Уйгаржин бичигт орох хуулиа хүчингүй болгох хэрэгтэй

Уйгаржин бичигт орох хуулиа хүчингүй болгох хэрэгтэй

УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан. Энэ хуулиар бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс монголчууд уйгаржин монгол бичигт шилжинэ. Уйгаржин, кирилл хос бичигтэн болж, тэгээд алсдаа нийтээр уйгаржин бичигтэн болцгоох тийм үзэл баримтлалтай хууль юм билээ. Энэ бол баярт үйл явдал огт биш. Яагаад гэвэл өнөөдөр Монголын насанд хүрсэн нийт иргэдийн таван хувь нь уйгаржин бичгийг мэднэ гэсэн судалгаа гарсан байна. 95 хувь нь мэдэхгүй гэжээ. Тэгэхээр бид XX зууны эхэн үеийн бичиг үсэггүй, харанхуй мунхаг, мөхөж явсан гунигт түүхэн цаг үедээ эргэн очих нь. Ард түмнийг бичиг үсэгжүүлэх үйл явц дор хаяж 40 жил үргэлжилдэг дэлхийн практик байна. Монгол Улс 1921 оноос хойш 1965 оныг хүртэл ард түмнээ бичиг үсэгт сургасан гэж үздэг. Энэ нь монголчууд 55 жил буюу хагас зуун жил бичиг үсэгтэй болох гэж үзэж таржээ гэсэн үг. Одоо Монголын шинэ үеийнхэн уйгаржин бичигт суралцах гэж хэдэн жил үргэлжлэх, тэр хэрээр хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтээс хэдэн арван жилээр хоцорч мунхрахыг мэдэхгүй. Уйгаржин бичигтээ шилжиж дууслаа гэж зарлах тэр үед улс орон нь ямаршуу болчихсон байх юм. Бүрэн бүтэн байх нь эргэлзээтэй тийм хугацаа, түнэр харанхуйг туулна. Энэ бүгдийг яагаад дахин бичээд эхлэв гэвэл сая Өмнөд Монголд уйгаржин монгол бичигтэй салах ёс хийх сүүлийн хичээл орлоо гэсэн мэдээ, бичлэгийг хараад өмнөдүүд маань маш зөв зүйл хийлээ гэсэн бодлоос үүдэлтэй юм. Тэд биднээс илүү ухаалаг байх шиг байна.

УИХ-д байсан эмэгтэй гишүүдийн онцгой лоббигоор энэ хууль батлагдах үед учир мэдэх зарим хүмүүс “Тайванийн мөнгөөр энэ хууль хийгдлээ дээ” гэж байсан юм шүү. Тайванийн зүгээс Монголыг яагаад ингэх болов. Өнөөдрийн цаг үеэс эргээд харахад Тайвань нь Бээжингийн засаг захиргаа Өмнөдмонголчуудыг ингэхийг, уйгаржинг нь устгаж хүн төрөлхтний хэл соёлтой нэгтгэхийг мэдэж байж. Тийм болохоор эртхэн шиг төв Монголыг уйгаржин руу нь оруулж хатаах, ертөнцөөс таслах, хүн төрөлхтнөөс бичиг үсгээр нь салган тусгаарлах бодлого гаргаж, өөрсдийн гар хөл бологсдоороо дамжуулан хэрэгжүүлсэн юм байна. Ер нь бол Д.Нацагдоржийн “Хуучин хүү” дээр гардаг шиг “Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэн, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ..” хэмээн бичсэн шиг хөмөрсөн тогоон доторх Монгол орон болох бодит үйл явц энэхүү уйгаржин бичигтэй хамт ирж явна. Ийм болгох, ингэж уйгаржин бичигтэй нь гандаах, гундаах бодлого гадны нөлөөтэйгөөр хэрэгжжээ. Уйгаржин бичиг бол сурсан хүмүүс нь өөрсдөө бараг ойлгохгүй бичиг үсэг, хэл яриа шүү дээ. Дөрвөн жилийн дараагаас монголчууд уйгаржин бичиг үсэгт суралцах үед өмнөдмонголчууд уйгаржин бичгээрээ ярьдаг шиг бид бас ярих уу. Монгол хэлний хуулиар бичдэг шигээ ярихыг хуульчилсан уу. Энэ талаар тухайн хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт хэлж байсан, “Бичиж байгаа шигээ ярьж сурах хэрэгтэй болох нь ээ, жишээ нь уулыг агула гэж бичих ёстой учраас би “Цамбагарав агула...” гэж ярих юм байна. Аавыгаа “Абуу...” гэж дуудах нь, энэ тэгээд зөв үү гэхэд цөөнгүй гишүүд “Бид юу хийчихэв ээ...” гэсэн байдалтай бие биен рүүгээ харж, хууль батлахад гол үүрэг гүйцэтгэсэн хэдэн эмэгтэй гишүүд рүүгээ сонин харцгааж билээ. Гээд яахав дээ, монголчуудын “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг хаа байсан 2025 он хүртэл лай ч байна, зай ч байна гэж бодоцгоосон бололтой тэр чигээр нь хуулийг явуулсан. Одоо тэгвэл тэр лай чинь хаяанд ирж байна, ердөө дөрвөн жил үлдлээ. Юу бодоцгоож байдаг юм бол. Их сургуулийн багш, түүхч, судлаач хэдэн хүний үгийг эс тооцвол ард түмэн чинь тэр чигээрээ уйгаржин бичигт орох хуулиа хүчингүй болгох хэрэгтэйг ярьж байна.

Хятадын коммунист нам /ХКН/-аас өмнөд монголчуудыг уйгаржин бичгээс нь салгаж байгаа хүндэтгэх шалтгаанаа тайлбарлахдаа айхавтар үндэслэл хэлснийг “Өдрийн сонин” хэдэнтээ бичсэн. Дахин сануулъя. ХКН-аас тайлбарлахдаа “Бээжингээс Өмнөд Монголыг хөгжүүлмээр байна. Өмнөд монголчуудаас дэлхийн иргэн төрүүлмээр байна. Дэлхийн хэмжээний эрдэмтэн мэргэдийг төрүүлж, Өмнөд Монголыг цэцэглэн хөгжүүлэх бодлого баримталж байна. Гэтэл юу саад болж байна гэхээр бичиг үсэг нь саадтай байна. Өмнөд монголчуудын хэрэглэж ирсэн уйгаржин монгол бичиг үсэг тэднийг дэлхийгээс холдуулж байна. Уйгаржин бичгээр бичигдсэн Шинжлэх ухааны ганц ширхэг товхимол ч дэлхийд алга. Шинжлэх ухааны нарийн ширийнийг уйгаржин бичгээр заах гэхээр болохгүй байна...” гэж эрүүл саруул хэн ч байсан ёг хиймээр тайлбарыг хийсэн. Үүнийг Өмнөд Монголын сэхээтэнлэг хэсэг шууд хүлээж авсан юм билээ шүү. Үнэндээ уйгаржин бичгээр байдаг хэдэн үлгэр домог, цөөн хаадын намтар түүхийг уншсанаар энэ улс орон хөгжихгүй нь тодорхой юм. Тодорхой хүрээний түүхч, судлаачдын хувьд судлагдахуун, түүхийн эх сурвалж болж байх нь тодорхой. Тэрнээс биш нийгмийн хөгжилд, нийгэм эдийн засгийн хөгжилд нэмэртэй юм юу ч байхгүй. Мэдээж түүхээ үгүйсгэж болохгүй. Гэхдээ хэт түүхжсэн, шашинжсан, үндэсний үзэл, үндэсний ухамсар соёлоо дөвийлгөн ярих болсон энэ цаг үеийн монголчуудыг дагуулан тонгорч, үндэсний үзлийг нь хийрхэл болгон мунхруулах эрх хэнд ч байхгүй. Уйгаржин бичигтээ шилжинэ гэх хийрхэл хэмжээндээ баймаар байгааг хэлье.

Хоёр жилийн өмнө хуучин монгол бичигтэй, судлаач, түүхч нэгэнтэй таарч билээ. Тэр хүн Чингүнжавын тамга гээд хуучин бичгээр бичсэн тамганы дардас үзүүлсэн юм. Улмаар надад уншиж өглөө. Юу ч ойлгосонгүй тул тайлбарлаад өг гэтэл өнөө судлаач өөрөө бас мэддэгүй. Тэгээд яах юм бэ гэсэн чинь толь бичиг харна гэв. Ингэхээр чинь уйгаржин монгол бичгээ толь харж сурна, дээр нь гадаад хэл сурахаараа толь харна. Хоёр толь харж сурах нь. Мэдээллийн энэ их эрин зуунд цаг минут тутамд шинэчлэгдэж байгаа мэдээллийг хоёр толь дамжуулж авах хэрэг үү. Ийм тэнэглэл байж болохгүй л дээ. Бид дундад зуун руу ухарч байна гэхээс өөр үг олдоогүй дээ. Улс орон урагшаа хөгждөг болохоос хэзээ хойшоо алхаж байсан юм бэ. Уйгаржин бичгийг сурна гэж 40 жил зовж байхаар шинэ залуу үе маань кириллээрээ зөв бичиж сурах, англи хэлээр дэлхийтэй танилцахад цаг хугацаагаа зориулж байх нь зөв байлгүй.

Ийм дэмий юмны оронд харин эсрэгээрээ манай төр засгийн зүгээс өмнөд монголчуудаа кирилл бичиг үсэгтэй болгох ажлыг ХКН-тай ярьж ойлгуулах ажил хийж болдоггүй юм уу. Бид нэг үндэстэн, нэг мах цусны тасархайнууд учраас бичиг соёлоороо заавал хүйн холбоотой байх ёстой гэж үзвэл хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг өгсөн кирилл үсэгт өмнөд монголчууд суралцаж, хамтдаа хэрэглэж, ижилдэн явцгаах нь амьдралд болон шинэ дэлхий ертөнцөд хамгийн үр дүнтэй биш үү.

Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Уйгаржин бичгийн талаар хүмүүс янз бүрийн л байр суурьтай байна. Гэхдээ үзэл бодол бүхэн бодит үнэн, бодит үр дагавар дээр очиж эцэслэгддэг. Их түүх, өв соёл, үндэс угсаагаа авч явахад уйгаржин монгол бичиг маань бидэнд үнэ цэнэтэй хэдүй ч бодит үр дагавар нь Монголын хөгжлийг хагас зуунаар хойшлуулах аюултай нүүр тулах болчихоод байна. Уйгаржин бичигт монголчууд шилжиж дууслаа гэх тэр цаг дор энэ улс орон чинь хөгжил цэцэглэлтийн ямар доод түвшинд очсон байхыг урьдчилан харах ёстой. Үүнд сэтгэлийн хөдөлгөөнөөр бус дор бүрдээ ухаалгаар тунгаан бодох хэрэгтэй. Улс орноо урагш нь хөгжүүлье гэвэл уйгаржин бичигт орох хуулиа даруй хүчингүй болгох хэрэгтэй. Үүнийг цаг үе шаардаж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бүр их шаардана байх...

14
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417