Ч.Санжаадамба: Анх допинг хэрэглэсэн хүнээсээ эхлээд л толгойг нь илсэн

2021-05-23, 11:56 Cпорт 987 1
Ч.Санжаадамба: Анх допинг хэрэглэсэн хүнээсээ эхлээд л толгойг нь илсэн

Улсын аварга Ч.Санжаадамбатай үндэсний бөхөд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.

ӨГЛӨӨНИЙ СОНИН

-МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал хэдхэн хоногийн өмнө боллоо. Та Цэцдийн зөвлөлд шинээр сонгогдсон юм байна. Хуралд дуустал нь суусан уу?

-Тэгсэн. Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Хурлыг дуустал байсан. Бид арав гаруй цаг хуралдаж, ярилцлаа. Хурал боломжийн үр дүнтэй болсон.

-Цэцдийн зөвлөлөөс “Их Эе”-ийг тавдугаар сарын 29-нд хийхээр товлосон. Та “Их Эе”-ийн Зохион байгуулах хороонд орсон юм уу?

-Үгүй. “Их Эе”-ийн Зохион байгуулах хэсэгт өөр бөхчүүд байгаа.

-Цэцдийн зөвлөлөөр Үндэсний бөхийн барилдааны дүрмийг хэлэлцээд, хэд хэдэн чухал асуудлаар санал нэгджээ. Үүний эхнийх нь мэдээж "Барьц сонгох" заалтыг хассан явдал. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Барьц сонгоог халъя гэдэг асуудлыг Цэцдийн зөвлөлийн хуралд байсан бүх бөхчүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Энэ заалт 2003 онд бий болсон зүйл л дээ. Олон жил барьц сонгооны асуудлаар ярьж хэлж ирсэн. 18 жил гэдэг урт хугацаа. Манай өмнөх Цэцдийн зөвлөлийн гишүүдийн олонх нь бөхчүүдийнхээ төлөө биш өөрдийн шавь нар ч юм уу, өөрсөддөө л ямар нэгэн байдлаар давуу байдал үүсгэх гэж барьц сонгох заалтыг оруулж ирсэн гэж би боддог. Үүнээс үүдээд монгол бөхөд маш олон муу дагавар бий болсон. Бөхчүүд бүгд жин нэмсэн, уран шуурхай барилдаан байхгүй болсон. Нэгийгээ уран мэхээр хаядаг байсан бол тийм зүйл байхгүй болсон. Барьц сонгохыг хүлээдэг болсон. Олон алдаа гарсан. Залуу бөхийн жин гэхэд л 120, 130 кг байна. МҮБХ энэ олон жил өнгөрч байхад үүн дээр дорвитой арга хэмжээ аваагүй. Энэ олон залуучууд бүгдээрээ сайн бөх болохгүй. Зарим нь барилдаж байгаад болино. Гэтэл жингийн илүүдэлтэй болсон хүмүүс наад зах нь сахарын өвчтэй болно. Эрүүл мэндийн талаас нь харахад олон өвчний эхлэл энэ жингийн илүүдлээс үүсдэг. Алсдаа ийм их сөрөг нөлөөтэй байдлыг харж, бодолгүйгээр барьц сонгуулж, барилдааны үр дүнг шийдэг байдлыг оруулж ирсэн нь буруу гэж боддог.

-Энэ жилийн наадмаас шууд хэрэгжүүлж эхэллээ гэхэд бөхчүүд бэлэн үү?

-Тэр талыг нь бас бодох хэрэгтэй. Би бол энэ жил бөхчүүддээ сануулаад, ирэх жилийн наадмаас барьц сонгоог халах нь зөв болов уу гэж бодож байгаа. Бөхчүүдэд бие болон бэлтгэл сургуулилтаа шинэ дүрэмд нийцүүлж бэлдэх хугацаа хэрэгтэй байх. Зарим бөхчүүд маань бол Цэцдийн зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хэрэгжүүлье гэсэн саналтай байсан. “Их Эе”-ээр эцэслэх байх аа.

-Барилдааныг камераар шүүх заалт мөн оруулж ирж байна. Энийг хэрэгжүүлж эхлэх үү?

-Яг үнэндээ камераар шүүе гэж олон жил ярьсан. Техник, технологи хөгжсөн үед амьдарч байж камерын бичлэгийг тоогоогүйгээс болж би ч бас нэг жилийн наадамд хохироод үлдэж байсан.

Камераар бүх асуудлыг шийдэж болно. Яагаад үүнийг тоохгүй, ашиглахгүй байсан бэ гэхээр бас л МҮБХ-ны алдаа, дутагдал болно. Зөвхөн өөрсдийн талын хүмүүсээ давуулахын тулд, тэдний эсрэг байр суурьтай, бөхийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нухчин дарахын тулд, өөрсдийг нь хамгаалах хэсэг бүлэг хүмүүст даваа өгөхийн тулд технологийн боломжоос үргэлж татгалзаж ирсэн. Барилдааны гол шийдвэрийг хөлийн цэц, засуулуудаар гаргуулдаг. Гэтэл бодит байдал дээрээ хөлийн цэц, засуулууд нэг сум, аймаг, нутаг усныхан юм уу, дэвжээний багш нар нь байдаг. Тэд шавь нарынхаа юм уу, нутгийн бөхчүүдийнхээ төлөө шийдвэр гаргадаг. Шударга шийдвэр гаргадаггүй. Эндээс л алдаа, дутагдал эхэлдэг. Камераар шүүнэ, шүүхгүй гэж олон жил ярилаа. Одоо болсон. Өнгөрсөн жилийн Цэргийн наадмын асуудал байна. Үндэсний бөхийн өөрийнх нь дүрмэнд өвдөг, тохой, толгой, биеийн аль нэг хэсэг нь түрүүлж газар хүрсэн тохиолдол унасанд тооцно гээд тодорхой тусгасан байгаа ш дээ. Гэтэл түүнийгээ хэрэгжүүлдэггүй.

Нутаг усны хүнээ, шавь нараа давуулдаг ийм байдал үнэхээр олон гардаг. Алдаа гаргасан засуулууд дээрээ арга хэмжээ авдаггүй. Буруу шийдвэр гаргаад сурчихсан. 

Тэгэхээр камераар шүүх нь ямар чухал болохыг энэ наадмаас эхлээд харуулах хэрэгтэй.

Хүний олон жилийн хөдөлмөрийг хөлийн цэц, засуулууд өөрсдийн эрх ашгийн үүднээс шийдэж болохгүй л дээ.

-Хөлийн цэц, засуулуудын сонголт, халаа, тэднийг бэлтгэх, хариуцлагатай болгох асуудалд ер нь хэн яаж анхаарал хандуулдаг юм бэ?

-Энэ асуудлыг саяын Цэцдийн зөвлөлийн хурлаар бас ярьсан. Үүрэг, хариуцлага аль алийг нь өгье гэж. Камерын бичлэгийг шалгаснаар хөлийн цэц, засуулууд буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол тухайн бөхийн бүтэн жил бэлтгэлдээ зарцуулсан хөрөнгө, мөнгийг нь төлдөг байхаар санал ч яригдсан. Хариуцлага оногдуулахгүй л бол тэр хүмүүс барилдааныг танил талынхаа талд шийддэг хэвээрээ л байна.

-Шинэ дүрэмд допингийн асуудлаар хэд хэдэн заалт шинээр орж ирж байна. Барилдааны үед явцын шинжилгээ авах нь зөв үү?

-Зөв байлгүй яахав. Наадмаас наадмын хооронд заал, танхимын барилдаануудад оролцсон бөхчүүдээс шинжилгээ авах ёстой.

Заавал сонгох юм уу, үзүүр түрүү, сайн барилдаж байгаа хүмүүсээс гэлтгүй болж өгвөл бүгдээс нь авдаг баймаар байгаа юм. Явцын шинжилгээг тогтмол аваад эхэлчихвэл улсын наадамд допинг хэрэглэж ирдэг хүн байхгүй болно.

-Допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасах гэдэг заалттай та санал нийлж байгаа юу?

-Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн журам, дүрэмтэй аль болох ойртуулж, нийцүүлсэн байдлаар энэ шинэ заалтыг оруулж ирсэн. Би хувьдаа өмнө нь байсан хариуцлагын заалтаа сайжруулсан хэлбэр гэж үзэж, дэмжиж байгаа.

-Хэд хоногийн өмнө МҮБХ-ноос гурван ч газарт тодорхой асуудлуудаар албан бичиг хүргүүллээ. Үүн дээр аварга таны байр суурь ямар байгааг сонирхъё. Тухайлбал, Э.Оюунболдын цолыг хурааж, унасан бөхчүүдэд цол олгох хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьжээ. Хоёр жилийн өмнөх наадмын допингийн асуудал одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгааг та юу гэж харж байна вэ?

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудал дээр өнгөрсөн хугацаанд үнэхээр янз бүрийн шийдвэр гаргаж ирсэн. Дур зоргоороо ч гэмээр.

МҮБХ, Баяр наадмыг зохион байгуулах комисс анхнаасаа шударгаар хариуцлага хүлээлгэж, тэмцээд байгаа допингийнхоо эсрэг хатуу байр суурьтай байсан бол өнөөдөр энэ олон залуучууд хохирохгүй байсан болов уу гэж би боддог. 

Анхныхаа хүнээс эхлээд л толгойг нь илсэн. Эрхийг нь хасаад, цолыг нь хураана гэдэг тэр хуулиа мөрдөөгүй. Өнгөрсөн энэ олон жилийн хугацаанд олон бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Гэтэл 2014 онд Б.Суманчулуун, Н.Адьяабат хоёрын л цолыг хураасан. Бусдад нь тийм хариуцлага үүрүүлээгүй. Дээр нь өөрсдөө цолоо нэхээд авчихсан хүмүүс олон байгаа. Хөөцөлдөөд цолоо эргүүлээд авчихдаг. Ямар учраас, ямар шалгуураар авдгийг мэдэхгүй. Шударга бус байна. Заримынх нь цолыг болохоор янз бүрийн байдлаар хойшлуулаад байдаг. Заримынх нь цолыг хураадаг. Заримд нь бол бүр арга хэмжээ авдаггүй. Ийм ойлгомжгүй, учир дутагдалтай. Анхнаасаа эрхийг нь хасаад, цолыг нь хураагаад, хууль ёсны хариуцлагыг нь хүлээлгээд явсан бол ийм асуудал үүсэхгүй. Олон залуучууд ингэж хохирохгүй байх байсан. 1999, 2000-аад оноос допингийн шинжилгээ авч эхэлсэн.

Анх хэнээс допинг илэрсэн билээ, ард түмэн мэднэ. Тэгэхэд тэр хүнд хариуцлага тооцоогүй. Барилдаад дараа дараагийн цолоо аваад явсан.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд ямар учраас нэг жил, ямар учраас хоёр жилээр барилдах эрхийг нь хасаж байгаа юм. Ямарынх нь цолыг хурааж байгаа юм гэдэг тодорхой үндэслэлээ ерөөсөө тайлбарлаж байгаагүй л дээ. Энэ нь үзэмжээрээ шийдэж байгаа юм шиг л харагддаг?

-Харин тийн. Энэ бүхнийг тодорхой, ойлгомжтой болгох хангалттай л их хугацаа байсан шүү дээ. Үндэсний бөх маань яагаад энэ их маргааныг дагуулаад байдаг вэ гэхээр Цэцдийн зөвлөл, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд байсан хүмүүс нийт бөхчүүдийнхээ төлөө яваагүйтэй л холбоотой гэж би хардаг. Алдаа байсан бол тэрийгээ засаж залруулж болох байсан. Тийм сэтгэлгүй явж ирсэнд нь харамсдаг.

-Н.Оюунболдын аварга цолыг хураах зарлигийг Ерөнхийлөгч наадмаас өмнө гаргахгүй бол аварга цолтойгоо барилдана гэсэн үг үү?

-Үнэхээр мэдэхгүй л байна. Баяр наадмын зохион байгуулах хороо ямар шийдвэр танилцуулахыг бид ч мөн ялгаагүй хүлээсэн л байдалтай байгаа. Баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн төсөлд “Шинээр цол авсан бөхчүүдийн цолыг допингийн шинжилгээний хариу гарсны дараа өгдөг болъё” гэсэн санал ороод явж байгаа. Энэ нь ч зөв.

-Н.Батсуурь, Р.Пүрэвдавга, Б.Бат-Орших нарт оноосон шударга бус шийдвэрээ эргэж хараач ээ гэсэн байр суурийг МҮБХ илэрхийллээ. Өнгөрсөн жилийн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон эдгээр бөхчүүдэд 11 сараар барилдах эрхийг нь хасаж, шийтгэл ногдуулсан. Үүнийг бөхчүүд ч, олон нийт ч эсэргүүцдэг?

-МҮБХ маань бөхчүүдийн эрх ашиг, бүх л асуудал дээр байр сууриа илэрхийлэх ёстой газар л даа. МҮБХ л энэ асуудал дээр явах ёстой. Тэгэхгүйгээр хоёр, гурван бөхийнхөө эсрэг бусад бөхчүүд нь байгаад байгаа юм шиг, бөхчүүд нэг нэгнийхээ эсрэг байгаа юм шиг ингэж харагдуулаад байгаа нь буруу юм. МҮБХ болон Баяр наадмын комисс нь бүгдийг цаг тухайд нь шийдээд явчихдаг байсан бол өнөөдрийнх шиг ийм асуудал гарахгүй. Бөхчүүд нь маргахгүй, үзэгчид нь бухимдахгүй.

-“Допинг хэрэглэснийг нь нуун дарагдуулсан 38 бөх хэн байв” гэдэг асуулт анхаарал татаж байгаа. АТГ-аас “Н.Оюунболд нарын гомдлыг шалгаж байх явцад сүүлийн 10 жилийн хугацаанд бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, шалгаж байгаа” гэж мэдэгдсэнээр энэ тухай анх сөхөгдсөн. Тэр 38 бөхийн нэрийг зарла гэсэн шаардлагыг МҮБХ тавьж байгаа. Ийм зүйл байх боломжтой юу. 10 жилийн турш допингийн шинжилгээ наймаалцсан байж болох уу?

-Ам дамжсан яриа л явдаг. Үнэн, худлыг баримттайгаар гаргаж ирээгүй үед тийм, ийм гэж нэгнийгээ хардаж сэрдэхгүй.

-Хэрэв үнэн бол тэр 38 бөхийн нэрийг зарлах ёстой юу. Мөн яригдаад байгаа 38 бөхийн дунд сүүлийн 10 жилийн наадмын түрүү бөхчүүд буюу аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба хоёроос бусад нь байгаа юм билээ гэсэн ам дамжсан яриа бас байна. Та ийм зүйл сонссон уу?

-Үнэхээр л допингийн сүлжээг устгая, монгол үндэсний бөхөө сайн сайхан байлгая гэж л байгаа бол бодох ёстой асуудал. Яг үнэндээ тийм зүйл байсан гэж итгэхэд хэцүү л байна. Монгол бөх маань Монголынхоо ард түмэнд нэр хүндтэй үлдмээр байна. Янз бүрээр л ярьж байгаа. 38, 40, 20 бөх байсан гэнэ гээд л. Үнэн, худлыг бид мэдэхгүй байна. 30 гаруй бөх допингод холбогдсоныг нуун дарагдуулсан гэдэг хэрэв үнэн бол энэ их тоо. Үндэсний бөхийн холбоо, Баяр наадмын комисс ийм байдалд ортол нь үндэсний бөхийг идээ бээртэй нь хутгасан бол маш харамсалтай байна. Тэр хүмүүс ч хариуцлагаа үүрэх хэрэгтэй.

-МҮБХ-ны удирдлага, үйл ажиллагаа арай гэж нэг талдаа гарч байна уу гэж харж байгаа. Та одоо байгаа холбоонд хэр итгэл үнэмшилтэй ханддаг вэ?

-Сүүлийн хэдэн жил л би МҮБХ-ны хүмүүстэй санал зөрж, байр сууриа илэрхийлж байгаа. Бөхөө сайн сайхан болго, шударга болго. Бөхийнхөө төлөө ажиллаач ээ гэдгийг олон жил хэлж байна. Нэг үеэ бодвол Цэцдийн зөвлөлд залуучууд орж ирж байна. Бөхийнхөө төлөө үзэл бодлоо хэлдэг, зөв санаа өгдөг залуу бөхчүүд гарч ирсэн. Сая уулзахдаа арав гаруй цаг л бөхөө яаж сайхан болгох вэ гэдэг асуудлаар ярилцлаа. Болж байгаа зүйлийг болж байгааг нь хэлэх хэрэгтэй. Цэцдийн зөвлөлийн сүүлийн хурлаас олны санаанд нийцсэн, ерөнхийдөө аятайхан шийдвэрүүд гарсан болов уу гэж бодож байгаа.

Цэцдийн зөвлөлд багтсан бөхчүүд бол бусад бөхчүүдээ төлөөлж байгаа хүмүүс байхгүй юу. Тэгэхээр бөхчүүдийнхээ төлөө, олонхийн төлөө л байх ёстой. 

Нутаг усныхаа төлөө, шавийнхаа төлөө, өөрийнхөө төлөө явдаг хүмүүс л энэ дүрэм, журман дээр сууж, алсаа хараагүй шийдвэр гаргаж ирсэн. Ард түмэн бүгд харж байгаа шүү дээ. Бөхөд хайртай ард түмэн ухаанаараа шүүн тунгааж байгаа.

-Дээр ярьсан энэ шаардлага, санал, хүсэлтүүдийг Ерөнхийлөгч, Прокурор, Баяр наадмын комисс үнэн зөвөөр шийдэхгүй бол бөхчүүд жагсаж тэмцэх хэмжээнд очжээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг зохион байгуулахад маш хүндрэлтэй байдал үүсэхээр байна гэж МҮБХ ч, бөхчүүд ч байр сууриа илэрхийлж байна. Үнэхээр ийм тэмцэл, эсэргүүцэлд бөхчүүд нэгдсэн нь үнэн үү?

-Саяын Цэцдийн зөвлөлийн хурал дээр хэд хэдэн хүн яг энэ байр суурийг илэрхийлсэн. Асуудлын үнэн мөнийг олж өгөхгүй бол холбогдох байгууллагуудын гадна жагсахад бэлэн байна, суулт хийж, өлсгөлөн зарлахад бэлэн байна гэсэн хүмүүс байсан. Ер нь тойруулаад бодоход, холбоо маань хоёр, гурван тамга тэмдэгтэй, чадамжгүй, сэтгэлгүй явж ирсний л үр дүн эцэстээ ийм зүйлд хүргэж байгаа юм. Монгол Улс Дэлхийн допингийн эсрэг агентлагийн үйл ажиллагаанд нэгдсэн үү нэгдсэн. Жишээ нь, МҮБХ тийшээ хандах боломжтой. Манай үндэсний бөх ийм байна, ийм олон хүн допинг хэрэглэсэн байна. Монгол Улсад харьяалагддаг байгууллагаараа дамжуулаад энэ асуудлыг шийдэхэд туслаач гээд хандаж болно. Яагаад ингэж болдоггүй юм. Яагаад хандахгүй байна вэ. Энэ олон залуучууд нэг нэгнийхээ өмнө гарч, амжилт гаргах нь сонин биш. Эцсийн эцэст монгол үндэсний бөхөд энэ бол байж болшгүй, хүлцэн тэвчиж болохгүй л ийм зүйл. Үр удам, ген, удмын санд нөлөөлнө. Үндэсний өв соёлд маань сэв сууж байна. Аль бие хаа сайтай залуучуудаа бөх болгох гэж удам судраасаа явуулдаг. Гэтэл тэр залуучуудыг тариад, генд нь өөрчлөлт оруулаад байвал юу болох билээ. Штангийн багш нар, хүчний багш нар залуучуудын үзэл бодол, толгойг эргүүлж байна.

-Бөхчүүд их уур уцаартай болж байна. Энэ нь хэрэглэдэг эм, тариатай нь холбоотой гэж хардах хүмүүс ч байдаг. Танд тийм зүйл анзаарагддаг уу? Үндэсний бөхийн аварга хүний хувьд та залгамж халаа, залуу бөхчүүдийнхээ талаар таагүй зүйл харж, мэдэрч байсан уу?

-Бөх хүний ухаан, өв уламжлал, эрэмбэ дараа гэж сайхан ёс маань бараг үгүй болж байна уу даа гэж бодогддог.

Дөрөв, таван жилийн дараа биентэйгээ мэндлэх хүн ч ховор үлдэх байх. Одоо ч бараг тийм байдал анзаарагддаг.

Анх биднийг бөх болох гээд ирж байхад ямар мундаг эрэмбэ, жаягтай байлаа. Цаг үе нь ийм болгодог юм уу. Эсвэл эм тарианаас болоод ийм байдаг юм уу гэж бодоход хүрч байна. Допингийн хэрэглээ хүний сэтгэцэд өөрчлөлт оруулна шүү дээ. Хүнийг заавал ялна, дийлнэ гэсэн тийм сэтгэлзүйг хар муйхраар суулгаж байна.

Бидэнд багш гэж нэг сайхан эрхэм хүн байдаг даа. Яаж бөх болох, бөхийн эрэмбэ гэж юу болохыг юуны түрүүнд ой ухаанд суутал хэлж сургадаг. Гараа дэвээнээс эхлээд, цаашаа ямар мэх заах вэ гэхчлэн бөх болох хүнд багшийн эрдэм чухал байдаг. Гэтэл одоо багш дээрээ очдог хүн цөөхөн болчихсон. Ний нуугүй ярихад, ганцхан Б.Адьяахүү начин л залуучуудыг энэ зөв замаар нь сургаж, шавь нар нь суралцаж байна.

Намайг дөнгөж бөх болоод ирж байхад бөхчүүд маань сайн барилддаг бөхчүүд дээрээ дархан мэх, барьцыг нь заалгах гэж очдог байсан. Нэг удаа ч гэсэн зааланд хамт бэлтгэл хийчих юмсан гэж хүлээдэг байсан. Ийм зүйл одоо бараг байхгүй болсон доо.

Манай үеийнхнээс гэхэд Б.Соронзолд заан ямар уран барилддаг билээ. Гар ачина, олон гоё, уран мэх хийдэг. Б.Соронзонболдоос “Чам дээр ирж, чиний гар ачааг заалгадаг залуучууд байна уу” гэж асуухад “Байхгүй” гэж байсан.

Энэ бол үнэхээр харамсалтай зүйл юм. Ийм байхад ямар мэх хийж, ямар барьцанд хүрч барилдах вэ. Штанг шахаад, уураг, тариа хэрэглээд л... Барьц сонгоондоо л бэлдээд байна. Ингэхээр бөх маань бөх биш болчихоод байгаа юм уу даа гэж бодогддог.

Нэг үеийн бөхчүүд байлаа гэхэд тэд нар дараагийн үеэсээ 7-8 жилээр амжилт, бие хаа, бэлтгэл сургуулилтын хувьд илүү гарсан байдаг. Түрүүлээд бэлтгэл хийчихсэн. Тэр хүмүүсийг гүйцэж, тэдний барилдааны дайнд хүрье гэвэл 5-8 жилийн хугацаа шаардлагатай болдог. Гэтэл одоо энийг товчилдог болсон. Жил бэлтгэл хийгээд л, штанг, допингоор нүдүүлээд 7-8 жил өндөр хэмжээний бэлтгэл сургуулилт хийсэн хүнтэй зэрэгцэх хэмжээнд хүрээд ирж байна. Бие хаа, хүчний хувьд.

Ийм болгоход олон хүчин зүйл нөлөөлж байна. Жишээ нь, дөрвийн давааны оноолтыг өрөөсгөл гэж боддог. Дөнгөж аймгийн арслан болчихоод ирсэн залуу бөхчүүдийг улсын наадамд түрүүлэх, шөвгөрөх хэмжээний бөхчүүдтэй дөрвийн даваанд тулгадаг. Залуучууд тэр хүмүүсийг яаж дийлэх юм бэ. Боломжгүй. Гэтэл дийлэхийн тулд яах вэ гэхээр нөгөө л найраа, допинг хоёрыг хэрэглэх сонголт хийж байна. Ямар ч мундаг төрсөн бөх байлаа гэсэн 3-4 жилийн бэлтгэл сургуулилт хийж байж тэр хүмүүстэй барилдах хэмжээнд очино.

Одоо бол нэг жил бэлтгэл хийсэн хүүхдүүд л дийлдэхээ байчихаад байна. Гар, хөл нь нугарахаа больсон. Робот шиг л... Болж өгвөл цохичих гээд л. Ийм л болчихоод байна, бөх маань.

-Допингийн асуудлаар, ер нь энэ үндэсний бөхийнхөө болж байгаа, эсвэл болохгүй бүтэхгүй асуудлынх нь талаар аварга, арслангууд яагаад дугарахгүй байна вэ. Үндэсний бөхийнхөө оргилд хүрсэн хүмүүсийн бөхөө гэх хандлага хааяа дутуу байна уу гэж харагддаг?

-Янз бүр л байдаг байх. Бусад аваргаа би дүгнэж ярих нь зохисгүй. Надад олон хүмүүс хэлдэг байсан. “Чи өөрөө ид барилдаж байгаа хүн хэл амнаас хол байх хэрэгтэй” гэж. Гэхдээ тийм биш л дээ.

Би ганцхан өөрийгөө бодоод яваад байвал энэ бөх маань яах вэ. Бөх сайхан байж гэмээнэ аварга гэдэг энэ эрхэм цол өөрөө учир утгатай үлдэнэ.

Монгол бөх өргөн утгаараа хүндлэл хүлээгээгүй цагт ард түмэн ямар ч мундаг аварга гэдэг цолыг хүндлэхгүй. 

Би аймгийн начин, цэргийн арслан цолтой байхаасаа л допингийн асуудлаар, шударга барилдааны талаар шаардлага тавьж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Уйгагүй явсан. Ингэж явах үед нухчин дардаг, мэх хорьдог, эрх хасдаг, сүүлдээ хөлийн цэцтэйгээ нийлж даваа луйварддаг болсон. Бөхийнхөө төлөө явахдаа өөрийн биеэр олон асуудлыг туулсан. Өөрийн үнэн хүчээр, шударгаар барилдаж яваа залуус маань хохирдоггүй л байгаасай гэж би хүсдэг. Шударгаар хөдөлмөрлөөд, бэлтгэл сургуулилтаа хийгээд, үнэн хүчээр барилдаж байгаа олон залуус байгаа. Бөхийн холбооны юм уу, эсвэл тэнд албан тушаал эрхэлдэг хүний дүү, хуурай дүү байж байж сайн барилдана, нэг хүний хараат явж амжилтад хүрнэ гэсэн ийм замыг сонгох бол үнэхээр байж болохгүй зүйл.

Хэн сайн хөдөлмөр хийж, хэн сайн бэлтгэлээ хийсэн нь сайн барилдаж, амжилтад хүрдэг байх ёстой л гэж боддог. 

-Нэг нутаг усны бөхчүүд гэдгээрээ нэг нэгэндээ шаардлага тавьж, алдаа дутагдлаа хэлж ярьж чадахгүй болдог ийм зүйл байдаг уу?

-Нутаг орноо бодох, өөрийгөө бодох, эсвэл найз нөхдөө бодох ч юм уу ийм байдлаар хандаад байвал монгол бөх сайн сайхан явахгүй, хөгжихгүй. 

-Баяр наадмын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хэдэн асуулт асууя. МҮБХ-ноос боловсруулж байгаа саналуудаас гэсэн үг. Үндэсний баяр наадмын улс, аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зэрэг тэмдэглэдэг болъё гэж байгаа. Одоо бол Засаг дарга нар хугацааг шийддэг. Энэ нь зөв үү, буруу юу?

-Бүх наадам нэг өдөр болвол амар байна. Сумын наадам өмнө нь болчихвол аймгийн наадамд барилдах хүн очиж, найраа хийдэг. Аймгийн наадам эхлээд болчихвол улсын наадамд барилдах хүн найраа хийдэг ийм зүйл гардгийг бид бүгдээрээ л мэднэ. Бүгд нэг өдөр болвол энэ байдал алга болно. Нэг бүртгэлтэй болно. Нэг хүн нэг л наадамд бүртгүүлнэ гэсэн үг.

-Хуулийн төсөлд аваргуудын эрэмбийг өөрчлөх асуудал орж ирж байгаа. Цол хүртсэн он дарааллаар нь эрэмбэлнэ гэсэн заалт. Үүнтэй санал нийлж байгаа юу?

-Дархан аваргуудад хамаарахгүй. Зөвхөн улсын аварга болон даян аварга цолтнуудыг цол хүртсэн он дарааллаар нь эрэмбэлье гэсэн заалт оруулж байгаа юм билээ.

-Та одоо эрэмбээрээ ид барилдаж байгаа аваргуудын хэдэд эрэмбэлэгдэж байгаа вэ?

-Н.Батсуурийн дараа хоёрт байгаа. Одоо энэ яригдаж байгаа хувилбар хуульчлагдвал гурав руу орох байх. Ер нь бол одоо бидний хойно, урдаа орох нь гол биш л дээ. Аварга цол авсан оноороо эрэмбэлэгдчихвэл маргаад байгаа асуудлууд нь бас байхгүй болох юм. Улсын наадамд түрүүлчихсэн аварга хүнийг тав, зургаагийн даваагаар хэмжих нь утгагүй юм. МҮБХ-ныхон Улсын наадамд хоёр удаа 512 бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн бөх нэг удаа 10 давж түрүүлсэн бөхийн урд гарна гэсэн санал оруулж ирсэн. Ямар учраас вэ гэдгийг нь асуухаар “Хоёр түрүүлсэн гэдгээрээ илүү” гэж тайлбарладаг. Энэ нь асуудалтай байна гэдгийг би хэлсэн. Ялгаа байхгүй, 1024 барилдсан ч, 512 бөх барилдсан ч хоёр түрүүлж байж аварга болно гэдэг зүйл, заалтаа оруул. Би заавал аварга цолтойгоо үлдэнэ гэх зүйл байхгүй. Та нар тэгээд оруулж болно. Наад асуудлаас чинь л болж маргаан болдог гэсэн байр сууриа миний хувьд илэрхийлсэн. Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргууд урдаа, хойноо гарна гэдэг. Ийм зүйлээс л болж маргаан болдог. Аваргууд хоорондоо маргаад байх нь зохисгүй. Тэгэхээр авсан оноороо гээд явчихвал маргаан гарахгүй.

-Үндэсний бөхийн “Их Эе” тавдугаар сарын 29-нд болно. Одоо болох “Их Эе”-ийн 70-80 хувийг бөхчүүд бүрдүүлнэ гэх мэдээлэл байна. Өмнө нь бөхчүүд өөрсдөө ийм хэмжээний оролцоотой байж чаддаггүй байсан?

-Саяын Цэцдийн зөвлөлийн хурлаар бол яг энэ бөхчүүдийн оролцооны талаар нарийн ярьж амжаагүй тарсан. Дараа нь 250 хүн оролцоно гэсэн тоо гарсан байсан. Жаяг дэгийн баг гэх мэтээр өөрсдийн хүрээний хүмүүсийг хайрцагладаг битгий гараасай гэж хүсэж байна. Энэ хурлаар бөхчүүдийн асуудлыг ярих учраас бөхчүүдээ түлхүү оруул гэдэг санал, хүсэлтийг бид олон удаа тавьж ирсэн. Жаяг дэгийн баг, засуул гэхчлэн МҮБХ-ны тэргүүнийг сонгох “Их Эе”-ийн хуралд чухал шаардлагагүй хүмүүс олон орж ирдэг.

Засуулууд маань жишээ нь бөхөө л засах үүрэгтэй хүмүүс. Унасан уу, давсан уу гэдгийг л ярих ёстой. Тэд “Их Эе” дээр ингэвэл ингэнэ гээд гар өргөөд сууж байх ямар ч шаардлагагүй.

Миний байр суурь бол “Их Эе”-д бөхчүүд нь түлхүү орж ирж, бөхийн асуудлаа ярих ёстой, бөхийнхөө тэргүүнийг сонгох ёстой гэдэг дээр байдаг. Бөх засдаг хүн бөхийн тэргүүн сонголцоод явдгийг ойлгодоггүй.

-“Их Эе”-ийг амжилттай болно гэж та найдаж байгаа юу. Бас л олон жил маргаж, мэтгэсний дараа бөхчүүдийн энэ хурал болох гэж байна?

-Бөхчүүдийгээ идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Энэ бол нэг нутаг усны асуудал биш бүх бөхчүүдийн асуудал. Бөхийнхөө сайн сайхны төлөө одоо бид зөв бодлоор нэгдэх хэрэгтэй.

Монголын ард түмэндээ хүндлэгдсэн нэр цэвэр өв соёл, өрсөлдөөн, ёс жудгийг бид бий болгох, уламжлах үүрэгтэй хүмүүс шүү гэдгийг ухамсарлан бодоцгооё. Үүнийг л хүсэж байна. Зарим нэг ойрын мэдээлэлтэй байх хэмжээний хүмүүс “Их Эе” болохгүй гэж ярьж байгааг сонссон. Маш их гайхсан. Ийм зүйл болохгүй байх гэж итгэж байна.

-Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Ямар ч маргаан байсан энэ ой ард түмэн болон бөхчүүд та бүхний хувьд онцгой баяр цэнгэл байх учиртай. Асуудал нааштай шийдэгдэж, наадам сайхан болоосой гэж хүсэж, хүлээж байна. Та наадамд хэр бэлдэж байна?

-Төр засгийнхаа шийдвэрийг дагаад, гэрээсээ бараг гаралгүй сүүлийн хэдэн сарыг өнгөрүүллээ. Мэдээж, наадмын бэлтгэлдээ гарахыг хүлээж байна. Бас тодорхой хэмжээнд догдолж байна. Сүүлийн хоёр жил бэлтгэл, сургуулилт хийх нөхцөл боломж хомс байлаа. Барилдаан, дэвжээнээсээ холдлоо. Бүх тамирчид, бөхчүүд маань бас нэгэн сорил болсон хүнд цаг үеийг туулж байна.

Шийдье гэвэл шийдэж болохгүй асуудал байхгүй ээ. Аргыг нь олъё гэвэл юуны ч учрыг тунгааж болдог. 

Бөхчүүд маань буруу сөрөг бүхнээс татгалзаж, өв соёлдоо хүндэтгэлтэй ханддаг болоосой гэж хүсэж, найдаж байна. Шийдвэр гаргадаг хүмүүс нь монгол бөхийн нэр хүндийг аварч, хамгаалах нь нэн чухал байгаа энэ цаг хугацаа, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байгаасай гэж итгэж, хүлээж байна.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417