Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал

Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал

Энэ зуунд, тэр тусмаа энэ цаг үед маш хэрэгтэй зөвлөгөө!

Уламжлалт анагаах ухааны судар бичигт: “Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуу тивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлджээ.

Халдварт нянгийн өвчний шалтгаан нөхцөл:

- Цаг улирлын нөхцөл: Өвөл, зун, намар, хаврын дөрвөн улирлын махбод илүүдэж, дутуудаж, буруудах

- Адын нөхцөл: Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах зэрэг үйлээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах. Элдэв муу үзлийн улмаас өөр хоорондоо тэрсэлдэж биесээ хөнөөх, тэрсэлдэн тэмцэлдэх, тангараг санваараа зөрчих, эгэл ардууд ёс суртахуунаа алдах зэрэг муу үзлийн цөв ихэд дэлгэрэх. Мөн элдэв янзын бохир муу зүйл шатааж муу хиншүү хярвас тавих, улай хийж амьтны амь таслан мах цусны бузар үнэрийг хамаа замбараагүй түгээх зэрэг бузар муу үйлийг ихээр үйлдэх. Энэхүү үйлдэлд огторгуйгаар зорчигч Мамо хандо нугууд хилэгнэж, рид хувилгаанаар халдварт өвчний шар, улаан, хар уурыг амнаасаа гаргаснаар тэр нь огторгуйгаар түгнэ. Шар уурнаас нь балнад, томуу, улаан уурнаас нь гэдэсний хатгалга, хар уурнаас нь сахуу, боом, хяр яр (бэлгийн халдварт өвчин) тэргүүтэн тоолохын аргагүй олон төрлийн халдварт өвчнүүд үүснэ.

- Хоол ундны нөхцөл: Хоол ундны сэрүүн, бүлээн чанарыг тохируулалгүй идэх, шимгүй идээг үргэлжид хэрэглэх, өлөн хоосон байсны улмаас тамир доройтох

- Явдал мөрийн нөхцөл: Уурлах, сэтгэл санаа гутарч доройтох, зовж шаналах, хүсэл тачаалын сэтгэл зэрэг элдэв муу сэтгэлийг үүсгэх, сэтгэлдээ удаан тээх, суурь архаг өвчнөөр удаан хугацаанд энэлэж хүч тамир доройтох, халдвартай хүнтэй ойр байх

Халдварлах зам: Халдварын нян (вирус) нь хүний хамрын сүв, шар үсний сүвээр дамжиж халдварлана. Халдвар үүсгэгч нян хүний биед орж, цусны хорхойтой нийлэлдэн судсаар дамжиж нэгэн агшинд толгойн оройгоос, хөлийн ул хүртэл гүйх чадалтай бөгөөд биеийн бүх хэсгээр нэгэн агшинд тархаж долоон тамирыг хямруулж, түргэн хугацаанд амийг хөнөөх аюултай.

Мөн чанар: Хүний бие махбодын шарын долоон бэлгэ чанарыг ихэд арвидуулан хямраана. Эхлээд эс боловсорсон үедээ бадган, хийтэй хавсарсан байдаг учраас эхлээд шууд шарын халуун дэлгэрэхгүй. Өвчин дэлгэрэх үе болон эдгэрэлтийн үедээ хий махбодтой хавсардаг учраас өвчний хүндрэл гарах нь элбэг, эдгэрэлтийн үедээ хийн эрхтнүүдийг хямраах нь элбэг байна.

Шинж тэмдэг: Эс боловсорсон үед (3-14 хоног) илрэх шинж: Тухайн хүний онцлогоос шалтгаалаад эс боловсорсон үе буюу далд үеийн үргэлжлэх хоногийн хугацаа янз бүр байна. Удаан хугацаагаар жихүүдэс хүрнэ, толгой өвдөнө, ам гашуу оргино, хөл гарын үе, шилбэ, гуяны булчингаар өвдөнө, байн байн эвшээнэ, биеийн хүч чадал буурч залхуу хүрнэ, суниана, чих шуугина, дүлийрнэ, хоолны дуршил буурна, элдэв муу зүүд зүүдлэнэ, сэтгэлийн хөдөлгөөн ихсэнэ, оройн цагаар бага зэрэг халуурна.

Халдварт халуун дэлгэрэх үед илрэх шинж тэмдэг: Жихүүдэс хүрэхээ болино, өндөр хэмтэй халуурна (38 хэмээс дээш), бие хөлрөх хийгээд хөлс нь муухай үнэртэй, мэдрэхүйн таван эрхтэний үйл ажиллагаа доройтоно, биеийн хүч тамир сулрана, ой тогтоолт муудна, нүд улайна, хэл уруул шүдэнд хаг тогтоно, толгой өвдөнө, ам цангах гэх мэт ерөнхий шинж илрэнэ. Хэрэв нянгийн халдварт уушгинд буувал цээжээр хатгуулна, цэр нь шар ногоон өнгөтэй, цустай гарна, олон удаа ханиана, эцэстээ өгөр идээ цустай ханиаж, уушгины хатгаа болж хүндэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

Хоол, унд:

- Хонь, үхрийн махтай шөлтэй хоол, сонгино сармис, буцалгасан халуун бүлээн ус, зөгийн балтай ус, хийцтэй цай, сүүтэй цай, үзэм, чацарганы халуун бүлээн шүүс зэрэг илчлэг, шимтэй хоол, унд хэрэглэж биеийн хүч тамирыг тэтгэнэ.

- Өглөө заавал өлөө тайлах хэрэгтэй. Хоолны хэмжээ ихдүүлэх, эхнийх нь шингээгүй байхад дахин идэх, оройн хоолыг хэт оройтуулж хэрэглэж болохгүй.

Явдал мөр

- Хүйтний улиралд дулаан гутал, хувцас өмсөх

- Хувийн болон гадна, дотор орчны ариун цэврийг сайтар сахина

- Элдэв зүйлийн бохир хог шатааж бузар хиншүү хярвас гаргахгүй байх

- Амьтны амь таслах, хулгай хийх, бэлгийн самуурал, архи уух зугаа цэнгэлд шунах, худлаа хэлэх, хэрэггүй чалчаа үг ярих, хоорондоо хэрэлдэж маргалдах зэрэг арван хар нүгэл үйлдэхгүй байх

- Сэтгэлдээ хүсэж тачаах, уурлаж ундууцах, өс хонзон, атаа хорсол үүсгэх, гомдож гутрах, зовж шаналах, айж эмээх зэргээр сэтгэлээ хямраахгүй байх

Гүрэм засал

- Дээдийн номын уншлага, адис тид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адис тидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусгаж утах

- Маналын зүрхэн тарни, Цагаан шүхэртийн зүрхэн тарни, Дарь эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж, өөрийгөө болон үр хүүхдээ адислах

- Манла, Цагаан шүхэрт, Доржнамжом, Загджүсүм зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх ном засал уншуулах

- Ёсчилон бүтээсэн сахиус зүүх

Урьдчилан сэргийлэх эм тан: Мана 4 тан, Норов 7 тангуудыг өдөрт 1-2 удаа 12-с доош насны хүүхдэд 1 тунгаар, том хүнд 2 тунгаар усанд юмуу шимт ясны шөлөнд буцалгаж уух.

Дархлаа сайжруулах иллэг: Дөрвөн толио буюу хоёр гарын алга, хоёр хөлийн уланд шар тос, сүүлний тосоор сайтар иллэг хийнэ.

Ганбаатарын Одонцэцэг

Манбадацан эмнэлэг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417