НДШ-ийг орлоготой нь уялдуулж тогтоох боломжтой юу?

НДШ-ийг орлоготой нь уялдуулж тогтоох боломжтой юу?

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд даатгуулагч болон ажил олгогч тус бүр 9.5 хувийн шимтгэл төлдөг болохоор хуульчилсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн.

Өөрөөр хэлбэл, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь үлдээх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачлан УИХ-аар хэлэлцэхээр болоод байна. Ингэснээр төсвийн ачаалал нэмэгдэх болоод байгаа юм. Хэрэв хоёр хувийг нэмж төлөхгүй гэвэл төсвөөс үзүүлэх дэмжлэг 2021 онд 94.5, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо хийсэн. Мөн Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлого 176 тэрбум төгрөгөөр буурна гэв.

Сүүлийн хэдэн жилд НДШ-ийн хувийг их бага хэмжээгээр хасч нэмэгдүүлсэн хэдий ч ажилтны цалин,орлого тэр хэрээр нэмэгдэж нийгмийн даатгалын сангийн мөнгө өссөн үү гэвэл үгүй. Түүнчлэн энэ удаа хоёр хувиар нэмэгдүүлэх хуулийг буцааснаар даатгуулагчийн орлого өсч аж ахуйн нэгжид очих дарамт багасна гэж байгаа ч алсдаа НДШ-ийн тогтолцоог өөрчлөхгүйгээр удаан явахгүй нь ойлгомжтой болоод байна. Өөрөөр хэлбэл, хуулийг өөрчилж ажилтан буюу даатгуулагчид НДШ төлөх хэд хэдэн хувилбарын сонголт өгөхгүйгээр ирээдүйд тэтгэврийн даатгалын санд мөнгөө төвлөрүүлэх иргэдийн итгэл буурахыг статистик тоон мэдээлэл харуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийн  хувь хэмжээг тогтоох тухай саналыг зарим төрийн бус байгууллага гаргасан байдаг. Яагаад ийм санал гаргасан шалтгаанаа орлого бага жижиг аж ахуйн нэгжүүдийн НДШ төлөлтийн өр хэдэн жилээрээ төлөгдөөгүй НДЕГ-т өр үүсдэгтэй холбоотой гэж тайлбарладаг. Цар тахлын энэ хүнд үед өр хэд дахин өсөөд буй аж. Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлоготой уялдуулан НДШ-ийг тогтоох тухай санал гарчээ. Энэ хэр оновчтой санал вэ гэдэгт эдийн засагч, судлаач, шинжээчдийн байр суурийг хүргэж байна.

 

Эдийн засагч Д.Лхагважав: Хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулах сэдлийг төрүүлэх  хэрэгтэй

-Манай улсын нэгдсэн төсвийн орлогын хоёр их наяд төгрөгийг  1.2 сая иргэний НДШ нэртэй таван төрлийн даатгалаар бүрдүүлдэг бол есөн их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлдэг. Харин даатгалаар цуглуулсан мөнгөө буцаагаад зарцуулахдаа хуучин социалист нийгмийн хоцрогдсон системээр явуулдаг. 2015 онд НДШ-ийн тогтолцоог өөрчлөхдөө энэ таван төрлийн даатгалын үүрэг, мөн чанарт өөрчлөлт ороогүй. Тодруулбал, ажилгүйдлийн даатгалд 2020 онд 40 тэрбум төгрөг цугларсан байхад хөл хорионд гурван сар байхад 770 мянган ажилтан ажилгүйдлийн тэтгэмжээ буцаан авч чадаагүй. Төсвийн 200 мянган ажилтан 50 хувийн хагас цалингаа авсан. Тэгэхээр энэ мөнгө зориулалтаараа ашиглагдаагүй гэсэн үг. Үүнтэй адил бусад дөрвөн төрлийн даатгал мөн зориулалтаараа зарцуулагдахгүй байна. Үе үеийн салбарын сайдууд энэ мөнгийг зориулалтаар нь ашиглахгүй тоглоом болгосоор ирсэн.  Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийг тогтоох гэхээс илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсдэг. Тэгэхээр одоогийн тогтолцоогоор бол компаниуд хөдөлмөрийн зах зээл рүү их мөнгө хийх сэдэл төрөхгүй байна. Хоёр их наяд төгрөгийг яагаад нэмэгдүүлж болохгүй гэж. 2007 онд ажил олгогч 10 хувь, ажилтан есөн хувь нийт 19 хувиар төлж байхад энэ сан руу хийх мөнгө нэмэгдэж байсан. Одоо ажил олгогч ажилтан хоёр нийлээд 23-26 хувиар төлөх нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болоод байгаа юм. Сая цар тахлаас шалтгаалж сангийн бүрдүүлэлт нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна. Уг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ үед Монголбанкнаас нэг  их наяд төгрөг барьцаалж аваад зургаан сарын дараа иргэдийн цалингаас нь НДШ-ээр буцаагаад төлж болох байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгөнөөсөө хөрөнгө босгох боломж байсан ч ашиглаагүй. Даатгалын мөнгийг өсгөх хөшүүрэг хийгээгүй. Ингэснээр одоо төсөвт дарамт үүсэхээр байна.

 

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ:Татварын багц хуулийн хүрээнд судлагдаж байсан

- Гол асуудал нь НДШ төлөгч даатгуулагчийн цалингаасаа төлсөн шимтгэлийн мөнгө Нийгмийн даатгалын санд өөрийнх нь нэр дээр төвлөрч хуримтлагдан ирээдүйд тэтгэвэрт гарахдаа бөөнд нь шууд авах буюу өвөлж үлдэхгүй алга болчихдогт байгаа юм. Тэгэхээр одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох тухайд би дэмжихгүй. Мэдээж компаниуд орлогоо нууж  ажилтныхаа цалинг нэмэхгүй байх сөрөг нөлөөлөл үүснэ. 2005-2006 онд Татварын багц хуулийн хүрээнд  ажлын хэсэгт ажиллаж байхад мөн орлоготой нь уялдуулж тогтоох тухай судлагдаж байсан. Гэхдээ тухайн үед дэмжигдээгүй. Орлого,борлуулалт багатай аж ахуйн нэгж болох шинжлэх ухааны, оюуны хөдөлмөр голчилдог байгууллагуудад хөнгөлттэй байх зохицуулалт хийж болох ч тийм ч оновчтой хувилбар биш. Мэдээж компани байгуулсан л бол зах зээлийн жамаараа орлого олох хүн цалинжуулах нь тодорхой. Хэрэв орлого олох бизнес хийж чадахгүй бол тэгээд зах зээлээс шахагдах жамтай. Бүгд тэгш шударга зарчим дээр л хууль үйлчилнэ шүү дээ.

 

Эдийн засагч Ц.Лут-Очир: Хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчим алдагдана

- Орлоготой нь уялдуулж НДШ-ийг тогтоох нь боломжгүй зүйл. Хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчим алдагдана. Хүн том жижиг газарт ажиллах нь ялгаагүй ижил нийгмийн НДШ төлөх ёстой. Том нь илүү төлөх бол жижиг аж ахуйн нэгж дээр бүртгүүлэх, хуулийн цоорхой руу явах зам нээгдэнэ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн зарчимд харшилна. Орлого бага олдог гээд шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх салбараа тодорхойлох ч хэцүү. Багш, эмч цагдаа гээд соён гэгээрүүлэх салбарт орвол систем зардлаа дийлэхгүй. Угаасаа НДШ төлөлтийн тогтолцоогоо өөрчилж Тэтгэврийн сангийн реформоо яаралтай хийх хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417