CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан
 

СЭТГЭЛ ГУТРАЛ (Depression, Өвчний Олон Улсын Ангиллаар - F32) Сэтгэл гутрал буюу Депресси (латин “depressio” буюу “дарамт” гэдэг үгнээс гаралтай) – энэ байдал нь сэтгэл санаа хямран гутарч, сэтгэц болон бие махбодын идэвхи бууран, эмгэг хариу урвалууд илэрдэгээр тодорхойлогдоно.

Хүн бүхэн заримдаа сэтгэл санаагаар унах, бухимдах тохиолдол байдаг. Түр зуур үүсч байгаа ийм уйтгар гуниг нь хэвийн хариу урвал бөгөөд удаан хугацаар үргэлжлэлгүй ихэнх тохиолдолд шалтгаан нь байхгүй болоход өөрөө замхран арилдаг. Заримдаа сэтгэл санаагаа өөр зүйлд хандуулахад амархан зүгээр болно. Ийм сэтгэл гутралыг хариу урвалын (реактивная депрессия) сэтгэл гутрал гэнэ.

Харин дээрхи мэдрэмжүүд 2 долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжлэн, энгийн аргуудыг ашиглахад зүгээр болохгүй бол дотоод шалтгаант сэтгэл гутрах эмгэг гэж үзэх бөгөөд мэргэжлийн эмчид хандан эмийн болон сэтгэл засал, ховс эмчилгээг цогцоор нь хийлгэх хэрэгтэй.

ДЭМБ-ын судалгаагаар 2015 он гэхэд сэтгэл гутрал хорт хавдар болон зүрх судасны өвчнийг ардаа орхин тэргүүн байрыг эзлэнэ гэсэн харамсалтай дүгнэлт гарчээ.

СЭТГЭЛ ГУТРАЛЫН ШАЛТГААНУУД

Удамшлын хүчин зүйлүүд: Хэн нэг нь сэтгэл гутралаар өвдөж байсан гэр бүлийн өөр гишүүн мөн өвдөх аюул байдаг боловч энэ нь удамшсан биологийн өртөмтгийн байдлын шинж байж болно. Хоёр туйлт эмгэгийн хувьд энэ аюул өндөр боловч ийм удамшилтай хүн бүр сэтгэл гутралаар өвдөнө гэсэн үг биш. Удамшлын хүчин зүйлгүй хүн ч сэтгэл гутралаар өвдөх тохиолдол байдаг.

Биохимийн хүчин зүйлүүд: Тархины биохими сэтгэл гутралаар өвдөх хүчин зүйлүүдийн нэг болж өгдөг. Тархин дахь синапсын завсрын серотонин, допамин мэтийн нейротрансмиттеруудын дутмагшлаас болж сэтгэл гутрал үүсдэг гэж орчин үед үзэж байгаа. Гэхдээ эдгээр нейротрансмиттеруудын дутмагшлын шалтгаанууд хараахан тодорхой биш байгаа.

Орчин буюу бусад стресс хүчин зүйлүүд: Гарз хохирол, бүх төрлийн харилцааны зөрчлүүд, санхүүгийн асуудал, амьдралын хэв маягийн өөрчлөлт мэтийн олон хүчин зүйл сэтгэл гутралаар өвдөхөд хүргэдэг. Зарим тохиолдолд янз бүрийн хурц эсвэл архаг өвчин сэтгэл гутралыг эхлүүлдэг. Мөн архидалт, мансуурал сэтгэл гутралын нийт тохиолдлын 1/3-ийн шалтгаан болдог.

Сэтгэл зүй болон нийгмийн бусад хүчин зүйлүүд: Гутранги үзэлтэй, сул дорой, өөрийгөө, өөрийнхөө амьдралыг жолоодож чаддаггүй гэсэн бодолтой хүмүүс эсвэл ямар ч асуудлаар маш их санаа зовдог хүмүүс сэтгэл гутрах магадлал өндөр. Бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг, бодит байдлыг бодитоор үнэлэх чадвар муу хүмүүс ч өвдөх эрсдэл их байдаг.

СЭТГЭЛ ГУТРАЛЫН ШИНЖҮҮД

Сэтгэл зүйн талаас

  • Уйтгар гунигтай болж, сэтгэлээр унах
  • Сэтгэл бухимдаж, уур уцаартай болох
  • Хүсэж сонирхдог зүйлдээ дургүй, таашаал авдаггүй болох
  • Анхаарал төвлөрөхгүй байх, идэвхи сонирхолгүй болох
  • Өөрийгөө буруутгаж дорд үзэх
  • Яльгүй юманд сэтгэл түгших, сэтгэл хий хоосон зовних
  • Аймхай, шийдэмгий бус болох
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөртөө итгэлгүй болох
  • Өнгөрсөн амьдралдаа харамсаж, өчүүхэн алдаагаа хэт үнэлэх
  • Өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралын талаар гутранги бодлоор бодох
  • Үсээ зулгаамаар, шүдээ зуумаар, цээжээ урмаар, наашаа цаашаа холхимоор санагдаж тайван биш болох
  • Амьдралдаа санаа зовж, үхэх буюу амиа хорлох тухай бодол төрөх
  • Зан үйлийн талаас
  • Сэтгэлгээ удааширч, асуултанд удаан хариулдаг болох
  • Хөдөлгөөн удаашрах
  • Өөрийгөө арчлах, усанд орох, биеэ сайхан авч явах сонирхол буурах
  • Цухалдаж хашгирмаар, уйлмаар санагдах, хашгирах буюу уйлах
  • Асуултанд “тийм”, “үгүй” гэсэн ганц нэгэн үгээр хариулах
  • Заримдаа өөрийн мэдэлгүй “яана даа, яана” гэсэн үгийг давтан хэлмээр санагдах, хэлэх
  • Өдөр тутмын ажлаа гүйцэтгэх чадвар муудах, чадваргүй болох
  • Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг болох, хэрэглээ нь ихсэх
  • Амиа хорлох оролдлого хийх
  • Бие махбодын талаас
  • Амархан ядрах, бие сульдах
  • Хоолны дуршил буурах, биеийн жин буурах эсвэл нэмэгдэх
  • Тодорхой шалтгаангүйгээр бие өвдөх
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Нойр хямрах
  • Унтсан ч нойр ханаагүй юм шиг санагдах
  • Өтгөн хатах
  • Цээжээр өвдөх буюу зүрх орчим тааламжгүй мэдрэмж үүсэх
  • Бэлгийн сонирхол буурах
  • Нийгмийн талаас
  • Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харьцааны идэвхи сонирхол буурах
  • Найз нөхөдтэйгээ уулзах, болзох идэвхи сонирхол буурах
  • Нийгмийн идэвхи буурах
  • Үзвэр үзэх, спортоор хичээллэх сонирхол буурах
  • Ичиж зовдгоосоо болж хүмүүсээс хөндийрч, ганцаардана.

 

Сэтгэл гутралын шинжүүд илэрсэн тохиолдолд...

Сэтгэл гутралтай хүмүүс өөрийгөө сэтгэлээр унасан, арчаагүй, хэнд хэрэггүй мэтээр мэдэрдэг. Тэд эдгээр мэдрэмжүүдээсээ болон ямар ч алхам хийхээс татгалзан, бүхнийг хэвээр нь хадгалан чимээгүй шаналан зовох хандлагатай байдаг.

Сэтгэл гутралын шалтгаан нь ажил, сургуулийн дарамт, мөнгөгvй, ядуу зvдvvгээс, гэр бүлийн хvрээн дэх стресс, гэр бvлийн хvчирхийлэл зэрэг бол энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хvмvvсийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

Сэтгэл гутралыг даван туулахад тус болох энгийн аргууд

  1. Биеийн тамирын хөнгөн дасгалууд, кино үзэх, бөмбөгтэй тоглоомууд, шашны болон нийгмийн арга хэмжээнүүдэд оролц;
  2. Хэрэгжүүлэх боломжтой цөөн тооны ажил төлөвлөн гүйцэтгэ;
  3. Том зорилго тавьсан тохиолдолд түүнийг хэдэн хэсэг жижиг зорилтуудад задлаад, тэр дундаас хамгийн чухлыг нь сонгон биелүүлэхийн тулд чадах бүхнээ хий;
  4. Өөр хүмүүстэй хамт байж, хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцаж байхыг хичээ, ганцаараа байснаас энэ нь хавьгүй дээр;
  5. Сэтгэл санаа, биеийн байдлыг сайжруулж болох бүхэн оролц;
  6. Өөрийн эрүүл мэндийн байдлыг анхаар;
  7. Архинд татагдах сонирхолоо барьж тэвч. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч эцэстээ бүр илүүд гутралд оруулдаг.
  8. Нойргүй байгаадаа хэт санаа зовсны хэрэггүй.
  9. Сэтгэл санаа гэнэт биш аажимдаа л сайжирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй, эдгэрэхэд цаг хугацаа шаардлагатай байдаг. Сэтгэл гутрал эдгэрэх үед эхлээд хоолны дуршил, дараа нь нойр сайжирч, тэгээд сэтгэл санаа сэргэдэг.
  10. Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болох гадагш гаргахыг хичээ. Уйлмаар байвал уйл, уур чинь хvрвэл орилж чарла, хэн нэгэнтэй сайхан яримаар байвал ярь.
  11. Сэтгэл гутралаас гартлаа чухал шийдвэр гаргахаа хойшлуулсан нь дээр.
  12. Ойр дотныхоо хүмүүсийн тусламжийг хүлээн аваарай.
  13. Ижил төрлийн бэрхшээл, зовлонтой хүмүүс нийлж, өөр өөрсдийн сэтгэлийн зовлонг сэтгэлээ онгойтол ярихын зэрэгцээ бусад хүмүүс энэхүү бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг сонсох нь тустай байдаг.

Энэ бүхнийг хийгээд эхэлмэгц та өөртөө тусалж чадна гэдгээ мэдрэх болно.

Сэтгэл гутралтай хүнд гэр бүл, найз нөхөд нь яаж тусалж чадах вэ?

Ямар ч асуудалд сөргөөр, гутранги байр сууринаас хандах нь өвчний шинж, илрэл гэдгийг өвчтөн ч, түүнийг хүрээлж байгаа хүмүүс ойлгох нь маш чухал. Сэтгэл гутралтай хүнд ямар ч хүний хамгийн түрүүнд тусалж чадах зүйл бол зөв оношлон эмчилж чадах эмчид хандахад нь туслах явдал юм. Сэтгэл гутралтай хүнтэй ярилцан, сэтгэл гутрал бол маш их тархсан өвчин бөгөөд энэ өвчнөөр өвдөх нь ичгэвтэр зүйл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Зарим тохиолдолд та өвчтөний өмнөөс эмчтэй уулзахыг тохирох шаардлага ч гарж магад. Мөн эмчтэйгээ бүх асуудлаар илэн далангуй байж, эмчилгээнийх нь явцад үргэлж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайн эмчилгээ үр дүнгүй бол өөр эмчилгээг ч санал болгож болно. Бичиж өгсөн эмийг нь цаг бүрт нь бүгдийг нь ууж байгаа эсэхийг, сэтгэл засал эмчилгээгээ таслахгүй явж байгаа эсэхийг хянаж байх шаардлагатай.

Дараагийн тусламж бол сэтгэл гутралтай хүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, өөрөөр хэлбэл, түүний сэтгэл санааны байдлыг ойлгож, түүнийг халамжлан, тэвчээртэй хандаж, урамшуулж байх. Аль болох яриулахыг хичээн, яриаг нь анхааралтай сонсож байх. Түүний анхаарлыг бодит байдал руу чиглүүлэн, итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Сэтгэл гутралтай хүний хажууд өөр хэн нэгэн байж, анхаарлыг нь сарниулж байхын хажуугаар хэт идэвхи гаргасны хэрэггүй гэдгийг анхаараарай. Тэгсэн тохиолдолд өвчтөн өөрийгөө бүр илүү арчаагүй гэж мэдрэн сэтгэлийн зовиураа гадагшлуулан хуваалцахгүй улам дотогшоогоо орох хандлага гаргадаг.

Амиа егүүтгэх тухай бодсон, ярьсан бүхнийг нь анхааралдаа авч, эмчлэгч эмчид нь заавал хэлж бай.

Сэтгэл гутралтай хүнийг “баашилж” байна, залхуурч байна гэж битгий буруутга. Мөн тэр сэтгэл гутралаасаа хурдан гарна гэж битгий бодоорой.

Хэрвээ та өөрөө өөртөө болон гэр бүлийнхэн, найз нөхөд тань тус болж чадахгvй бол мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд тусалж чадна. Эмчилгээ хийлгэж байгаа хэн ч гэсэн эмчилгээний үр дүнд сайжирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ хүн бүрт таарсан жор гэж байдаггvй, хүн бүрт тохирох эмчилгээ өөр өөр байдаг. Үүнийг ч гэсэн өөрт нь үе үе сануулж байгаарай.

Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ Хариу урвалын сэтгэл гутралын үед сэтгэл зүйчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч болно. Харин дотоод шалтгаант сэтгэл гутралын үед сэтгэцийн болон сэтгэл засалч эмч танин мэдэхүйн сэтгэл засал, уламжлалт болон Эриксоны ховс эмчилгээ хийнэ.

Сэтгэл зүйн зөвлөгөө нь тухайн тулгамдсан бэрхшээлийг даван туулахад туслах богино хугацааны туслалцаа юм.

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

941

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,051

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418