Мэргэжлээ сонгох: Та хэн байхыг хүсэж байна вэ?

Мэргэжлээ сонгох: Та хэн байхыг хүсэж байна вэ?

-Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ зорьж эзэмшвэл бүр илүү өгөөжтэй-

Их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт дөхсөн энэ үед хүүхдээ ямар сургуульд оруулахаа шийдэж, ядан буй эцэг, эхчүүдэд мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Таны хүүхэд ямар сонирхолтой нь хараахан  мэдэгдэхгүй, өөрөө төдийлөн дуугарахгүй, үеийн нөхөд нь яах чигтэй байгааг битүүхэндээ анзаарсхийж байна уу. Элсэлтийн шалгалт тулсан энэ үед анхаарлаа чухам юунд хандуулбал дээр вэ гэвэл, судалгаанд. Улс оронд ямар мэргэжил эрэлттэй байна, оюутан их, дээд сургуулиа төгсөхийн цагт ажлын байр олдох уу, өөрөөр хэлбэл хүссэн газартаа ажиллах гэхэд орон тоо байх уу гэдэг асуулт, шалгуур тавиад, ярилцаад үзэх хэрэгтэй юм.

Манай улс тухайлбал, хуульч, эдийн засагч мэргэжлээр төгссөн залуусаар “хахаж” буй. Эдийн засагч, хуульч гэсэн мэргэжилтэй ажилгүй залуус болон тэс өөр чиглэлд ташаарсан нь олон байдаг. Улсын ч, хувийн ч их, дээд сургуулиуд нь дунд сургууль төгсөгчдийн хүсэл, сонирхолд дөрөөлөн эдгээр мэргэжлээр жил бүр хэдэн мянгаар нь элсүүлж, төгсгөсөөр байтал хөдөлмөрийн зах зээлд хуульч, эдийн засагчийн илүүдэл үүссэн. Бүх төрлийн инженер улсад шаардлагатай гэх атал ажлын байр хомс тул энэ чиглэлээр элсэх нь ховор байдаг аж.

Тэгвэл ямар мэргэжил эрэлттэй юм бэ. Сайтар судалбал залуучууд эзэмшээд, эзэн болж, амьдралаа төвхнүүлэхэд нь тулах сайн багана болох мэргэжил соёлын салбарт олон байна. Жишээ нь СУИС-ийн Соёлын сургуульд гэхэд соёлын маркетинг, менежмент, соёлын аялал жуулчлал, соёлын өв судлал, номын санч гэх зэрэг мэргэжил байдаг. Мөн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль хөгжмийн багшаар төгсгөдөг болсон. Тус их сургуулийн бүтцийн Радио, телевизийн сургууль гэж бий. Үүнд  зураглаач, график дизайнч, олныг хамарсан соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулагч гэх зэрэг сонирхолтой мэргэжлээр элсүүлж, сургаж төгсгөдөг.

Олныг хамарсан соёл урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулагч гэдэг мэргэжлийн талаар бага зэрэг дэлгэрүүлж танилцуулъя. Бидний хамгийн сайн мэдэх Улсын баяр наадмын нээлтийн ёслол, аль эсвэл Цэнгэлдэх хүрээлэнд хааяа болдог рок, попынхны хэдэн мянган үзэгч бүхий тоглолт, нийслэлийн төв талбайд удаа дараа болсон урлагийн нэгдсэн тоглолтууд гэх зэргийг үйл явдал нь яг л театрын тайзан дээр өрнөж буй мэт эмх цэгцтэй, өгүүлэмж, өрнөлтэйгөөр зохион байгуулахдаа уран бүтээлчдийн ч, хуран цугласан үзэгч олны ч сэтгэл ханамж 100 хувь байх түвшинд мэргэжлийн ур чадвар гарган ажиллдаг менежер ийм ажил хийдэг юм. Гадаадын соёлын их, дээд сургуулиудад ийм мэргэжлийн анги хэдэн арван жилийн өмнөөс үүдээ нээсэн байдаг. Нийгмийн, боловсролын салбарын хөгжлийн явцад манай улсад, тодруулбал СУИС анги нээгээд нэлээд хэдэн жил болж байна.

Соёлын аялал жуулчлалын менежер бэлтгэж төгсгөдөг анги цаашид илүү эрэлттэй байх нь тодорхой болж байна. Аялал жуулчлал, тэр дундаа соёлын аялал жуулчал нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн суурь салбар болтлоо хөгжсөн нь өнөө үүсээд буй нөхцөл байдлын үед илүү тод харагдаж байна. Америк, Европ, Азийн ч бүхий л улсыг нэрлэж болно. Газрын хэвлийд ч, гадаргад ч байгалийн баялгаар хомс, эсвэл нөөц нь дууссан орнууд улс , үндэстнийхээ түүх, соёл, ёс заншлын онцлогийг жуулчдад харуулж эдийн засгаа бүрдүүлдэг бөгөөд удаан хугацаанд  хөл хорио тогтоосон улс орон аялал жуулчлалын салбарын орлогоор нам сууж, тухайн үйлчилгээний салбарт ажиллагч зуу зуун мянган иргэн амьжиргааны орлогоор тасрахад хүрч байгаа тухай бид өдөр бүр сонсож, харж байна. 

Улс орон, иргэдийнх нь ч амьдралд шууд нөлөөлөх хүчин зүйл болсон аялал жуулчлалын салбарт мэргэшсэн менежерүүдийн орон зай хэзээ ямагт байж байдаг. Монголд ч адил. Дэлхийн бараг л сүүлчийн нүүдэлчид бидэнд бусдад үзүүлж, харуулах, гайхуулан алмайруулах байгаль, ахуй, соёлын үзүүлэн, үзмэр арвин билээ. Үйлчилгээний чанарыг сайжруулан, өрсөлдөх чадвараа өсгөөд, дэлхийн менежерүүдээс дутахгүй ажиллаж, амжилт гаргах хүсэл залууст байлгүй яах вэ.  

 

Соёлын маркетингийн талаар ярилцъя. Маркет гэдэг нь зах зээл, худалдах, борлуулах гэсэн утгатай үг. Тэгэхээр соёлын бүтээл, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулж, ашиг олох тухай ойлголт энэхүү мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтний ажил, үйлсийн утга, мөн чанар байдаг. Монголын үндэсний ч, сонгодог ч урлаг дахин давтагдашгүй. Уран бүтээлчид нь дэлхийн хэмжээнийх. Гэхдээ уран бүтээлчдээс дэлхийн зах зээлд хөндлөн гулд амжилттай туучиж чаддаг нь хэд билээ. СУИС-ийн төгсөгч, дуурийн гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуурийн урлагийн өлгий Итали болон Европын бусад оронд байнгын тоглолттой байдаг болсон нь ур чадвартайн зэрэгцээ маркетингийн бодлогоо шийдсэнийх юм. Өөрөөр хэлбэл дуурийн урлагийн талбарт өндөр дээд түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн маркетингийн компанитай хамтарч ажилладаг тжл амжилт арвинтай урагшилсаар.

Саяхан Монголынхоо үзэгчдэд тоглолтоо цахимаар үзүүлсэн “Хү” хамтлагийнхныг аваад үзье. Энэ бол монгол  өв, соёлынхоо үнэ цэнийг ухаарсан монгол продюсерийн ухаан сийлж бүтээсэн контент бөгөөд дэлхий ханачихсан зах зээлд богино хугацаанд гаргаж ирэх төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байгаа нь гадаадын маркетингийн мэргэшсэн компанитай, топ менежертэй хамтарч ажиллаж буйнх юм. Соёлын маркетинг, менежмент хэмээх мэргэжил, түүнийг эзэмшигч менежер ямар ажилд чин хүсэл, сэтгэл зүрхээ зориулдаг талаар цухас дурдлаа. СУИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр маш сонирхолтой мэргэжлээр оюутан элсүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг elselt.mnuac.edu.mn хаягаар авч болно.

СУИС-д элсэхийг санал болгож буй нь учиртай. Хэд хэдэн мэргэжлээр суралцаж төгсөхөд ажлын байр бэлэн байж байх юм. Тус сургуулиас одоогоос хоёр жилийн өмнө БСШУСЯ-тай хамтарч хэрэгжүүлсэн “Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” төслийн тайланд юу гэж байгаатай танилцъя.  

Соёл, урлагийн салбарт 2018-2022 онд ажиллах хүчний эрэлтийн таамаг ямар байгааг харуулжээ. Энэ хугацаанд тэтгэвэр тогтоолгох 669 ажилтнаас Улаанбаатар хотод 197 (29.4%), орон нутагт 472 (70.6%) байна. Мэргэжлийн бус 682 ажилтнаас Улаанбаатар хотод 84 (12.3%), орон нутагт 598 (87.7%) байна гэсэн дүн байна. Дунд боловсролтой 1537 ажилтнаас Улаанбаатар хотод 259 (16.9%), орон нутагт 1278 (83.1%) хүн байна. Сул ажлын байранд 1583 орон тоо байгаагаас Улаанбаатар хотод 385 (25.3%), орон нутагт 1198 (84.7%) буй. Соёл, урлагийн байгууллагын хувьд ажлын байрны эрэлтийг тодорхойлсныг харъя.

  • Музейн 555 ажиллагчдаас 14.1% (78) нь тэтгэвэр тогтоолгох, 7.0% (39) нь мэргэжлийн бус, 23.8% (132) нь дунд боловсролтой ба 58 сул ажлын байр,   

  • Урлагийн байгууллагын 2163 ажиллагчдаас 11.9% (257) нь тэтгэвэр тогтоолгох, 3.1% (68) нь мэргэжлийн бус, 26.6% (575) нь дунд боловсролтой ба 554 сул ажлын байр,

  • Номын сангийн 492 ажиллагчдаас 20.1% (99) нь тэтгэвэр тогтоолгох, 20.3% (100) нь мэргэжлийн бус, 23.4% (115) нь дунд боловсролтой ба 106 сул ажлын байр,

  • Соёлын төв, ордны 1790 ажиллагчдаас 13.1% (235) нь тэтгэвэр тогтоолгох, 26.5% (475) нь мэргэжлийн бус, 39.9% (715) нь дунд боловсролтой ба 865 сул ажлын байр тус тус байна.

Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ зорьж эзэмшвэл бүр илүү өгөөжтэй. Тиймээс амьдрад хэмээх их далайд хөл тавьж буй залуус мэргэжлээ сонгохдоо нухацтай бодож, ирээдүйгээ харж, эцэг, эх, ах, эгчтэйгээ сайтар зөвлөж байж шийдвэр гаргавал өөрт тустай. Дэлхийн суутнуудын хэлсэн үг бий. Хүчээр, аль эсвэл бусдыг дуурайж буй зүрх сэтгэлээ чагнаж, хүслээ дагуулж мэргэжлээ сонго гэдэг. Тэр гоё юм гэнэ лээ, энэ цалин сайтай юм гэнэ лээ гэсэн, өөрийн мэдэхгүй шалгуур тавьж, буруу замаар орсноос өөрийгөө, сэтгэлээ чагнаж, өөрөө өөртэйгөө ярилцаж, юу хүсэж буй, хэн байхыг хүсэж байгаагаа тодорхойлж байгаад тохирох мэргэжлээ сонгоорой, залуус аа.

Сэтгүүлч Р.Оюунжаргал

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417