Д.Сугар: Төрийн банк 146 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна

Д.Сугар: Төрийн банк 146 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-г хэрхэн олгож байгаа талаар тус банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугартай ярилцлаа.

 

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-н хүрээнд иргэдэд хэдий хэмжээний зээлийг олгоод байна вэ? Энэ асуултаар яриагаа эхэлье гэж бодлоо. Магадгүй иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт байх?

Төрийн банк зээл хүсэгч иргэдийн хүсэлтийг 3 дугаар сарын 10-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд холбогдох гэрээ, журмыг албажуулснаар 17-ны өдрөөс зээлийг олгож эхэллээ. Хоёр өдрийн дараа буюу өнөөдрийн байдлаар нийт 2,625 иргэний 109 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 114 иргэнд 4.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 

 

Аж ахуйн нэгжийн хувьд?

ААН-н хувьд гэвэл 2 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн хүсэлтийг онлайн болон салбар нэгжээрээ дамжуулан авсан. Харин 3 дугаар сарын 10-ны өдрөөс олголт хийж эхэлсэн. 2 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 2,164 аж ахуйн нэгжийн 542 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн бөгөөд Төрийн банк 32 аж ахуйн нэгжийн 2.3 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэгэхээр иргэн болон ААН-ийн нийт 146 харилцагчийн 6.9 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэн олгосон гэсэн үг. Мөн одоогоор  судлагдаж олгогдоход бэлэн болсон 309 харилцагчийн 17 тэрбум төгрөгийн зээл байна. Үүний 84 хувь нь иргэдийн зээл байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн эрэлт их байгааг эндээс харж болно.

 

Иргэдийн дунд энэхүү зээлийг авахад хэцүү байна. Зээл олгохгүй байна гэсэн гомдол цахим орчинд харагдах болсон. Энэ тал дээр та тайлбар өгнө үү?

Зээлийн эрэлт их байгааг түрүүнд дурдсан. Хүсэлт өгсөн харилцагчдаас гадна, салбарт болон лавлах төвөөр дамжуулан мэдээлэл авсан олон харилцагч байна. Төрийн банкны хувьд энэхүү зээлийг аль болох олгох чиглэлд анхаарлаа хандуулж хурдан шуурхай олгохоор ажиллаж байна. Мөн банк зээлийг судалж зээл олгох шийдвэр гаргасны дараа зээлдэгч барьцаа хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажил дээр хугацаа орж байгаа, түүний дараа зээлийг шуурхай олгон ажиллаж байна. Хэрвээ энэхүү зээлийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол байвал манай лавлах төв болох 1800-1881-д хандаж болно. Эрэлт их байгаагаас шалтгаалан янз бүрийн хардалт гарч байгааг үгүйсгэх аргагүй. Мөн манай харилцагч, иргэд бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Иргэдийг бухимдуулж байгаа буюу андуурал гараад байгаа нэг зүйл нь ХХААХҮЯ-ны ЖДҮДСангаас жил бүр арилжааны банкуудаар дамжуулан олгож байсан ЗГ-ын эх үүсвэртэй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлтэй энэ зээлийг андуурч ойлгоод байгаа. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн зориулалт маань, цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон Аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг цомхотгохгүй хадгалж үлдээх, бусад эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг нь санхүүжүүлэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зээл бөгөөд эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа.

 

Иргэд тус зээлийн санхүүжилтийг Засгийн газраас арилжааны банкууд руу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Энэ талаар...?

Өмнөх асуултад дурьдсаны дагуу эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас арилжааны банкуудын эх үүсвэрийн зардлыг нөхөх хэмжээнд буюу жилийн 6-7 хувийн хүүгийн дэмжлэг өгч байгаа. Банкуудын хувьд энэхүү хөтөлбөрт нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, цар тахлын нөлөөг төр засаг, харилцагч нарынхаа хамт даван туулах зорилготой оролцож байгаа бөгөөд ямар нэг ашиг олохгүйгээр хэрэгжүүлж байна. Нөгөө талаас, арилжааны банкуудын эх үүсвэрийг ашиглаж, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эдийн засагт бэлэн мөнгө хэвлэх замаар их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийхээс зайлсхийж, макро эдийн засгийн бусад үзүүлэлтэд огцом сөрөг нөлөө үзүүлэхгүй байх оновчтой арга болж байгаа юм.

 

Тэгвэл энэхүү зээлийн нөхцөл ямар байгаа вэ? Иргэд болон ААН-ийн зээл дээр тавигдах шаардлага нь ямар ялгаатай байгаа талаар мэдээлэл өгөөч?

Энэ зээлийн нөхцлийн хувьд, жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийг олгох нөхцөлтэй. Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д зээлийн дүнгийн 60 хүртэл хувьд Зээлийн Батлан Даалтын Сангаас /ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой. Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой. Харин иргэдийн зээлд ЗБДС-гаас батлан даалт гаргахгүй, учир нь ЗБДС-гийн дагаж мөрдөх хуулийн дагуу зөвхөн ААН-д батлан даалт гаргах зохицуулалттай байдаг.

Тавигдах шаардлагын хувьд, иргэн бол сүүлийн 6 сар, ААН бол сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх шаардлага тавьж байгаа, энэ шаардлага нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан гэсэн шаардлага биш харин тухайн бизнесээ өнгөрсөн хугацаанд холбогдох зөвшөөрлийг авч, эрхэлж байсан туршлагыг баталгаажуулах шаардлага гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шууд шинээр ААН байгуулаад уг зээлийг авах хүсэлт гаргаж байна уу, зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдсэн байна уу гэдгийг нягтлах юм. Мөн ААН-ийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх хэрэгтэй бөгөөд иргэнд энэ шаардлага хамаарахгүй.

Эцэст нь, Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлага буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой гэсэн шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх гэж заасан байгаа. Үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэл гэсэн заалт болохоос эргэлтийн хөрөнгө нь 2.5 тэрбум төгрөг байх ёстой гэсэн заал биш юм.

Ярилцсанд баярлалаа.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417