Уг нь Л.Түдэвийг ард түмэн сонгосон бол Монгол Улс бар болох замаар замнах илүү магадлалтай байсан ч...

Уг нь Л.Түдэвийг ард түмэн сонгосон бол Монгол Улс бар болох замаар замнах илүү магадлалтай байсан ч...

Хээгүй Ерөнхийлөгч

/Пунсалмаагийн Очирбат/

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад ард түмнээс хайрласан алдар цол нь энэ. Нээрээ ч тэрбээр хээгүй. Бүр дэндүү гэмээр хээ шаагүй гүдэс шулуухан. Энэ нь ард түмэнд ихэд таашаагддаг. Шарын голын нүүрсний уурхайгаас хөдөлмөрийн гараагаа эхэлж ахиж дээшилж, хөгжиж дэвших замдаа шулуудан орсон болохоор тийм байдаг ч байж болох юм. Уурхайчдыг шулуун шударгуу улс гэлцэх юм билээ. 

Социализмын он жилүүдэд Яам, тусгай газрын дарга, орлогчоор ажиллаж байв. Онцгойрч ялгаран оройлж цойлсон нь үгүй. Бусдаас төдийлөн ялгарах юмгүй байдаг л нэг удирдах ажилтан. Монгол Улсын ирээдүйн удирдагч, анхны Ерөнхийлөгч болох юм гэж тэр үед хэнбугай ч нэгхэн ч удаа лав бодоогүй биз. Монголыг бар улс болгоно гэж лоозогноод баар улс болгож хувиргах юм гэж бүр ширхэг ч хүн зүүдлээгүй гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй. Социализмын он жилүүдэд улс орны удирдагч болох хүнийг өнөөдрийнхөөс арай өөр өнцгөөс харж онцгой хатуу шалгуураар үнэлж дүгнэхийг хичээдэг байжээ. Маш товчоор хэлбэл ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, эцсийн амьсгалаа хураатал Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө тууштай зүтгэх ёстой. Худал хэлэхгүй, хуурч мэхлэхгүй. Монголын ард түмний өмч хөрөнгөөс өнчин ишиг, сэтэрхий тэвнэ ч хулгайлахгүй. Үнэнч шударга, өргөн мэдлэг боловсрол, өндөр ёс суртахуунтай, амьдралын арвин туршлагатай байх учиртай. Ингэж үздэг, түүндээ ч үнэнхүү итгэцгээдэг байлаа. Амьд үлгэр дууриал нь Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсангаас эхлээд Юмжаагийн Цэдэнбал, Жамсрангийн Самбуу нараар үргэлжилж байв. Эл өв уламжлал анхны Ерөнхийлөгчийг бүх нийтээрээ ерээд онд сонгох хүртэл үргэлжилсэн юм. Лодонгийн Түдэв, Пунсалмаагийн Очирбат хэмээх хоёр нэр дэвшигч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдсөн билээ.

 

Жингийн туухайн дээр зэрэгцүүлж тавиад жигнэж үзэж болдогсон бол тэнгэр, газар шиг зааг ялгаа ажиглагдаж болох байлаа. Гэвч тэгж чадсангүй. Пунсалмаагийн Очирбат ялж Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Уг нь Лодонгийн Түдэвийг монголын ард түмэн илүүд үзэж, санал нэгдэж сонгосон бол бар болох замаар Монгол Улс замнах илүү магадлалтай байсан ч тэгсэнгүй.

 

Энд Обогийн эрхэм нэгэн чанар илүүтэй жин дарж Лодонгийн Түдэвээс түүнийг эрс ялгаруулжээ. Өнөөх хээ шаагүй зан, хэнтэй ч ам хэлээ ололцоод дал мөрөө алгадалцаад ахархан хугацаанд ах дүү, анд нөхөд бололцож чаддаг билэг авьяас нь. Хээгүй хэмээх алдар нэр эндээс анх эхлэлтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нийслэл хотын гудамжинд юм үзэж нүд тайлсан хоёр сэхээтэн хоорондоо ийнхүү ярилцаж байна гэнээ.

 

-Нэр дэвшигч Очирбат нэгэн малчныд дөрөө мултлан буужээ. Айлын авгай эрэгнэг дээрээсээ халтартсан хагархай шаазан авч өмссөн тэрлэгнийхээ нөхөөстэй хормойгоороо хальт арчсан болоод данхтай цайнаасаа аягалан барьжээ. 

-Үгүй ер цаадах чинь яаж байна гэнэ?

-Яах юу байхав тэр дор нь ганцхан амьсгалаар гуд залгилаад, алив ахиад нэг аягалаадах, ам цангасан гэж юүхэв гэж байна гэнэ.

-Яг тэгнэ шүү, мөн байна. Тэгж л хэлэх эр байгаа юм даа.

-Тэгээд зогсоогүй гэнээ хө.

-Тийм үү, өөр яасан гэнэ.

-Яах юу байхав улам ахиад за одоо эзэгтэйн галуун хүзүүтээс ганц аяга харз хүртчихбэл ч болох нь тэр дээ. Ахиад мянган км давхисан ч алзахгүй гэж алиалан марзаганаж байна гэнэ. Айлын авгай муухан инээмсэглээд бор авдраа уудлан ёроолоос нь “галуун хүзүүт”-ээ гаргаж ирээд нэр дэвшигчээ дайлсан гэнээ хө.

-Яг дүрээрээ мөн байна. Тийм л хээ шаагүй эр дээ, манай Обо чинь. Гүндүүгүй сайхан монгол эр хүн мөн байгаа биз?

-Мөнөөр барах уу даа хө. Айлын авгай айл саахалтынхандаа ярьж хөөрөөд л. Тэр хавийнхны ярьдаг хэлцдэг ганц сэдэв нь энэ болоод байна гэнээ.

-Хэрэв тэр айлд Лодонгийн Түдэв ахайтан бууж үдэлсэн бол яах байсан бол?

-Харин ээ, мань хүн ч хагархай, хиртэй аяганы амсарт уруул хүргэж хүйтэн цай амсах хүн биш дээ. Цамаархан сэжиглээд ярвалзах л байсан болов уу.

-Архийг бол айлын авгайгаас бүр хэзээ ч нэхэхгүй. Тийм хүн тэр биш...

Эл яриаг сонсоод би нээрээ л тэгэх байсан байх шүү гэж бодсоноо нуугаад яахав. Энд үнэний хувь байх шиг санагдсан. Ингээд Монгол Улс хээгүй болоод хэнэггүйхэн Ерөнхийлөгчтэй болсон түүхтэй. Хээгүй Обо-д хүнийг өөртөө татах, итгэл сэтгэл төрүүлэх, бүлээн дулаан уур амьсгал буй болгох гайхалтай увидас байдаг гэлцэх юм билээ.

 

Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гадаадын нэг оронд айлчилжээ. Манайх болсон хойно доо, гуйлга гуйх гэж л очоо биз. Яам тамгын газрынхан, туслах зөвлөхүүд ярих хэлэх зүйлийнх нь үндэслэлүүдийг сүрхий сайн гаргаж, бичиж бэлтгэж өгсөн юм байх. Тэр бүхэнтэй нь Ерөнхийлөгч уншиж танилцсан нь ойлгомжтой. Тэгэх үүрэгтэй юм чинь. 

Тэгсэн чинь айлын Ерөнхийлөгчтэй шал ондоо юм яриад эхэллээ гэнэ шүү. Танай улсыг хөгжүүлэхэд монголчууд бид туслая гээд л яриад эхэлж дээ. Өнөөх уулзсан Ерөнхийлөгч өөдөөс нь гайхан харж байна гэнэ. Танайх манайд ийм ийм чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулаадах. Түүгээр чинь тийм тийм бүтээгдэхүүнийг хахаж цацтал нь үйлдвэрлээд, түүнийгээ дэлхийд байхгүй хамгийн олон хүн амтай Хятад руу, Ази Европыг амдаж дамнасан асар уудам газар нутагтай Орос орон руу мөрөн гол адил урсган цутгаж орхие. Мөн ч арвин их зоос олно доо. Жижигхэн Монгол жигтэйхэн түргэн хөгжиж бар болно. Бар улс аль хэдийнэ болчихсон танайх луу болж томрон таван тивийг бүрхэнэ. Энэ чинь монголчууд бид та бүхэнд тусалж байгаа хэрэг мөн биз дээ гэжээ. Бүгдээрээ хөгжилдөн хөхрөлдөж, яриа хөөрөө аяндаа шар тос шиг нийлэмжтэй хөврөөд явчихсан гэсэн. 

Үүнийг сонсоод би Монгол Улсын газар нутгийн байршлын давуу талыг ихэд энгийнээр эвтэйхэн ойлгуулж чадсан жишээ, улс гүрнүүдийн геополитикийн бодлогод Монгол орноо багтааж хорхойг нь хүргэж шүлсийг нь асгаруулах гэсэн оролдлого байсан биз гэж мунхаглан ойлгохын хажуугаар хамгийн гол нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид ард олноос хүртээсэн өнөөх “хээгүй” хэмээх алдар нэрийн нэг тод илрэл мөн юм болов уу гэж бодоод өнгөрсөн билээ. Энэ бодолтойгоо хамт олон жилийг өнгөрөөж явна. Гэтэл саяхан тэр итгэл үнэмшил дээр минь УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд ус асгаж орхив. Пунсалмаагийн Очирбат Үндсэн хуулийн цэцийн гишүүн мөн боловчиг хууль зөрчиж MCS-д зөвлөхөөр ажиллаж “Энержи ресурс”-ийн эрх ашгийг хамгаалдаг. Таван толгойн нүүрсний уурхайн талаарх асуудалд яг энэ байр сууринаас хандаж байна. Сард 22 мянган ам.долларын цалинг тэднээс авдаг болохоор тэр биз гэсэн утгатай мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь гэгээн цагаан өдөр тэнгэр ниргэх шиг л юм боллоо. Монголын бүх сонин хэвлэл, радио телевиз, цахим сайтууд энэ сэдэв рүү хуйларч ам нийлүүлэн шуугилдав. Ашигт малтмалын аяныг шуурхайлуулж, “Алт” хөтөлбөрийг анхалж санаачилж байсныг нь ч сануулаад авав. Гайхалтай нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож түүхэнд нэрээ мөнхөлсөн П.Очирбат ганхийж дуугарсангүй. Ганц үгээр ч хариу өгсөнгүй. Хээгүй хээгүй, хэнэггүй хэнэггүй гэхэд арай хэтрэх байлгүй дээ энэ чинь. 

 

Эргэлзэн гайхаж, итгэж ядаж байтал хэвлэл мэдээллээр ахиад гайхалтай мэдээлэл цацагдлаа. “Монголын үнэн” сонины 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн №126 /22849/-д “Ерөнхийлөгч асан П.Очирбат хууль зөрчсөнийг тогтоожээ” гэсэн гарчигтай товч мэдээлэл нийтлэгдэв. Түүнийг үг, үсгийн өөрчлөлтгүйгээр сийрүүлбэл “Хос дэнс клуб” ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа ч “Монголиан майнинг корпораци”-аас давхар цалинждаг хэмээн АТГ-т хандан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

Энэ дагуу АТГ-аас зохих хуулийн дагуу хяналт шалгалт хийж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Зохих албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцуулах тухай албан тоотоо зохих албан тушаалтанд хүргүүлжээ.

“Монголиан майнинг корпораци” нь П.Очирбатыг Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулахаар хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж, Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар томилон ажиллуулж байжээ. Д.Лхагва” гэсэн байна. “Үнэн”сониныг үнэн юм бичдэг гэдэг байхаа? Өнөөдөр ч тэгэхдээ итгэж үнэмшихэд бэрх болсон цаг үе дээ. 

 

Олон жилийн өмнө намайг МОНЦАМЭ-д даргаар ажиллаж байхад манай сурвалжлагч, авьяаслагч яруу найрагч Занданхүү гэдэг бүсгүй Нямбуугийн Нямдоржийн төрсөн гэрийн буурин дээр зохион байгуулсан яруу найргийн баярт оролцоод ирж билээ. Нүд нь орой дээрээ гарчихсан хүн надтай уулзсан санагдана. Нийслэлээс очсон найрагчдыг сумынх нь дарга хүлээж аваад Хан Хэнтийн нуруу өөд давхижээ. Н.Нямдоржийн төрсөн газар нь тэнд байдаг аж. Гэв гэнэтхэн тэд Хан Хэнтийн нурууны халиурч найгасан их ой мод шугуйг шүдэнз шиг хэрчиж хайчилсан хэсэгхэн газартай тааралдаж гэнэ. Паах пүүх, хаая хүйе болцгоож хэн үүнийг ийм болгов гэж ам амандаа шуугилдсан юм байх. Тэнд нь баахан хятад ажилчид ажиллаж байжээ. Сумын дарга нийслэлээс очигсдод учирлаж  “Энд цагаан  алтны эрэл хайгуул хийж байгаа юмаа. Та нар минь амаа жимийж үзээрэй“ гээд архи дарсыг цэлэлзүүлэн гар таталгүй дайлж цайлжээ. Энэ бүхний цаад далд эзэн нь хэн гэж та бодож байна хэмээн Занданхүү надаас асуугаад манай анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайг л нэрэлцгээж байна. Үнэн, худлыг бүү мэд гэж билээ. Би түүнд урт хушуу хүзүү ороодог гэдэг үгийг чи мэдэх үү, тийм юм яавч байж таарахгүй, амаа татаж явбал таарна гэж зэмлээд хаа очиход манай Обо Хан Хэнтийгээ зулгааж амьдрахдаа ч арай тулаагүй байх шүү гэж өмөөрөөд өнгөрч билээ. 

Ой тойноос арчиж мартагдсан тэр нэгэн яриа ойрмогхоноос үе үе бодогдоод байдаг болчихлоо. Арай үнэн байсан юм биш биз. Залуу сэтгүүлчийн зоригийг тэгэхэд би муйхарлан захиргаадаж мохоосон юм биш байгаа гэж өөрөөсөө  асуумаар санагдаад байна.

Зандаахүүгийн Энхболд гэв гэнэтхэн итгэмээргүй баримтыг палхийтэл ийнхүү дэлгэж тавиагүйсэн бол, “Үнэн” сонинд үндэслэлтэй байж мэдэх зүйлийг нийтлээгүйсэн бол миний тархи толгойд хэзээ ч ийм бодол орж ирэхгүй байсан нь лавтай. Энэ бодлыг маань Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуайн телевизийн сурвалжлагчид өгсөн саяхны нэгэн ярилцлага бүр хөндүүрлүүлж орхив. Тэр Оботой эртний анд нөхөд ажээ. Авгайнх нь төрсөн нутагт алт ухуулах ажлыг цаадах нь санаачилчихсан бололтой юм. Алтны халуурал, солиорол юунд хүргэдгийг нүдээрээ харцгаажээ. Тэгээд эхнэртэйгээ хамт түүн дээр очиж эмгэнэл болж байна шүү гэж анхааруулсан бололтой юм. Энэ тухайг алдрайхан багын анд найз Очирбатад би хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ гэж Бямбасүрэн гуай ярьж байна лээ. Ухаарал, гэгээрэлд хүрсэн хүний алт шиг үнэт үгс. Найз нөхөр нь чухам яаж хүлээж авсныг харин бүү мэд. 

Ингэхэд ер нь “хээгүй” хэмээх өнөөх алдарт тодотгол үнэн байна уу, үгүй байна уу? Өнгөлөн далдлах баг байсан юм биш биз? Битгий л тийм байгаасай билээ, Бурхан минь.

Ингэж бодож байтал ашгүй П.Очирбат Ерөнхийлөгчийн илэн далангүй ярилцлага “Өдрийн сонин”-д /2015.7.7, №168 /5120/ нийтлэгдэв. Э.Энэрэл сурвалжлагчийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгчээ. Энд тэнд давхар алба хашиж, сонгуульт үүрэг хүлээж байгаа нь хууль журмын заалтуудыг зөрчөөгүй юм байна. “Энержи Ресурс”-ын удирдах зөвлөлийн гишүүний хувьд сард 24 мянган ам.долларын цалин авдаггүй, жилд нэг л удаа 20 мянган ам.долларын урамшууллыг түүнд олгодог аж. Хөрөнгө орлогоо нууж дарагдуулдаг гэж нэг сайт худал мэдээлэл тараасныг нь УИХ-ын дарга З.Энхболд шүүрч аваад твитертээ жиргэчихжээ. П.Очирбат түүнд анхааруулга өгч уучлал гуйхыг шаардсан гэнэ. Тэр оройдоо л З.Энхболд уучлал гуйжээ. 

Тавантолгой, Оюутолгойг сайн мэдэх хүний хувьд аливаа ажил үйлсэд нь санаа зовинож оролцдог, ашигтай зөвлөлгөө өгдөг ажээ. 2010 онд “Оюутолгой: Эрт эдүгээ, ирээдүй” ном, 2006 онд “Тавантолгой: Өчигдөр, өнөөдөр, маргааш” ном бичсэнээ ч дурдсан байна. Түүнийг нь ч үнэлээд  “Энержи Ресурс”-ынхэн Тавантолгойн асуудлаар зөвлөлгөө авсан бололтой юм. Зүгээр ч нэг авчихаагүй олон шалгуураар шалгаж дэнсэлж байж тэнцүүлжээ. Тавантолгойг урагшлуулахад УИХ оролцоод байх шаардлагагүй, Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд зохицуулаад явчих ажил юм гэсэн өөрийн байр суурийг ч тэрбээр  бас давхар илэрхийлсэн байна. Асар их мөнгө зарж албан тушаалыг наймаалалцах болсон улстөрийн намууд, түүний удирдагчдыг шүүмжилж монголын эдийн засгийн ардчиллыг саатуулж, сааруулж байгааг сануулаад Монгол оронд хэрэг болох том төслүүдийн төлөө цаашид ч үгээ хэлэх болно гэж мэдэгджээ. 

Ард түмний хөрөнгөөс 50 сая төгрөг гаргуулж надад улс орон сууц барьж өгсөн. Түүнийгээ “MCS”-д өгч бартерийн наймаа хийсэн. Хашаа байшингаа 760-770 сая төгрөгөөр үнэлээд арван айлын байр, арван машины гарааж, мөн өөртөө оффисслоод суух үйлчилгээний багахан талбай бүхий өрөөгөөр сольсон гэдгээ нууж хаалгүй ярьсан байна. Үнэн гэвэл ийм байна хэмээн сэтгүүлчид хүүрнэжээ. Аль хэдийнэ ингээд ярьж хэлчихгүй яасан юм бол гэж өөрийн эрхгүй бодогдов. Худал цуурхал их аюултай. Өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж алга болдог. Унтрааж цурманд оруулахад тун бэрх. Ахин дахин хэлж тайлбарлаад байхад л ойлгож ухаарч ядаад байх шиг санагддаг юм. Худал зүйлийг мянга давтахаар үнэн болж хувирдгийн бодит жишээ тэр. 

Очирбат Ерөнхийлөгч сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлагадаа “MCS”-д наймаалцсан хашаа байшингаа “Хууль зүйн үүднээс бол энэ миний хувийн өмч. Зарна уу, байна уу миний хэрэг болж таарнаа даа” хэмээжээ. Өнөөх л хээгүй, хэнэггүй эрийн үг яриа эндээс ахиад л цухалзаж байна. Нэг талаар энэ нь үнэн боловчиг “Ишш, Обо минь дээ, улсын Ерөнхийлөгч болсон хүнд хувийн амьдрал, хувийн эрх ашиг, тэр ч байтугай хувийн эрх чөлөө гэж бараг байхгүй болдог юм. Үүнийг одоо хүртэл гүйцэд ойлгож ухаараагүй явна гэж арай баймгүй. Бүх юм нь ил тод алган дээр байгаа адил цэвэр тунгалаг байх учиртай. Тийм болоод ч “АНУ зэрэг ардчилал хөгжсөн аливаа их, бага улс гүрнүүдэд нэг л удаа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч түүнийг насан туршид “Ерөнхийлөгч” хэмээн хүндэтгэн дуудаж, хүндэтгэн нэрлэж явдаг. Үүнд аугаа их утга агуулга оршдог болой” гэж хэлмээр санагдаж байна. Ерөнхийлөгчид үг хэлж зөвлөлгөө өгнө гэж ч надад юу байхав. Саваагүй нохой саранд хуцахын адил гэдэг болох буй заа.  

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэн

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417