Хөнгөлөлт эдлэх боломжтой РАШААН СУВИЛЛУУД

Хөнгөлөлт эдлэх боломжтой РАШААН СУВИЛЛУУД

Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан сувиллын газарт амрах эрхтэй байдаг. Иймд энэ жил  ахмадуудыг хөнгөлөлттэй амраах эрх бүхий  магадлан итгэмжлэгдсэн  рашаан сувиллын талаарх мэдээллийг хүргэе.

2020 онд ЭМДЕГ нийслэлд 28, орон нутагт 24 рашаан сувилалын газартай гэрээтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, магадлан итгэмжлэгдсэн эдгээр рашаан сувилалд та амарч сувилуулбал хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Тиймээс энэ удаа бид дээрх 50 гаруй рашаан сувилалаас  иргэд олноор үйлчлүүлдэг, рашаан ус, эмчилгээний онцлогтой, нөхөн сэргээх зарим сувилалын талаарх мэдээллийг хүргэе.

Дотор, мэдрэлийн өвчинд тустай рашаан сувиллууд 

“Оргил”, “Энх саран”, “Жаргалант” рашаан сувилал:  Бидний дунд ходоод гэдэс нь хямардаг, элэг, цөсний өвчтэй хүн олон байдаг.  Ийм зовиур шалтгаантай хүмүүст дараах сувиллын газруудыг санал болгож байна.   Эдгээр сувилал нь нийслэл хотод, Хан-Уул дүүрэгт  байрладаг. Байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 100-250 хүн хүлээн авдаг.  Нэг өвчтөн 10-14 хоног хэвтэж эмчлүүлдэг аж. Энэ сувилалд цөсний хүүдий, ходоод, хос гэдэсний шархлаа, зүрхний болон бамбай булчирхайн мэс засал хийлгэсний дараах үе, зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн эмгэг өөрчлөлт зэрэг сэргээн засах эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай хүмүүс хэвтэж эмчлүүлдэг юм байна. Рашаан устай, нөхөн сэргээх эмчилгээтэй. Рашааныг уухаас гадна рашаанд орох, ходоод, гэдэс угаах шавших зэргээр хэрэглэнэ. Мөн шавар тавьж болно гэнэ.

“Мойлтын тохой”, “Ар жанчивлан”, “Далд засал” рашаан сувилал: Хотоос зайдуу гарч амрах сонирхолтой хүмүүс нийслэлээс холгүй байдаг сувилалд үйлчлүүлэх боломжтой.  Эдгээр сувилал нь жилийн дөрвөн улиралд  ажилладаг. Нэг ээлжиндээ 100-300 хүн хүлээн авах хүчин чадалтай.  Эмчилгээ, үйлчилгээнийх нь талаар тодруулж асуувал  “Манай сувилалд ходоод, цөсний үрэвслийг намдаадаг рашаан эмчилгээ, зүрх уушигны үйл ажиллагааг сайжруулдаг агаар эмчилгээ болон өвдөлттэй хэсгийн өвдөлтийг намдааж ядаргааг тайлдаг бариа засал, физик эмчилгээ, усан болон тосон, шавар эмчилгээнүүдийг хийж байна.  Магадлан итгэмжлэгдсэн учир тэтгэмжийн болон тэтгэврийн насныхан шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлээд харъяа дүүргийнхээ Халамжийн төвөөс төлсөн төлбөрийнхөө 50 хувийг эргүүлэн авах боломжтой гэв.

Үе мөч, арьсны өвчтэй хүмүүс хаана хандах вэ?

Одоо гол төлөв суугаа ажил эрхэлдэг,  хөл, гар, хүзүү толгой нь хөшдөг, үе мөчний өвчтэй хүмүүс  хаана очиж ямар эмчилгээ хийлгэж болохыг хэлж өгье. Мөн мэдрэлийн гаралтай болон эмэгтэйчүүдийн зарим өвчинд эдгээр рашаан сувилал тустай гэдгийг сануулья. Эсрэг заалт нь тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндэрсэн явцтай зүрхний шигдээсийн дараах үе, аневризм, артерийн даралт ихдэх өвчин болон  зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэл, элэг, цөсний хүндэрсэн архаг өвчний үед хэрэглэхийг хориглоно.

Хужиртын халуун рашаан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт оршдог. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэдэг. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчнийг анагаах чадвартай. Хүмүүсийн биеийн байдлаас шалтгаалан эмчилгээний арга барил өөр.  Гэхдээ бусад сувилалын адил шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар эмчилнэ. Энд эмэгтэйчүүд, мэдрэл, хүүхэд, чих, хамар, хоолой, мэс засал болон ЭХО оношлогооны эмч нар ажиллаж, мэргэжлийн тусламж үзүүлж, зөвлөгөө өгдөг. 

Элма хужирт: Мөн Өвөрхангайн  Хужирт сумын нутагт байрладаг, халуун рашаан. Ваннд орох, хоолойгоо зайлах, шавар тавих зэргээр хэрэглэнэ. Үе мөч, арьсны өвчин, гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед ууж болно. Эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчилнэ. Отгонтэнгэрийн рашаан: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд дотор нь орох хэлбэрээр ашигладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй.  Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой.

Аварга тосон сувилал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг. Тосон нуурын рашааныг уух, зайлах, шавших, шавар тавих, нууранд орох, элсээр хучих гэх мэтээр хэрэглэнэ. Ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой юм байна.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417