CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

Юуны өмнө вирус гэж юу болох талаар ярилцъя. Вирус гэдэг бол уураг дахь генетикийн бичил биет. Харин вакцин бол хамгаалалт болгон ашигладаг вирусийн тодорхой хэсэг буюу тухайн вирус өөрөө юм. Вакцин хийснээр дархлааны системд “Энэ вирусийг илүү сайн мэдэж таних, хэрэв тааралдвал бие махбодийг үүнээс хамгаална” гэсэн дохио өгдөг. Одоо вакцины төрлийн тухай ярилцъя. БНХАУ-д гаргасан “Sinovac” бол идэвхгүй болгосон (инактивированная) вакцин. Амьгүй, идэвхгүй болсон бүхэл вирусээс бүтээсэн гэсэн үг.

Уг вакциныг 70 жилийн турш хийж байгаа уламжлалт аргаар бэлтгэдэг. Вирусийг эсүүдэд их хэмжээгээр үржүүлнэ. Үүний тулд биологийн аюулгүй байдлын гуравдугаар зэрэгтэй тусгай лабораториуд шаардлагатай. Ийм лаборатори зарим орнуудад байхгүй. Эсүүдэд их хэмжээгээр үржүүлсэн вирусийг тусгай химийн бодисоор ариутгаж, амьгүй болгоно. Амьгүй, идэвхгүй вирусийг вакцин болгон тарина. Вакцины хоёр дахь төрөл бол вектор. ОХУ-ын “Спутник-V” ба Оксфордын их сургууль Их Британи-Шведийн “AstraZeneca” концерн хамтарч бүтээсэн вакциныг векторын аргаар гаргаж авсан. Векторын вакцинд коронавирусийн генетикийн бичил биетийн нэг хэсгийг өөр нэг вирус болох аденовируст оруулна. Аденовирус гэдэг нь томуугийн вирус. Бид түүнтэй ханиад томууны улиралд тааралддаг.

Уг вирус олон төрөлтэй. “Спутник V” вакцинд аденовирусийн хоёр төрлийг хэрэглэсэн. Аденовирусийг коронавирусийн мэдээллийг дамжуулагч болгон ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, коронавирусийг биш түүний тухай мэдээлэл дамжуулдаг өөр вирусийг вектор болгон ашиглана. Уг вектор эс рүү нэвтэрсний дараа уургийн хальс, өргөс бий болгодог. ОХУ-ын “Спутник V” вакцин “AstraZeneca” концерны гаргаж авсан бэлдмэлээс ялгаатай нь хэрэглэдэг вектор нь өөр. Оросын вакцинд хүний биед байдаг 26 болон тавдугаар аденовирус, харин “AstraZeneca”-гийн бэлдмэлд сармагчны аденовирусийг ашиглана. Векторын вакциныг яагаад хоёр тун тарьдаг вэ гэвэл бидний дархлааны систем түүний эсрэг хариу үйлдэл үзүүлдэг. Яагаад гэвэл, бид өмнө нь томуугаар өвчилж байсан учир хүний бие аденовирусийг танина. Тиймээс хүний биеийн хамгаалах чадварыг бэхжүүлэх зорилгоор “Спутник V” вакциныг хоёр тун тарьдаг аж.

Гамалеягийн хүрээлэн “Спутник V” вакциныг 91 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн. Туршилтын гуравдугаар шатны тухай “Lancet” сэтгүүлд гарсан нийтлэлд “Оросын вакцин “Ковид-19”-ийн эсрэг тэмцэхэд 92 хувийн үр дүн үзүүлсэн” гэж бичжээ.Харин албан бус буюу дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс өөрсдийн биеийн байдлын талаар ярьдаг “Telegram” сувагт гарсан мэдээллээр вакцины үр дүн 70, бүр 60 хувьтай байна. Гэхдээ энэ бол векторын вакцины хувьд хэвийн зүйл. Векторын вакцин 90 хувийн үр дүн үзүүлнэ гэж хүлээлтгүй. Уг вакцин хүмүүсийг вирусээс 100 хамгаалж чадахгүй. Вакцин вирусийн халдвар авах эрсдлийг бууруулна.

Гэхдээ 100 хувийн баталгаа өгч чадахгүй. Вакцины бас нэг төрлийг РНА аргаар гаргаж авдаг. Уг төрөл нь вакцины цоо шинэ төрөл, эм үйлдвэрлэлийн салбарт гарсан томоохон нээлт юм. 2011 онд Францын Пастерын хүрээлэнд суралцаж байхдаа сонссон лекцийн үеэр ирээдүйд РНА вакцин бий болно гэсэн таамаг ярьдаг байсан. РНА вакциныг энэ онд бүртгэсэн нь гэнэтийн үйл явдал боллоо. РНА вакцин гэж юу вэ. Вирусийн РНА-г, өөрөөр хэлбэл доторх генетикийн мэдээллийн нэг хэсгийг савангийн хөөс шиг липидийн нано хэсэгт оруулна. Ийм вакциныг хүний биед тарина. Давуу тал нь РНА вакциныг бүтээхийн тулд вирусийг их хэмжээгээр үржүүлэх шаардлагагүй, вектор хэрэггүй гэсэн үг. Том талбай эзэлдэг, өндөр хамгаалалттай лаборатори ч хэрэггүй. Учир нь, вакцин гаргаж авахын тулд вирустэй ажиллах шаардлагагүй. Цэвэр химийн синтезийн аргаар гаргаж авдаг бэлдмэл. Вакциныг бүтээхэд эс, бактери болон мөөгөнцөр ашигладаггүй, цэвэр технологитой.

АНУ-ын “Pfizer”, “Moderna” компанийн бүтээсэн бэлдмэлүүд бол РНА аргаар гаргаж авсан вакцин. РНА вакцины сул тал юу вэ гэвэл маш нарийн молекул учраас хадгалах, тээвэрлэх нөхцөл нь хэцүү. Уг вакциныг -70 хэмийн нөхцөлд хадгалах учиртай. Харин уг шаардлагад нийцэх хөргөгч ихэнх орнуудад байхгүй байгаа. Вакцин үйлдвэрлэгчид хадгалах болон тээвэрлэх горимыг хөнгөвчлөх технологийг олохоор ажиллаж буй.

Үүнийг одоогоор хэн ч аль вакцин хамгийн үр дүнтэй болохыг мэдэхгүй. Вакцинуудыг янз бүрийн орнуудад бүртгэж байгаа ч, 100 хувь баталгаатай, үр дүнтэй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл, нэг ч вакцин туршилтын гуравдугаар шатыг бүрэн дуусгасангүй. Хамгийн их мэдээлэлтэй нь “Pfizer”-ын вакцин. Уг компани эхнээсээ ил тод нээлттэй байсан бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж туршилтын үр дүнгийн тухай мэдээллээ байнга гаргасан. “Pfizer”-ийн туршилтын гуравдугаар шатанд 40 мянган хүн оролцсон. Вакцины үзүүлэх нөлөө болон аюулгүй байдлын үр дүнг харахын тулд туршилт дууссанаас хойш зургаан сар хүлээх ёстой. Гэхдээ “Pfizer” гуравдугаар шатны туршилтаа дуусгаад хоёр сар болсны дараа бүртгэгдсэн. Их Британид дархлаажуулалтын эхний өдөр “Pfizer” вакцин тариулсан гурван хүнд хүчтэй харшил үзүүлсэн. Яагаад харшил үзүүлэв гэхээр харшилтай хүмүүс туршилтад оролцоогүй. Анафилаксийн шок, харшил хөдөлснийг нь хараад хэчнээн дэвшилттэй технологитой ч гэсэн РНА вакциныг 100 найдвартай гэж үзэж болохгүй. Тиймээс ямар нэг дүгнэлт гаргахдаа маш хянуур байх хэрэгтэй.

13
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419