Мөнгөө АЛДЧИХЛАА: Одоо яах вэ? (Хувийн мэдээллээ нууцлах тухайд мэдэх ёстой бүхэн)

Мөнгөө АЛДЧИХЛАА: Одоо яах вэ? (Хувийн мэдээллээ нууцлах тухайд мэдэх ёстой бүхэн)

Саяхны нэг өдөр фэйсбүүк танилаас маань “Кока-Кола халамжийн сан” гэсэн нэртэй судалгаа бөглөх линк ирлээ. Хэдхэн асуулт бөглөөд л “гайхалтай” шагнал өгнө гэсэн тул тун боломжийн саналыг сонирхож эхлэв. Гэтэл өнөөх “гайхалтай” шагналаа олгохын тулд тэдэнд миний дансны мэдээлэл хэрэгтэй гэхээр нь гэнэт эргэлзээд явчих нь тэр. Тавхан асуултад хариулсны минь төлөө дансаар мөнгө тараагаад байх хэн байх билээ гэж хэсэг эргэлзэв. Энэ мөнгөө хэчнээн хүнд ингэж өгч байгаа бол? Нэг л өглөө сэрэхэд дансан дахь хэдэн төгрөгийг минь гаргаад авчихсан байвал хаашаа харж уйлах билээ? Хамаг мэдээллээ өгөх нь зарлагын үүдээ өөрөө нээж өгөхтэй яг ижил тул хаягийг нь репортлоод (фэйсбүүкт залилангийн хаяг болохыг мэдээлэх) орхив. Харамсалтай нь тэр линкэн дээр дарсан л бол линк нь танилууд руу минь автоматаар илгээгдэж, ойрын хэдэн хүмүүс маань дансны мэдээллээ бүрэн бөглөж орхижээ. Энэ мэт ямар нэг тохиолдлоор гэмт этгээдэд мөнгөө алдсан бол түүнд хоёр дахь боломжийг олгохгүйн тулд яаралтай дансны нууц үгээ сольж, өөрийн хувийн мэдээллээ банканд үнэн зөвөөр бүртгүүлэх хэрэгтэй. Үүний тулд хувийн мэдээллээ нууцлах тухай таны мэдэх ёстой бүхнийг энэхүү нийтлэлд нэгтгэлээ.

Хувийн мэдээлэлд юу орох вэ?

Зөвхөн тантай холбоотой тухайлсан мэдээллийг олж авах боломжтой бүхэн таны хувийн мэдээлэлд хамаарна. Таны нэр, регистрийн дугаар, яг одоо байгаа байршил тань ч мөн хувийн мэдээлэлд орно. Өөрийн сошиал хаягтаа оруулсан нэг зурагнаас болж томоохон хохирол амссан жишээ АНУ-ын Нью-Йорк хотод бүртгэгдсэн байдаг. Нэг бүсгүй зуны амралтаараа Японд зугаалж буй зургаа сошиал орчинд нийтэлсний дараа гэрт нь гэмт этгээдүүд халдаж, үнэтэй гэсэн бүхнийг нь хулгайлжээ. Хачирхалтай нь гэмт этгээдүүд бүсгүйн гэрийг яг л эзэн шиг нь түлхүүрдэж онгойлгосон бөгөөд тэд өмнө нь бүсгүйн “Миний нууц шүүгээ” тайлбартай сошиалд оруулсан зурган дахь гэрийнх нь үүдний модны дороос түлхүүрийг нь авсан байв. Мөн бүсгүйн гэртээ ганцаараа амьдардаг, амралтаар явах үед гэрт нь хэн ч үлдээгүй гэдгийг сошиал хуудаснаа оруулсан мэдээллээс нь төвөггүй таамаглаж болохоор байсан аж. Тэгэхээр сошиалд ямар мэдээлэл оруулах эсэхээ сайтар бодолцох хэрэгтэй болжээ.

Орчин үеийн залилан

Ерээд онд гудамжны үзүүрт зогсоод, “Хүүе найз аа, би энэ үнэртэй усыг дэлгүүрээс хулгайлчихсан юм аа, чи хямдхан авчихаач” гээд хуурамч үнэртэн худалддаг залилан байсныг санаж байна уу? Яг л түүн шиг, зальт этгээдүүд зүсээ хувирган, цахим орчинд орж ирсэн. Тэд гоё сайхан зүйлс амлаж, таны хувийн мэдээллийг өөрийн болгоод түүгээрээ дамжуулан дансыг тань хоосолно. Ковидын улмаас хил дамнан зорчих явдал багасч бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалдаг болсон. Үүнтэй холбогдуулан онлайн худалдааны нэрээр энэ төрлийн залилан улам эрчээ авчээ. “Хямдралын линк, бонус авахыг хүсвэл энд дар” зэргээр төөрөгдүүлдэг. Цахим хөгжлийн хурдыг дагаад залилангийн төрөл хүртэл өөрчлөгд өж, янз бүрийн линк явуулах, мэйлээр хуурамч мэдээлэл илгээх, та сугалаа хожлоо, их хэмжээний зээл авахын тулд үйлчилгээний төлбөр төл, цалингийнхаа урьдчилгааг ав зэргээр юу ч гэж болно. Сүүлийн үед зүгээр л хөгжилтэй байдлаар “Та ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох вэ?”, “Та урьд насандаа хэн байсан бэ?” зэрэг сонжоо байршуулах болсон. Энэ нь таны мэдээллийг авах гэсэн башир аргын нэг юм. Энэ үед та нэг л зүйлийг өөрөөсөө асуугаарай. Би энэ хүний оронд байсан бол юу ч хийгээгүй танихгүй хүнд ийм хэмжээний мөнгө, урамшууллыг зүгээр л өгөх байсан уу? гэж. Хэрэв хариулт нь “үгүй” бол та ч мөн мэдээллээ өгөх+үгүй!

Аль нь үнэн, аль нь худал вэ?

Тэгвэл дээр дурдсан олон худал хуурмаг бүхнээс бодит үнэнийг хэрхэн ялган таних вэ? Ихэнх баталгаатай цахим хуудсанд хандах линк урдаа тэмдэглэгээтэй байдаг. Иймд линк хаягны урд байрлах тэмдгийг сайтар шалгаарай. Мөн худалдан авалт хийх үедээ тухайн вэбсайтын журам, төлбөрийн нөхцөлтэй танилцах хэрэгтэй.

Нууц асуулт, хариулт гэж юу вэ?

Нэгэнт залилангийн тухай ярьсных бүх зүйл муугаар эргэжээ гэж төсөөлье. Зальт этгээдүүд таны хувийн мэдээллийг олж аваад, нууц үгийг тань сольчихсон, та өөрийнхөө данс руу нэвтэрч чадахгүй байгаа. Энэ үед банк зөвхөн таны л ой санамжид хадаатай дурсамжаар хариулж чадах нууц асуултыг асууж, таныг мөн гэдгийг баталгаажуулж буй юм. Бага ангидаа үсэглэлийн баяраар ямар үсэг болж байсан, анхны хайртын тань нэр зэрэг танаас өөр хэн ч мэдэхгүй асуултыг асуудаг. Ийнхүү учрыг нь ойлгомогц, энэ бүхэн түвэгтэй гэхээс илүү найдвартай санагдаж байгаа биз...

Гар утасны дугаараа солих нь залилантай юугаараа холбоотой гэж?

Бид төрөл бүрийн л шалтгаанаар гар утасныхаа дугаарыг сольдог. Гадаад явах, ажлаа солих, бүр хуучин найз залуу/бүсгүйгээ мартахын тулд гар утасны дугаараа солих нь ч бий. Тэгвэл энэ бүхэн таны банкны данстай хэрхэн холбогдох вэ? Хариулт нь энгийн, таны данснаас хэн нэгэн этгээд зарлага гаргахын тулд хувийн мэдээллээр тань дамжин нууц үгийг тань солих гэж оролддог. Харин энэ үед банкнаас гар утасны дугаарт тань нэг удаагийн нууц үг илгээн давхар баталгаажуулдаг. Харамсалтай нь та гар утасны дугаараа сольчихсон тул энэ тухай юу ч мэдэж чадалгүй өнгөрнө. Ердөө л энэ. И-мэйл хаяг мөн үүнтэй яг адил зарчмаар үйлчилдэг тул та өөрийн тогтмол ашигладаг и-мэйл хаягийг заавал банкандаа бүртгүүлээрэй. Банканд очих үедээ нэг удаа шинэчлүүлээд л нэжгээд удаагийн эрсдэлээс хамгаалагдана.

Гар утастай холбоотой бас нэг мэдээлэл

Дугаараа солихдоо банкандаа мэдэгдэх ёстойг бид мэдэж авсан. Тэгвэл та гар утсаа зарах, солих үедээ хэрхэх тухай бодож байсан уу? Гар утсан дээрээ байх зураг, утасны дугаарыг хуулж авсан ч, банкны аппликэйшнээ нээлттэй орхих, и-мэйл хаягаа сануулах, бичиж тэмдэглэсэн нууц үгээ тэр чигт нь орхисон бол бас л хувийн мэдээллээ ил орхиж буй гэсэн үг. Ямар нэг байдлаар хулгайд алдаагүй тул анзааргагүй өнгөрөөх тохиолдол их бий. Тэгэхээр үйлдэл бүрээ хянаж, алхам бүрээ анхаараарай.

Hi, мөнгө зээлэх үү? + Hi, утсанд чинь нэг код очсон уу?

Хэн нэгэн танил тань танаас чатаар мөнгө зээлэхийг гуйж байсан удаа бий юү? Зальт этгээдүүдийн башир арга технологийн дэвшлийг даган өөрчлөгдөж буйг дээр сануулсан. Тэд таны фэйсбүүк хаягийн нууц үгийг мэдэж ороод танилууд руу тань чат бичиж, яаралтай мөнгө хэрэг болсон тул зээлээч хэмээн гуйна. Тэгээд АТМ-ээр үйлчлүүлэхээр зогсож буй танихгүй нэгнийг гуйн данс руу нь шилжүүлж мөнгөө аваад ул мөрөө баллан арилж өгнө. Эсвэл таны банкны нэвтрэх нэр, нууц үгийг сэргээхээр, гар утсандаа ирсэн кодыг хэлээд өгөөч гэж гуйна. Танд хэлэхдээ “зүгээр л нэг код”, “миний утас болдоггүй” гэх зэргээр мэдэн будилна. Банк зөвхөн таныг нууц үгээ солих хүсэлт гаргасан, мэдээллийн тохиргоо өөрчлөх тохиолдолд л баталгаажуулан нэг удаагийн нууц үгийг гар утас, и-мэйл хаягт тань илгээдэг гэдгийг хэзээд санаарай. Тиймээс тус кодыг өөрөөсөө өөр хэнд ч, хэзээ ч хэлж болохгүй гэж сануулдаг юм шүү.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417