Баялгийн сангийн хуулиа баталж чадвал энэ хаврын чуулган түүхэн үүргээ гүйцэтгэнэ

2021-03-20, 11:42 Улс төр 599 0
Баялгийн сангийн хуулиа баталж чадвал энэ хаврын чуулган түүхэн үүргээ гүйцэтгэнэ

Манай улс “баялгийн хараал” туссанаа хүлээн зөвшөөрч, “хараал”-ыг ерөөл болгон хувиргаж, Норвегийн араас замнах амбиц тээж буй нь энэ. Тэр утгаараа энэ хаврын чуулганаас хүлээх хамгийн гол ажил нь Баялгийн сангийн тухай хууль гэж байгаа юм

"Өнөөдөр" сонин

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэллээ. Г.Занданшатар даргын хэлсэнчлэн энэ хаврын чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулж”, эрх зүйн хувьсгалыг эрчимжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой байх болно. Энэ хүрээнд хэлэлцэх асуудлын жагсаалтад орж, олны анхаарал татан хүлээлт үүсгэсэн хууль цөөнгүй бий.

Энэ зун бид Ерөнхийлөгчөө сонгоно. Төрийн тэргүүний сонгуулийн өмнөх хавар гэдэг утгаараа зургадугаар сар хүртэл Монголын улс төр ихээхэн хөл хөдөлгөөнтэй, бужигнаан шуугиантай байх нь тодорхой. Улайссан улс төр, ялалтад тэмүүлсэн шунал тачаалын хажуугаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” гол шугамаасаа гажихгүй цэх алхаж, улс орны хөгжил, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт авчрах суурь хуулиудаа батлах амаргүй үүрэг энэ удаагийн парламентад ногдож буй.

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн эрх зүйн баримт бичгүүдээс иргэд, улс орны амьдралд хамгийн их хамаатай, тэр утгаараа ихээхэн сонирхол татахуйц нь Баялгийн сангийн тухай хууль. Манайхан байгалийн баялгаас олсон орлогоо хуримтлуулж, Баялгийн сан бий болгох талаар 2006 оноос өнөөг хүртэл найман Засгийн газар дамжуулан ярьж, Тогтворжуулалтын, Ирээдүйн өв, Хүний хөгжил зэрэг сан байгуулсан ч олигтой үр дүнд хүрсэн нь үгүй.
Бид өнөөг хүртэл “Оюутолгойгоос ашиг хүртэж чадахгүй байна” хэмээн хошуугаа унжуулсаар, иргэдийнх нь олонх ядуу болон ядуурлын ирмэгт хоног өдрүүдийг өнгөрөөсөөр яваа. Үүнд хууль, эрх зүйн орчин дутмаг, сахилга хариуцлага сул зэрэг олон шалтгаан тоочдог. Тиймээс эрх зүйн орчныг баталгаатай болгох үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах явцад УИХ-ын гишүүдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл янз бүрийн санал гаргасаар, эцэст нь “Эцэг хууль”-ийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг оруулсан.

Ингэхдээ “баялгийн ерөөл” хүртэж буй Норвегийн туршлагыг судалж, тус улсын Үндсэн хуулиас ганц нэг санаа оноо “тууснаа” ч хууль тогтоогчид нуугаагүй. Манай улс “баялгийн хараал” туссанаа хүлээн зөвшөөрч, “хараал”-ыг ерөөл болгон хувиргаж, Норвегийн араас замнах амбиц тээж буй нь энэ. Тэр утгаараа энэ хаврын чуулганаас хүлээх хамгийн гол ажил нь Баялгийн сангийн тухай хууль гэж байгаа юм.

Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг Баялгийн сангийн тухай хууль шийднэ. Тиймээс уг хуульд ямар заалт оруулж, хэрхэн батлагдахыг олон нийт амьсгаа даран ажиглах нь мэдээж. Хууль тогтоогчид ч Монгол Улсын ирээдүйд ихээхэн нөлөөтэй уг хуулийг батлах бэлтгэлээ нэлээд эртнээс хийгээд эхэлсэн. Тухайлбал, Монгол Улс Олон улсын баялгийн сангийн форумд 2019 онд гишүүнээр элссэн. Ингэснээр байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон хойч үеийхэнд тэнцвэртэйгээр хүртээх Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалтыг хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг мөрдөн ажиллах үүрэг хүлээж буй. Мөн өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахлан, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг бэлэн болгосон. Тиймээс хаврын чуулганаас хүлээх хамгийн гол эрх зүйн баримт бичгээр Баялгийн сангийн тухай хуулийг нэрлэж байна. Уг хуулийг баталж чадвал 2021 оны хаврын чуулган түүхэн үүргээ гүйцэтгэлээ хэмээн дүгнэж болно.

Хаврын чуулганаар зайлшгүй шийдэх ёстой, бас олон нийтийн анхаарлыг ч татах нь гарцаагүй дараагийн асуудал бол хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох шүүх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангахад чиглэсэн хууль, тогтоомж, шийдвэрүүд. Тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан шинээр бүрэлдэх Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг томилох үүрэг хаврын чуулганд ногдож буй. Шүүгчийн сахилга, хариуцлага бол шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын үндэс. Алдаа, дутагдал гаргасан, шударга бус хандсан шүүгчидтэй тулж ажиллах, тэдний зөв, бурууг дэнслэх онцгой эрхийг эдлэх Шүүхийн сахилгын хороо бол шүүгчид сахилга, хариуцлага хүлээлгэх ганц бүтэц. Тэгэхээр шүүгчдийг шүүх онцгой эрхтэй энэ хороо яаж бүрэлдэх, хэн хэнийг бүрэлдэхүүнд нь оруулах нь анхаарал татахаас ч аргагүй юм. Энэ бүтцийг хаврын чуулганаар бүрдүүлж, батална.

УИХ-ын даргын хэлсэн үг, парламент дахь эрх баригч намын бүлгийн мэдээлэлд давтан онцолсон өөр нэг асуудал нь УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах тухай байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д хяналтын үүргийг нэмэгдүүлж, “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан. Энэ заалтыг амьдралд хэрэглэхийн тулд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг батлах ёстой.

Ингэж байж парламентын Хянан шалгах түр хороо ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ. Хууль тогтоох байгууллага хянан шалгах ажил хийх нь зөв, буруу гэсэн санал хуваагдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэс эхэлж, өнөө хүртэл үргэлжилсээр буй. Харин УИХ энэ чиг үүргээ хэрэгжүүлэхээр яаравчилж байгаа нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг хаврын чуулганаар заавал батлах асуудлын дээгүүрт жагсааж, онцгойлон ач холбогдол өгч буйгаас нь харагдана. Нэгэнт Үндсэн хуульд туссан учраас хууль батлах нь зүй. Гэхдээ УИХ-аас батлах хуулиас уг заалтын хэрэгжилт хаашаа явах нь ихээхэн хамаарах учраас УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг олон нийт анхааралтай ажиглах нь зөв.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас онцлон анхаарууштай өөр нэг зүйл нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой хийх алхмууд байх болов уу. “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг уг тогтоолын зүйл, заалт бүрээр дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин дахин илэрхийлж буй. Бүр тодруулбал, “Дубайн гэрээ”-г цуцлах асуудал яригдаад эхэлсэн.

Үүнээс гадна олон парламент дамжин яригдсан ч дорвитой амжилт олдоггүй Улс төрийн намын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль гээд улстөржилт ихтэй, цар тахлын улмаас төлөвлөөгүй асуудлууд гэнэт гарч ирэхийг үгүйсгэхгүй энэ хаврын чуулганаар цаг хугацаа, ойлголцол багагүй шаардах эл хуулиудыг баталж чадах, эсэх нь эргэлзээтэй.

А.Амина

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417