Хүчит шонхор зах 05:00 цаг: Мах дууссан

Хүчит шонхор зах 05:00 цаг: Мах дууссан

Өглөөний 05:00 цагт Хүчит шонхор зах дээр ажил, амьдрал ид буцална. Нийслэл даяар хатуу хөл хориотой байгаа ч тэрхэн хэсэгтээ буюу Дэнжийн мянга өөд өгсөх зам дагуу урт дараалал, түгжрэл үүсчээ. Нэгнээсээ өрсөхийн тулд машинаа замын голд орхиод уут, саваа сугавчлан алхах нь ч цөөнгүй. Угаас бусад газраас арай татуу үнэ сонсч, малчдын гар дээрээс хямдхан мах авах гэсэн хүсэл хүн бүрт бий. Гэвч бодит байдал дээр үүр шөнөөр ирээд ч монголчууд малчдын гар дээрээс хямд мах авч чадахгүй нь харамсалтай. Тийм боломж ч алга юм билээ.

ТАЛЛАХГҮЙ БАЙХ ЗАРЧИМ БУЮУ ХООСОН ТОРТОЙ БУЦАХ НЬ

Энэ цаг үе бол цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого өмнөхөөс хэд дахин буурсан эгзэгтэй мөч. Өнгөрсөн жилүүдэд ихэнхдээ махны ченжүүд л малчдыг тосдог байсан бол сүүлийн жил гаруй хугацаанд энгийн иргэдийн цуваа эрс нэмэгдсэнийг худалдаачид хэлж байна. Нөгөө талд орлого хумигдахын хэрээр байгаа мөнгөндөө ганц кг мах илүү авахаар  эртлэн ирсэн нь энэ.

05:00 цаг гэхэд машинуудын бүхээг онгойж, мах задарна. Гэхдээ баталгаажуулах жин цагийн дараа нээгдэх учраас энэ хооронд үнэ судлах, хаялцах маягтай. Гэвч малчид юм уу хэмээн горьдлого тээн махны худалдаан дээр очих бүрт “дууссан” гэх хариу сонсоно. Яг энэ үед хажууд нь бүгдийг нь авчихсан гэх гаднаас нь харвал “бүдүүн” хүн зогсч буй. Анзаарвал, тэр олон машин дунд 4-5-хан хүн л эргэлдэнэ. Эднийхийг Дорж авлаа, тэр машины махыг Долгор авлаа гээд тоочиглоод явчихна. Тэгснээ бараг малчнаас үнийг нь ч асуухгүйгээр шууд үхрийн мах кг нь 10800, ямааных бол 8200, адууных 11 мянга, хонь 12 мянган төгрөг гээд давхар үнийг нь тогтоох жишээтэй. Дэгсдүүлж хэлбэл, махаа зарах гэж ирсэн малчин ч, мах авах гэж очсон иргэн ч гайхах, гомдоллох зэрэгцээд үлдэх дүр зураг нийтлэг.

Ченжийн хараанд өртөөгүй ганц нэг машин байх ч утсаар авах хүнтэйгээ тохирчихлоо гээд угтана. Гэхдээ мэдээж зарим дэлгүүр, худалдааны төвтэй харьцуулахад үнэ хямд. Гэвч тор, уут барьж очсон хүн мах авах боломжгүй. Бодын хөл дангаар нь битгий хэл өрөөлөөр олдохгүй. Учир нь ченжүүд малчдын махыг машинаар нь, бүтнээр нь худалдаад авчихдаг учраас жижиглэнгээр авна гэж саналтгүй. Махны худалдаа хооронд бараг хоёр цаг гаруй холхиход “Уг нь үхрийн мах кг нь 10800 гэнэ. 2-3 айлаараа нийлээд нэг хөл авъя гэж бодсон нь заавал бүтнээр нь өгнө гэнэ. Саяхан Сүхбаатар аймгаас ирсэн нэг малчнаас өрөөл мах авъя гээд бас хэдэн айлтай хуваахаар утсаар яриад эргээд иртэл махны ченж машинаар нь аваад явчихлаа. Бүтэн үхэр гээд тооцохоор 2-5-3 сая төгрөг болж байна. Өрөөл нь 1.5 сая төгрөг. Энэ их мөнгөөр мах авах хүн цөөн. Нэгэнт ирснийх дотроос жижиглэнгийн үнэтэй мах 2-3 кг аваад явахаас” гэх хүн олон таарсан юм. Хонины бүтэн гулууз том, жижгээсээ хамаараад хамгийн багадаа 200 гаруй мянган төгрөг болж байна. Харин үхрийн махны хувьд шинэ нь кг нь 12500, хуучин буюу намрын мах 10500-10800 төгрөгийн үнэтэй байгаа юм.

ГУРВАН АЛХМЫН ЗАЙ ДАХЬ 3000 ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ

Эхний үнэ асуусан газартаа 10 минутын дараа ирэхэд 200-300 төгрөгөөр өссөн байх жишээтэй. Тэгэхгүй бол хажуугийн хүмүүс үнэ буулгалаа гээд уурладаг. Арай хямд үнээр зарж байгаад торгуулсан гэх хүн ч таарлаа. Өөрөөр хэлбэл, махны худалдаачид үгсэн хуйвалдаж, арай хямд зарах гэсэн нэгнээ дарамталж болиулдаг аж.

Захын гадна задардаг махны үнэ арай хямд ч жижиглэнгээр өгөхгүй учраас ченжүүдээс бусад нь авах боломжгүй. Цар тахлын үед 2-3 сая төгрөгөөр бүтэн бог худалдаж авах айл хэд байгаа билээ. Мөн хөл хориотой, машин хязгаарласан учраас ихэнх нь явган алхаж ирээд автобусаар буцна гэцгээж байв. Хямд мах авч чадаагүй хүмүүс нэгэнт л үүрээр ирсэн учраас худалдааны төвөөс жижиглэнгээр авахаас аргагүй. Харин байшингийн гадна, дотнох 3-4 алхмын зайд махны үнэ яаж хувирч байгааг харуулъя. Хашаан дотор үхрийн мах 10500-12000 төгрөгөөр үнээр зарагдаж байсан бол зах дотор 12500-14500 төгрөг.  Үхрийн гуя 15000-15500 төгрөгийн үнэтэй. Хонины мах гадна талд 8500-11000 төгрөг бол дотор 11700-12500, үхрийн ястай мах 12000, үхрийн цул мах 14000, үхрийн гуя 15000-15500 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Ойролцоогоор 2000-3000 төгрөгийн зөрүүтэй. Өөрөөр хэлбэл, монголчууд хэзээ ч малчдын гар дээрээс хямд мах авч чадахгүй нь ийм л учиртай. Малчин, хэрэглэгч хоёрыг холбосон нэртэй ченжүүд үгсэн хуйвалдаж махны үнийг өсгөж байна. Махны худалдаачид зохиомлоор үнэ хөөрөгдөж байгааг ШӨХТГ тогтоосон юм.

Энд бас нэг зүйлийг онцлоход махны худалдаан дээр цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж байна. Зай барих нь битгий хэл маскаа зөв зүүсэн хүн цөөн байлаа. Маскгүй, маскаа тал зүүж тамхи татсан хүн энд тэндгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417