Covid 19-ийн тухай түгээмэл асуулт хариултууд

2021-04-17, 11:07 COVID-19 444 0
Covid 19-ийн тухай түгээмэл асуулт хариултууд

ДЭМБ цар тахлын хяналт, хариу арга хэмжээг үргэлжлүүлсээр байна. Мэдээллийн сүүлийн шинэчлэл 2020 оны 11-р сарын 10-нд хийгдсэн. Covid-19 дэлхий даяар хэрхэн тархаж байгаа болон хүмүүст яаж нөлөөлж байгаа талаарх мэдээллүүд нэмэгдсээр байгаа тул энэхүү Q&A (Асуулт ба Хариулт)-г шинэчилж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ДЭМБ-ын дараах хаягаас авна уу. https://www.who.int/covid-19

КОВИД-19 гэж юу вэ?

COVID-19 бол SARS-CoV-2 хэмээх шинэ коронавирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. БНХАУ-ын Ухань хотод ‘Вируст уушгины хатгалгаа’ нэрээр бүртгэгдсэн багц тохиолдлыг 2019 оны 12-р сарын 31-ний өдөр мэдээлснээр ДЭМБ анх энэ шинэ вирусын талаар мэдсэн.

КОВИД-19 ямар шинж тэмдгүүд үзүүлдэг вэ?

Хамгийн түгээмэл шинж тэмдгүүд: Халуурах, Хуурай ханиалгах, Ядарч сульдах. Цөөн тохиолддог, зарим өвчтөнд нөлөөлж болзошгүй бусад шинж тэмдгүүд: Амтлах, үнэрлэх чадвараа алдах, Хамар битүүрэх, Нүд улайх (Коньюнктивит), Хоолой өвдөх, Толгой өвдөх, Булчин, үе мөч өвдөх, Арьсны янз бүрийн тууралт, Дотор муухайрах, бөөлжих, Суулгах, Дэгжиж жихүүцэх эсвэл толгой эргэх. Ховор тохиолддог шинж тэмдгүүд: Амьсгал давчдах, Хоолны дуршилгүй болох, Самуурах, Цээжээр хөндүүрлэх, Өндөр температур (38 ° C-аас дээш), Цочромтгой болох, Ухаан буурсан (заримдаа таталттай холбоотой), Сэтгэл түгших, Сэтгэлийн хямрал, Унтах эмгэг, Тархины цус харвалт, тархины үрэвсэл, дэмийрэл, мэдрэлийн гэмтэл зэрэг илүү хүнд, ховор тохиолддог мэдрэлийн хүндрэлүүд.

КОВИД-19 халдвартай хүмүүст юу тохиолддог вэ?

Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн дийлэнх нь (80 орчим хувь) өвчнийг эмнэлэгт эмчлүүлэхгүйгээр эдгэрдэг. Ойролцоогоор 15% нь хүндэрч хүчилтөрөгч шаардагддаг бол 5% нь эрчимт эмчилгээ шаарддаг байна. Үхэлд хүргэх хүндрэлүүд нь амьсгалын дутагдал, амьсгалын замын цочмог хямрал (ARDS), сепсис ба септик шок, тромбоэмболизм, зүрхний дутагдал, зүрх, элэг, бөөрний гэмтэл орно. Ховор тохиолдолд халдвар авсанаас хойш хэдэн долоо хоногийн дараа хүүхдүүдэд хүнд хэлбэрийн хам шинж илэрч болно.

Хэн КОВИД-19 халдвараар хүндрэх эрсдэлтэй бэ?

60 ба түүнээс дээш насны хүмүүс, цусны даралт ихсэх, зүрх, уушигны өвчин, чихрийн шижин, хэт таргалалт, хорт хавдар зэрэг эрүүл мэндийн өөрчлөлттэй хүмүүст халдвар хүндрэх эрсдэл өндөр байдаг. Гэвч хэн ч КОВИД-19 халдварт өртвөл хүндэрч, нас барж болно.

КОВИД-19 халдварт урт хугацааны үр нөлөө бий юу?

КОВИД ‐19 халдвар авсан зарим хүмүүс эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан эсэхээс үл хамааран ядаргаа, амьсгалын замын болон мэдрэлийн шинж тэмдэг зэрэг шинж тэмдгүүд илэрсээр байна.

Хэн халдвар авсан болохыг мэдэхгүй байгаа тохиолдолд бид бусдыг болон өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?
Хүн хоорондын зай барих, маск зүүх, ялангуяа зай барих боломжгүй үед өрөөний агааржуулалт сайн хийх, олон хүнтэй ойр харьцахаас зайлсхийх, гараа тогтмол угааж цэвэрлэх, тохойруугаа ханиалгах.

Та хэзээ КОВИД-19 халдварын шинжилгээ өгөх ёстой вэ?

Шинж тэмдэг илэрсэн хэн бүхнийг боломжтой газарт нь шинжлүүлэн тусгаарлах хэрэгтэй. Шинж тэмдэггүй боловч халдвар авсан, эсвэл халдвар авсан байж болзошгүй хүнтэй ойр харилцаатай байсан хүмүүс шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Шинжилгээний хариуг хүлээж байгаа хүн бусдаас өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Шинжилгээний хүчин чадал хязгаарлагдмал байгаа үед халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүс тухайлбал: эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настай хүмүүс, ялангуяа ахмадын асрамжийн газрын удаан хугацааны асаргаа сувилгаанд байгаа халдварт өвчин хүндрэх магадлалтай хүмүүст шинжилгээ хийх хэрэгтэй.

Надад КОВИД-19 байгаа эсэхийг мэдэхийн тулд ямар шинжилгээ өгөх ёстой вэ?

Ихэнх тохиолдолд молекул биологийн шинжилгээг SARS-CoV-2-ийг илрүүлэх, халдварыг баталгаажуулах зорилгоор ашигладаг. Полимеразын гинжин урвал (ПГУ) нь хамгийн өргөн хэрэглэгддэг молекул биологийн шинжилгээ юм. Шинжилгээг хамар, хоолойн арчдас авч хийнэ.

Түргэвчилсэн шинжилгээ гэж юу вэ?

Эсрэгтөрөгчийн түргэвчилсэн шинжилгээ (заримдаа оношилгооны түргэвчилсэн шинжилгээ гэж нэрлэдэг) нь вирусийн уургийг (эсрэгтөрөгч гэж нэрлэдэг) илрүүлдэг. Сорьцыг хамар, хоолойн арчдас хэлбэрээр цуглуулна. Энэхүү шинжилгээ нь ПГУ-аас хямд бөгөөд үр дүн нь ерөнхийдөө бага нарийвчлалтай байдаг. Эдгээр шинжилгээг олон нийтийн дунд вирус тархаж, халдвартай хүнээс сорьц авч шинжлэхэд хамгийн тохиромжтой байдаг.

Өмнө нь КОВИД-19 халдвартай байсан эсэхээ мэдмээр байна, ямар шинжилгээ өгөх вэ?

Эсрэг биеийн шинжилгээ нь шинж тэмдэг илрээгүй байсан ч урьд өмнө хэн нэгэн халдвар авсан эсэхийг хэлж өгдөг. Ийлдэс судлалын шинжилгээ гэж нэрлэдэг ба ихэвчлэн цусны сорьцноос шинжилгээ хийдэг. Эдгээр шинжилгээ нь халдварын үед дархлааны хариу урвалаар үүссэн эсрэгбиеийг илрүүлдэг. Ихэнх хүмүүст эсрэгбие нь хэдэн долоо хоногоос хойш хөгжиж эхэлдэг бөгөөд энэ нь хүн урьд нь халдвар авсан эсэхийг илтгэнэ. COVID-19 халдвартай эсэх эсвэл өвчний эхний шатанд оношлохын тулд эсрэгбиеийн шинжилгээг хийх боломжгүй боловч урьд нь хэн нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг тодруулж болно.

Тусгаарлалт ба хөл хорионы ялгаа юу вэ?

Тусгаарлалт ба хөл хорио нь хоёулаа КОВИД-19 тархахаас урьдчилан сэргийлэх арга юм. Хөл хориог КОВИД-19 –ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирусийн халдвар авсан хэн нэгэнтэй холбоо тогтоосон хүнд халдвар авсан хүнд шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран хэрэглэдэг. Хөл хорионы дэглэм гэдэг нь вирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүйн улмаас бусдаас тусгаарласан, тодорхой байр, орц эсвэл гэрт байж болно. КОВИД-19 -ийн хувьд энэ нь тухайн байранд эсвэл гэртээ 14 хоног байх гэсэн үг юм. Тусгаарлалтыг КОВИД-19 -ийн шинж тэмдэг илэрсэн эсвэл вирусийн шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүст ашигладаг. Тусгаарлалт гэдэг нь бусад хүмүүсээс тусгаарлагдан эмнэлзүйн тусламж үйлчилгээ авах боломжтой эмнэлгийн байгууллагад байх ёстой гэсэн үг юм. Хэрэв эмнэлгийн байгууллагад тусгаарлах боломжгүй, хүндрэх эрсдэлийн бүлэгт ороогүй бол гэртээ тусгаарлалт хийж болно. Хэрэв танд шинж тэмдэг илэрвэл дор хаяж 10 хоног, шинж тэмдэг илрээгүй бол 3 хоног нэмж тусгаарлах хэрэгтэй. Хэрэв та халдвар авсан бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээний хариу эерэг гарсан өдрөөс хойш 10 хоног тусгаарлагдсан байх ёстой.

Хэрэв би КОВИД -19 халдвартай хүнтэй харьцсан бол яах ёстой вэ?

Хэрэв танд КОВИД -19 халдвартай хүнтэй харьцсан бол таны бие хэвийн байсан ч халдвар авсан байж магадгүй юм.

COVID-19 халдвартай хүнтэй харьцсаны дараа дараахь зүйлийг хийнэ үү.

  • Эмнэлгийн байгууллага эсвэл КОВИД -19 халдварын тусгай утас руу залгаж хаана, хэзээ шинжилгээ өгөхийг олж мэдээрэй.
  • Вирусийн тархалтыг зогсоохын тулд мэдээллэх, тандалт хийхэд хамтран ажиллана уу.
  • Хэрэв шинжилгээ өгөх боломжгүй бол 14 хоног гэртээ байж, бусдаас хол байгаарай.
  • Хөл хорио дэглэм сахих хугацаандаа ажил, сургууль, олон нийтийн газраар явахгүй байх. Танд хангамж авчрахыг хэн нэгнээс хүсээрэй.
  • Бусдаас, бүр гэр бүлийн гишүүдээсээ дор хаяж 1 метр зайтай бай.
  • Эмнэлгийн тусламж авах шаардлагатай үед бусдыг хамгаалахын тулд эмнэлгийн маск зүү.
  • Гараа ойр ойрхон угааж цэвэрлэх байгаарай.
  • Гэр бүлийн бусад гишүүдээс тусдаа өрөөнд байх, боломжгүй бол эмнэлгийн маск зүү.
  • Өрөөгөө сайн агааржуулах хэрэгтэй.
  • Хэрэв та өрөөндөө олон ортой бол ороо дор хаяж 1 метрийн зайтай байрлуул.
  • Аль ч шинж тэмдгийг 14 хоногийн турш хянах, ажиглах хэрэгтэй.
  • Ойр дотны хүмүүстэйгээ утсаар эсвэл онлайнаар холбоо барьж, дасгал хийж эерэг бай.

 

Шинж тэмдэг илрэхэд хэр хугацаа шаардагддаг вэ?

КОВИД-19 халдвар авахаас эхлээд шинж тэмдэг илэрч эхлэх хүртэл хугацаа дунджаар 5-6 хоног бөгөөд 1-14 хоногийн хооронд хэлбэлздэг. Ийм учраас вирусийн халдвар авсан хүмүүсийг вирус тараахаас урьдчилан сэргийлэхийн тулд, ялангуяа шинжилгээнд хамрагдах боломжгүй газарт 14 хоногийн турш гэртээ байж, бусдаас хол байхыг зөвлөж байна.

Хэрэв надад КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл би яах ёстой вэ?

Хэрэв танд КОВИД-19 халдварыг илтгэх шинж тэмдэг илэрвэл эмч, эсвэл КОВИД-19 тусгай утас руу залгаж заавар зөвлөгөө авч, хэзээ, хаана шинжилгээ өгөхөө олж мэдээд гэртээ бусдаас зайтай 14 хоног байж, эрүүл мэндээ хянаарай. Хэрэв та амьсгал давчдах, цээжээр өвдөх, даралт мэдрэгдвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

КОВИД-19 халдварт эмчилгээ хийдэг үү?

Дэлхийн эрдэмтэд КОВИД-19 халдварийн үеийн эмчилгээг хайж, хөгжүүлэхээр ажиллаж байна. Тусламж эмчилгээний оновчтой арга нь хүнд өвчтэй хүмүүс болон хүндрэх эрсдэлтэй хүмүүст зориулсан хүчилтөрөгч, агааржуулалт зэрэг амьсгалын замын өндөр түвшний тусламж үйлчилгээ юм. Дексаметазон бол кортикостероид бөгөөд амьсгалын аппаратны үргэлжлэх хугацааг багасгах, хүнд, хүнд өвчтэй өвчтөнүүдийн амь насыг аврахад тусалдаг. Гидроксихлорохин нь КОВИД-19 -ийг эмчлэхэд ямар ч ашиг тусаа өгдөггүй. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай гидроксохлорохины асуулт, хариултыг уншина уу. ДЭМБ нь КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэх зорилгоор антибиотик зэрэг ямар нэгэн эмээр өөрийгөө эмчлэхийг зөвлөөгүй байна.

Антибиотик нь КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд үр дүнтэй юу?

Антибиотикууд вирусийн эсрэг үйлчилдэггүй; тэд зөвхөн нянгийн халдварын эсрэг үйлчилдэг. КОВИД-19 нь вирусаар үүсдэг учир антибиотикууд үр дүнгээ өгдөггүй. Антибиотикийг COVID-19-ээс урьдчилан сэргийлэх, эмчлэх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Эмнэлэгт эмч нар заримдаа хүнд өвчтэй хүмүүст КОВИД-19 -ийн хүндрэл болох хоёрдогч нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор антибиотик хэрэглэдэг. Эдгээрийг зөвхөн эмчийн зааврын дагуу нянгийн халдварыг эмчлэхэд ашиглах ёстой.

Эх сурвалж: nczd.gov.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417