Х.Баттулга: Ж.Эрдэнэбат эхлээд хэргээ шийдүүлчихэж болохгүй юу? Тэртээ тэргүй УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгтэн байна...

2021-03-18, 17:10 Видео 966 4
Х.Баттулга: Ж.Эрдэнэбат эхлээд хэргээ шийдүүлчихэж болохгүй юу? Тэртээ тэргүй УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгтэн байна...

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаатай холбогдуулан үг хэлье. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу гэж бодож байна.

Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш хоёр жил болж байна. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа.

Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу?

Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна.

Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу?

Мэдээллээс үзэхэд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна.

Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөртөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг авч болж байгаа бол цаашдаа ээлж дараалан зургаа, зургаан сараар Ерөнхий сайд болоод өөрөө өөртөө гарын үсэг зурж, газрын баялгийг авах боломж байгаад байх ёстой юм уу?

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Та шударга ёсны тухай үг хэлсэн. Таны хэлсэн үгтэй энэ тангараг өргөх ёслол уялдаж байгаа юм уу? Монгол Ардын намын бүлэг энэ асуудлыг хүч түрж оруулж ирэх хэрэг байсан юм уу? Сөрөг хүчин энэ асуудлаар ямар бодолтой байна вэ?

УИХ бол бага ард түмэн, ард түмний төлөөлөл гэж бид ярьдаг байсан. Гэвч өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Яагаад гэвэл сонгууль мөнгөөр явдаг болсон. Сүүлийн 20, 30 жилийн турш ярьсан бодлогын үр дүнд ард түмэн ядуу болсон. Халамж өгч, зориудаар ядууруулсан. Сонгуульд уул уурхайн мөнгө орж ирдэг болсон. Тийм учраас энэ УИХ бол бага ард түмэн биш болсон шүү.

 

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гээд “ЖДҮ”-чдийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл гар гараасаа барьсаар байгаад, 50 орчим хүнээс хасагдсаар байгаад гурав, дөрөв нь л ял авсан.

Би УИХ-ын ээлжит бус чуулган зарлая гэсэн санал оруулахад Д.Тогтохсүрэн дарга МАН-ын бүлгээр ярилцана гэсэн ч зарлаагүй. Өрх бүрд нэг сая төгрөг өгөх асуудлыг ярья гэсэн ч яриагүй. Цар тахлаар улстөржихөө больё, намчирхахгүйгээр ард иргэдээ бодсон шийдвэр гаргая гэж ярьсан ч хэрэгжээгүй.

Ж.Эрдэнэбатын асуудал эмгэнэлтэй жүжиг болох гээд байна шүү. Тэртээ тэргүй гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шүүхийн шинэчлэлийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хороог УИХ мэдэлдээ авсан шүү дээ. Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрыг авсан. Асуудлаа нэг талд нь гаргачихаад тангараг өргөж болдоггүй юм уу? Би ийм үгийг хэлэх гэж орж ирсэн юм” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН “САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан тушаалаасаа огцорч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, Засгийн газрын тогтоол гарган нөхөх олговрын талбайн солбицол баталж өөрийн харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраар дамжуулан “Элбэг орд” ХХК-д стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайт ордын хилийн дотор “Улаан сайр-1”, “Улаан сайр-2”  талбайг тус тус олгож, улмаар 2018 оны 3 дугаар  сарын 19-ний өдөр Ж.Эрдэнэбат өөрөө 31 хувь, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс 69 хувийг нь тус тус эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан  ашиглах” гэмт хэрэгт холбогдсон байна.

Уг хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлж, төрийн хамгаалалтад авч хаацайлах гэж буй явдлыг дэмжихгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх эрх мэдлийг Улсын Их Хурал буюу угтаа эрх баригч нам, түүний улс төрчдөөс нэн хамааралтай болгож, шүүх болон шүүгчдийг хууль бусаар тагнан чагнаж, нөлөөлөл үзүүлсний улмаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд суллагдах, ял завших боломж бүрдээд байна гэж үзэж байна.

Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөснөөр хуулийн хамгаалалтад орж, холбогдсон гэмт хэргийг нь шударгаар шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.

Улсын Их Хурлын дарга Та гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, нийгмийн шударга ёсны захиалгыг хангах, шударга ёсны “цангаа”-г тайлах, шударга, хараат бус шүүхтэй болох ёстой” гэж мэдэгдсэн билээ. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа Ж.Эрдэнэбатыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хамгаалалтад авч байгаа нь таны ам, ажил зөрж байгааг нотолж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг бол энгийн нэг хулгайлах гэмт хэрэгтэй жиших аргагүй, улс орны аюулгүй байдалд заналхийлдэг хор уршигтай гэмт хэрэг. Монголын ард түмэн “уут уут мөнгөөр улсаа худалддаг сайд гуай” хэмээх дуу хүртэл зохиож, хойч үедээ анхааруулж ирснийг мартаж болохгүй.

Иймд Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэргийг нь эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл  Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлэх гэж байгааг таслан зогсоож, хойшлуулах саналтай байна” гэжээ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417