Б.Эрхбаяр: Голомт банк зээлийн хамгийн таатай нөхцөлөөр автомашин худалдан авах боломжийг олгож байна

Б.Эрхбаяр: Голомт банк зээлийн хамгийн таатай нөхцөлөөр автомашин худалдан авах боломжийг олгож байна

Автомашин худалдан авахад өөрт тохирсон унаагаа зөв сонгох, баталгаатай чанартай худалдан авалт хийхийн тулд борлуулалтын газраа зөв сонгох гээд олон чухал хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай болдог. Тиймээс автомашин худалдан авахаар сонирхож байгаа автомашин сонирхогчдодоо зориулан худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс болон Голомт банкны тусгай нөхцөлтэй зээлээр хүссэн унаагаа өөрийн болгох хөнгөлөлт, боломжууд зэрэг сэдвээр тус банкны “Автоланд зээлийн төв”-ийн захирал Б.Эрхбаяртай ярилцсаныг хүргэж байна.

  • Голомт банкнаас харилцагчдадаа автомашин худалдан авахад нь зориулж тусгай нөхцөлтэй зээлийг санал болгож байгаа талаар хоёулаа яриагаа эхэлье. Энэхүү зээл нь бусад зээлээс ямар ялгаатай, хэрэглэгчдэд ямар давуу талыг олгож байгаа вэ?

Голомт банкны хувьд автомашины зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн харилцагчдадаа хүргэхийн тулд 2017 оноос хойш автомашины зах зээл дээр төвлөрч ажиллаж байна. Энэ ч утгаараа зах зээл дээрх хамгийн таатай нөхцөлийг санал болгож байгаа юм. Хамтран ажиллах гэрээ бүхий албан ёсны дилер 15 байгууллагын автомашины зээлийн хүүг 1.25% болж бууруулаад байна. Тухайлбал банкнуудын хэрэглээний зээлийн дундаж хүүгийн хэмжээ 1.5-1.7% байхад автомашины зээлийн хүүг 1.25% хүртэл бууруулж байгаа нь харилцагчид маань хүүгийн зардлаа 20-25% хэмнэхээр харагдаж байна. Нөгөөтэйгүүр бидний мэдэх уламжлалт автомашины зээлийн бүтээгдэхүүн маань зөвхөн харилцагчийн хүссэн автомашиныг зээлээр худалдан авахад төвлөрдөг байсан нь км гүйлт ухраасан, ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй, осол аваарт орсон автомашин худалдан авах зэрэг эрсдэл багагүй үүсгэдэг байсан. Энэ ч утгаараа банк харилцагчдын аюулгүй байдал, хөрөнгийн чанар, үнэ цэнэ зэрэг олон үзүүлэлтээр харж зөвлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа тул худалдан авах автомашиныг мэргэжлийн байгууллагын бүтэн оношлогоонд оруулах, зөвлөгөө өгөх, тэнцсэн тохиолдолд автомашинд 1 жилийн баталгаа өгч байгаагаар давуу талтай юм.

  • Та сая 15 байгууллагаас автомашин худалдан авах боломжтой гэлээ. Эдгээр байгууллагын тухай товчхон мэдээлэл өгвөл? Тухайлбал, ямар байгууллагууд багтаж байна, тэдгээр нь харилцагчдад чанар стандартын ямар баталгааг өгч чадах вэ?

Өмнө нь бид зөвхөн used буюу гадны оронд ашиглаж байсан автомашиныг худалдан авч хэрэглээндээ ашигладаг байсан бол одоо автомашины ихэнх чанартай брэндүүд Монгол Улсад ороод ирсэн байна. Брэнд, загвар бүр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан байдаг учраас зах зээл дээр өрсөлдөөн гэхээс илүүтэй бусад газруудаас баталгаа, үйлчилгээний стандартаар ялгарч байна. Жишээ нь “Таван богд” ХХК гэхэд Японы Toyota болон Германы Volkswagen брэндүүдийг оруулж ирдэг бол “Мөнххада” ХХК Toyota брэндийг, “Бавариа Моторс” ХХК BMW брэндийг, “”Старчейз ХХК Porche, Land Rover, Ford, Jaguar гэх зэрэг алдартай брэндүүдийн албан ёсны дилер компаниар ажилладаг. Дилер компаниуд нийтлэг 3 хүртэл жилийн хугацаа болон 100,000 хүртэл километрийн үйлдвэрийн баталгаа өгч байна. Үүнээс гадна автомашины хоёрдогч зах зээл дээр “Автоланд Эс Си” ХХК болон “Автоэкспо центр” ХХК-иуд хамтран ажиллах гэрээний дагуу дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр автомашины зээл авах боломжтой.

  • Автомашин худалдан авахаар сонирхож байгаа жолооч нар сонголт хийхдээ анхаарч, авч үзэх хэрэгтэй зүйлсийн талаар зөвлөгөө өгөөч?

Худалдан авах газраа сонгох гэхээс илүүтэй худалдан авах автомашинаа хэрхэн сонгох тал дээрээ илүү төвлөрч ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь худалдан авах газар нь харилцагчийн хүссэн автомашины сонголт байхгүй байж болно шүү дээ. Мэдээж баталгаатай гэвэл дээрх нэр дурьдсан 15 байгууллагыг хамгийн эхэнд нэрлэнэ.  Гэвч зах зээл дээрээс дуртай автомашинаа худалдан авахаар товлосон бол мэргэжлийн байгууллагаар оношлогоо хийлгэж худалдан авахыг зөвлөх байна. Мэргэжлийн байгууллагаас тухайн автомашинтай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой байдаг. Жишээ нь манай харилцагчдын хувьд худалдан авахаар сонгосон автомашин нь бүтэн будганд орсон, осол аваарт орж байсан, усанд орсон, км ухраасан гэх зэрэг тохиолдлууд гарч байсан нь энэ төрлийн эрсдэлээс харилцагчдыгаа хамгаалах давуу тал үүсгэж байна гэж хардаг.

  • Хүмүүс автомашинаа улирлаас хамааран худалдан авч байгаа нь ажиглагддаг. Улирлаас хамаарсан үнийн өөрчлөлт, худалдан авах тохиромжтой үеүд гэж бий юу?

Автомашины зах зээлийн хувьд цагаан сар буюу 2 дугаар сар, наадам буюу 6-7 дугаар сар, хичээл сургууль эхлэх 9-10 дугаар саруудад бусад саруудтай харьцуулахад худалдан авалт өндөр байдаг. Автомашин сонголтын хувьд хүйтний улиралд шатахуун бага зарцуулдаг автомашины борлуулалт худалдаа ихэсдэг бол зуны аялал зугаалгын улиралд туулах чадвар, багтаамж сайтай автомашин сонгох хандлагатай байдаг.

  • Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.

Голомт банкны автомашины хөнгөлөлттэй зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417