Ч.Болормаа: Дэлхийн компаниуд дараах хоёр чадварыг зэрэг эзэмшсэн хүнийг ажилд авах сонирхолтой болсон

2021-04-17, 11:20 Боловсрол 1,433 2
Ч.Болормаа: Дэлхийн компаниуд дараах хоёр чадварыг зэрэг эзэмшсэн хүнийг ажилд авах сонирхолтой болсон

Олон улсын санхүүгийн корпорацийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Болормаатай ярилцлаа. Тэрээр Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлөөс зохион байгуулдаг “Ирээдүйн Эрчим Хүчний Манлайлагчид-100” хөтөлбөрт шалгараад байгаа билээ. Түүний Монгол Улсын хойд хэсэгт орших Сэлэнгэ аймгаас АНУ-ын Вашингтон ДС хотын томоохон санхүүгийн байгуулагад хүрч ажилласан талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

С.Отгонбаян, itoim.mn

 

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны Худалдаа Хөгжлийн банкнаас, Олон улсын санхүүгийн корпораци хүртэл карьерын замналаас эхлүүлцгээе.

-Би МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд банк, санхүүгийн чиглэлээр суралцаж байгаад төгсөх жилээ Худалдаа Хөгжлийн банкинд ажиллах санал авч анхны ажлын гараагаа эхэлж байсан. Тус банкинд нийт дөрвөн жилийн турш ажилласны дараа өөрийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх сонирхолдоо хөтлөгдөн мастераа АНУ-д суралцахаар зорьж байлаа. Сургууль төгсөх жилээ Нобелийн шагналт эдийн засагч Мухамед Юунусын үүсгэн байгуулсан “Grameen Foundation”-д дадлага хийх боломж гарсанд олзуурхан ажилласан юм. Хэдий цалингүй дадлага байсан ч таван сарын хугацаанд голдуу Африкийн хөгжиж буй ядуу буурай орнуудад санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүд дээр олон улсын багтай хамтарч ажилласнаар туршлага, мэдлэгээ тэлсэн. Тус байгууллагын “Bankers without Boarders” санаачилгад нэгдэн сайн дурын гишүүн болсон нь санхүүгийн арга хэрэгслээр дамжуулан ядууралтай тэмцэх, нийгэмд өгөөжтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр багаас нь суралцсан гэж болно. Үүний дараахан Монголд буцаж ирж ажиллах төлөвлөгөөтэй байсны дагуу 2013 онд ирээд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Улаанбаатар дахь салбарт хөрөнгө оруулалтын шинжээчээр гурван жил ажилласан. Дараа нь “Global Green Growth Institute” хэмээх олон улсын байгууллагын Монгол дахь салбар болон Солонгос улсын Сөүл хотод байрлах төв салбарт 2019 он хүртэл ажилласан юм. Хөгжиж буй орнуудын ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр эрчим хүчний хэмнэлт болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол болон Ази, Африкийн улсуудад хэрэгжих төслүүд дээр ажиллаж байсан нь надад ихээхэн туршлага болсон. Одоогоор Олон Улсын Санхүүгийн Корпорацийн АНУ-ын Вашингтон ДС хотод байрлах төв салбарт үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.  

-IFC буюу Олон улсын санхүүгийн байгууллагад ажиллана гэдэг тийм ч амар даваа биш байх. Анх тус байгууллагад хэрхэн орж байсан бэ?

-Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох IFC нь 1956 оноос хойш хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажиллаж буй хамгийн том хөгжлийн байгууллага юм. Дэлхийн 100 гаруй оронд нийт 3600 ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл болон боломжууд бий болгох зорилгын хүрээнд дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээ, санхүүгийн салбарууд хөрөнгө оруулалт хийж, улмаар хувийн хэвшлийн хүчээр ядуурлыг арилгах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихийн тулд ажилладаг. Ажлын санал авах хүртлээ нэг жилийн хугацаанд өөрийгөө бэлтгэсэн гэж хэлж болно. Нөхөр бид хоёр тус тусын мэргэжлээр магистраа хамт төгссөн. Ажил хайж байх үедээ хоёр биендээ туршилтын ярилцлага хийж, өргөдлийн материалаа хамтран бэлтгэж нэгэндээ дасгалжуулагч болдог байлаа.  Эцэст нь хоёулаа хүссэн чиглэлээрээ ажилд орж чадсан шүү. IFC-д орохын тулд хоёр сарын хугацаанд хоёр шалгалт, таван ярилцлага хийсэн. Амжилтгүй болсон олон арван ажлын ярилцлагуудаас сургамж авч, алдаа оноон дээрээ олон хүнээс зөвлөгөө авдаг байсан. Ажилд орох өргөдөл, мөн өөрт оногдсон ажлын ярилцлага  цагтаа өөрийгөө хэрхэн таниулах нь хамгийн чухал.  

Олон Улсын санхүүгийн корпораци дахь таны ажлын нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ. Одоогоор юун дээр илүүтэй төвлөрөн ажиллаж байна?

-Ажлын өглөө ихэнхдээ уулзалтуудаар эхэлдэг. Өдөрт дунджаар 4-5 уулзалттай байдаг бөгөөд эдгээр ажлын уулзалтуудаа өглөөгүүр амжуулж, үдээс өмнө сууж төвлөрөх шаардлагатай ажлуудаа гүйцэтгэдэг.  Цар тахал гарахаас өмнө төсөл хэрэгжүүлж буй орнууд руу газар дээр нь очиж ажилладаг байсан бол одоо энэ бүгдийг зайнаас гүйцэтгэж байна.

Миний хувьд байгууллагадаа дэд бүтцийн салбар, тэр дундаа байгальд ээлтэй эрчим хүчний салбарын төслүүд дээр ажиллаж байна. Жишээлбэл, задгай тэнгист баригдах салхин цахилгаан станцын техник эдийн засгийн судалгаа хийх, хөгжиж буй орнуудад энэ чиглэлээр хямд өртөг бүхий эрчим хүч үйлдвэрлэх боломжуудыг судлах, хувийн хэвшлийн оролцоог хангахад учирч буй сорилтууд, эрсдэлийг бууруулах арга механизмуудыг судлах, нэвтрүүлэх мөн хөрөнгө оруулалт босгох гэх мэт ажлууд дээр одоогийн байдлаар төвлөрч байна.

-Ажлын өдөр нь нэлээд завгүй өнгөрдөг байх нь. Та өөрийгөө хэрхэн цэнэглэж, ажиллах урам зоригоо нэмэгдүүлдэг вэ. Мөн ямар зарчмыг баримтлан ажилладаг бол?

- Хэдийгээр ажлын өдрүүд завгүй өнгөрдөг ч өөртөө ажиллах эрч хүч урам зориг авахын тулд дасгал хөдөлгөөн хийх, гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх, зураг зурах, ном унших зэрэг дуртай зүйлээ хийж тархиа амраах дуртай. Өндөр бүтээмжтэй ажиллахын тулд эрүүл амьдралын хэв маягтай байх нь чухал. Мөн аливаа ажлын ард гараад өөрийгөө урамшуулж байх хэрэгтэй гэж боддог. Ковидын үед гэрээсээ ажиллаад жил гаруй болж байна. Анхаарал төвлөрөлт, цагийн менежмент гээд олон зүйл дээр өөртөө тохирох арга барилаа олох хэрэгтэй болсон. Ажлын долоо хоногийн 1-2 өдөрт гүн төвлөрч сууж ажиллах боломж гаргадаг. Манай байгууллагаас тав дахь өдөр болгон онлайн уулзалтгүй ажиллах зарчим баримталж байгаа нь таалагдаж байгаа. Ингэснээр анхаарлаа олон зүйлд сарниулахгүйгээр ажиллах боломж бүрдэж байгаа юм.

-Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлөөс зохион байгуулдаг “Ирээдүйн Эрчим Хүчний Манлайлагчид-100” хэмээх нэр хүндтэй хөтөлбөрт шалгарсан байна. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу. Ямар зорилго, зорилттой хөтөлбөр билээ?

-Дэлхийн эрчим хүчний зөвлөл нь 1923 онд байгуулагдсан, НҮБ-ын магадлан итгэмжлэгдсэн дэлхийн эрчим хүчний байгууллага бөгөөд Засгийн газар, хувийн болон төрийн корпорациуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, ТББ-ууд, эрчим хүчтэй холбоотой сонирхогч талуудын оролцоотойгоор 90 гаруй улс орны 3000 гаруй гишүүн байгууллагыг төлөөлдөг. Тус зөвлөлөөс зохион байгуулдаг “Ирээдүйн Эрчим Хүчний Манлайлагчид-100” хөтөлбөр нь эрчим хүчний салбарын залуу мэргэжилтнүүдийн нэгдсэн сүлжээ бөгөөд жил бүр 30 залуу мэргэжилтнийг шалгаруулж сүлжээндээ нэгтгэдэг байгаа. Эдгээр дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн залуу мэргэжилтнүүд нь ирээдүйн эрчим хүчний салбарыг дүрсэлж тодорхойлох, эрчим хүчний салбарт хамгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэх, мөн хөтөлбөрөөр дамжуулан инновацлаг төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлээр нетворкинг үүсгэж хамтарч ажилладаг байгаа. Энэ жилээс энэхүү хөтөлбөрийн загварчлалаар Монголын салбар хорооны удирдлага дор “Ирээдүйн Эрчим Хүчний Манлайлагчид” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр зохион байгуулагч багт ороод ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь эрчим хүчний салбар дахь ирээдүйн манлайлагчдыг дэмжих, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэх юм.

-Монгол орон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэйГэвч үүнийг хэрхэн ашиглаж, хөгжүүлэх вэ гэдэг асуулт тус салбарын тулгамдсан асуудал болоод буй. Бид энэ салбараа хэрхэн, зөвөөр хөгжүүлэх хэрэгтэй вэ. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Хэд хэдэн чиглэлээр хөгжүүлэх боломж байгаа гэж хардаг. Сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх өрсөлдөөнт зах зээлийг бий болгож дэлхий нийтийн жишгийн дагуу хямд үнийн шалгуураар өрсөлдүүлдэг тогтолцоог хөгжүүлэх. Энэ чиглэлээр хийгдэж байгаа салбарын бодлого ба зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлуудын үр дүн удахгүй гарах байх гэж найдаж байгаа. Мөн дамжуулах сүлжээнд ажиллах их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ түгээх сүлжээнд айл өрхийн хэмжээнд ашиглагдах тархмал үүсгүүрүүдийг ашиглах. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Нөгөө талаар олон жилийн турш яригдсан Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах. Орос, Монгол, Хятад, Япон, Солонгос гэсэн таван орны дунд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барьж, эрчим хүч экспортолж, импортлох үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм. Нар, салхины нөөцөө цахилгаан болгон хувиргаж, Зүүн хойд Ази руу эрчим хүч экспортлох том зорилтыг хэрэгжүүлэх боломж Монгол Улсад бий гэсэн судалгаа байдаг.

-Таны хувьд Монголын хөрснөөс “ургаж”, дэлхийн томоохон компанид амжилттай ажиллаж байгаа залуусын нэгэн төлөөлөл. Монголд олон залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийг хүсэж байна. Залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд ямар хандлагатай байж, аль талдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж өссөн. Аймгийн төвийн сургуульд арван жилээ төгсөж цаашлаад МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг дүүргэсэн. Энэ дүр зураг олон арван монгол залуучуудад маш ойр тусч байгаа байх аа. Мөн би Англи хэлийг нэлээд хожуу буюу их сургуульд байхдаа сурч эхэлсэн. АНУ-д ирээд шууд магистрын хөтөлбөрт ороход хэлний мэдлэг хангалтгүй байсан тул хэлний бэлтгэл ангид нэг жилийн турш бэлтгэгдэж шалгалтаа өгөөд магистрын хөтөлбөрөө эхлүүлж байлаа. Иймээс,

Нэгдүгээрт, өөрийгөө битгий голоорой, гэхдээ өөрийнхөө чадах түвшинд тултал нь ажлыг хийж байх.

Хоёрдугаарт, төлөвлөхөд цаг зарцуул, тархиа ашигла тэгээд алсын хараатай алхам алхмаар урагшил.

Гуравдугаарт, сайн ментор, удирдагчтай байх нь карьер хөгжлийн хувьд их ач холбогдолтой. Тиймээс сайн удирдагчийн дор ажиллаж, суралцахыг нэг зорилгоо болгоорой.

Дөрөвдүгээрт, ажиллах газар, амьдрах орноос хамаараад аливаа зүйлийг бие дааж сурах шаардлагатай үед  дасан зохицох чадвартай байх нь хэрэгтэй.

-XXI зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг юу тодорхойлж байна вэ. Та өөрийгөө ямар чиглэлд хэрхэн хөгжүүлж байна?

-Ур чадвар, боловсролоос гадна илүү бүтээлч байх буюу хэвшмэл ойлголтоос гарч сэтгэж, гүйцэтгэх чадвартай байх нь давуу тал болж байна. Бичгийн болон харилцааны өндөр чадвартай байх шаардлага илүү тулгарч байна. Ковидын үед зайнаас ажиллах болсноор зарим салбарын мэргэжилтнүүд бичгийн хэлээ улам сайжруулах зайлшгүй шаардлага гарч байна. T-Shaped Skills гэдэг ойлголт байдаг. Энэ нь товчхондоо аль ч салбарт онцгойлон нэг төрлөөр мэргэшсэн эксперт эсвэл олон талын мэдлэгтэй generalist гэсэн тодотголтой хүмүүс байдаг. Тэгвэл ажил олгогч нар аль болох энэ хоёр чадварыг аль алийг зэрэг эзэмшсэн хүнийг ажилд авах сонирхолтой байна. Тэгэхээр олон зүйлийг хийх чадвартайн дээр тодорхой нэг чиглэлд давхар гүнзгийрүүлэн мэргэшиж эксперт болох нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна.

Яг одоогоор би анхаарал төвлөрүүлэх чадвараа сайжруулж өндөр бүтээмжтэй ажиллах чадварт суралцаж байгаа. Энэ чиглэлээр ном уншин, бясалгал хийн,  подкаст сонсдог. Мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр саяхнаас илүү судалж, унших болсон.

-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?

-Би ажлаа календарь хөтлөн төлөвлөх дуртай. Надад ажлын, гэр бүлийн, хувь хүний хөгжлийн гэх гурван календарь байдаг. Ажлынхаа онцлогт тааруулан сараар мөн долоо хоногоор нарийвчлан төлөвлөхийг хичээдэг. Гүн төвлөрч ажиллахад тодорхой цаг, өдөр төлөвлөж чухал ажлуудаа хойш тавилгүй төвлөрөн хийж үлдсэн хугацаанд бусад ажлаа амжуулдаг. Өөр нэг цаг хэмнэх арга бол бодох процесс ба гүйцэтгэл хоёроо салгаж болно. Сайн бодож байгаад хийсэн ажлыг хурдтай гүйцэтгэх үе байдаг.

Боловсролыг ганцхан сургуулийн дипломоор хардаг үе ард хоцорсон

-Хандлага чухал уу, боловсрол чухал уу. Сүүлийн үед хүмүүс боловсролоос илүү хандлагыг чухалчилдаг болсон санагдсан. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Аль аль нь чухал. Боловсролыг дан сургуулийн дипломоор хардаг үе өнгөрч байна. Хүнийг насан туршдаа боловсорч, сониуч байх, суралцах чадварт суралцахыг өнөөгийн нийгэм шаардаж байна. Мөн мэдлэг боловсролыг олж авах нь олон талаараа улам нээлттэй болжээ. Зөв хандлагатай байх нь олон боломжийн үүдийг нээх түлхүүр гэж боддог. Ажлын ярилцлагад орох, нетворкинг хийх, багаар ажиллах, өөрийгөө таниулах бүхий л зүйлд чиний хандлага таны хэн болохыг тодорхойлно. Олон улсын байгууллагад ажилд ороход бүхнийг сууриас нь эхлээд зааж, сургадаг ба ажлаа гүйцэтгэх хангалттай заавар, удирдамжаар хангадаг байгаа. Чадвар, туршлага дутуу байсан ч эхнээс нь ажилтнаа сургаж бэлтгэж гэсэн үг л дээ.  Тэгэхээр тухайн хүний хандлага нь ажилд ороход нөлөөлөх чухал хүчин зүйл яах аргагүй болж байгаа юм. 

-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг,  хөгжүүлэх өөрчлөх шаардлагатай байгаа талуудад илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юм сан, ямар чиглэлд хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?

-Гадаадад ажиллан амьдардаг хүн бүр шинэ, шинэлэг санаа олж мэдвэл дотроо хэрхэн Монголд нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой вэ гэж бодон явдаг байх. Миний хувьд арваад жилийн өмнөөс бага насны хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” төрийн бус байгууллагад сайн дурын гишүүн болж 0-5 насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээр хангадаг төслүүдэд оролцож ирсэн. Бид 2010 оноос хойш нийт 12 төсөл амжилттай хэрэгжүүлж 731 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийслэл ба орон нутгийн эмнэлгүүдэд хандивласан байдаг. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт бусад орноос суралцах, хэрэгжүүлэх асуудлууд жижгээс том хүртэл усны дусал мэт олон. Даатгалын системээ өөрчлөх,  эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай гэж боддог.

Мөн боловсролын салбарт дорвитой ажлууд хийх хэрэгтэй гэж харж байна. Учир нь боловсролын хүртээмж, тэгш бус байдал улам нэмэгдсээр байгаа нь ойрын хугацаанд боловсролын салбарт шинэчлэл хийх хэрэгцээг харуулж байна.  

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Ажиллаж байгаа салбартаа ялангуяа эрчим хүчний салбарт илүү сайн мэргэшихийг зорьж байна. Африк тивд 530 сая хүн тог цахилгаангүй амьдарч байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх томоохон зах зээл юм. Суралцах зүйлс ихтэй тул энэ бүс нутагт ажиллаж амьдрах зорилго байна. Түүнчлэн технологи дээр суурилсан цэвэр эрчим хүчний шинэлэг үйлчилгээ, бүтээгдэхүүн бүтээх старт-ап компани байгуулах, үүнд гар бие оролцох алсын зорилго байна.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417