"Элон Маск - Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь" номын тэмдэглэл

"Элон Маск - Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь" номын тэмдэглэл

Зүгээр босоод гүймээр, хаашаа ч хамаагүй явмаар, юм сурмаар, хийж бүтээмээр, яг одоо гараад орчлон ертөнцийг тойрмоор, юу ч хамаагүй зогсолтгүй хиймээр тийм их эрч хүч мотивац өгдөг ном! Хөөрөл хөөрөл бас дахин хөөрөл. Огшсон хөөрсөн байдал дотроос минь ундарч гар салгалуулна. Арай ядан хуудаснуудаа эргүүлнэ, зүрх байж ядна. Зүгээр сууж болохгүй, намайг зүгээр сууж байх хооронд орчлон ертөнц од гарагаас тасрах нь! Тэртээ алсын улсад амьдрал оволзож байхад чи бид юу ч мэдэхгүй эндээ үлдэх нь байна, БОС!

15-р хуудаснаас эхлэх Маскийн эзэмшлийг нээсэн нь хэсгийг унших явцад нүдний өмнө The Great Gatsby-г л зураад байв. Чихэнд Никийн хоолой сонсогдоод л 2000аад оны Сан Францискогийн интернетээр мөнгө олох донд автсан тухайн төрх нь 1925 онд Америк мөрөөдлийг нэг талаас шүүмжлэн бичсэн Scot Fitzgerald-ийн "Уудам сэтгэлт Гэтсби" киноны New York-ийн амьдралаас огт ялгаагүй санагдсан учраас тэр. Gatsby- үзсэн, Элон Маск уншсан бол энэ хэсэг танд уншигдах бус харин дуу хөгжим, хүмүүсийн инээд наргиа, хотын чимээтэйгээ таны тархинд тоглоно дөө. Намтар ном гэхэд уран зохиолын номтой харьцуулагдахуйц эхлэлтэй байна гэдэг хэчнээн сайн ном болохыг илтгээд өглөө. Орчуулгын зарим нэг ном дээрх Америк сэтгэхүйн хошигнол Монгол хэлнээ нэг л эвгүйгээр буудаг боловч энэ номд тийм зүйл дурдагдаагүй учир их аятайхан уншигдаад урсаад л явчихна. Би өмнөх тэмдэглэлүүддээ заавал энэ номыг унш гэж айхавтар хэлж байгаагүй, уншвал сонирхолтой гээд л орхиж байсан. Харин энэ номыг хүн болгон, тэр тусмаа залуучууд заавал унших хэрэгтэй! Чи санхүүгийн мэргэжлээр сурдаг бол бүр заавал унших ёстой! Заавал. Эл номтой танилцаагүй үлдсэн нь ёстой л азгүй тахиа шүү!

Элон Маскыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Хамгийн өнгөц мэдээлэлтэй хүн ч түүнийг бизнесмен, хөрөнгө оруулагч, CEO гэдгээр нь мэднэ. Гэхдээ та уг номтой танилцсанаар түүнийг хөрөнгө мөнгөнөөс хавь илүү зүйлсийг зорьж хийж бүтээж явааг мэдэх болно. Өмнөх тэмдэглэлд дурдсан Зэнгийн сургаалд өөрөө өөрийгөө гэгээрүүлж, юунд ч санаа зовохгүй, нэг ёсны амар жимэр аж төрөх тухай өгүүлсэн бол энэ хүний амьдрал үүний яг эсрэг нь. Тэр өөрийгөө, өөрийн хувийн амьдралаа гаргууд нь хаячихсан гэж хэлж болно. Түүнд хүн төрөлхтний төлөө тавьсан маш том зорилго бий. Түүнийхээ араас эгээ л ажлын морь шиг зүтгэдэг хүн. Биологийн нас нь хүрэхгүй учраас улам бүр шаргуу ажилладаг байх л даа. Хувийн онгоцоо хөлөглөөд өөрийн ажлын талбруудруугаа нисээд л маш завгүй амьдралын хэв маягтай. Уг ном түүний өвөө эмээгийнх нь амьдралын түүхээс эхлэн хүүрнэнэ. Цаашлаад түүний оюутан нас, анхны стартап, Paypal-ийг хэрхэн үүсгэсэн, яаж сансрын ертөнцөд орж хэрхэн пуужингуудаа хийсэн, анхны амжилттай нислэгээ хийх хүртлээ ямар ямар давааг даван туулсан, Tesla машины бүтсэн гайхалтай түүх, нарны энергийн тухай зэргийн хажуугаар олон олон уналтууд дундаас хэрхэн босч ирсэн тухай маш дэлгэрэнгүй, тод томруунаар бичсэн. Энэ бүгд туйлын сэтгэл хөдөлгөж байсныг дурдах юун. Үүний зэрэгцээ танд мэдлэг болохуйц ч маш олон сонирхолтой сэдвийг хөндөнө.Боломжгүй зүйлийг боломжтой болгохын төлөө одоо ч гэсэн тэд дэлхийн нэг өнцөгт өдөр шөнөгүй ажилласаар л байна. Хүн төсөөлж л чадах юм бол бүтээдгийн тод жишээ.

Тэр энэ ертөнцийн хүн яагаад ч биш. Бага байхаас л ээж нь түүнийг энгийн хүүхэд биш сод ухаантан гэдэгт нь итгэдэг байв. Тэр үнэхээр л сод ухаантан юм. Түүний тархи энгийн хүнийхээс огт өөрөөр ажилладаг. Тэр хүүхэд байхаасаа л ухаан бодолдоо тэр чигт нь автаж, огт өөр ертөнцөд оччихсон юм шиг орчноосоо тасардаг байж. Дүрс тогтоох гайхалтай чадвартайн зэрэгцээ ой санамж нь маш сайн учраас тэр гурав дугаар анги байхдаа өөрийн гэр, сургуулийн ойролцоох бүх номын дэлгүүрүүдийн номыг уншиж дуусгасан бөгөөд бүгдийг нь цээжилчихсэн байж. Бүр Британника нэвтэрхий толийг ч тэр. Сүүлдээ унших номгүй болсон тэрээр шинэ ном авчруулахыг номын дэлгүүрийн ажилтнуудаас гуйдаг байсан гэдэг. "Оройн хоолон дээр Тоска сар дэлхийгээс хэр хол зайтайг сониучирхан асуухад Элон сар дэлхий хоорондын зайг перицентр апоцентрээр нь яг таг хэлэх жишээтэй." Элон Маскийн дүрсэн мэдээллийг боловсруулах үүрэгтэй тархины нэг хэсэг нь давхар төсөөлөн бодох чадвартай бөгөөд тархи нь яг л график чипийн зарчмаар ажилладаг гэж тэр үздэг. Төсөөлсөн зүйлсийг нь нүдэнд нь маш тодорхой, нарийн детальтайгаар дүрслэн харуулдаг гэсэн үг. "Би тоо болон дүрснүүдийн хоорондын харилцан хамаарал, алгоритм харьцааг боловсруулж чадна. Хурдатгал, импульс, кинетик энерги гэх мэт зүйлсэд бусад биетийн нөлөөлөл ямар байхыг маш тодорхой хардаг." гэж тэрээр уг номондоо дурджээ.

Энэ мэт түүний хүүхэд насны тухай хэсэг маш сонирхолтой. Галзуу, гал хүсэл эрмэлзэлийн хажуугаарх яхир хатуу эцэг, сургууль дээрх хүүхдүүдийн дарамт зэрэг хүүхэд нас нь үнэхээр өрөвдмөөр өнгөрсөн тухай хэсгүүд таныг гунигт автуулна. Баярласан, гуньсан, гайхширсан, биширсэн, догдолсон, айсан, харууссан мэдрэмжүүдээр дүүрэн ном.

Нэг хүсэлт...Арван найм хүрээд гадаадын цөөнгүй оронд хүүхдүүд нь бие даан амьдарч эхэлдэг. Өөрийн амьдралыг эхлүүлэхээр алс холыг зорино. Харин Монголд гуч гарчхаад эцэг эхтэйгээ хамт амьдарч тэтгэврийн мөнгөөр нь амьдардаг улсууд ч байх. Миний хувиас та бүгдээс хүсэх ганцхан зүйл... Хүүхдээ битгий бөөцийл, битгий хорь, битгий загна.Зүгээр зөнд нь орхиод биеийг нь даалга! "Халдеманыхан хүүхдүүдийнхээ хэрэгт хөндлөнгөөс оролцолгүй зөнгөөр нь орхих аргаар хүмүүжүүлдэг байсан нь Маскийн үе хүртэл уламжлагджээ. Хүүхдүүд өөрсдийн зөнгөөр зөв араншинтай болох ёстой гэж Жошуа итгэдэг байсан учраас хүүхдүүдээ хэзээ ч шийтгэдгүй" байв. Үнэхээр л зөнгөөрөө өссөн хүүхэд л өөрөө өөрийгөө хүмүүжүүлдэг, өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэх чадвартай бие хүн болж төлөвшдөг гэдэгтэй би зуун хувь санал нийлнэ.

Одоогийн байдлаар Элон гурван компани эзэмшдэг бөгөөд эд бүгд тус тусынхаа салбарт хувьсгал хийн цойлон гарч ирсэн билээ. Эдгээрээс миний сонирхлыг хамгийн их татсан Tesla. Тесла нь хамгийн анхны бүрэн цахилгаан машин бөгөөд Теслатай танилцах тусам миний машинд тавих шаардлага улам өндөр болж эхлэв. Машины урд хамрыг нээнгүүт л баахан эд анги, тос, масло юу юу ч байдаг юм машин мэдэхгүй надад бол их төвөгтэй санагддаг. Харин Теслагийн урд хамрыг нээвэл арын багаж хэсэг шиг л харагдана. Ардаа урдаа хоёр багажтай, маш хөнгөхөн хэзээ ч бензин тос масло нэмж, эд анги солиулж сэлбэгийн компаниудад мөнгө зарахгүй гэсэн үг. Янзтай байгаа биз? Теслад ямар нэг эвдрэл гэмтэл гарвал Теслагийн инженерүүд алсын зайнаас таны машиныг интернетэд холбон програм хангамжийг нь хийн таны машины асуудлыг тэр дор нь шийднэ. Зүгээр та бидний барьдаг утас шиг хэмжээнд хүрсэн байгаа биз! Машин гэдэг зүйлийг дөрвөн дугуйн дээр явдаг төмөр төдийхнөөс шал өөр түвшинд аваачсан. Утаа хаядаг, төмөр тоногууд нь эвдэрдэг, тос масло хийдэг, байн байн засварын газар очдог, эвдэрсэн бол нам зогсдог үе аль өнгөрөх үе ч тун ойрхон байна даа. Бас болоогүй машинаа цэнэглэхдээ нэг ч төгрөг төлөхгүй, Tеслагийн бүх зогсоолоос үнэгүй батарейгаа цэнэглэх боломжтойgoos гадна тэр зогсоолд Роботууд хүмүүст үйлчлэх сурагтай. Нэг чухал нөлөө нь байгаль орчинд ч асар их ээлтэй машин. Эх дэлхийгээ хайрладаг хүмүүс уг унаанаас хэзээ ч татгалзахгүй гэдэгт би итгэлтэй байна. Бас Тeслаг заавал хүн жолоодох албагүй GPS ийн тусламжтай өөрөө өөрийгөө жолоодож эзнээ хүссэн газарт нь хүргэдэг болно, машинаа хүссэн газартаа дууддаг ч болно гээд хүний гараар хийдэг зүйлс улам л багасах нь дээ. Манай орны хүмүүст энэ ёстой зөгнөлт кино шиг л сонстох байх. Гэхдээ цаана чинь аль хэдийн хэрэгжээд хүмүүс нэгэнт хэрэглэж дадаад явж байна шүү дээ. Тиймээс л "Тэртээ алсын улсад амьдрал оволзож байхад чи бид юу ч мэдэхгүй эндээ үлдэх нь байна, БОС!" гэж бичсэн минь ийн учиртай. Нүдээр харж чадахгүй юм аа гэхэд унших л хэрэгтэй.

Туйлын сонирхолтой уг номын маш өчүүхэн хэсгийг цухас дурдсан тэмдэглэл минь энд хүрэв.

М. Уянга, The Book Cafe Mongolia

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417