Баяртай, Ерөнхийлөгчөө!

Баяртай, Ерөнхийлөгчөө!

Хоёрхон хоногийн дараа Монголын төрийн тэргүүний суудлаа хүлээлгэн өгөх Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Улстөрчдийн зургадугаар сарын рейтинг судалгааг харвал тэр хамгийн өндөр рейтингтэй улстөрч хэвээр байсаар Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж байна. Энэ бол сүүлийн 30 жил үзэгдээгүй үзэгдэл юм... с

этгүүлч миний бие энэ гучин жилийн 24 жилд нь Монголын сэтгүүл зүйд ажиллажээ. Сүүлийн 10 гаруй жил Х.Баттулга гэдэг улстөрчийн үзэл санааг талархан дэмжсээр, нэг шугамаар нэг зорилгын төлөө хамт алхсаар өнөөдрийг хүрэв. Эгэл жирийн ажилчин аав ээжийн охин, хотын захын хороололд өсч өндийсөн, сэтгүүлч болох конкурсэд уначихаад ээжийгээ даган Мах комбинатад цэвэрлэгчээр ажиллаж явсан би сэтгүүлч мэргэжил эзэмшчихээд Монгол улсын тав дахь Ерөнхийлөгчид шадарлаж, эх орноо хөгжүүлэх томоохон мега төслүүдийн төлөө сэтгэлээ хамт чилээж, ард түмэнд үнэнийг мэдүүлэх гэж зүтгэсэн минь ёстой л “хувь тавилан” байсан юм. Тиймээ энэ бол гайхамшиг байсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэл санааг товчхон томьёолбол “Үндэсний үзэлд суурилсан аж үйлдвэржих болдлого “ байлаа. Монгол улс яавал том гүрнүүдтэй мөр зэрэгцэн толгой гэдгэр явах вэ... Эцэг өвгөдийн бүлээн цус, бүтэн амиар олж өгсөн газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолыг үеэс үед, ургаас урагт хэрхэн өвлүүлэх вэ... Энэ бодлогын хариуг тэр тодорхойлж чадсан юм. Монголчууд өөрсдийн гараар бүтээн байгуулж, өөрийн гэсэн аж үйлдвэрүүдтэй болж чадвал гурван саяулаа хэнээс ч гуйхгүй амьдарч, дэлхийн энэтэй хөгжиж чадна гэж зүтгэсэн билээ. Өдрөөс өдөрт алдууран буй эдийн засгийн тусгаар тогтнолоо сэргээж, үндэсний үйлдвэрлэгч нараа өндийж босоход дэмнэж, монгол хүн орлоготой болж , монгол хүн бүтээж босгож чаддаг болговол даяаршин буй 21 р зуунд эрх чөлөө тусгаар тогтнолоо авч үлдэн дангааршиж чадна гэж Халтмаагийн Баттулга сэтгэсэн, зүтгэсэн.

Арван хэдэн жилийн тэртээ л анх танилцахад ингэж л ярьж, сэтгэж, зүтгэж байсан тэр л итгэл үнэмшилтэйгээ УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад одоо ч тэр үзэл бодолтойгоо төрийн тэргүүний өндөр сэнтийгээс бууж байна. Тэр үндэсний үзэл, өв соёлдоо үнэнч байж босоо монгол бичгээ тунхаглаж, Ноён уулаа төрийн тахилгатай болгож, Гэсэр Жангарын туульсаа цагаан сар болгоноор хайлуулах зарлиг буулгасан юм. Тэр л Монголын говийг эзэнтэй үлдээх гэж цөлжилтөөс аврахын төлөө үндэсний хэмжээний болдлого боловсруулан үлдээж байна.

Тэр л газрын хэвлий дэх баялгаа Хятадын ченж компаниудад хямдхан үнээр гуйн байж борлуулдаг эдийн засгийн дарангуйллаас гарахын тулд төмөр замаа барьж дуусгалаа. Одоо Монголын баялаг дэлхийн зах зээлд дэлхийн үнээр хүрэх боломж нээгдлээ. 12 жилийн тэртээ “Цэргүүдийг цалинтай болгоно” гэж хэлээд адлуулж байсан бол өнөөдөр Монголын зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын талбарт 2 сая төгрөгөөр цалинжиж, мэргэжил эзэмшиж бүрэн техникжиж чадлаа. Тэр АНУ, ОХУ -тай иж бүрэн стратегийн түншлэлд хүрч, БНЭУ -тай тусгаар тогтнолоо дахин баталгаажуулж, БНХАУ- тай найрсаг түншлэлээ улам бататгав. Тэр л Трампд “Та Путин рүү нэг яриач. Дэлхийн уушги шатаж байна шүү дээ” гэж хэлж чадав.

Тэр л цар тахалд туйлширсан дэлхийг алмайруулан байж БНХАУ- д айлчлан 30 мянган хонь бэлэглэснээр дэлхийн дипломат харилцаанд “sheep diplomacy “ хэмээх нэршил бий болгов. Түүнийг анх Ерөнхийлөгч болоход “Хятадын эсрэг үзэлтэй хүн ерөнхийлөгч боллоо. Одоо бараг хятадтай байлдах байх” гэцгээж байхад Х.Баттулга л БНХАУ -ын дарга Ши Жиньпинээр “ Дуслын төдий ачлал үзүүлвээс дундрашгүй булаг мэт хариу барьюу” хэмээн хэлүүлж чадав.

Тэр л Монголын олгирахуудын оффшор бүсэд нуусан хөрөнгийг илчлэхийн төлөө бүтэн 4 жил уйгагүй ажиллаж 4 тэрбум долларыг Монгол улсад оруулж ирсэн бөгөөд Сү.Батболдыг илчилж одоогоор дэлхийн 6 улсын шүүх дээр мөрдөн ажилллагаа эд явагдаж байна. Тэр л ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэв. Тэр л Тавантолгойг, Салхитын ордоос ард түмэндээ хувь хүртээн авч үлдэв... тэр л...тэр л...Цааш нь бичих олон зүйл бий. Гэвч энэ бичвэрээ дуусгах ёстой. Өчүүхэн би вээр түүнээс эрх мэдэл, албан тушаал, одон медаль хүртсэнгүй. Харин түүнээс үндэсний үзэлд суурилж эх орноо хөгжүүлэх зөв чиг хандлагыг олж харсан юм. Зөв чиг хандлага гэдэг хамгийн эрхэм зүйл. Тиймээ, би Халтмаагийн Баттулгаас зөв чиг хандлагыг олж авсан юм. Энэ бол миний амьдралдаа олсон хамгийн чухал зүйл... өөр бас нэг эрхэм чанарыг олж харав.

Энэ олон жилийн бартаанд олон нөхөд нь ноход болон нүүр буруулж, өглөө оройгүй хажууд нь зүүгдчихээд өөд уруугүй “долоож” явсан гөлөгнүүд эргэн ноцоход огтоос ч тоохгүй уулсын оройг харсан чигтээ өвдөг сөхрөлгүй чив чимээгүйхэн явж одохыг олонтаа харав. Хүмүүс албан тушаал нэхэж хэрхэн боргож хуцахыг, манайхны топ улстөрч гэгдэх нөхдүүд өчүүхэн юм нэхэн уйлж улцайхыг ч үзэв. Салхи шуурга сүртэй, хүчтэй ч уулсыг оройг бөхийлгөж чаддаггүй гэдгийг түүний туулсан амьдрал, цаашид ч туулах замнал тодоос тод харуулдаг юм. Он жил урсан өнгөрч олон ч саад бэрхшээлийг тэр давав.

Цаашид ч давж таарна. Түүнтэй хамт олон ч бэрхшээлийг давав. Уруудав. Өгсөв. Ялагдав. Ялав...яамай тэр нь одоо сонин биш. Зөвхөн эх орноо хөгжүүлж энэ улсаа дангааршуулан авч үлдэе гэвэл бидэнд өв соёлоо дээдэлсэн үндэсний үзэл, бүтээлч хөдөлмөрч зан чанар , түүнийг хөхиүлэн дэмжих төрийн бодлого хэрэгтэй... Энэ бодлогын төлөө, энэ үзэл санааны төлөө зуун зуун жилээр өртөөлөн зүтгэсэн өвгөдийн удам шүү дээ бид. Энэ л бодлогын ялалтын төлөө Халтмаагийн Баттулга зүтгэсэн. Түүний энэ зүтгэл тэмцэл төгсөөгүй... үргэлжилж байна.

Харин хоёрхон хоногийн дараа Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн тамгыг дараагийн Ерөнхийлөгчийн гарт хүлээлгэж өгөөд алтан соёмбот тугнаасаа адис аваад төрийн ордныг орхих гэж байна. Хийсэн бүтээсэнд чинь, үндэсний үзлийг Монголын төрд, ард түмэндээ тунхаглаж, өв соёл, уламжлалаа дээдлэн хайрласан эгэл даруухан Ерөнхийлөгч байсан Халтмаагийн Баттулга танд баярлалаа...Энэ өдрүүдэд Монголын ард түмэн танд талархан бас таныг хүндэтгэн үдэж байна, Баяртай Ерөнхийлөгчөө.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

2021.6.23

5
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417