Өрсөлдөгчгүй ялагчийн, өөлөх зүйлгүй “тоглолт”

Өрсөлдөгчгүй ялагчийн, өөлөх зүйлгүй “тоглолт”

Монголчууд Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиа өчигдөр зохион байгуулж, зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгов. Нийт 1,210,454 сонгогч саналаа өгснөөс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 68 хувиар үнэмлэхгүй ялалт байгууллаа. Сонгуулийн хүчин зүйлд олон зүйл нөлөөлөв. Ингээд энэ удаагийн сонгуулийн урьдач нөхцөл болон сурталчилгааны процессыг хамтдаа дүгнэхийг хичээе.

Түүхэнд байгаагүй бага ирцийг МАН “хайрцаглахад” амар байв

Сонгуулийн дүнд ирц ихээхэн нөлөөлөв. Сонгогчдын дөнгөж 59 хувь нь саналаа өгснөөр түүхэндээ хамгийн бага ирцтэй сонгууль хэмээн тэмдэглэгдэж үлдлээ. Ирцэд ковид тодорхой хэмжээнд нөлөөлсөн ч манайх шиг улстөрждөг улсад энэ бол жижиг шалтгаг. У.Хүрэлсүх хэдийгээр 68 хувийн саналаар илүүрхсэн ч нийт сонгогчдын 40 хувийн саналаар Ерөнхийлөгч боллоо. Энэ бол МАН-ын сонгогчдыг “унтуулах” буюу Д.Энхбатын дэмжигчдийг “идэвхжүүлэхгүй” байх зорилгоо нь биелүүлсэн гэсэн үг. Ингэж "хайрцаглаж" чадсан тул МАН төвөггүй ялалт байгуулав.

Залуучуудын сул зүтгэл намын гишүүдийн сонголтыг “тодруулав”

Нийт сонгогчдоос гадна залуучуудын ирц маш бага байв. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу ХҮН нам санал хураалт дуусахтай зэрэгцэж залуучуудыг санал өгөхийг уриалсан дүр үзүүлэв. 40-өөс дээш насныхан бүгд 60-аас дээш хувьтай, бүр 70 давсан хувийн ирцтэй байхад 18-30 насныхан дөнгөж 40 хувийг шүргээд дууслаа. Харин онцлууштай нь 18-19 насны залуусын 56 хувь нь сонгуульдаа оролцсон нь дараа дараагийн сонгуулиудад залуусын идэвх оролцоо нэмэгдэх хандлага гарахыг илтгэв бололтой. Ер нь залуусын итгэл, зүтгэл сул байсан тул намын угшилтай МАН, АН-ынхан болон хөвөгч масс сонгуулийн дүнг "тавьлаа".

Өрсөлдөгчгүй ялагч

Сонголтгүй сонгууль боллоо гэж өмнөх сонгуулийг дүгнэж байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөнгүй сонгуулийн өрсөлдөгчгүй ялагч тодорлоо гэж дүгнэе. Сонгуулийн дүн гарахад нэр дэвшигчийн дэмжлэг ба намын дэмжлэгээс ихээхэн хамаарна. МАН-ын “хөл”, сүлжээний хажууд дөнгөж гуравдагч хүчин болж гарч ирсэн, УИХ-д ганцхан суудалтай ХҮН яалтчгүй бүтцээрээ жигдлээ. Нөгөө талд нь АН хоёр хуваагдаж сонгуульд орсноор гишүүдийнхээ дэмжлэгийг ч олигтой авч чадсангүй. Харин хувь ранкаараа Д.Энхбат шинэ өнгө аяс сэвэлзүүлсэн ч, С.Эрдэнэ дарангуйлал гэж зүтгэсэн ч У.Хүрэлсүхийн масс дэмжлэгийг үнэндээ дийлсэнгүй.

С.Эрдэнэ цагаан сонголтыг бараг “барсангүй”

Сонгуулийн дүнд хамгийн томоор нөлөөлсөн зүйл нь АН-ын бүтэлгүй хагарал байв. Үүнийг нь эрх баригчид санаандаа тултал ашигласан. Хоёр тийшээ хараад суучихсан лидерүүдийнх гор сонгуулиар гарч С.Эрдэнэ цагаан сонголтод бараг ялагдав. Хэдийгээр мянга гаруй хүний саналаар илүү байсан ч АН гэх том намыг төлөөлж орсон С.Эрдэнийн хувьд өөрийгөө цагаан сонголтод ялагдсанд тооцож яваарай, цаашид. Товчоор бол гурван хүн өрсөлдсөн сонгуульд С.Эрдэнэ оролцоод дөрөвт орсон гэсэн үг. Намын аппарат нь үл ойлголцлоос шалтгаалж бүрэн хүчээр ажилласангүй. Ёстой л цөстэй 70 мянган партизанууд нь С.Эрдэнэд биш ардчилал, Ардчилсан нам хоёртоо саналаа өгсөн бололтой. Мөн Монголын хоёр том намын нэг нам болох АН анх удаа гурав дахь хүчнээс бага санал авч “булай” боллоо. Хэрвээ АН ойлголцол өндөр байж, сонгуулийн өмнө хоёр тийшээ харахгүйгээр Н.Алтанхуяг зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг "сойсон" бол нөхцөл байдал арай өөрөөр эргэх зурагтай байсан. Мэдээж энэ зүйлийг эрх баригчид огт хүсэхгүй шүү дээ. Гэхдээ АН-ынхан МАН-ыг биш өөрсдийг буруутгах ёстойгоо ухаарсан цагт дахин сэргэнэ. Хэрэв чадахгүй бол хагарал нь гүнзгийрч ирээдүйд 2 том намын нэг хэвээр үлдэхийн төлөөх тэмцэлд "унана".

Д.Энхбатын “сүүлийн үг” ба ХҮН-ын чадамж

Энэ сонгуульд У.Хүрэлсүх үнэхээр хурандаа, Д.Энхбат байлдагч шиг оролцлоо. ХҮН-ын хувьд энэ удаагийн сонгууль шинэ үзэгдэл болов. Яалтчгүй шинэ гарч ирж байгаа нам. Бүтэц буюу “хөл” муу гэдэг нь ХҮН-ын “шүдний өвчин”. Товчоор хэлбэл өнөөдөр авсан 240 гаруй мянган санал бол Д.Энхбат гэх фигурыг дэмжигчид болон АН, МАН-ыг эсэргүүцэгчдийн л эффект төдий. Сонгуулийн сурталчилгааны хувьд ХҮН-ынхан хийж чадаагүй, эвсэл хийхийг хүсээгүй байх. Олон чухал агшинг алдаж, дэмий зүйлс дээр сайн дураараа өөрсдөө алдаа гаргаж байв. Дээр нь нэр дэвшигч нь ковид авсан. Ковид авсан шалтгаанаа тайлбарлахдаа вакцины хоёр дахь тунгаа хугацаандаа хийлгээгүй хойшлуулсан гэдгээ сайн дураараа илчилж, бас л өөрсдийгөө баллав. Ардын намын сонгогчдыг “унтуулах” арга барилд бүрэн автаж, “хуулсан” байдалтай пиар хийж бие биедээ ташуур бэлэглэж явсаар сонгуулийг дуусгасан тэдэнд үнэхээр боломж харагдсангүй.

Д.Энхбат нэр дэвшигч хүртэл дүн гарсны дараа “Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг" гэж жиргээд амжив. Үнэхээр л чин сэтгэлээсээ ажилласан бол Д.Энхбат, ХҮН хоёрт сонгуулийг хоёр шаттай болгох боломж байлаа.

МАН гэдэг “МАШИН”

МАН-ын талаар юу хэлэх вэ дээ. Нөгөө кино дээр гардаг шиг та ч харлаа, би ч харлаа. МАН гэдэг төгс ажиллагаатай “машин” бүхий л эрэг шургаа дүрмийн дагуу, төлөвлөгөөний дагуу угсарч бэлдэв. Тэд алдаа бараг гаргалгүй, оноог бол ахиухан цуглуулав. Сонгуулийн өмнө Ардын нам дахь эх сурвалжууд 65-аас дээш хувиар нэр дэвшигчээ ялах магадлалтай гэдгийг мэдээлж байв. Энэ нь сүүлийн судалгаагаар харагдсан үр дүн гэсэн үг.

У.Хүрэлсүх тактикийн жижиг алдаа огт гаргасангүй. Сонгуульд нэр дэвших нь тодорхой болмогц сөрөг оноо цуглуулах байсан Ерөнхий сайдын суудлаа өгсөн. Олон нийт өрсөлдөгчөө “захиалж” сонголтгүй сонгууль хийсэн гэж байгаа ч үнэн хэрэгтээ МАН-ын “мэхэнд” унаж байгаа нь ХҮН, Ардчилсан нам хоёрын өөрсдийнх нь буруу. Чухал үед нэгдэл үүсгэж Н.Энхбаярыг татсан нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн. Хэрвээ өмнөх сонгуулиуд шиг доргио үүсвэл залуучууд Зөв ХҮН электорат эвслийн хүн руу хандарчих гээд байсан тул У.Хүрэлсүхийн тал бүхий л уулзалт, лайв, арга хэмжээ, пиарын элементүүдээ байж болох хэмжээнд хасч танав. Харин сонгуулийн хаалтын мөчид клабхаус тэргүүтэй сошиал орчинд бага зэрэг алдаа гаргасан. Магадгүй энэ нөлөөлөл Д.Энхбатад их бага хэмжээгээр дэм болсон байх. МАН-ын нүсэр бүтэц, социологийн судалгааг унших чадвартай сайн менежерийн ур ухаан нь эртнээс “зурсан” сонгуулиа яг өөрсдийн хүссэнээрээ хийхэд нөлөөлөв. МАН-аас сонгуулийн пиар, арга тактик дээр өөлөөд байх юм үнэндээ гарсангүй. Тэд маш чамбай байлаа.

Г.Лхагвадорж

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417