Эмэгтэй хүн

Эмэгтэй хүн

Өнөө өглөө ийм нэгэн хөөрхөн эмээтэй таарав. Эмээ таягаа хөлөндөө түшүүлж тавиад автобус хүлээн нааш холхих  залуусыг /ихэвчлэн залуу охид/ ажиж сууснаа гэнэт нэг юм санасан мэт цүнхээ удтал уудлав. Тэгснээ жижигхэн толь гаргаж ирээд дээлийнхээ ханцуйд нуух мэт сэмхэн тольдохыг хараад ийн бодов. Ерөөс эмэгтэй хүн энэ ертөнцөд гоо сайхан байх гэж л төрсөн мэт. Жаргалтай, зовлонтой ямар ч цагт эмэгтэй хүн эцсийн зогсоолдоо хүртлээ гоо сайхан байх хүсэл тэмүүллээсээ салдаггүй мэт. Ханцуйдаа толь нуугаад сэмхэн тольдож буй 80 дөхсөн болов уу гэмээр жижигхэн эмээ хүүхэн хүний мөн чанарыг нүдний минь өмнө батлах шиг.

Залуу нас хэчнээн чухлыг, гоо сайхан байх хэчнээн үнэтэйг эмээгийн санамсаргүй энэ үйлдэл ухааруулах шиг. Автобус хүлээн нааш цааш гунхах залуухан охидын гоо үзэмж магад эмээг цүнхэндээ хийгээд мартсан толийг нь сануулаа болов уу. Эмээ охидыг, би эмээг ажиж зогсохдоо хэдэн жилийн өмнө бас нэгэн “гоо” эмэгтэйтээ таарснаа санав. Тэр ч мөн адил гоо сайхан байхын үнэ цэнэ, эмэгтэй хүн байхын мөн чанарын тухай хүчтэй сэтгэгдлийг үлдээсэн юм. Харахад өрөвдмөөр. Гэхдээ нэгэн бодлын атаархмаар дураараа, бас хээгүй. Хэнд ч зориулж байгаагаасаа урвахгүй гүндүүгүй мөртлөө чамирхангуй бүсгүй. Өрөвдөлтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг, эсвэл бүр инээдтэй хөгжилтэй ч юм шиг. Үнэхээр цоглог эмэгтэйтэй би найзынхаа төгсөлтийн баярт очихдоо тааралдсан юм.

Сормуусаа будаж будаж нүдээ дүрлийлгэж ирээд л сүрхий харна. Хажуугаар нь хөлхөлдөх хүмүүс рүү ямар нэгэн магтаалын үг горьдсон мэт ширтээд л. Дахин дахин нүдээ эргэлдүүлэн цавчлаад л. Тэгснээ дахиад л будна. Хамт тоглодог хүүхэддээ шинэ тоглоомоо гайхуулж, цаанаа л нэг бардам байгаа жаахан охин шиг. Тэр яг л тийм үйлдэл гаргаж байсан юм. Төгсөлтийн баяр тэмдэглэж байгаа олны дунд “хөөрхөн” бүсгүйг анзаарч байгаа нь тун цөөхөн. Өөрийг нь харж байхыг анзаарчихсан бололтой над руу их л “маягласан” /охидууд нэг нэгэн рүүгээ хараад л юмаа хөөрхдөг шиг/ харцаар ширэв татсанаа хөмсгөө будаж эхлэв. Тэгэх зуураа байн байн над руу харна.

Нэг харахаар нь эрхий хуруугаа гозойлгон хөөрхөн байна гэсэн дохио өгөхөд хүүхэд шиг хөөрч байна. Бүр илт ажиглагдах. Инээгээд л... “Хөөрхөн” эгчийн хажууд очлоо. Хөөрхөн харагдаж байна гэж яриа өдөв. Тэгсэн урдаас баярлалаа ч байхгүй гарт байсан утас руу маань харснаа чиний утас зураг авдаг уу гэж байна. “Тиймээ авна. Би зургийг чинь авчих уу” гэхэд поз авч байгаад хоёр хуруугаа хүүхэд шиг гозойлгон зургаа татуулсан элдэв маяг баг зүүгээгүй, эрх дураараа “хөөрхөн” эгчийг нууцхан тольдох эмээ сануулсан юм. Эмэгтэй хүн гэж... Ерөөс тарган туранхай, өндөр нам, царай зүснээс үл хамааран эмэгтэй байна гэдэг л өөрөө гоо сайхан ажээ.

“Эмэгтэй хүн юу хүсдэг талаархи асуултын хариулт сэтгэлээ уудлан ярилцах, эсвэл хайрцаг шоколадны хаа нэгтээ нуугддаг” гэсэн үг яагаад ч юм санаанд бууж, хөөрхөн эмээгийн тольдож суугаа дүр зураг бодогдсоор автобусанд суугаад ээж рүүгээ залгав.  Цаг хугацаа хурд мэтэн алсарч, тэр урсгалд өнгийн амьдрал, баяр баясал, ухаарал сүлэлдэн урссаар...

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417