Д.Бадрал: Хиймэл оюун ухаанд суурилсан банкны үйлчилгээ хүчээ авна

Д.Бадрал: Хиймэл оюун ухаанд суурилсан банкны үйлчилгээ хүчээ авна

Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадралтай ярилцлаа. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ маш богино хугацаанд дижиталчлагдах ашигтай орчныг цар тахал бүрдүүлсэн ба цаашид хиймэл оюунд суурилсан банкны үйлчилгээ хүчээ авах төлөвтэйг тэрбээр онцлов.

Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор арилжааны банкyууд нээлттэй компани болох боломж бүрдсэн юм. Энэ хүрээнд Монголын банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй хамгийн том таван банк заавал нээлттэй компани болох шаардлагатай болов. Үүний дагуу Голомт банк системийн нөлөө бүхий банкyуудаас хамгийн эхэнд нээлттэй компани болох бэлтгэлээ хангаж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн юм. Тус банк нь олон жилийн өмнөөс нээлттэй компани болох бодлогыг дэмжиж байсан бөгөөд 2011 онд ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг салбартаа анх удаа нэвтрүүлж байсан гэдэг.

“Арилжааны банкнууд нээлттэй хувьцаат компани болсноор банкны сектор бүхэлдээ ил тод, хүртээмжтэй болно гэсэн үг. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ маш богино хугацаанд дижиталчлагдах ашигтай орчныг цар тахал бүрдүүлсэн ба цаашид хиймэл оюунд суурилсан банкны үйлчилгээ хүчээ авах төлөвтэйг тэрбээр онцлов. Хамгийн чухал нь банкнууд зөвхөн дотоодын хөрөнгийн биржээр зогсохгүй гаднын биржүүдэд ч хувьцаагаа арилжаалах боломж нээгдэж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирснээр дотоодын эдийн засаг илүү хүчирхэгжих давуу талтай. Энэ бол маш том шинэчлэл” хэмээн Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал энэ тухай өгүүллээ.

Банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлаар Монгол Улс олон улсад харьцангуй дээгүүрт ордог бөгөөд тэр дундаа хөгжиж буй орнуудаа тэргүүлдэг. Энэ нь сүүлийн жилүүдэд дотоодын банкнууд дижитал шилжилт, мэдээллийн технологид түлхүү хөрөнгө оруулж буйтай холбоотой хэмээн салбарынхан өөрсдөө хэлдэг. Энд сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн сектор, финтек компаниуд хоорондоо өрсөлдөх биш хамтран ажиллах чиглэлийг илүү баримталж байгаа нь салбарын дижитал шилжилтийн хурдыг нэмэгдүүлж, хөгжлөөрөө тэргүүлэх үндэс болж байгаа хэмээн Д.Бадрал тодотгов. Тухайлбал, Голомт банкны хувьд сүүлийн жилүүдэд их өгөгдөл, ахисан түвшний анализ, машин сургалтын (machine learning) шийдлүүдийг ашигласан дижитал банкны үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийж, инноваци нэвтрүүлсэн байдлаараа салбартаа тэргүүлж буй аж. Түүнчлэн тус банк нь банкны секторт хамгийн олон төрлийн карт гаргасныхаа хувьд картын бүх брэндээ контактлесс технологи руу шилжүүлснээр салбартаа шинэ жишгийг тогтоосон гэлээ. Дижитал шилжилтийн хүрээнд хийгдсэн зураг боловсруулалт (Image processing), царай танилт (face recognization), гар бичвэр таних (OCR), робот процесс автоматжуулалт (Robotic process automation) зэрэг технологийн хөрөнгө оруулалт нь бодит хэрэглээнд орсноор үйлчилгээний чанар, хурд нэмэгдэх, зардал буурахад дэмжлэг болж байгааг мөн тэрбээр дурдлаа. Ийн өнгөрсөн жилүүдэд мэдээллийн технологи, дижитал шилжилтэд түлхүү хөрөнгө оруулж байсны хувьд Голомт банк Covid-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах харилцагч нартаа технолгийн шийдлүүдийг санал болгож чадаж буй тухайгаа Д.Бадрал тэмдэглэж байна.

“Цар тахлын үеийн хөл хорио болон бусад нөхцөл байдал нь дотоод, гадаад шалтгаанаас болоод онлайн горимд авах боломжгүй, эсвэл удаашралтай байсан банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим орчинд маш богино хугацаанд шилжүүлэх, турших ашигтай орчныг бүрдүүлсэн. Энэ хугацаанд хийсэн шинэ шийдэл, сайжруулалтыг бид өөрсдийн дижитал шилжилтийн стратеги, зорилтуудтайгаа уялдуулж нэвтрүүлж буй учраас тахлын дараагийн шинэ хандлагад ч үргэлжлүүлэн ашиглах бүрэн боломжтой” хэмээн тэрбээр цааш тодотгов. Хүн төрөлхтний амьдралын хэв маягт асар их өөрчлөлт, эдийн засгийн хувьд амаргүй хүнд нөхцөл байдлыг бий болгоод буй цар тахал дотоодын банкны секторт өөр нэг эерэг өөрчлөлтийг үзүүлсэн нь дижитал соёл, хэрэглээний хурдыг нэмэгдүүлснээр илэрхийлэгдэж байна. Учир нь хэрэглэгчдийн хувьд удаашралтай байсан дижитал сэтгэлгээ, соёлын өөрчлөлтийг хийхэд маш их хугацаа, хөрөнгө шаардах байсан тухай тэрбээр өгүүлж байсан юм. Түүнчлэн арилжааны банкнуудын хувьд бусад салбарын бизнесийн байгууллагуудтай нөөцөө хуваалцах, бие биеийнхээ давуу талыг ашиглах, сул талаа нөхөх зэргээр хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж эхэлснээр хамтын платформд суурилсан шинэлэг бизнес загвар, эко системийг бүрдүүлж эхлээд буй тухай тэрбээр өгүүлсэн. Тухайлбал, Covid-19 цар тахлаас шалтгаалан үүссэн гэнэтийн нөхцөл байдал нь бизнес эрхлэгч, Засгийн газар, банкны салбарын харилцаанд шинэ суурийг тавьж байгаа хэмээв. Түүнчлэн тэрбээр 2021 онд хиймэл оюун ухаанд суурилсан банкны үйлчилгээ хүчээ авах төлөвтэй байгааг онцлон дурдаад “Энэ онд хоорондоо илүү ойлголцсон оролцогч талууд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийг үйл ажиллагаандаа илүү нэвтрүүлсэн, технологио сайжруулсан банк болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэвшил гарахаар харагдаж байна. Харин тахлаас шалтгаалан өнгөрсөн онд үйл ажиллагаа нь доголдсон компаниудын хувьд бизнесийн өөр моделиор үйл ажиллагаагаа эхлүүлэх, технологид түлхүү хөрөнгө оруулах хэрэгтэйг ойлгосон болов уу” гэлээ.

Байгууллагын банкны зах зээлд хөрөнгө оруулалтын менежерээр мэргэшсэн түүний хувьд Голомт банканд 18 дахь жилдээ ажиллаж буй. “Залуу хүн хамгийн түрүүнд өөрийн хийж байгаа ажилдаа дуртай байх ёстой. Тэгж байж өөрийн зүгээс хийж чадах бүх зүйлээ гаргадаг. Миний хувьд өнөөдөр миний ажиллаж байгаа байгууллага улсынхаа хөгжилд хэр хэмжээний хувь нэмэр оруулж буйгаар миний амжилт хэмжигдэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр дуртай ажлаа хийдэг” хэмээн өгүүлэх түүний хувьд анх 2003 онд оюутан байхдаа Голомт банкны оюутны багт ажиллаж эхэлжээ. Тэрбээр ажлын гараагаа туслах ажилтнаас эхлэн хэлтсийн захирал, Байгууллагын банкны газрын захирал хүртэл дэвшин ажиллаж байгаад энэ онд Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон юм. Голомт банк сүүлийн долоон жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа 50 хувийг иргэдийн бизнес буюу жижиг, дунд бизнес эрхлэгчид, мөн 50 хувийг томоохон аж ахуйн нэгжүүдэд чиглүүлэн, тэнцвэртэй байдлыг хангах стратегийн зорилгын хүрээнд ажиллаж байгаа аж. Харин 2021 оны хувьд дотоодын бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг бүрдүүлж буй эмэгтэй бизнес эрхлэгчдээ санхүүгийн хувьд дэмжин, нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилт тавьжээ. “Манай банкны нийт зээлийн 60 гаруй хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл бүрдүүлж байгаа. Монгол Улсад хамгийн олон ажлын байрыг бий болгож буй эмэгтэй бизнес эрхлэгчдээ санхүүгийн хувьд дэмжин, хүртээмжийг нэмэгдүүлэх нь нийгмийн хариуцлага төдийгүй эдийн засгийн эргэлтэд жинтэй хувь нэмэр оруулж буйн илрэл юм” хэмээн Д.Бадрал хэлэв.

А.Пүрэвжаргал

Forbes Mongolia

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417