол ямар нэгэн цэцийн биш цэвэр МАН-ын хийсэн ажил

2021-04-20

Хоёр нүүрт С.Бямбацогт

2021-04-20

Хувь хүн засагладаг болох санаархал буюу Ерөнхийлөгч Х.Баттулгад үзүүлэх импичмент

2021-04-20

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын сүүлээр эхэлнэ

2021-04-19

ХЭРЭГЛЭГЧДИЙГ МӨЛЖИЖ байгаа нь тогтоогдсон “Хүчит шонхор” захыг жилийх нь орлогын 4 хувиар торгоно

2021-04-16

ТЕГ: 300.000 төгрөгөө аваагүй иргэдэд зориулсан ЦОГЦ мэдээлэл

2021-04-16

Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

2021-04-16

Эрээн рүү өнөөдрөөс 100 автомашин нэвтэрч байна

2021-04-15

Сангийн яам: Вакцин татан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдэг нь тодорхой болоогүй

2021-04-20

ЭМЯ: 1311 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-04-20

ЭМЯ: 889 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

2021-04-19

Энэ долоо хоногт халдварын тоо хамгийн өндөр түвшинд хүрлээ

2021-04-18

Судлаач Ганаа: Ерөнхийлөгчийн захирамж ба МАН-ын хариу

2021-04-20

Ёс суртахуунгүй од, нийгмийн зүтгэлтнүүдийг эфирт гаргаж болохгүй

2021-04-20

Жэк Ма: Сарниагүй морин үүл

2021-04-19

Баабар: Хүмүүн сүрэг

2021-04-19

Боловсролын салбар хаягдсаны гол буруутан нь үе үеийн 76, өөр хэн ч биш

2021-04-20

"Сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтээ БШУЯ-ны цахим хуудсаар өгөх боломжтой"

2021-04-19

Эрүүл амьдралыг бий болгох хамгийн энгийн 10 хэв маяг

2021-04-18

Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж хэдэн насанд дээд цэгтээ тулдаг вэ?

2021-04-18

К.Коулмэн “Токио-2020” олимпод “тоосоо” өргөхгүй

2021-04-18

Талибанчууд: Бид дайнд ялсан, америк ялагдсан

2021-04-16

Дани улс "АстраЗенека" вакцины хэрэглээг бүрэн зогсоосон Европын анхны улс боллоо

2021-04-15

Хойд Солонгост үр дүн муутай ажилсан албан тушаалтныг цаазалжээ

2021-04-12

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,452

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

352

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

522

Та хэдэн настай вэ?

1,282